| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2024/00328/И |
| Дугаар | 156/ШШ2024/00388 |
| Огноо | 2024-08-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 156/ШШ2024/00388
2024 08 06 156/ШШ2024/00388
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
156/2024/00328/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина би,
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн ... тоот, Хэнтий аймгийн .... тамгын газрын дарга ...
Хариуцагч: Хэнтий аймгийн ... тоотод оршин суух,... ,
Нэхэмжлэлийн шаардлага: 5,429,800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч .... нь хариуцагч .... д холбогдуулан 5,429,800 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Нэхэмжлэгч .... нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Жижиг дунд бизнесийг дэмжих сангаас эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэгт хамрагдсан .... нь 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдөр "Аж ахуй, бичил бизнес эрхлэгчид эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох" гэрээг Хэнтий аймгийн .... бөгөөд Жижиг дунд бизнесийг дэмжих сангийн зөвлөлийн даргатай гэрээ байгуулан 5,000,000 (тав сая) төгрөгийн зээлийг авч 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл нийт 18 сар дараалж эргэн төлөх үүрэг хүлээсэн боловч төлбөр төлөх хуваарийн дагуу 5,000,000 төгрөг, зээлийн хүүд 450,000 төгрөг, нийт 5,450,000 төгрөгийг төлж дуусгах байснаас үндсэн зээлд 910,000 төгрөг, зээлийн хүүд 75,000 төгрөгийн төлөлт хийж үндсэн зээлийн 4,090,000 төгрөг, зээлийн хүүд 375,000 төгрөг нийт 4,465,000 төгрөгийг төлөхгүй өнөөдрийг хүрч байна.
Зээлдүүлэгчээс зээлдэгчид төлбөр төлөх хуваарийн дагуу төлөөгүй төлбөрийг төлөх хугацааг зааж удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн, .... нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь төрөөс иргэдийн ажил, хөдөлмөр эрхлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор олгогдсон зээл эргэн төлөгдөхгүй, зээлийн төлбөр төлөгдөөгүй байгаа нь зээл шаардлагатай иргэдэд зээл олгогдохгүй нөхцөл байдал, иргэдийн төрийн үйлчилгээ авах, эрх тэгш байдлын зөрчил үүсэх зэргээр төр, нийтийн аль алиных нь ашиг сонирхолд хохирол учруулсан гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт "Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгөө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ", 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт "Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй" гэж, Хоршоог хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, хяналт тавих журмын 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт ...Энэ журмыг зөрчсөн гэм буруутай этгээд санд учирсан хохирлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцан барагдуулна" гэж тус тус заасан бөгөөд түүний үр дагаврыг шийдвэрлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэн .... нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь төрөөс иргэдийн ажил, хөдөлмөр эрхлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор олгосон зээл эргэн төлөгдөхгүй, цаашлаад дараагийн зээл шаардлагатай иргэдэд зээл олгогдохгүй нөхцөл байдал үүсэх зэргээр төр, нийтийн аль алиных нь ашиг сонирхолд хохирол учруулсан гэж үзэхээр байх тул хохирлыг гаргуулахаар прокурорын нэхэмжлэл гаргаж байна.
Иймд иргэн .... гаас зээлийн үлдэгдэл 4,090,00 төгрөг, зээлийн хүүд 3750,000 төгрөөг, торгуулийн хүү 964,800 төгрөг, нийт 5,429,800 (таван сая дөрвөн зуун хорин есөн мянга найман зуу) төгрөгийг гаргуулж, Хэнтий аймгийн Хэрлэн сумын Хоршоог хөгжүүлэх сангийн 100181755402 тоот дансанд оруулж өгнө үү гэжээ.
3. Тус хэрэгт төрийг төлөөлж оролцох прокурор .... нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч .... нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч жижиг дунд бизнесийг дэмжих сангаас авсан зээлийн үлдэгдэл төлбөр 5,429,800 төгрөгийг 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр төлж барагдуулсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч .... нэхэмжжлэлтэй хариуцагч .... д холбогдох 5,429,800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч .... нэхэмжилсэн 5,429,800 төгрөгийг хариуцагч .... нь төлсөн болох нь хариуцагчийн шүүхэд ирүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт болон төрийг төлөөлж оролцох прокурор .... гийн шүүхэд ирүүлсэн тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч .... нэхэмжлэлтэй, хариуцагч .... д холбогдох 5,429,800 800 (таван сая дөрвөн зуун хорин есөн мянга найман зуу) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч .... нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч байгууллага нь 5,429,800 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 101,827 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас 5,429,800 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 101,827 төгрөгийн тал хувь болох 50,913 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАРИНА