| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2024/00262/И |
| Дугаар | 156/ШШ2024/00401 |
| Огноо | 2024-08-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 156/ШШ2024/00401
2024 08 14 156/ШШ2024/00401
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
156/2024/00262/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн ...оршин суух, ....,
Хариуцагч: Хэнтий аймгийн ...гэх газар оршин суух, ......
Нэхэмжлэлийн шаардлага: 17,789,064 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ... нь хариуцагч ...... нарт холбогдуулан 17,789,064 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Нэхэмжлэгч ... нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Хэнтий аймгийн харьяат....ай 2023 оны 9 дүгээр сард танилцаж дотноссон. Ингээд машин авмаар байна, мөнгө зээлэх хэрэгтэй байна гэхээр нь 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдөр өөрийн Хаан банк дахь хадгаламжийн дансыг барьцаалж 15,957,224 төгрөгийн зээл авсан. Зээлийн мөнгө миний данс руу хэсэгчлэн орж ирснийг тухайн үед нь Мөнгөншагайд шилжүүлж байсан. 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 500,000 төгрөг, 2024 оны 3 сарын 12-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 3 сарын 17-ны өдөр 5,400,000 төгрөг, 2024 оны 3 сарын 19-ний өдөр 10,000,000 төгрөг, 2024 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 500,000 төгрөг нийт 5 удаагийн гүйлгээгээр 17,400,000 төгрөгийг ээж ....гынх нь ХААН банкны ..... тоот дансруу шилжүүлсэн. Өмнө нь ч мөнгө аваад буцаагаад өгч байсан. Мөнгө авах, шилжүүлэхдээ ээжийнхээ дансанд хийлгэдэг байсан. Мөнгө авснаас хойш нэг л удаа эргэж ирсэн. Мөнгөө авъя гэхэд тоглоом тоглоод алдсан гээд эргүүлж өгөөгүй. Дахин уулзаагүй. Мөнгөө авъя гэхээр цагдаад өг, би биеэрээ ялаа эдэлчихнэ гэж загнадаг. Би зээл авахын тулд шимтгэл 65,000 төгрөг төлсөн, одоогоор зээлийн хүү нь 263,064 төгрөг болоод байна. Мөнгөө авахаар өөрийн машинаар Хэнтийн Баянхутаг руу очсон. Гэртээ байгаагүй. Ээжтэй нь уулзахад би төлж чадахгүй гэж хэлсэн. Эрдэнэцагаан сумаас Хэнтий аймаг руу ирж очиход нийт 60,000 төгрөгийн шатахуун хийж зарлага гарсан. Иймд ...... нараас үндсэн зээл 16,900,000 төгрөг, зээлийн хүү шимтгэл 328,064 төгрөг, шатахууны зардал 60,000 төгрөг, ТАЦ төлбөр 1000 төгрөг, нийт 17,789,064 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч ....го нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэлтэй танилцаад 17,789,064 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна..... өөрөө бас төлнө гэсэн авчирч уулзуулна гэжээ.
4. Нэхэмжлэгч ... нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч....гийн оршин суух хаяг тодорхойгүй, Цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжлуулсан боловч мөн оршин суух хаяг тодорхойгүй гэсэн албан тоот ирсэн, хариуцагч ....го нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч Ж.Мөнгөншагайгаас татгалзаж байна. ....го нь нэхэмжлэлийн шаардлага болох 17,789,064 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ...ын нэхэмжлэлтэй хариуцагч...., ....го нарт холбогдох 17,789,064 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ... нь хариуцагч....гаас татгалзсан, түүний нэхэмжлэлийн шаардлага 17,789,064 төгрөгийг хариуцагч ....го нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн байна. Энэхүү тайлбарыг нэхэмжлэгч нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг мөн шүүхэд ирүүлжээ. Энэхүү хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
3. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
4. Хариуцагч ....го нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ...ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 246,895 төгрөгийг улсын орлого хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 123,447 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч ....гоос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 123,447 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ...т олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ...ын нэхэмжилсэн 17,789,064 /арван долоон сая долоон зуун наян есөн мянга жаран дөрөв/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч ... нь хариуцагч....гаас татгалзаж, түүний нэхэмжлэлийн шаардлага 17,789,064 /арван долоон сая долоон зуун наян есөн мянга жаран дөрөв/ төгрөгийг хариуцагч ....го нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ...ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 246,895 /хоёр зуун дөчин зургаан мянга найман зуун ерэн тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 123,447 /нэг зуун хорин гурван мянга дөрвөн зуун дөчин долоо/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч ....гоос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 123,447 /нэг зуун хорин гурван мянга дөрвөн зуун дөчин долоо/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ...т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч ....го нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАРИНА