| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2024/00363/И |
| Дугаар | 156/ШШ2024/00405 |
| Огноо | 2024-08-19 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 156/ШШ2024/00405
2024 08 19 156/ШШ2024/00405
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
156/2024/00/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ........ дугаар давхар байрлах, ........ББСБ ХХК,
Хариуцагч: Хэнтий аймгийн ........ тоотод оршин суух, ........,
Нэхэмжлэлийн шаардлага: 1,425,350.1 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ........ББСБ ХХК нь хариуцагч ....д холбогдуулан 1,425,350.1 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Нэхэмжлэгч ........ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: .... нь ........ББСБ ХХК-тай 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдөр ЗГ2222201Х тоот зээлийн гэрээ байгуулж 1,199,900 төгрөгийг жилийн 39.6%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлсэн. 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 846,406.15 төгрөг, хүү 518,754.94 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 48,889.01 төгрөг, нотариатын зардал 11,300 төгрөг, нийт 1,425,350.1 төгрөг байна. .... нь зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлөлт хийгээгүй 523 хоногийн хугацаа хэтрүүлсэн ба зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй тул шүүхэд хандаж байна. Иймд ....аас 1,425,350.1 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч .... нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч ........ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан 1,425,350.1 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. 2024 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн дотор 700,000 төгрөгийг, 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн дотор 725,350.1 төгрөгийг тус тус төлөх саналтай байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч ....ы шүүхэд ирүүлсэн тайлбартай танилцлаа. Хариуцагчийн хүсэлтийн дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ........ББСБ ХХК-ний нэхэмжлэлтэй хариуцагч ....д холбогдох 1,425,350.1 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ........ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан зээл, зээлийн хүү нийт 1,425,350.1 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч .... 2024 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн дотор 700,000 төгрөгийг, 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн дотор 725,350.1 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
3. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
4. Хариуцагч .... нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ........ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,756 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 18,878 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч ....аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 18,878 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ........ББСБ ХХК-д олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ........ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 1,425,350.1 /нэг сая дөрвөн зуун хорин таван мянга гурван зуун тавин төгрөг нэг мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч .... нь 2024 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн дотор 700,000 төгрөгийг, 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн дотор 725,350.1 төгрөгийг тус тус төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ........ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,756 /гучин долоон мянга долоон зуун тавин зургаа/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 18,878 /арван найман мянга найман зуун далан найм/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч ....аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 18,878 /арван найман мянга найман зуун далан найм/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ........ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч .... нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАРИНА