| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Уртнасангийн Бадамсүрэн |
| Хэргийн индекс | 128/2023/0867/З |
| Дугаар | 128/ШШ2024/0180 |
| Огноо | 2024-02-29 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 02 сарын 29 өдөр
Дугаар 128/ШШ2024/0180
2024 02 29 128/ШШ2024/0180
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би, О.Б нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А нь 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн шүүхэд бичгээр өгсөн хүсэлтдээ: “ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1. “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно” гэж заасныг үндэслэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А миний бие “Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Б холбогдуулан гаргасан тус сайдын 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн “Газар ашиглах эрх олгох тухай” А/311 дүгээр тушаалаар “..........” ХХК-нд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт 8.05 га талбай бүхий аялал жуулчлалын зориулалтаар олгосон газраас О.Б эзэмших эрх бүхий газартай давхцсан 3387 м.кв хэсгийг хүчингүй болгуулах тухай" нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байгаа бөгөөд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй талаар ойлгож байгаа тул хуульд заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Тус шүүх 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэл гаргагч иргэн О.Б “...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн “Газар ашиглах эрх олгох тухай” А/311 дүгээр тушаалаар “..........” ХХК-д олгосон Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт 8.05 га талбай бүхий аялал жуулчлалын зориулалттай газраас О.Б миний эзэмших эрх бүхий газартай давхацсан 3387 м.кв хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж эхэлсэн байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаар хариуцагчид холбогдуулан үүсгэсэн захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр бичгээр гаргажээ. Энэ байдал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1. “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1. “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2. “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж зааснаар нэхэмжлэгч иргэн О.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусад этгээдийн болон гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл болж байна.
Нэхэмжлэгч иргэн О.Б төлөөлөгч Ч.А 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 858 дугаар итгэмжлэлээр “...нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах” эрхийг олгосон байна.
Нэхэмжлэгч иргэн О.Б нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдахыг, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч иргэн О.Б “...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн “Газар ашиглах эрх олгох тухай” А/311 дүгээр тушаалаар “........” ХХК-д олгосон Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт 8.05 га талбай бүхий аялал жуулчлалын зориулалттай газраас О.Б миний эзэмших эрх бүхий газартай давхацсан 3387 м.кв хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, иргэн О.Б нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдох 128/2023/0867/З индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч иргэн О.Б улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдэээ шийдвэрлэсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар маргаан бүхий асуудлаар нэхэмжлэгч дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.
ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН