Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2024/0115

 

    

    

 

 

 

 

  

      2024         02          05                                   128/ШШ2024/0115

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би даргалж, тус шүүхийн 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “инь инь” гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компани  /РД:........../, гүйцэтгэх захирал .ong .uiming,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: .gula паспортын дугаар: /ЕА......./,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Я /РД:/,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Х /ШТЭҮД:/,

Хариуцагч: Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газар

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А: Том татвар төлөгчийн газрын хуулийн хэлтсийн мэргэжилтэн,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т: Том татвар төлөгчийн газрын хуулийн хэлтсийн мэргэжилтэн.

Тус шүүх хуралдаанаар Нэхэмжлэгч, хариуцагч нарын хоорондын татварын илүү төлөлтийг буцаан олгохоос татгалзсантай холбоотой маргааныг хянан хэлэлцэж,

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч gula, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Я, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, Ц.Т, гэрч Том татвар төлөгчийн газрын улсын байцаагч Б.Б, гэрч Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь.

1. Нэхэмжлэгч “инь инь” ГХОХХК нь 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газарт холбогдуулан “инь инь” ГХОХХК-ийн 2019-2021 оны АМНАТ-ын тайланд тусгагдсан баяжмал дахь эрдэс баялгийн бүтээгдэхүүнд агуулагдах тоо хэмжээг буруу тооцож татвар ногдуулсан илүү төлөлтийг тогтоож, илүү төлсөн 14,227,538,296.33 төгрөгийг буцаан олгохыг даалгуулах" нэхэмжлэлийг гаргасан.

2. Тус шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн "Захиргааны хэрэг үүсгэх тухай" 128/ШЗ2023/8999 дүгээр шүүгчийн захирамжаар “инь инь” ГХОХХК-ийн 2019-2021 оны АМНАТ-ын тайланд тусгагдсан баяжмал дахь эрдэс баялгийн бүтээгдэхүүнд агуулагдах тоо хэмжээг буруу тооцож татвар ногдуулсан илүү төлөлтийг тогтоож, илүү төлсөн 14,227,538,296.33 төгрөгийг буцаан олгохыг даалгуулах" тухай нэхэмжлэлээр Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газарт холбогдуулан захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж эхэлсэн байна.            

3. Нэхэмжлэгч “инь инь” ГХОХХК нь  2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр "инь инь" ГХОХХК-ийн 2016-2021 оны АМНАТ-ын тайланд тусгагдсан баяжмал дахь дагалдах металл болон эрдэс бүтээгдэхүүнд ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 47.5 дахь хэсэгт заасан боловсруулалтын түвшний ангиллын хувь хэмжээг буруу тооцож, илүү төлсөн 8,906,855,731.31 төгрөгийг бусад татварын өрөнд суутган тооцохыг даалгуулах" гэж нэхэмжлэлийн шаардлагаа багасгажээ.

4. Маргаан бүхий асуудлаар урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд дараах баримтууд авагдсан байна.

4.1. “инь инь” ГХОХХК-аас 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газарт w23/97 дугаар албан бичгээр “...ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тооцооллыг хийхдээ буруу тооцоолон илүү төлсөөр ирсэн ба Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.2. “Татвар, алданги, торгуулийн өр төлөх болон энэ хуулийн 12 дугаар бүлэгт заасан татварын өр хураах журам, түүнчлэн татвар төлөгчид гаргасан хүсэлтийнг нь дагуу төлсөн татварыг буцаан олгохтой холбогдсон харилцаанд энэ хуулийн 15.1-д заасан хугацаа хамаарахгүй” гэж заасныг үндэслэн мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т заасны дагуу 2016 оноос хойш өнөөдрийг хүртэлх илүү төлсөн татвараа буцаан авах хүсэлтэй байна" гэж илүү төлсөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг буцаан авах тухай хүсэлтийг, 

            4.2. “инь инь” ГХОХХК-аас 2023 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газарт w23/127 дугаар албан бичгээр “Манай компани 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газарт w23/97 дугаар албан бичгээр илүү төлсөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг буцаан авах тухай хүсэлтийг гаргасан ба дээрх хүсэлтийн дагуу буцаан авахыг хүсч буй АМНАТ-ийн тооцооллыг үүгээр хүргүүлж байна" гэж гэж илүү төлсөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг буцаан авах тухай хүсэлтийг тус тус гаргажээ.   

         4.3. Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 01/898 дугаар албан бичгээр “Татвар төлөгч нь Татварын Ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т “Татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө”, 28 дугаар зүйлийн 28.9-т “Татвар ногдуулалт, төлөлттэй холбогдсон харилцааг тухайн төрлийн татварын хуулиар нарийвчлан зохицуулна”, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.3.3-т “энэ хуулийн 47.3.1, 47.3.2-т зааснаас бусад бүх төрлийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тухайн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 5.0 хувь”, 47 дугаар зүйлийн 47.5-д “энэ хуулийн 47.3.3-т заасан хувь дээр тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлт, боловсруулалтын түвшингээс хамаарч доор дурдсан хувийг нэмэгдүүлж тооцно” гэж заасны дагуу тайлангаа ирүүлсэн байна. Өнөөдрийн байдлаар “инь инь” ХХК нь татварын удирдлагын нэгдсэн системд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн илүү төлөлтгүй байна" гэж хүсэлтийн хариуг “инь инь” ГХОХХК-д хүргүүлсэн байна.

            5. Нэхэмжлэгч "инь инь" ГХОХХК-ийн гүйцэтгэх захирал Song Guiming шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлдээ: Манай компани нь ашигт малтмал олборлох, баяжуулах, экспортлох үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд 2016-2021 онд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болон дагалдах бүтээгдэхүүнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу ногдуулж төсөвт төлж ирсэн. Гэтэл 2016-2021 оны АМНАТ-ийн тайланд тусгагдсан дагалдах металл болон эрдэс бүтээгдэхүүнд ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 47.5-т заасан боловсруулалтын түвшний “бүтээгдэхүүн” ангиллын хувь хэмжээгээр тооцож нэмэлт төлбөрийг төлөх байтал манай компани нь дээрх хугацаанд “баяжмал” ангилалаар тооцож 8,906,855,731.31 төгрөгийг төсөвт илүү төлсөн байна. Энэ нь Ашигт малтмалын тухай хуулийн 47.5 “Энэ хуулийн 47.3.3-т заасан хувьд дээр тухайн бүтээгдэхүүнийг зах зээлийн үнийн өсөлт, боловсруулалтын түвшингээс хамаарч доор дурьдсан хувийг нэмэгдүүлж тооцно” мөн Засгийн газрын 2019 оны 465 дугаар тогтоолоор батлагдсан “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам”-ын 3 дугаар зүйлийн 3.2. “Ашигт малтмалын бүтээгдэхүүнд дагалдах металл болон эрдэс бүтээгдэхүүнд ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 47.5 дахь хэсэгт заасан боловсруулалтын түвшний “бүтээгдэхүүн” ангиллын хувь хэмжээгээр, 47.17-дахь хэсэгт заасан бүтээгдэхүүний нэр төрлийн “эцсийн бүтээгдэхүүн” ангиллын хувь хэмжээгээр тус тус тооцож ногдуулна” гэж заасан. Татварын алба нь Татварын ерөнхий хуулийн 75 дугаар зүйлийн 75.1.1. "Татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, татвар төлөгчийг мэдээллээр ханган зөвлөгөө өгөх, сургалт суртчилгаа явуулах", 75.2 “Татварын алба нь татвар төлөгчийн хууль ёсны эрх ашиг, сонирхлыг хүндэтгэн, татвар ногдуулах, төлөх, тайлагнах үйл ажиллагаатай холбогдуулан түүнийг хууль тогтоомжийн дагуу мэдээллээр хангаж туслалцаа үзүүлэх үүрэгтэй”, гэж заасан байтал энэхүү чиг үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас татвар төлөгчийн эрх зүйн байдал болон эдийн засгийн хувьд дордсон байна. Иймд бид дээрх 2016-2021 оны хугацаанд дагалдах металл болон эрдэс бүтээгдэхүүнд ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөрийг баяжмал ангилалаар бус “Бүтээгдэхүүн” ангилалаар тооцож, мөн оны тайлангаа залруулж илүү төлсөн  8,906,855,731.31 төгрөгийг дараагийн хугацаанд төлөх татвартаа суутган тооцуулах хүсэлтэй байна. Иймд дээрх илүү төлсөн татварыг Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4,  15.2-т заасны дагуу “Шинь шинь” ГХОХХК-ийн 2016-2021 онуудад дагалдах металл болон эрдэс бүтээгдэхүүнд ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөрийг баяжмал ангилалаар бус “Бүтээгдэхүүн” ангилалаар тооцож мөн оны тайлангаа залруулж илүү төлсөн 8,906,855,731.31 төгрөгийг дараагийн хугацаанд төлөх татвартаа суутган тооцохыг даалгаж өгнө үү" гэжээ.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Я шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“инь инь” ГХОХХК нь 2016 оноос 2022 онд экспортолсон цайр, хар тугалганыхаа баяжмалд агуулагдах дагалдах бүтээгдэхүүнээ боловсруулалтын түвшинд баяжмалын ангиллаар тооцон тайлагнаж, төсөвт төлсөн. Экспортолсон баяжмалд агуулагдах дагалдах бүтээгдэхүүний нэмэгдүүлэх хувийг боловсруулалтын түвшинд бүтээгдэхүүний ангиллаар тооцон төсөвт төлөх байсан. Гэвч татварын алба татвар төлөгчийг эрсдэлээс хамгаалах хууль тогтоомжийн сургалт сурталчилгаа хангалттай хийгээгүйн улмаас илүү дүнгээр тайлагнан санхүүгийн алдагдал үүссэн. 2016 оноос 2022 оны хугацаанд цайр, хар тугалганы баяжмалд гаалийн лабораторийн дүгнэлтээр 10 төрлийн дагалдах эрдэс баялгийн бүтээгдэхүүнд татвар ногдуулан тайлагнасан. Эдгээр бүтээгдэхүүнээс 7 төрлийн дагалдах бүтээгдэхүүнд өсөн нэмэгдүүлэх хувийг илүү дүнгээр тооцсон. Цайр, хар тугалга, баяжмалд өсөн нэмэгдүүлэх хувийг шатлал андуурч тооцсон нь 2020 онд буюу 464, 146, 120 төгрөгийг дутуу тайлагнасан байсан. Үүнээс үзэхэд  манай нийт тооцсон дүнгээс 8 906 ,855 ,731.31 төгрөгийг илүү тайлагнаж төлсөн” гэв.

             7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагаа 2016 оноос 2021 оны Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланд тусгагдсан баяжмал дахь дагалдах металл болон эрдэс бүтээгдэхүүнд ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт хэлбэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 47.5 дахь хэсэгт заасан боловсруулах түвшний ангиллын хувь хэмжээг буруу тооцож, илүү төлсөн 8 906 855 731.31 төгрөгийг татварын өрөнд суутган тооцохыг даалгаж өгнө үү” гэж тодруулаад,

“инь инь” гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компанийн зүгээс Монгол Улсын татварын хамгийн том нэгж болох Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газартай шууд харилцдаг.

Татвар буцаан суутгуулах  асуудал шууд харьяалагдах газар нь Том татвар төлөгчийн газар юм. Манай компанийн хувьд ашигт малтмал олборлох, баяжуулах, экспортлох үйл ажиллагаа эрхэлдэг. 2016 оноос 2021 онд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болон дагалдах бүтээгдэхүүнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу ногдуулж төсөвт төлсөөр бол ирсэн. Гэтэл 2016 оноос 2021 онд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланд тусгагдсан дагалдах металл болон эрдэс бүтээгдэхүүнд ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 47.5 дахь хэсэгт заасан боловсруулалтын түвшний бүтээгдэхүүний ангиллын хувь хэмжээгээр тооцож нэмэлт төлбөрийг төлөх байтал манай компанийн хувьд дээрх хугацаанд баяжмал ангиллаар тооцож 8,906, 855, 731.31 төгрөгийг төсөвт илүү төлжээ. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-т зааснаас харахад тус хуулийн 47 дугаар зүйлийн 47.3.3-д заасан хувь дээр тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлт, боловсруулалтын түвшнээс хамаарч дор дурдсан хувийг нэмэгдүүлж тооцно. Мөн Засгийн газрын 2016 оны 465 дугаар тогтоолоор батлагдсан Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ноогдуулах, тайлагнах, төлөх журмын 3 дугаар зүйлийн 3.2-т ашигт малтмалын бүтээгдэхүүнд дагалдах металл болон эрдэс бүтээгдэхүүнд ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан боловсруулалтын түвшний бүтээгдэхүүн ангиллын хувь хэмжээгээр, мөн 47.17 дахь хэсэгт заасан бүтээгдэхүүн, нэр төрлийн эцсийн бүтээгдэхүүн ангиллын хувь хэмжээгээр тус тус тооцож ногдуулна гэж заасан. Татварын алба Татварын ерөнхий хуулийн 75 дугаар зүйлийн 75.1. “Татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах ийм үүрэгтэй”. Мөн татвар төлөгчийг мэдээллээр хангаж, үнэн зөв зөвлөгөө, сургалт сурталчилгаа явуулах үүрэгтэй. Энэ үүргээ манай компанид биелүүлээгүй. Татварын ерөнхий хуулийн 75 дугаар зүйлийн 75.2. “татварын албанд татвар төлөгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хүндэтгэх, татвар ногдуулах, төлөх, тайлагнах үйл ажиллагаатай холбогдуулан түүнийг хууль тогтоомжийн дагуу мэдээллээр хангаж, туслалцаа үзүүлэх үүрэгтэй” гэж заасан заасан байтал чиг үүргээ хэрэгжүүлээгүй. Бидэнд буруу ташаа мэдээлэл өгч Засгийн газрын тогтоол, хууль хэрэглээний хувьд зөв хэрэглэх талаар ямар нэгэн байдлаар мэдээллээр хангаагүйгээс манай компанийн эрх зүйн байдал дордож, илүү төлөлттэй нөхцөл байдал үүссэн. Тиймээс 2016 оноос 2021 онуудад дагалдах металл болон эрдэс бүтээгдэхүүнд ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөрийг баяжмал ангиллаар бус бүтээгдэхүүн ангиллаар тооцож мөн оны тайлангаа залруулж илүү төлсөн 8,906,855,731.31 төгрөгийг дараагийн хугацаанд төлөх татвартаа суутган тооцуулах хүсэлтэй байх тул энэ төгрөгийг дараагийн хугацаанд төлөх татвартаа суутган тооцуулахыг даалгаж өгнө үү. Бид 2016 болон 2021 оны асуудлыг ярьж байгаа. Хариуцагчийн зүгээс хариу тайлбартаа өгсөн баримтаар 2019, 2020, 2021 оны тооцооллыг илүү төлөлт байна гэж үзээд 7,030,268,777 төгрөгийн зөрүү байна гэж. Энэ нь томьёогоор гарч байгаа тооцоолол учраас алдаа мадаггүй, зөрүүгүй баримт гарч байгаа.

Нэхэмжлэгчийн зүгээс гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлага нь төлсөн татварыг буцаан олгох харилцаатай холбоотойгоор шүүхэд нэхэмжлэл гаргасан. Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т энэ тухай тодорхой заасан байгаа. Магадгүй хөөн хэлэлцэх хугацааны асуудал шүүх дээр яригдаж магадгүй. Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1. “нийт хөөн хэлэлцэх хугацаа 4 жил” гэж байгаа. Бид нар татвараа буцаан олгохтой холбогдсон харилцаанд л энэ асуудлыг тавьж байгаа. Бид нар ямар нэгэн байдлаар үүнээс өөр татварын акт, захиргааны байгууллагаас гаргасан акт, маргаан таслах зөвлөлийн тогтоолтой маргаагүй. Бид илүү төлсөн татвараа буцаан олгохтой холбоотой асуудал ярьж байгаа учраас 2016-2018 оны нийт илүү төлсөн, мөн нэхэмжлэлийн үнийн дүн дээр дурдчихсан байгаа 8,906,855,173.31 төгрөгийг гаргуулж өгөөч. Үүний 7,030,266,770 төгрөгийг хариуцагч хариу тайлбар, 2 улсын байцаагчийн дүгнэлтээр хүлээн зөвшөөрчихсөн. Тэгэхээр  үлдсэн төлбөр нь өнөөдөр бидний тооцоолж өгсөн баримтаар татварын алба ч тэр, манай компанийн зүгээс ч гэсэн гаргаж өгсөн баримтаар энэ тооцоолол нь таарч байгаа, ямар нэгэн тооны зөрүү байхгүй” гэв.

            8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: "Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төсөвт төлөхдөө дараах хууль тогтоомжийн дагуу тайлагнаж ногдуулдаг. Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1. "Татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө". Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1. "Доор дурдсан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байна: 47.1.1 ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч", 47.1.2 "Энэ хуулийн 47.16-д заасан борлуулалтын үнэлэгээг дараахь журмаар тооцно" 47.2.1 "экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухай сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан", 47.3.3 "энэ хуулийн 47.3.1, 47.3.2-т зааснаас бусад бүх төрлийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тухайн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 5.0 хувь",  47.5. "Энэ хуулийн 47.3.3-т заасан хувь дээр тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлт, борлуулалтын түвшингээс хамаарч доор дурдсан хувийг нэмэгдүүлж тооцдог бөгөөд Засгийн газрын 2019 оны 465 дугаар тогтоол, 2019 оны 342 дугаар тогтоол, 2016 оны 81 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн АМНАТ-ыг ногдуулж тайлагнадаг". Мөн Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 "Татвар төлөгч татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд, батлагдсан загвар, зааврын дагуу цахим, эсхүл цаасан хэлбэрээр үйлдэж, харьяа татварын албанд тушаана. Татвар төлөгч дараах үүргийг хүлээнэ" 29.1.2 "татвар ногдуулах, төлөхтэй холбогдсон тооцоо, мэдээ гаргаж, тогтоосон хугацаанд татварын албанд хүргүүлэх", гэж заасны дагуу татвар төлөгч нь өөрөө тайлагнасан харин татварын алба нь мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 "Татварын алба татвар төлөгч татварын тайлангаа хуулиар тогтоосон хугацаанд тушааж, татвараа үнэн зөв ногдуулж, төлж байгаа эсэхэд хяналт тавина гэж хуульчилсан байна" гэжээ.

            9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төсөвт төлөхтэй холбогдуулан Ашигт малтмалын тухай хуульд заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланд тусгагдсан эрдэс баялгийн бүтээгдэхүүнд агуулагдах тоо хэмжээг тооцоод Татварын ерөнхий хуулийн 28.1-д заасны дагуу татвар төлөгч төлөх татварын хэмжээг өөрөө тодорхойлоход хуулиар тогтоосон хугацаанд төсөв төлөх үүрэгтэй байдаг. Тус хугацаанд татвар төлөгч өөрөө тухайн он сар, тайлангийн хувьд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хуулийн дагуу 47.1-д заасан агуулгыг үндсэн бүтээгдэхүүн болон дагалдах бүтээгдэхүүнээ мөн хуулийн 44.5-д заасны дагуу нэмэгдэх байдлаар тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ноогдуулдаг байгаа. Татвар төлөгч өөрөө татварын ноогдлоо тодорхойлоод төсөв төлөөд тайлагнах хуулийн зохицуулалттай байгаа. Татварын ерөнхий хуулийн 29.1-д татвар төлөгчийн тайлагнах, тайлагнал хүлээн авахтай холбоотой харилцааг зохицуулсан байдаг. Энэ хуулийн дагуу татварын алба яаж тайланг авах вэ?, татварын төлөгч яаж тайланг илгээх вэ гэдгийг тухайн Татварын ерөнхий газрын даргын баталсан маягт зааврын дагуу буюу хавсралт маягтын дагуу тайлангаа тушаадаг. Тиймээс илүү төлсөн татвар гэдгийг гаргахдаа зөрүүтэй гаргасан гэж үзэж байна” гэв.

10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2016 оноос 2022 оны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн зөрөөтэй холбоотой асуудал яригдаж байна. Манай мэргэжлийн хэлтэс буюу Том татвар төлөгчийн газрын эрдэс баялгийн хэлтэс тайлан хүлээн авч байгаа татвар төлөгчтэй харилцах хэлтсээс бас холбогдох тооцооллыг бол хийсэн. Татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн сан дээр байгаа мэдээлэлд үндэслээд тооцооллыг гаргаж ирсэн. Энэ хүрээнд тооцооллын зөрүү бол үүсчихсэн байна. Баяжмал ангиллаар нэмэлт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт ногдуулдаг нэмэлт төлбөр дээр зөрүүгийн асуудал үүссэн гэдэг нь холбогдох хэлтсүүдийн хийсэн тооцооллоос харагдаж байна. Хамгийн гол асуудал нь 2016 оноос 2022 оны асуудлыг татвар төлөгчөөс ярьж байна. Бидний зүгээс хуулийн өөрчлөлт орсонтой холбоотойгоор буюу 2019 онд 342 дугаар тогтоол хэрэгжиж эхэлсэн. Үүний дагуу эрдэс баялгийн бүтээгдэхүүнийг хүдэр, баяжмал бүтээгдэхүүн гэж 3 ангилалд хувааж байгаа. Нэмэлт бүтээгдэхүүний хувьд баяжмал дагалдаж байгаа бүтээгдэхүүний хувьд нэмэлт төлбөрийг бүтээгдэхүүнээр авна гэдэг Засгийн газрын тогтоол гарсан. Тиймээс 2019 оноос өмнөх онуудад энэ тогтоол урагшаа хэрэгжихгүй гэж ингэж үзэж байгаа. Тэгэхээр 2019 оноос хойш  дагалдах нэмэлт бүтээгдэхүүнийг бүтээгдэхүүнээр авах тохиолдолд зөрүү үүсэх нөхцөл байдал харагдаж байна. Ашигт малтмалын үндсэн бүтээгдэхүүний дагалдах элементэд ноогдуулах нэмэлт төлбөрийн тооцооллын зөрүүтэй асуудалд маргаан үүсчихсэн байна. Нэхэмжлэгч компанийн тухайд хар тугалга, цайрын баяжмал экспортолдог үндсэн бүтээгдэхүүн нь хар тугалганы баяжмал, цайрын баяжмал. 7-оос 10 төрлийн нэмэлт дагалдах бүтээгдэхүүн, эрдсийн бүтээгдэхүүнүүд дагалдаж гарч ирдэг. Байцаагчдын тооцоогоор программаас татсан мэдээллээр тухайлбал хар тугалганы баяжмалд агуулагдаж байгаа төмөртэй тухайлбал нэмэлт төлбөр тооцчихсон байгаа. Тэгэхээр бид нэмэлт төлбөрийн хувь хэмжээг тооцохдоо яаж байна гэхээр Засгийн газрын 193 дугаар тогтоолоор батлагдсан журмыг хэлж байгаа юм. Тус журам дээр Гаалийн төв лабораторийн дүгнэлтийг үндэслэнэ. Тэр дүгнэлт дээр ашигт малтмал нөөц ашигласны төлбөр тооцох тоо хэмжээнд хүрээгүй байвал төлбөр ногдуулахгүй байх хуулийн зохицуулалт байгаа. Тэгэхлээр манай татварын албаны зүгээс нэхэмжлэгчээс нэг ч төгрөг илүү авахгүй, нэг ч төгрөг дутуу төлүүлэхгүй гэдэг үүднээсээ тодруулж хэлээд байгаа юм. Тэгэхээр та нарын улсад ямар нэгэн шалтгаантай ч бай, шалтгаангүй ч илүү төлчихсөн мөнгийг бид ингээд нарийвчилж гаргаж ирээд өнөөдөр тооцооллуудыг холбогдох байцаагч нар хийгээд, тухайн албаных нь хэлтсийн дарга нар баталгаажуулаад өгсөн байгаа. Тиймээс тооцооллын хувьд ямар нэгэн асуудал маргаан байхгүй. Яагаад гэвэл программ дээр байгаа дүнг хөрвүүлээд нэг бүрчлэн хянаж олон хоног манай 2 байцаагч ажилласан. Тийм учраас энэ дээр ямар нэгэн маргаан байхгүй. 2016-аас 2018 онд Ашигт малтмалын тухай хуулийн 47.5 дахь хэсгээр хүдэр, тухайлбал нэхэмжлэгч хар тугалганы баяжмал, цайрын баяжмал экспортолдог учраас энэнд нь дагалдаж байгаа төмөр, цагаан тугалганы баяжмал, төмрийн баяжмал гэдэг ангиллаар нэмэлт төлбөрийн тооцоо явдаг. Баяжмал ангиллаар хүдэр, баяжмал, бүтээгдэхүүн гэдэг 3 ангилалд хуваагдаж байгаа. Бүтээгдэхүүн бол хамгийн бага төлбөртэй байдаг хувь хэмжээтэй байдаг. Баяжмал болоод ирэхээрээ арай илүү, хүдэр болоод ирэхээрээ бүүр нэмэгдээд тооцооллын зөрүү гарч ирдэг. 2019 оны 465 дугаар тогтоолоор үүнийг Засгийн газраас тусгайлан зохицуулсан тохиолдолд  хуулиа барина ч гэдэг юм уу, би үүнийг хэрэглэхгүй ч гэдэг юм уу, тийм эрх байхгүй. Хэрэгжүүлэгч агентлагийн тухайд бид хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль журмын хүрээнд татварын ноогдуулах, эргэлтийн байдалд хяналт тавиад явдаг. Нэхэмжлэгч компанийн тухайд нэг юмыг тодруулж хэлэхэд 2016-аас 2018 онд баяжмалдаа дагалдах бүтээгдэхүүнүүдээ баяжмал ангиллаар л аваад явж байсан. 2019 онд өөрчлөлт орсонтой холбоотойгоор засаагүй явчихсан байна. Тэрнээс л зөрүү гарсан. Манайхаас тухайн үед нь хянаагүйгээс болоод 7 тэрбум төгрөгийн асуудал үүссэн байж болзошгүй. Тийм учраас хуулийн дагуу татварын тооцооллуудыг гаргаад ирсэн учраас бид танай компаниас нэг төгрөг ч илүү авахгүй, нэг төгрөг ч илүү өгөхгүй. Тийм учраас тооцооны асуудал байхгүй. 2016-аас 18 он дээр бол тухайн үеийн нэмэлт хувь хэмжээг өөрчлөх ямар ч боломжгүй. Хуулийн зохицуулалтаараа энэ дээр ногдоод явна. Энэ дээр буцаалт бол үүсэхгүй. Шүүхийн шийдвэр гарсны дараагаар бид тооцооллыг шүүхийн шийдвэрийн үндсэн дээр шууд өөрчлөлтүүдийг хийгээд дараа дараагийн татварын үр дүнг суутган тооцоод явдаг зохицуулалттай” гэв.

       ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангах үндэслэлтэй байна.

2. Улсын бүртгэлийн  дугаар гэрчилгээтэй,  дугаар регистртэй, ашигт малтмал олборлох, баяжуулах, экспортлох үйл ажиллагаа эрхэлдэг, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгчөөр Том татвар төлөгчийн газартай харилцдаг, нэхэмжлэгч хуулийн этгээдийн зүгээс хариуцагч татварын албаны буруутай үйл ажиллагаанаас болж 2016-2022 оны хоорондох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулахдаа баяжмал дахь эрдэс баялгийн бүтээгдэхүүний агуулга дахь тоо хэмжээг буруу тооцсон талаар маргаж, энэхүү илүү ногдуулалтаа дараагийн татварын өрөнд суутган тооцуулахаар Тодорхойлох хэсгийн 5-7-д заасан үндэслэлээр маргасан, түүнчлэн мөн хэсгийн 4-д зааснаар Том татвар төлөгчийн газартай харилцсан боловч амжилт олоогүй, илүү төлөлт байхгүй гэж үндэслэлгүй хариу өгсөн талаар тайлбарласан.

3. Хариуцагчийн зүгээс “...нэхэмжлэгч хуулийн этгээд нь 2019 онд 22,311,362,508.00 төгрөг, 2020 онд 23,168,069,769.00 төгрөг, 2021 онд 30,48,347,502.00 төгрөгийг тус тус төсөвт төлөхөөр татварын албанд тайлагнасан, энэ нь Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.1.2-д зааснаар татвар төлөгч нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг өөрөө ногдуулж тайлагнасан, тайлангаар илүү төлөлт үүсээгүй” зэргээр тайлбарлаж нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч байна.

4. Нэхэмжлэгч хуулийн этгээд нь татвар төлөгчийн 231027184784 дүгээр гэрчилгээгээр АМНАТ-н нэмэлт төлбөр төлөгчөөр 2012 оны 01 дүгээр сарын 01-нд бүртгүүлж 2020 оны 12 дугаар сарын 31-нд хасагдсан, АМНАТ-тусгай зөвшөөрөл эзэмшигчээр 2011 оны 06 дугаар сарын 20-ны өдөр бүртгүүлсэн, АМНАТ-тусгай зөвшөөрөлгүй татвар төлөгчөөр 2020 оны 10 дугаар сарын 20-нд бүртгүүлж 2020 оны 12 дугаар сарын 31-нд хасагдсан тус тус бүртгэлтэй.

5. Ашигт малтмалын тухай хуулийн /2006 оны/ 47 дугаар зүйлийн 47.1. “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлнө” гэсэн энэ хэсгийг 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар “ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд нь Монголбанк түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож төсөвт төлнө” гэж өөрчлөн найруулсан ба өөрчлөлт нь “Төрийн мэдээлэл” сэтгүүлийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 13/1066 дугаарт нийтлэгдсэн бөгөөд хууль хүчин төгөлдөр болох хугацааг тодорхой заагаагүй тул Монгол Улсын Үндсэн хуулийн хорин зургадугаар зүйлийн 3-д: “Монгол Улсын хуулийг Улсын Их Хурал албан ёсоор нийтлэх бөгөөд хэрэв хуульд өөрөөр заагаагүй бол ийнхүү нийтэлснээс хойш арав хоногийн дараа хүчин төгөлдөр болно” гэж зааснаар 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлснийг тэмдэглээд,

6. Улмаар дээрх 47.1 дэх хэсгийг Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн зарим хэсэг, заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай” 04 дүгээр тогтоолоор хүчингүй болгохын хамт мөн хууль, зүйлийн 47.3 дахь хэсгийн 47.3.1, 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11, 47.5.12, 47.5.13 дахь заалтыг хүчингүй болгосон.

7. Ийнхүү Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарсантай холбоотойгоор 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт болон өөрчлөн найруулал орж, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1. “доор дурдсан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байна”, 47.1.1. “ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч”, 47.2. “энэ хуулийн 47.16-д заасан борлуулалтын үнэлгээг дараах журмаар тооцно”, 47.2.1. “экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан”, 47.3. “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг дараах хэмжээгээр ногдуулна”, 47.3.3. “энэ хуулийн 47.3.1, 47.3.2-т зааснаас бусад бүх төрлийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тухайн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 5.0 хувь”, 47.5. “энэ хуулийн 47.3.3-т заасан хувь дээр тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлт, боловсруулалтын түвшингээс хамаарч дор дурдсан хувийг нэмэгдүүлж тооцно”, 47.16. “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч нь доор дурдсан үйл ажиллагаанд бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг энэ хуулийн 47.7-д заасны дагуу давхардуулалгүй ногдуулж улсын төсөвт төлнө” гэж хуульчилжээ.

8. Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6. “ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журмыг Засгийн газар батална” гэж зааснаар Засгийн газрын 2016 оны 81, 2019 оны 342, 465 дугаар тогтоол нь маргаан бүхий харилцаанд хамаарч байна.

9. Тодруулбал, Засгийн газрын 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн “Журам батлах тухай” 342 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Ашигт малтмалын  нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам”-ыг, 2 дугаар хавсралтаар “Гадаадын зах зээлд борлуулсан нүүрс, төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмалд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээ тооцох журам”-ыг тус тус баталсан бол, мөн Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Тогтоолын хавсралт шинэчлэн батлах, хавсралтад өөрчлөлт оруулах тухай” 465 дугаар тогтоолоор 342 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Ашигт малтмалын  нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам”-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталжээ.

10. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д заасныг үндэслэн лабораторийн дүгнэлтээр гарсан нэхэмжлэгч “инь инь” ХХК-ийн олборлосон ашигт малтмалын дагалдах эрдсүүдийн нэмэлт төлбөрийг тодруулбал, төмөр, хар тугалга, цайр, зэс, хөнгөн цагаан, цагаан тугалга, молибден, дагалдах нэмэлтийг тооцсон судалгааг 2019, 2020, 2021 онд хамаарах байдлаар нь Том татвар төлөгчийн газрынТатвар төлөгчтэй харилцах хэлтсийн татварын улсын байцаагч Б.Бат-Оюун гаргасныг тус газрын Эрдэс баялагийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Энхцэцэг хянаснаар ирүүлснийг, шүүх хуралдаанд эдгээр албан тушаалтнуудын өгсөн гэрчийн мэдүүлгийг тус тус шүүх нотлох баримтаар үнэлж, нэхэмжлэгч хуулийн этгээдийн "...2016-аас 2021 оны хооронд АМНАТ-ын тайланд тусгагдсан баяжмал дахь дагалдах металл болон эрдэс бүтээгдэхүүнд ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 47.5 дахь хэсэгт заасан боловсруулалтын түвшний ангиллын хувь хэмжээг буруу тооцсоныг тогтоож, илүү төлсөн 8,906,855,731.31 төгрөгийг бусад татварын өрөнд суутган тооцохыг даалгах" шаардлагын зарим хэсгийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэв.

11. Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.25-д "татварын алба" гэж татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэл, дүүргийн татварын газар, хэлтэс, сумын татварын тасаг, татварын улсын байцаагч, хураагчийг" ойлгохоор заасан, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1. "татвар төлөгч дараах эрхтэй", 12.1.4. "илүү төлсөн татварыг буцаан авах, суутган тооцуулах...", 12.1.9. "Татварын алба, татварын улсын байцаагчийн хууль бус ажиллагаа болон шийдвэрт холбогдох гомдлыг түүнийг шууд захирдаг болон дээд шатны албан тушаалтанд, түүнчлэн шүүхэд гаргах" эрхтэй байна.

11.1. Нэхэмжлэгч нь дээрх эрхийн дагуу Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.2. "Татвар, алданги, торгуулийн өр төлөх болон энэ хуулийн 12 дугаар бүлэгт заасан татварын өр хураах журам, түүнчлэн татвар төлөгчид гаргасан хүсэлтийнх нь дагуу төлсөн татварыг буцаан олгохтой холбогдсон харилцаанд энэ хуулийн 15.1-д заасан хугацаа хамаарахгүй" гэж зааснаар мөн хуулийн 15.1-д заасан "... хөөн хэлэлцэх хугацаа 4 жил байх ..." энэ хугацаа хамаарахгүй болохыг дурдаж,

11.2. Татварын ерөнхий хуулийн 75 дугаар зүйлийн 75.1. "татварын алба дараах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ", 75.1.1. "татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, татвар төлөгчийг мэдээллээр ханган зөвлөгөө өгөх, сургалт, сурталчилгаа явуулах", 75 дугаар зүйлийн 75.2. "Татварын алба нь татвар төлөгчийн хууль ёсны эрх ашиг, сонирхлыг хүндэтгэн, татвар ногдуулах, төлөх, тайлагнах үйл ажиллагаатай холбогдуулан түүнийг хууль тогтоомжийн дагуу мэдээллээр хангаж, туслалцаа үзүүлэх үүрэг"-ээ хэрэгжүүлээгүйгээс татвар төлөгчийн эрх зүйн байдлыг эдийн хувьд дордуулсан гэж маргасан.

12. Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1. "Татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлөх"-өөр, мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1. "татвар төлөгч татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд, батлагдсан загвар, зааврын дагуу цахим, эсхүл цаасан хэлбэрээр үйлдэж, харьяа татварын албанд тушаах"-аар заасны дагуу нэхэмжлэгч нь ТТ-15 /хэрэгт авагдсан/-аар АМНАТ-аа тайлагнасан, хэдийгээр ийнхүү нэхэмжлэгч нь татвар төлөгчийн үүргийг биелүүлж АМНАТ-н татварыг төсөвт төвлөрүүлсэн авч хэрэгт авагдсан үйл баримтаар болон гэрч нарын мэдүүлгээр 7,030,268,777.16 төгрөгийг илүү ногдуулж төлсөн нь тогтоогдож байна.

13. Тодруулбал, гэрчүүд мэдүүлэгтээ "Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5 дахь заалтаар дагалдах бүтээгдэхүүн дээр нэмэлтийн хувийг тооцсон, дагалдах бүтээгдэхүүний нэмэлтийг хуулиараа бүтээгдэхүүн ангилалд тооцсон” зэргээр тайлбарлаж, Хар тугалга дээр татвар төлөгч нь 2019-2022 оны тайлангаар-175,827,930.53 ногдуулсан бол Ашигт малтмалын тухай хуулийн 47.5-д зааснаар тооцсон дүн-92,669,756.28 ба үүний зөрүү нь -83,158,174.25 төгрөг, Цайр дээр 2019-2022 онд татвар төлөгч тайлагнаснаар-575,334,298.71 төгрөгийг ногдуулж төлсөн бол, Ашигт малтмалын тухай 47.5-д зааснаар тооцсон дүн-296,291,973.30 ба зөрүү-279,042,325.41 төгрөг, Зэс дээр татвар төлөгч 8,235,614,112.34 төгрөгийг ногдуулж 2019-2022 онд тайлагнасан, Ашигт малтмалын тухай хуулийн 47.5-д зааснаар тооцсон дүн-1,855,769,693.18 ба зөрүү нь 6,379,844,419.16... гэхчлэн тооцоолсон нь Ашигт малтмалын тухай хуулийн 47.5. “энэ хуулийн 47.3.3-т заасан хувь дээр тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлт, боловсруулалтын түвшингээс хамаарч дор дурдсан хувийг нэмэгдүүлж тооцох”-оор заасны мөн хуулийн 47.3.3. “энэ хуулийн 47.3.1, 47.3.2-т зааснаас бусад бүх төрлийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тухайн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 5.0 хувь” гэж заасны хувь хэмжээг зөв тооцоолсон, энэ нь Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6. “ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журмыг Засгийн газар батална” гэж зааснаар Засгийн газрын 2019 оны 465 дугаар тогтоолын хавсралт “Ашигт малтмалын  нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам”-ын 3.2. “ашигт малтмалын бүтээгдэхүүнд дагалдах металл болон эрдэс бүтээгдэхүүнд ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 47.5 дахь хэсэгт заасан боловсруулалтын түвшний “бүтээгдэхүүн” ангиллын хувь хэмжээгээр, 47.17 дахь хэсэгт заасан бүтээгдэхүүний нэр төрлийн “эцсийн бүтээгдэхүүн” ангиллын хувь хэмжээгээр тус тус тооцож ногдуулна”, мөн журмын 2.8. “нүүрснээс бусад ашигт малтмалын бүтээгдэхүүнд АМНАТ ногдуулах борлуулалтын үнэлгээг лабораторийн шинжилгээний дүгнэлтээр тодорхойлсон агуулгын цэвэр хувь, хэмжээнд үндэслэн үндсэн болон дагалдах металл, эрдэс бүтээгдэхүүн тус бүрээр тооцно” гэснийг зөрчөөгүй байна.

14. Талуудын хооронд үүссэн харилцааг Татварын ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1. "Татварын алба татвар төлөгчийн илүү төлсөн татварыг доор дурдсан дарааллын дагуу шийдвэрлэнэ", 49.1.1. "буцаан олгох", 49.1.2. "тухайн хугацаанд төлбөл зохих бусад татварт суутган тооцох", 49.1.3. "татвар төлөгч зөвшөөрвөл дараагийн хугацаанд төлөх татварт суутган тооцох", 49.3. "Татварыг суутган тооцохдоо энэ хуулийн 52.1-д заасан дарааллыг баримтална", 49.6. "Энэ хуулийн 49.1.1-д заасан буцаан олголт нь төсвийн бүрэлдэхүүн хэсэг байна" гэж зааснаар зохицуулсан, маргаан бүхий энэ тохиолдолд нэхэмжлэгч нь "бусад татварын өрөнд суутган тооцуулахыг даалгах"-аар шаардсаныг шүүхээс Татварын ерөнхий хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1. "Татварын алба болон татварын улсын байцаагчийн гаргасан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад шийдвэрийн талаар татвар төлөгч нь захиргааны журмаар дараах харьяаллаар гомдол гаргаж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэх эрхтэй", 81.1.2. "татварын албаны шийдвэрийн талаарх гомдлыг түүний дээд шатны татварын албаны даргад", 81.2. "Энэ хуулийн 81.1.1, 81.1.2-т заасны дагуу гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл татвар төлөгч нь гомдлоо шүүхэд гаргах"-аар хуульчилсны дагуу хүлээн авч хэргийг хянан хэлэлцсэн болно.

15. Нэгтгэн дүгнэвэл, нэхэмжлэгч хуулийн этгээд нь ашигт малтмал түүний дагалдах металл болон эрдэс бүтээгдэхүүнд АМНАТ-ын татварыг тайлагнан төлөхдөө илүү ногдуулж төлсөн болох нь тогтоогдсон, түүнийг буцаан олгохтой холбоотой гомдлыг хариуцагч захиргааны байгууллага шийдвэрлээгүй, үүгээрээ нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн, энэ тохиолдолд татварын албаны үндэслэлгүйгээр илүү хураасан татварын асуудал биш бөгөөд нэхэмжлэгч хуулийн этгээд нь АМНАТ-ын татварын илүү төлөлтийг хуулийн дагуу буцаан олгуулахаар маргаагүйг тэмдэглээд, харин шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд "татварын бусад өрөнд суутган тооцуулах"-аар даалгах шаардлагаар маргасныг нэхэмжлэлийн хангасан дүнгээр хариуцагч нь биелүүлэхдээ Татварын ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг хуульд нийцүүлэн хэрэгжүүлэхээр байна. Тодруулбал, татварыг бий болгох, тогтоох, ногдуулах үйл ажиллагаанд Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 "зайлшгүй байх", 5.1.2. "тодорхой байх", 5.1.3 "шударга байх" зарчмыг баримтлах ба хариуцагчаас даалгах шаардлагыг биелүүлэхдээ уг зарчмыг хангаж гүйцэтгэх нь зүйтэй.

16. Нэхэмжлэгч талын АМНАТ-ын тайлангаар 2016 онд 87,719,638.23 төгрөг, 2017 онд 878,193,203.28 төгрөг, 2018 онд 1,613,543,799.28 төгрөгийг тус тус илүү төлсөн гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарах тайлбарыг хүлээн авах боломжгүй, энэ нь 2006 оны Ашигт малтмалын тухай хуулийн дагуу /нэмэлт өөрчлөлтөөс өмнө/ "ашигт малтмал нь тухайн өөрийн нэр төрөл ангиллаараа тооцогддог байсан харин хуулийн өөрлөлтөөс хойш үндсэн болон дагалдах гэж ялган тооцдог болсон" гэх агуулга бүхий гэрч нарын тайлбар, хуулийн агуулга, үзэл санаа, хуулийн уг хэсгийг илүү нарийвчлан журамласан Засгийн газрын тогтоолоор нотлогдож байна.

17. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1. “улсын тэмдэгтийн хураамжийг хэргийн оролцогчид хуваарилах асуудлыг энэ хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу зохицуулна” гэж заасны дагуу мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.2. “нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч болон нэхэмжлэгчид хуваарилан нөхөн төлүүлнэ” гэснийг хэрэглэж улсын тэмдэгтийн хураамжийг зааж шийдвэрлэв.

  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.13. 107 дугаар зүйлийн 107.5-т заасныг удирдлага ТОГТООХ нь:

1.Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2, 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.4, 28 дугаар зүйлийн 28.1, 29 дүгээр зүйлийн 29.1, 49 дүгээр зүйлийн 49.1, 75 дугаар зүйлийн 75.2, 81 дүгээр зүйлийн 81.2, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.1, 47.3, 47.3.3, 47.5, 47.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч “инь инь” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлангаар татвар ногдох зүйл буруу тооцсоныг тогтоож, 7,030,266,777.16 /долоон тэрбум гучин сая хоёр зуун жаран зургаан мянга долоон зуун далан долоон төгрөг арван зургаан мөнгө/ төгрөгийг нэхэмжлэгч хуулийн этгээдийн бусад татварын өрөнд суутган тооцохыг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын дүнгээс 1,876,588,954.15 /нэг тэрбум найман зуун далан зургаан сая таван зуун наян найман мянга есөн зуун тавин дөрвөн төгрөг арван таван мөнгө/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар энэхүү шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах