Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 156/ШШ2024/00404

 

2024 08 19 156/ШШ2024/00404

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай  

 

 

156/2024/00375/И 

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина би,

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн ..........тоотод оршин суух, ............,

Хариуцагч: Хэнтий аймгийн .............тоотод оршин суух, ........,

Нэхэмжлэлийн шаардлага: 3,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад  

 

ТОДОРХОЙЛОХ нь:    

 

1. Нэхэмжлэгч ... нь хариуцагч .....д холбогдуулан 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Нэхэмжлэгч ... нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ..... нь 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 3,000,000 төгрөгийг Хаан банкны .... тоот дансанд түр хугацаагаар зээлье гэж шилжүүлүүлсэн боловч одоог хүртэл өгөхгүй, утсаа авахгүй байгаа тул 3,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

3. Хариуцагч ..... нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ...аас авсан 3,000,000 төгрөгийг 3 хувааж төлөх саналтай байна. 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөгийг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөгийг төлнө гэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ....... нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: .....ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би нэхэмжлэгч ...ын нэхэмжилж байгаа 3,000,000 төгрөгийг төлж барагдуулна. ..... нь түүнээс зээлж авсан мөнгөө төлөлгүй хугацаа хэтрүүлснээ хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ...ын нэхэмжлэлтэй хариуцагч ....д холбогдох 3,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ...ын шүүхэд гаргасан 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ..... нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

3. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

4. Хариуцагч ..... нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

5. Нэхэмжлэгч ... нь 3,000,000 төгрөг нэхэмжилсэн шаардлагатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамж 62,950 төгрөг төлөх ёстой боловч тэрээр 70,200 төгрөг төлсөн байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар илүү төлсөн 7,250 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч ...д олгох нь зүйтэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ...ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгийг улсын орлого хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 31,475 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч .....ээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 31,475 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ...д олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ...ын нэхэмжилсэн 3,000,000 /гурван сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ..... нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгч ...ын улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 7,250 /долоон мянга хоёр зуун тавь/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч ...д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ...ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгийг улсын орлого хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 31,475 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч .....ээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 31,475 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ...д

олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч ..... нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.МАРИНА