Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 156/ШШ2024/00392

 

 

2024 08 09 156/ШШ2024/00392

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

156/2021/00066/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн Б танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ... тоотод оршин суух, Боржигон овогт ... ,

Хариуцагч: Хэнтий аймгийн ... оршин суух, Баргад овогт ... ,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч ...

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ...

Хариуцагч ...

Хариуцагчийн өмгөөлөгч ...

Нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов. 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баргад овогт ... , Боржигон овогт ... нарын гэрлэлтийг цуцалсугай.  

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан  нь  2019 оны 7 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин ... , 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүү .... нарыг эх ... ыг асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дүгээр зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2019 оны 7 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин ... , 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүү .... нарыг нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг ... ээр тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх ... д даалгасугай. 

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

5.  Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 129 дүгээр зүйлийн 129.1.1, 130 дугаар зүйлийн 130.1-т заасныг баримтлан гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгө болох ... улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгслийн үнэ 7,343,973 төгрөг, малын үнэ 46,000,000 төгрөг нийт 53,343,973 төгрөгийг гэр бүлийн 4 гишүүнд хувааж нэг гишүүнд 13,335,993 төгрөг ба гурван гишүүнд ногдох хэсэг 40,007,979 төгрөгийг хариуцагч ... ээс гаргуулан нэхэмжлэгч ... , охин ... , хүү .... нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас нядалсан малын үнэ 100,000,000 төгрөгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

6. Нэхэмжлэгч ... нь гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгө болох Suzuki маркийн машинаас ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас, хариуцагч ... нь хүүхдийн асрамж тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлээсээ тус тус татгалзсан болохыг дурдсугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх болохыг дурдсугай.

8.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч ... ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг болон хариуцагч ... ийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ... ээс 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ... д олгож, нэхэмжлэгч ... ы улсын тэмдэгтийн хураамж /хх-ийн 10/-д илүү төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч ... д олгосугай.

9. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг Хэнтий аймгийн Иргэний гэр бүлийн бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

  

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.МАРИНА