| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гочоогийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2024/03661/И |
| Дугаар | 184/ШШ2024/04175 |
| Огноо | 2024-08-23 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 184/ШШ2024/04175
20******* 08 23 184/ШШ20*******/04175
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн би,
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* байр, ******* тоот хаягт оршин суух, ******* ******* овогт ******* Орхончимэг /рд:*******/
Хариуцагч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* байр, ******* тоот хаягт оршин суух, овогт /рд:/
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгож, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах маргаанд эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр 20******* оны 08 дугаар сарын *******-ны өдөр байгуулсан № тоот эвлэрлийн гэрээг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Орхончимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2008 Г.тай танилцаж, 2009 оноос хамтран амьдарч 2021.06.11-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний хамтран амьдрах хугацаанд 2012.02.03-ны өдөр хүү Д., 2014.09.01-ний өдөр хүү Д., 2020.05.29-ний өдөр хүү Д. нар төрсөн. Бид үзэл бодол нийлэхгүйн улмаас 2023 онд гэрлэлт цуцлуулах өргөдөл өгсөн боловч бид эвлэрсэн. 20*******.03.27-ны өдөр нөхөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нь Зөрчлийн хуулиар шалгагдаж байгаа. Бид байнгын хэрүүл маргаантай байгаа тул хүүхдүүд айдас стресс дунд амьдарч сэтгэл гутралд орж дуугаа хураах болсон. Тиймээс хүүхдүүдээ хамгаалж гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. Бид хоёрыг гэр бүл болсноос хойших хөрөнгө 2 автомашин нөхрийн нэр дээр байдаг. Уг машинаас ноогдох хэсгийг гаргуулах хүсэлтэй байгаа гэжээ.
Нэхэмжлэгч О.Орхончимэг эвлэрүүлэн зуучлах ажиллагааны уулзалтад гаргасан тайлбартаа: ... хүүхдүүдээ хамгаалж гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна гэсэн өргөдөл гаргасан. Бид эвлэрүүлэн зуучлалаар орж эвлэрэхээр тохиролцон хамт амьдарч байгаа. Бид хүүхдүүдээ бодон эвлэрч бие биенийхээ алдаа дутагдлыг ярилцан арилгахаар шийдвэрлэж байхаар ярилцаж, цаашид гарсан асуудлыг хүүхдүүдийн хажууд биш тусдаа гарч ярилцаж эвлэрсний дараа гэртээ орж ирж хүүхдүүдэд бие биенийхээ дутагдлыг болон муухай ааш занг харуулахгүй үлгэр жишээ болж амьдрахаар тохиролцсон гэв.
Хариуцагч Г. эвлэрүүлэн зуучлах ажиллагааны уулзалтад гаргасан тайлбартаа: Бид эвлэрүүлэн зуучлалаар орж эвлэрэхээр тохиролцон хамт амьдарч байгаа. Бид хүүхдүүдээ бодон эвлэрч бие биенийхээ алдаа дутагдлыг ярилцаж шийдвэрлэж байхаар болж тохиролцсон гэв.
Нэхэмжлэгч О.Орхончимэг, хариуцагч Г. нарын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Гэрлэгчид харилцан ярилцаж хэн аль нь алдаа дутагдлаа ойлгон ухамсарлаж хамтын амьдралаа хэвийн үргэлжлүүлэхээр эвлэрэв гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
О.Орхончимэг нь Г.т холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгож, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Шүүгчийн 20*******.05.20-ны өдрийн 184/ШЗ20*******/12*******7 дугаар захирамжаар гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авч, эвлэрүүлэх арга хэмжээг ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 90 хоногийн хугацаагаар түдгэлзүүлсэн байна.
Шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 20******* оны 08 дугаар сарын *******-ны өдрийн № дугаар эвлэрлийн гэрээгээр гэрлэгчид харилцан ярилцаж хэн аль нь алдаа дутагдлаа ойлгон ухамсарлаж хамтын амьдралаа хэвийн үргэлжлүүлэхээр эвлэрсэн байна.
Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул 20******* оны 08 дугаар сарын *******-ны өдрийн № тоот эвлэрлийн гэрээг баталгаажуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгөөс 35,100 төгрөгийг улсын орлогоос, 35,100 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч О. олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 741 дүгээр зүйлийн 741.4, 741.7, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т зааснаар гэрлэгчид харилцан ярилцаж хэн аль нь алдаа дутагдлаа ойлгон ухамсарлаж хамтын амьдралаа хэвийн үргэлжлүүлэхээр эвлэрсэн байна гэх нөхцөлөөр байгуулсан 20******* оны 08 дугаар сарын *******-ны өдрийн № тоот эвлэрлийн гэрээг баталгаажуулсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгөөс 35,100 төгрөгийг улсын орлогоос, 35,100 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч О. олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 741 дүгээр зүйлийн 741.9-д зааснаар маргааныг эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид талууд давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН