Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 156/ШШ2024/00400

 

2024 08 14 156/ШШ2024/00400

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай  

 

 

156/2024/00375/И 

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина би,

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн ... тоотод оршин суух, ....,

Хариуцагч: Хэнтий аймгийн ....тоотод оршин суух, Боржигон овогт ...,

Нэхэмжлэлийн шаардлага: 350,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад  

 

ТОДОРХОЙЛОХ нь:    

 

1. Нэхэмжлэгч ... нь хариуцагч ...д холбогдуулан 350,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Нэхэмжлэгч ... нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... нь 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаанд Эвт худалдааны төвд байрладаг Ари цахилгаан бараанаас ... миний нэрээр 700,000 төгрөгийн гар утас лизингээр аваад хүү 72,800 төгрөг өгөхөөр тохиролцож албан ёсны гэрээ байгуулж зээл авсан юм. Гэвч зээлсэн мөнгө цаг хугацаандаа төлөхгүй намайг хохироож байна. Иймд ...гээс 350,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

3. Хариуцагч ... нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ...ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага 350,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Өөр маргаантай зүйл байхгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ...ийн нэхэмжлэлтэй хариуцагч ...д холбогдох 350,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ...ийн шүүхэд гаргасан 350,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ... нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

3. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

4. Хариуцагч ... нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ...ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,150 төгрөгийг улсын орлого хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 5,575 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч ...гээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 5,575 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ...д олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ...ийн нэхэмжилсэн 350,000 /гурван зуун тавин мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ... нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ...ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,150 /арван нэгэн мянга нэг зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 5,575 /таван мянга таван зуун далан тав/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч ...гээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 5,575 /таван мянга таван зуун далан тав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ...д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч ... нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.МАРИНА