Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 156/ШШ2024/00402

 

 

2024 08 14 156/ШШ2024/00402

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

156/2024/00387

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина би

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн .... тоотод оршин суух, .....

Хариуцагч Хэнтий аймгийн ..... тоотод оршин суух, ....,

 Нэхэмжлэлийн шаардлага: 219,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:  

 

1. Нэхэмжлэгч ....нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдөр ....аас .... ХЭН улсын дугаартай тоёота акуа маркийн машин нийт дүнгээр 6,700,000 төгрөгөөр худалдаж авсан боловч худалдаж авснаас хойш их хэмжээний засвар шаардлагатай байсныг мэдсэн тул 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдөр буцаасан юм. Гэтэл ....ын нэр дээр байхад гарсан торгууль, татвар, шилжүүлгийн зардал, авснаас хойш авч тавьсан сэлбэг нийт 219,000 төгрөгөө болсон. Машинаа бүрэн бүтэн авсан үлдэгдэл мөнгийг маань өгөхгүй байна. Иймд ....аас 219,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгч ....шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие ....т холбогдуулж 219,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч .... нь нэхэмжлэлийн шаардлага 219,000 төгрөгийг төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.  

 

ҮНДЭСЛЭХ нь: 

 

1. Нэхэмжлэгч ....нь хариуцагч ....т холбогдуулан 219,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ....ын нэхэмжилсэн 219,000 төгрөгийг хариуцагч .... нь төлсөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ....ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,220 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 3,610 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч ....аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 3,610 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ....ад олгох нь зүйтэй. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:   

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч ....ын нэхэмжлэлтэй, хариуцагч ....т холбогдох 219,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч .... нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ....ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,220 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 3,610 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч ....аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 3,610 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ....ад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.МАРИНА