Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 335

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйл, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт Ж-ын Э, Х овогт Б-ын Т нарт,

мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйл, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1, 2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-ын М, Б овогт С-ийн Д нарт холбогдох эрүүгийн 2017 2603 0380 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч С.Болорчулуун, шүүгдэгч Б.М, Б.Т, С.Д, тэдгээрийн өмгөөлөгч Г.Цэцэгхорол, шүүгдэгч Ж.Э, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Монгол Улсын иргэн, 1997 оны 08 сарын 06-нд Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, бүрэн дунд боловсролтой, МҮИС-ын барилгын инженерийн 4 дүгээр дамжааны оюутан, ам бүл 3, эцэг, эхийн хамт Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо ********* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, О овогт Ж-ын Э,

 

2. Монгол Улсын иргэн, 1995 оны 11 сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ШУТИС-ийн металл боловсруулалт, засвар үйлчилгээний 4 дүгээр дамжааны оюутан, ам бүл 3, эцэг, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо ********* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Б-ын Т,

 

3. Монгол Улсын иргэн, 1993 оны 12 сарын 10-нд Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч, засвар гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо ********* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Б-ын М,

 

4. Монгол Улсын иргэн, 1991 оны 11 сарын 06-нд Төв аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто механикч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, ************ оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт С-ийн Д,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

1. Шүүгдэгч Ж.Э нь Б.Т-тэй бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэн, машин механизм ашиглан 2017 оны 03 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 23 дугаар байрны гадна авто машины нийтийн зогсоол дээр байсан иргэн Д.О-ийн эзэмшлийн **-** УБЦ улсын дугаартай “Ланд круйзер 80” маркийн авто машины урд хамгаалалтанд суурилуулсан байсан Лед гэрлийг хулгайлан авч 250.000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан,

- мөн Б.Т-тэй бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэн, машин механизм ашиглан 2017 оны 03 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19-ийн үйлчилгээний төвийн ойролцоо 23 дугаар байрны гадна ил зогсоол дээр байсан иргэн Л.Г-ийн эзэмшлийн **-** УНМ улсын дугаартай “Вранглер” загварын авто машины урд талын шилний дээр байрлуулсан Лед гэрлийг хулгайлан авч 650.000 төгрөгийн буюу багаас дээш хэмжээний хохирол учруулсан,

- мөн Б.Т, С.Д, Б.М нартай бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэн, машин механизм ашиглан 2017 оны 03 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19-ийн үйлчилгээний төвийн орчим байрлах 27 дугаар байрны гадна авто машины нийтийн зогсоолд байсан иргэн Н.А-ийн эзэмшлийн **-** УНА улсын дугаартай “Subaru Forester” маркийн авто машины дээр байрлуулсан 250.000 төгрөгийн үнэ бүхий Лед гэрлийг хулгайлан авахыг завдсан гэмт хэрэгт,

 

2. Шүүгдэгч Б.Т нь Ж.Э-той бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэн, машин механизм ашиглан 2017 оны 03 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо 23 дугаар байрны гадна авто машины нийтийн зогсоол дээр байсан иргэн Д.О-ийн эзэмшлийн **-** УБЦ улсын дугаартай “Ланд круйзер 80” маркын авто машины урд хамгаалалтанд суурилуулсан байсан Лед гэрлийг хулгайлан авч 250.000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан,

- мөн Ж.Э-той бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож, тусгайлан бэлтгэсэн багаж, хэрэгсэл хэрэглэн, машин механизм ашиглан 2017 оны 03 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо 19 дүгээр үйлчилгээний төвийн ойролцоо 23 дугаар байрны гадна ил зогсоол дээр байсан иргэн Л.Г-ийн эзэмшлийн **-** УНМ улсын дугаартай “Вранглер” загварын авто машины урд талын шилний дээр байрлуулсан лед гэрлийг хулгайлан авч 650.000 төгрөгийн буюу багаас дээш хэмжээний хохирол учруулсан,

- мөн Ж.Э, С.Д, Б.М нартай бүлэглэн, урьдчилсан үгсэн тохиролцож, тусгайлан бэлтгэсэн багаж, хэрэгсэл хэрэглэн, машин механизм ашиглан 2017 оны 03 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо 19 дүгээр үйлчилгээний төвийн орчим байрлах 27 дугаар байрны гадна авто машины нийтийн зогсоолд байсан иргэн Н.А-ийн эзэмшлийн **-** УНА улсын дугаартай “Subaru Forester” маркийн авто машины дээр байрлуулсан 250.000 төгрөгийн үнэ бүхий Лед гэрлийг хулгайлан авахыг завдсан гэмт хэрэгт,

 

3. Шүүгдэгч С.Д нь Б.Т, Ж.Э, Б.М нартай бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож, тусгайлан бэлтгэсэн багаж, хэрэгсэл хэрэглэн, машин механизм ашиглан 2017 оны 03 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19-ийн үйлчилгээний төвийн орчим байрлах 27 дугаар байрны гадна авто машины нийтийн зогсоолд байсан иргэн Н.А-ийн эзэмшлийн **-** УНА улсын дугаартай “Subaru Forester” маркийн авто машины дээр байрлуулсан 250.000 төгрөгийн үнэ бүхий Лед гэрлийг хулгайлан авахыг завдсан гэмт хэрэгт,

 

4. Шүүгдэгч Б.М нь Б.Т, Ж.Э, С.Д нартай бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож, тусгайлан бэлтгэсэн багаж, хэрэгсэл хэрэглэн, машин механизм ашиглан 2017 оны 03 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19-ийн үйлчилгээний төвийн орчим байрлах 27 дугаар байрны гадна автомашины нийтийн зогсоолд байсан иргэн Н.А-ийн эзэмшлийн **-** УНА улсын дугаартай “Subaru Forester” маркийн авто машины дээр байрлуулсан 250.000 төгрөгийн үнэ бүхий Лед гэрлийг хулгайлан авахыг завдсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад

                                                  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М-ын өгсөн:  

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. “Хамт явж гэрэл үзье, ханиндаа явъя” гэхээр нь хамт явсан. Subaru Forester маркийн авто машины лед гэрлийг авъя гэж ярилцсан зүйл байхгүй. Гэхдээ таалагдвал авна гэдгийг мэдэж байсан. Би лед гэрлийг аваад өөрийнхөө машинд тавих сонирхолтой байсан.

Тухайн үед би өөрийн жолоодон явсан автомашиныг Циркийн зогсоол дээр орхиод явсан байсан. тэгээд цаашаа бид 4 Б.Т-ийн  машинтай хамт явсан. Циркийн орчимд байдаг пабаас гарч ирсэн хүмүүст дуудлагын такси үйлчилгээ үзүүлдэг. Хэрэг гардаг өдрийн орой ямар ч хүнгүй байсан болохоор дөрвүүлээ хүн хүлээж зогсож байгаад таарч уулзсан юм. Түүнээс анхнаасаа ярилцан тохирч уулзалдсан зүйл байхгүй.  Лед гэрлийг хулгайлаад авчихвал дараа баригдахгүй гэж бодсон. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Дахин ийм үйлдэл хийхгүй, буруу замаар явахгүй, ээжийгээ асарч, ажил хөдөлмөр эрхлэн шударгаар амьдарна. Хөнгөн ял шийтгэж өгнө үү.” гэсэн мэдүүлэг,

 

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Э-ын өгсөн:  

“...Мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Бид нар “Subaru Forester” маркийн авто машины лед гэрлийг авахдаа баарны үүдэнд уулзсан. Б.Т, Б.М, бид хэд хувиараа такси үйлчилгээнд явдаг юм. нар таксинд явдаг. Тухайн үед хүн хүлээж зогсож байгаад хажуугаар явж байсан машинуудыг хараад “ийм гэрэлтэй машин гоё юм” гэж ярилцаж байгаад “хэдүүлээ авах гэж үзэх үү” гээд үзсэн. Бид нарт үүрэг оролцоо гэсэн зүйл байхгүй дөрвүүлээ хамт явж байсан. Б.М, С.Д нар нь дэмжээд хамт явсан.

Анх “Ланд круйзер 80” маркийн авто машины лед гэрлийг авдаг өдөр Б.Т дуудлагын жолоочоор дуудлагаар яваад, би Б.Т-ийг очиж авсан. Тэгээд Б.Т бид хоёр явж байгаад, би Б.Т-өөс “лед гэрэл гоё юм байна” гэж асуухад “хоёулаа лед гэрлийг авах гэж үзэх үү” гэсэн. Лед гэрлийн үнийг мэдэхгүй, лед гэрэл шиг гэрлүүдийн үнийг мэднэ. “Ланд круйзер 80” маркийн авто машины лед гэрэл Б.Т-ийн машинд байсан.  “Вранглер” загварын авто машины гэрэл надад байсан.

Б.Т баарны гаднаас машинаа тавьж, согтуу хүний машиныг барьж гэрт нь хүргэж өгсөн. Би машинтайгаа араас нь дагаж Б.Т-ийг очиж авсан. Тэгээд буцах замдаа Б.Т бид хоёр лед гэрлийг авсан. Лед гэрлийг биет байдлаар өгсөн. “Ланд круйзер 80” маркийн авто машины лед гэрэл Б.Т-ийн машинд байсан. “Вранглер” загварын авто машины гэрэл манай гэрт байсан. Лед гэрлийг хулгайлж аваад баригдахгүй гэж бодсон. Би хийсэн хэрэгтээ маш гэмшиж харамсаж байна. Ял шийтгэлийг багаар  оногдуулж өгнө үү...” гэсэн мэдүүлэг,

 

3. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т-ийн өгсөн:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. “Subaru Forester” маркийн авто машины лед гэрлийг авахад Б.М, С.Д нар зүгээр л цуг хамт явж байсан. Тэгэхэд миний машинтай явж байсан. Хулгай хийнэ гэж яриагүй. Б.М, С.Д нарт өмнө нь лед гэрэл хулгайлсан талаараа хэлээгүй байсан. Тухайн үед “лед гэрэлтэй машин гоё юм байна. Хэдүүлээ лед гэрэлтэй машин очиж харах уу” гэж явсан. Би сургуульдаа сурч байгаа. Одоогоор жилийн чөлөө авсан байгаа. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм үйлдэл хийхгүй...” гэсэн мэдүүлэг,

 

4. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Д-гийн өгсөн:  

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Тухайн өдөр бид нар хүн хүлээж, нэг машинд тамхи татаад сууж байсан юм. Тэгээд хажуугаар явж байгаа машины лед гэрлийг хараад “лед гэрэл байдаг юм уу, хаана зардаг юм бэ” гэсэн яриа гарсан. Наадах чинь авбал үнэтэй байх ойрхон газар очиж үзчихээд ирэх үү гээд Ж.Э, Б.Т хоёр хэлэхээр нь “тэгье” гээд хамт явсан.

Хулгайлах санаа байгаагүй, лед гэрэл үзээд ирье гээд хамт явсан. Лед гэрлийг машиндаа хийвэл зүгээр юм гэж ярилцсан. Хэн эхэлж дуугарсныг санахгүй байна. Өөрийнхөө хийсэн үйлдэлд маш их гэмшиж байна. Ар гэрийн байдлыг харгалзан үзэж хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 2017 2603 0380 дугаартай хэргээс:

 

1. Хохирогч Д.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Би Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, ********* тоотод оршин суудаг. 2017 оны 03 сарын 20-ны орой 19:00 цаг өнгөрч байхад байрны гадаа өөрийн эзэмшлийн Ланд круйзер 80 маркийн автомашинаа нийтийн зогсоолд байрлуулж тавиад орхисон. 40-50 минутын дараа гадаа харанхуй болсон үед автомашинаасаа юм авахаар гэрээсээ гараад машин дээрээ очтол миний автомашины нэмэлт гэрэл буюу Лед гэрэл байхгүй, хулгайд алдагдсан байсан. Цагдаагийн байгууллагад хандаж амжаагүй байтал хэд хоногийн дараа Цагдаагаас утасдаад “та Лед гэрлээ хулгайд алдсан уу” гэж асуухад нь би “тийм хулгайд алдсан” гэдгээ хэлсэн.

Тэгэхэд цагдаа нар Лед гэрлийг хулгайлсан хүмүүсийг барьсан байсан. Тэгээд би цагдаа дээр ирээд нэг байцаагчтай уулзахад миний алдсан Лед гэрлийг хүлээлгэж өгөөд би хохиролгүй болсон. Уг гэрлийг 2016 оны 08 дугаар сард БНХАУ-аас 350.000 төгрөгөөр худалдаж авч байсан юм. Надад өөр хохирол учраагүй. Миний автомашин **-** УБЦ улсын дугаартай автомашин байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 20-22х/,

 

2. Хохирогч Л.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Би Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, ********** тоотод оршин суудаг. 2017 оны 03 дугаар сарын 17-ны орой хөдөөнөөс дөнгөж орж ирээд, байрныхаа гадаа нийтийн зогсоол дээр өөрийн эзэмшлийн **-** УНМ улсын дугаартай Вранглер маркийн автомашинаа байрлуулаад гэртээ орж амарсан юм. Тэгээд би машинаа асаалгүй 3 хоног зогсоол дээр орхисон байсан. 3 хоногийн дараа машин дээрээ ирэхэд машины нэмэлт гэрэл буюу Лед гэрэл хулгайд алдагдсаныг мэдээд Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Би уг гэрлийг 2016 оны 07 сард 800.000 төгрөгөөр худалдан авч байсан. Би хулгайд алдсан нэмэлт гэрэл буюу Лед гэрлээ бүрэн бүтэн олж авсан. Надад гомдол санал байхгүй, шүүх хуралд оролцохгүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 24-26х/,

 

3. Хохирогч Н.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2017 оны 03 сарын 21-ний орой 20:00 цагийн үед Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо 19-ийн үйлчилгээний төвийн хажуу талын 27 дугаар байрны гадна талын автомашины нийтийн зогсоолд өөрийн эзэмшлийн мөнгөлөг өнгийн **-** УНА улсын дугаартай Subaru Forester маркийн автомашинаа гадаа байрлуулаад, найзындаа орж амарсан юм. Тэгээд найзтайгаа зурагт үзэнгээ ойр зуурын юм ярьсаар байтал шөнийн 02:00 цаг болж байсан байх цагийг тодорхой сайн санахгүй байна, цонхоор харж байсан чинь миний машины дээд талд нь байдаг нэмэлт гэрэл буюу Лед гэрлийг хоёр үл таних залуу тайлах гээд байж байгаа харагдсан. Тэгээд би “яг хулгай хийж байна даа” гэж бодоод, өөрөө гарахаас айгаад, утсаар цагдаа руу хэлж дуудлага өгч мэдэгдсэн. Тэгсэн цагдаагийн алаг машинтай цагдаагийн алба хаагч нар ирээд тэдгээр залуусыг аваад явсан.

Би 2017 оны 01 сард техникийн захын ченжеес 350.000 төгрөгөөр Лед гэрлээ авч машиндаа суурилуулсан. Надад гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 28-30х/,

 

4. Хохирогч Д.О, Л.Г нарын автомашинд суурилагдсан байсан 70 см-ийн урттай хар өнгийн Лед гэрэл /хуучин хэрэглэж байсан гэх/, 130 см-ийн урттай нэмэлт Лед гэрэл зэргийг шүүгдэгч Б.Т, Ж.Э нараас хураан авч, хохирогч нарт хүлээлгэн өгсөн тухай “Эд зүйл түр хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл” баримтууд /хэргийн 1-р хавтас 16-17х/,

 

5. Шүүгдэгч Ж.Э-ын жолоодон явсан, тээврийн хэрэгслийн гэрчилгээ баримтаар “Монголиан Инвестсмент системс” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй, **-** УБЭ улсын дугаартай, Тоёота Королла маркийн, цагаан өнгөтэй, автомашины зах зээлийн үнийг 2.350.000 төгрөг гэж, 

- шүүгдэгч Б.Т-ийн жолоодон явсан **-** УНҮ улсын дугаартай Соната-5 маркийн автомашиныг зах зээлийн үнийг 1.800.000 төгрөг гэж,

- шүүгдэгч Б.М-ын  жолоодон явсан Тоёото королла маркийн, мөнгөлөг өнгөтэй, **-** УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийн зах зээлийн үнийг 2.200.000 төгрөг гэж үнэлж тогтоосон “Ухаа шүрт консалтинг” ХХК-ийн 2017 оны 08 сарын 08-ны өдрийн U16/900, 2017 оны 08 сарын 07-ны өдрийн U16/901 дугаартай, “Арвижих-Эстимет” ХХК-ийн 2017 оны 08 сарын 07-ны өдрийн 17/172082 дугаартай автомашины үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт баримтууд  /хэргийн 1-р хавтас 232-235х, 236-243х, 244-250х/,  

 

6. Нэр бүхий хохирогч нарын: Ланд круйзер-80 маркийн автомашины лед гэрлийг 250.000 төгрөг, Вранглер автомашины лед гэрлийг 650.000 төгрөг, Субару порестер автомашины лед гэрлийг 250.000 төгрөгөөр тус тус үнэлсэн  “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 2-р хавтас 25-26х/,

 

7. Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, битүүмжлэгдсэн тээврийн хэрэгслийн эзэмшил өмчлөлтэй холбоотой баримтууд /хэргийн 1-р хавтас 84-89х, 89-97х, 98-102х/,  

 

8. Мөрдөн байцаалтын шатанд Ж.Э-ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн:

“...2017 оны 03 сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 03:00 цагийн үед Б.Т-ийн хамт миний **-** УБЭ улсын дугаартай Королла маркийн автомашинтай Хан-Уул дүүргийн 19-ийн үйлчилгээний төвийн ойролцоох орон сууцнуудын дунд явж байгаад нэг орон сууцны гадаа байсан Wrangler маркийн автомашины Лед гэрлийг Б.Т-тэй хоёр талаас нь нийлж байгаад боолтоор нь тайлж аваад миний машины багажинд хийсэн.

Тэгээд цаашаагаа Б.Т бид хоёр машинаа асаагаад явж байтал хэдэн орон сууцны голд Ланд-80 маркийн автомашины Лед харагдахаар нь Б.Т-ийн хамт машинаас буугаад Лед гэрлийг нь боолтоор нь тайлж аваад миний машины багажинд хийсэн.

Би Wrangler маркийн автомашины Лед гэрлийг авсан, харин Б.Т Ланд-80 маркийн автомашины Лед гэрлийг авсан. Ланд-80 маркийн автомашины Лед гэрлийг Б.Т аваад явсан. Дараа нь Б.Т, бид хоёр цагдаа нарт баригдсаны дараа нөгөө хулгайлж авсан Лед гэрлээ цагдаа нарт авчирч өгөөд, цагдаа нар  хохирогчид өгөөд явуулсан.

Энэ хоёр хулгайн хэргийн дараа 2017 оны 03 сарын 21-нээс 22-нд шилжих шөнө 01:00 цагийн үед Циркийн тэнд Б.Т, С.Д, Б.М, бид дөрөв уулзаад “хулгай хийхээр ярилцаад” Б.Т-ийн автомашинтай Хан-Уул дүүргийн 19-ийн  үйлчилгээний төвийн тийшээ Лед гэрэл хулгайлахаар явсан. Тэгсэн машины гэрэлд Subaru Forester маркийн автомашины Лед гэрэл нь урд талдаа нь байгаа харагдсан. Б.Т-ийн машинаас Б.Т бид хоёр буугаад, С.Д, Б.М хоёр машинд үлдсэн юм.

Тэгээд Б.Т, бид хоёр Forester маркийн автомашины Лед гэрлийг нь боолтоор тайлах гэж байтал хаанаас ч юм бэ нэг эмэгтэй “хөөе” гэж чанга хашгирах шиг болсон. Тэгэнгүүт буцаад машин руугаа гүйгээд, машинаа асаагаад яваад удаагүй байтал цагдаагийн эргүүлийн автомашинтай тааралдсан. Тэгсэн цагдаа “бичиг баримтаа үзүүл” гэхэд Б.Т бичиг баримтаа үзүүлсэн чинь Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэс дээр очино гээд аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 58-63х/,

 

9. Шүүгдэгч Б.Т-ийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар  өгсөн:

“...2017 оны 03 сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 03:00 цагийн үед Ж.Э-той уулзаад, Ж.Э-ын автомашинтай Хан-Уул дүүргийн 19-ийн  үйлчилгээний төвийн урд талд байдаг орон сууцнуудын дундуур явсан. Тэгсэн орон сууцнуудын голд автомашины зогсоол дээр Wrangler маркийн автомашины дээд талд нь Лед гэрэл харагдахаар нь Ж.Э “ямар гоё лед гэрэл вэ” гэж хоорондоо ярилцаад хулгайлж авахаар болсон. Тэгээд Ж.Э-той хамт машинаас буугаад боолтоор нь тайлж аваад Ж.Э-ын машины ар талын багажинд хийсэн.

Ингээд цаашаагаа үргэлжлүүлэн орон сууцнуудын дундуур явж байхад зогсоол дээр Ланд-80 автомашин Лед гэрэл суурилуулсан байхаар нь Ж.Э бид хоёр машинаас буугаад боолтоор нь тайлж аваад машины багажинд хийгээд машинаа асаагаад явсан. Би Ланд-80 машиных нь Лед гэрлийг, харин Ж.Э Wrangler маркийн автомашины Лед гэрлийг нь авсан юм.

Дараагийн шөнө нь буюу 2017 оны 03 сарын 21-нээс 22-нд шилжих шөнө 01:00 цагийн үед Циркийн тэнд Ж.Э, С.Д, Б.М бид нар уулзаад, “машинуудын дээд талд нь байдаг Лед гэрэл их гоё харагддаг юм билээ” гэж хоорондоо ярилцаж байгаад “Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр лүү явцгаая” гээд бүгдээрээ миний машинтай явсан. Ингээд 19-ийн үйлчилгээний тэнд орон сууцнуудын голд Forester маркийн автомашины лед гэрэл содон харагдахаар нь Ж.Э бид хоёр очиж сонирхож үзэхээр бууж очоод, үзээд тайлах гээд байж байтал гэнэт нэг эмэгтэй “хөөш” гэж чанга хашгирахаар нь сандарч гүйгээд, машиндаа суугаад машинаа асаагаад орон сууцнуудын голоор ортол цагдаагийн алаг тэрэг өөдөөс гарч ирээд, намайг бичиг баримтаа шалгуул гэж хэлэхээр нь бичиг баримтаа шалгуулахад Цагдаагийн хэлтэс рүү явна гэж хэлээд аваад явсан. Дээрх хохирлуудаа төлж барагдуулсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 66-71х/,

 

10. Шүүгдэгч Б.М-ын мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн:

“...2017 оны 03 сарын 21-нээс 22-нд шилжих шөнө 01:00 цагийн үед Циркийн орчимд таксины зогсоолын тэнд Ж.Э, Б.Т, С.Д нартай уулзаад Хан-Уул дүүргийн 19-ийн үйлчилгээний төвийн урд, орон сууцны дунд Б.Т-ийн автомашинтай явсан.

Ингээд орон сууцнуудын дундуур явж байтал гэрлийн үзүүрт Forester маркийн автомашин харагдсан. Тэгсэн Лед гэрэл нь харагдахаар нь Б.Т, Ж.Э хоёр машинаас буугаад очсон. Харин С.Д, бид хоёр машин дотор сууж байсан. Тэгтэл нэг эмэгтэй “хөөш” гэж орилохоор нь нөгөө хоёр буюу Ж.Э, Б.Т хоёр машин руугаа гүйж ирээд суусан. Тэгээд машинаа асаагаад хөдлөөд жаахан явтал эргүүлийн цагдаа нар тааралдаж зогсоож саатуулсан.  Тэгээд жолоо барьж байсан Б.Т-ийг “бичиг баримтаа шалгуул” гэж хэлсэн юм. Тэгсэн Б.Т-ийн бичиг баримтыг үзчихээд Цагдаагийн хэлтэс рүү явна гэж хэлсэн. **-** УНС улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Королла маркийн автомашин миний нэр дээр байдаг...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 74-77х/,

 

11. Шүүгдэгч С.Д-гийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн:

“...2017 оны 03 сарын 21-22-нд шилжих шөнө 01:00 цагийн үед Б.М, Б.Т, Ж.Э нартай Циркийн тэнд уулзацгаасан. Ингээд Хан-Уул дүүргийн 19-ийн үйлчилгээний төвийн зүүн талд нь байдаг байрны тэнд Б.Т-ийн машинтай явж байгаад Forester маркийн автомашины Лед гэрлийг хараад зогссон. Тэгээд Ж.Э, Б.Т хоёр машинаас буугаад “энэ машины Лед гэрлийг үзчихээд ирье” гэж хэлээд машинаас буусан. Харин Б.М бид хоёр Б.Т-ийн машинд үлдсэн. Тэгсэн Ж.Э, Б.Т хоёр Forester  маркийн автомашины Лед гэрлийг барьж үзээд байж байтал гэнэт хаанаас ч юм нэг эмэгтэй хүн “хөөш” гэж хашгирах шиг болсон. Тэгсэн Б.Т, Ж.Э хоёр машин руу гүйж ирээд Б.Т машинаа асаагаад явах гээд хөдөлтөл хөдөлгөөнт Цагдаагийн эргүүлийн автомашин бид нарыг зогсоогоод Б.Т-ийн бичиг баримтыг шалгачихаад Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэс дээр авчирсан.

Лед гэрлийг аваагүй болохоор төлөх хохирол байхгүй гэж ойлгож байна. Б.М бид хоёр машинаас буугаагүй, машин дотроос хараад байж байсан. Цагдаа дээр шалгагдаж байхад Ж.Э Лед гэрэл авчирч өгч байхаар нь Лед гэрэл өмнө нь хулгайлсан юм байна гэж ойлгосон...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 78-83х/ болон шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох гэрч Б.Б /хэргийн 1-р хавтас 31-32х/, Э.А /хэргийн 1-р хавтас 33-34х/, Л.Б /хэргийн 1-р хавтас 39-40х/, Э.О /хэргийн 1-р хавтас 41-42х/ нарын мэдүүлэг, суурь боловсролын гэрчилгээ болон мэргэжлийн боловсролын үнэмлэхний хуулбар баримтууд /хэргийн 1-р хавтас 118-119х, 147х/ шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн хуулбар болон  иргэний үнэмлэхийн лавлагаа баримтууд /хэргийн 1-р хавтас 121х, 128-129х, 140х, 143х/, гэрлэлт бүртгэлгүй талаарх лавлагаа /хэргийн 1-р хавтас 124х, 142х/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хэргийн 1-р хавтас 125х/, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хэргийн 126х/, Б.Т-ийн зан байдлын тодорхойлолт /хэргийн 1-р хавтас 127х/, Хан-Уул дүүргийн 9-р хорооны Засаг даргын тодорхойлолт /хэргийн 1-р хавтас 141х/, цэргийн үүрэгтний үнэмлэхийн хуулбар /хэргийн 1-р хавтас 145х/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтууд /хэргийн 1-р хавтас 122х, 130х, 138х, 160х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.     

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч нараас мэдүүлэг тайлбар авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчилгүй, мөрдөн байцаалтын явцад хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдол бүхий байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, нэр бүхий шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

1.1 Гэм буруугийн хувьд:

 

1. Шүүгдэгч Ж.Э нь:

- Б.Т-ийн хамт 2017 оны 03 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо 23 дугаар байрны гадна авто машины нийтийн зогсоол дээр байсан иргэн Д.О-ийн эзэмшлийн **-** УБЦ улсын дугаартай “Ланд круйзер 80” маркийн авто машины урд хамгаалалтанд суурилуулсан байсан Лед гэрлийг хулгайлан авч 250.000 төгрөгийн хохирол учруулсан,  

- мөн Б.Т-ийн хамт 2017 оны 03 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо 19-ийн үйлчилгээний төвийн ойролцоо 23 дугаар байрны гадна ил зогсоол дээр байсан иргэн Л.Г-ийн эзэмшлийн **-** УНМ улсын дугаартай “Вранглер” загварын авто машины урд талын шилний дээр байрлуулсан Лед гэрлийг хулгайлан авч, 650.000 төгрөгийн хохирол учруулсан,  

- мөн Б.Т, С.Д, Б.М нарын хамт 2017 оны 03 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо 19–ийн үйлчилгээний төвийн орчим байрлах 27 дугаар байрны гадна авто машины нийтийн зогсоолд байсан иргэн Н.А-ийн эзэмшлийн **-** УНА улсын дугаартай “Subaru Forester” маркийн авто машины дээр байрлуулсан 250.000 төгрөгийн үнэ бүхий Лед гэрлийг хулгайлан авахыг завдсан,

 

2. Шүүгдэгч Б.Т нь:  

 - Ж.Э-ын хамт 2017 оны 03 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо 23 дугаар байрны гадна авто машины нийтийн зогсоол дээр байсан иргэн Д.О-ийн эзэмшлийн **-** УБЦ улсын дугаартай “Ланд круйзер 80” маркийн авто машины урд хамгаалалтанд суурилуулсан байсан Лед гэрлийг хулгайлан авч 250.000 төгрөгийн хохирол учруулсан, 

- мөн Ж.Э-ын хамт 2017 оны 03 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо 19-ийн үйлчилгээний төвийн ойролцоо 23 дугаар байрны гадна ил зогсоол дээр байсан иргэн Л.Г-ийн эзэмшлийн **-** УНМ улсын дугаартай “Вранглер” загварын авто машины урд талын шилний дээр байрлуулсан Лед гэрлийг хулгайлан авч, 650.000 төгрөгийн хохирол учруулсан, 

- мөн Ж.Э, С.Д, Б.М нарын хамт 2017 оны 03 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо 19–ийн үйлчилгээний төвийн орчим байрлах 27 дугаар байрны гадна авто машины нийтийн зогсоолд байсан иргэн Н.А-ийн эзэмшлийн **-** УНА улсын дугаартай “Subaru Forester” маркийн авто машины дээр байрлуулсан 250.000 төгрөгийн үнэ бүхий Лед гэрлийг  хулгайлан авахыг завдсан болох нь:

- хохирогч Д.О-ийн “...Би Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, ********* тоотод оршин суудаг. 2017 оны 03 сарын 20-ны орой 19:00 цаг өнгөрч байхад байрны гадаа өөрийн эзэмшлийн Ланд круйзер 80 маркийн автомашинаа нийтийн зогсоолд байрлуулж тавиад орхисон. 40-50 минутын дараа гадаа харанхуй болсон үед автомашинаасаа юм авах гээд гэрээсээ гараад машин дээрээ очтол миний автомашины нэмэлт гэрэл буюу Лед гэрэл хулгайд алдагдсан байсан. ... 2016 оны 08 дугаар сард БНХАУ-аас 350.000 төгрөгөөр худалдаж авсан юм. Надад өөр хохирол учраагүй. Миний автомашин **-** УБЦ улсын дугаартай автомашин байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 20-22х/,

- хохирогч Л.Г-ийн “...Би Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, ********** тоотод оршин суудаг. 2017 оны 03 дугаар сарын 17-ны орой хөдөөнөөс дөнгөж орж ирээд байрныхаа гадаа нийтийн зогсоол дээр өөрийн эзэмшлийн **-** УНМ улсын дугаартай Вранглер маркийн тээврийн хэрэгслээ байрлуулаад гэртээ орж амарсан юм. Тэгээд би 3 хоногийн машин дээрээ ирээд нэмэлт гэрэл буюу Лед гэрэл хулгайд алдагдсаныг мэдэнгүүтээ цагдаад дуудлага өгсөн. Би уг гэрлийг 2016 оны 07 сард 800.000 төгрөгөөр худалдаж авсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 24-26х/,

- хохирогч Н.А-ийн “...2017 оны 03 сарын 21-ний орой 20:00 цагийн үед Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо 19-н үйлчилгээний хажуу талын 27 дугаар байрны гадна талын автомашины нийтийн зогсоолд өөрийн эзэмшлийн мөнгөлөг өнгийн **-** УНА улсын дугаартай Subaru Forester маркийн автомашинаа гадаа байрлуулаад найзындаа орж амарсан юм. Тэгсэн найзтайгаа зурагт үзэнгээ ойр зуурын юм ярьсаар байтал шөнийн 02:00 цаг болж байсан байх цагийг тодорхой сайн санахгүй байна. Цонхоор харсан чинь миний машины дээд талд нь байдаг нэмэлт гэрэл буюу Лед гэрлийг хоёр үл таних залуу тайлах гээд байж байхаар нь яг хулгай хийж байна даа гэж бодоод би гарахаас айгаад утсаар цагдаа руу хэлж мэдэгдсэн. Тэгсэн алаг машинтай цагдаагийн алба хаагч нар ирээд тэдгээр залуусыг аваад явсан. Би 2017 оны 01 сард техникийн захаас ченжээс 350.000 төгрөгөөр Лед гэрлээ авч байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 28-30х/,

- Хуучин хэрэглэж байсан 70 см-ийн урттай хар өнгийн лед гэрэл, 130 см-ийн урттай лед гэрэл зэргийг хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хэргийн 1-р хавтас 16х, 17х/,

- Хулгайлагдсан эд зүйлсэд хийгдсэн гэх Дамно ХХК-н Хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 2-р хавтас 25-26х/ баримт, мөн шүүгдэгч Ж.Э, Б.Т нарын мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг, 

 

3. Шүүгдэгч С.Д, Б.М нар нь Б.Т, Ж.Э нарын хамтаар 2017 оны 03 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо 19-ийн үйлчилгээний төвийн орчим байрлах 27 дугаар байрны гадна авто машины нийтийн зогсоолд байсан иргэн Н.А-ийн эзэмшлийн 38.10 УНА улсын дугаартай “Subaru Forester” маркийн авто машины дээр байрлуулсан 250.000 төгрөгийн үнэ бүхий лед гэрлийг хулгайлан авахыг завдсан болох нь:

- хохирогч Н.А-ийн “...2017 оны 03 сарын 21-ний орой 20:00 цагийн үед Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо 19-н үйлчилгээний хажуу талын 27 дугаар байрны гадна талын автомашины нийтийн зогсоолд өөрийн эзэмшлийн мөнгөлөг өнгийн **-** УНА улсын дугаартай Subaru Forester маркийн автомашинаа гадаа байрлуулаад найзындаа орж амарсан юм. Тэгсэн найзтайгаа зурагт үзэнгээ ойр зуурын юм ярьсаар байтал шөнийн 02:00 цаг болж байсан байх цагийг тодорхой сайн санахгүй байна. Цонхоор харсан чинь миний машины дээд талд нь байдаг нэмэлт гэрэл буюу Лед гэрлийг хоёр үл таних залуу тайлах гээд байж байхаар нь яг хулгай хийж байна даа гэж бодоод би гарахаас айгаад утсаар цагдаа руу хэлж мэдэгдсэн. Тэгсэн алаг машинтай цагдаагийн алба хаагч нар ирээд тэгээр залуусыг аваад явсан. Би 2017 оны 01 сард техникийн захаас ченжээс 350.000 төгрөгөөр Лед гэрлээ авч байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 28-30х/,

- Эд зүйлсийн үнэлгээ тогтоосон Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 2-р хавтас 25-26х/ баримт болон шүүгдэгч С.Д, Б.М, Б.Т, Ж.Э нарын мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргийн талаар өгсөн мэдүүлэг зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурьдсан нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон байна.  

 

Шүүгдэгч Ж.Э, Б.Т нар нь “автомашинд суурилагдсан лед гэрэл их гоё харагддаг, лед гэрэлтэй болмоор байна, Хан-Уул дүүргийн 19-ийн үйлчилгээний төвийн ойролцоох байрнуудын дундуур явж үзье” гэх зэргээр өөрсдийн хувийн ашиг хонжоо, шунахай зорилгоо гүйцэлдүүлэх талаар хэлэлцэн тохирч, Э.Ж.Э-ын жолоодон явсан **-** УБЭ улсын дугаартай, Тоёото королла маркийн тээврийн хэрэгслээр хэргийн газарт очиж, 2017 оны 03 сарын 20-ноос 21-нд шилжих шөнө хохирогч Д.О-ийн Ланд круйзер-80 маркийн, хохирогч Л.Г-ийн Wrahgler маркийн автомашинд тус тус суурилуулсан байсан автомашины нэмэлт Лед гэрлүүдийг, автомашины түлхүүр багаж ашиглан боолтоор нь салган авч, **-** УБЭ улсын дугаартай Тоёото королла маркийн автомашины багажид хийж зөөвөрлөн авч явсан, улмаар Ж.Э нь Ланд круйзер-80 маркийн автомашины лед гэрлийг, Б.Т нь Wrangler маркийн автомашины лед гэрлийг тус тус хувьдаа авсан,

- мөн 2017 оны 03 сарын 21-нээс 22-нд шилжих шөнө “Лед гэрлүүд их гоё харагддаг, Хан-уул дүүргийн нутаг дэвсгэр лүү явцгаая” гэж хэлэлцэн тохирч, Б.Т-ийн жолоодон явсан **-** УНҮ улсын дугаартай Соната-5 маркийн автомашинаар С.Д, Б.М нарын хамтаар Хан-Уул дүүрэг, 19-ийн үйлчилгээний төвийн ойролцоох 24-р байрны орчимд очиж, Б.Т, Ж.Э нар нь машинаас бууж, зогсоолд байсан хохирогч Н.А-ийн “Subaru Forester” маркийн автомашинд суурилуулсан лед гэрлийг авахаар сонгож, машин дээр нь очиж, боолтоор нь тайлж авах үйлдэл хийсэн боловч туйлд нь хүргэж чадаагүй үйл баримт тус тус тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Ж.Э, Б.Т нарын дээрх 3 удаагийн гэмт үйлдэл нь  хэрэг гарах үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсгийн “давтан үйлдлээр, урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

 

“Бусдын эзэмшил өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор,  хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг” хулгайлах гэмт хэрэг гэх бөгөөд нь уг гэмт хэргийг бүлэглэн буюу урьдчилан үгсэн тохиролцсон бүлэг, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж, давтан үйлдсэн нь тухайн гэмт хэргийн хүндэрүүлэх бүрэлдэхүүн болохоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас нэр бүхий шүүгдэгч нарын дээрх 3 удаагийн  гэмт үйлдэл тус бүрд, хүн тус бүрт нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн, 2015 оны Эрүүгийн хуулийн /шинэчилсэн найруулга/ ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйл, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлох, мөн гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцох, гэмт үйлдэл эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэгт үйлдсэн хугацаанд хамааруулах”-аар заасан 2015 оны Эрүүгийн хуулийн /шинэчилсэн найруулга/ ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлд заасан журам, мөн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасныг тус тус зөрчсөн хэдий боловч шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас, нэр бүхий шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт гаргах шатанд дээрх хууль хэрэглээний алдаатай дүгнэлтээ зөвтгөн залруулж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий 1.9 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт “... гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй, учир нь 2015 оны Эрүүгийн хуулийн /шинэчилсэн найруулга/ тусгай ангийн 17.1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийг мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглан үйлдсэн” этгээдэд оногдуулах эрүүгийн хариуцлага хүндэрч, тухайн гэмт хэрэг нь гэмт хэргийн хүнд ангилалд хамаарч, оногдуулвал зохих эрүүгийн хариуцлага нь 2 жилээс 8 жил хүртэл хугацаагаар хорих ялтай байхаар хуульчлагдсан, мөн гэмт хэрэг үйлдэхээр завдсан этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “тухайн хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна” гэж заасан нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулж байх тул  Ж.Эрдэн-Оргил, Б.Т, Б.М, С.Д нарын үйлдлийг тус тус 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх санал, дүгнэлт гаргаж мэтгэлцсэнийг шүүх “хуулийн үндэслэл бүхий дүгнэлт” гэж хүлээн авсан болно.

 

2002 оны Эрүүгийн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт “Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан, нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэг” гэж, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт “энэ хуулийн нэг зүйл, түүний нэг хэсэгт заасан гэмт хэргийг хоёр буюу түүнээс дээш удаа үйлдсэн байхыг давтан гэмт хэрэг” гэж тус тус зохицуулсан ба 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь гэмт хэргийн хүндэвтэр ангилалд хамаарах бөгөөд тухайн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээ нь сонголттой, тодруулбал: “эд хөрөнгө хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх”-ээр заасан нь оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, “гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэх, мөн үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлох” Эрүүгийн хуулийн зорилго, зорилтод нийцнэ гэж үзлээ. 

 

Нэр бүхий шүүгдэгч нар нь хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, үйлдэхээр завдсан гэм буруутай үйлдлээ тус тус хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Иймд дээр дурьдсан үндэслэлээр Хан-Уул дүүргийн Прокурорын газраас:

 

1. Ж.Э нь Б.Т-тэй бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэн, машин механизм ашиглан 2017 оны 03 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 23 дугаар байрны гадна авто машины нийтийн зогсоол дээр байсан иргэн Д.О-ийн эзэмшлийн **-** УБЦ улсын дугаартай “Ланд круйзер 80” маркийн авто машины урд хамгаалалтанд суурилуулсан байсан Лед гэрлийг хулгайлан авч 250.000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйл, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар,   

- мөн Б.Т-тэй бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэн, машин механизм ашиглан 2017 оны 03 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19-ийн үйлчилгээний төвийн ойролцоо 23 дугаар байрны гадна ил зогсоол дээр байсан иргэн Л.Г-ийн эзэмшлийн **-** УНМ улсын дугаартай “Вранглер” загварын авто машины урд талын шилний дээр байрлуулсан Лед гэрлийг хулгайлан авч, 650.000 төгрөгийн буюу багаас дээш хэмжээний хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйл, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар,  

- мөн Б.Т, С.Д, Б.М нартай бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэн, машин механизм ашиглан 2017 оны 03 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19-ийн үйлчилгээний төвийн орчим байрлах 27 дугаар байрны гадна авто машины нийтийн зогсоолд байсан иргэн Н.А-ийн эзэмшлийн **-** УНА улсын дугаартай “Subaru Forester” маркийн авто машины дээр байрлуулсан 250.000 төгрөгийн үнэ бүхий Лед гэрлийг хулгайлан авахыг завдсан үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйл, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар тус тус зүйлчилж,  яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгон:,

 

2. Б.Т нь Ж.Э-той бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэн, машин механизм ашиглан 2017 оны 03 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо 23 дугаар байрны гадна авто машины нийтийн зогсоол дээр байсан иргэн Д.О-ийн эзэмшлийн **-** УБЦ улсын дугаартай “Ланд круйзер 80” маркын авто машины урд хамгаалалтанд суурилуулсан байсан лед гэрлийг хулгайлан авч 250.000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйл, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар,  

- мөн Ж.Э-той бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож, тусгайлан бэлтгэсэн багаж, хэрэгсэл хэрэглэн, машин механизм ашиглан 2017 оны 03 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо 19 дүгээр үйлчилгээний төвийн ойролцоо 23 дугаар байрны гадна ил зогсоол дээр байсан иргэн Л.Г-ийн эзэмшлийн **-** УНМ улсын дугаартай “Вранглер” загварын авто машины урд талын шилний дээр байрлуулсан лед гэрлийг хулгайлан авч 650.000 төгрөгийн буюу багаас дээш хэмжээний хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйл, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар,    

- мөн Ж.Э, С.Д, Б.М нартай бүлэглэн, урьдчилсан үгсэн тохиролцож, тусгайлан бэлтгэсэн багаж, хэрэгсэл хэрэглэн, машин механизм ашиглан 2017 оны 03 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо 19 дүгээр үйлчилгээний төвийн орчим байрлах 27 дугаар байрны гадна авто машины нийтийн зогсоолд байсан иргэн Н.А-ийн эзэмшлийн 38.10 УНА улсын дугаартай “Subaru Forester” маркийн авто машины дээр байрлуулсан 250.000 төгрөгийн үнэ бүхий лед гэрлийг хулгайлан авахыг завдсан үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйл, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар тус тус зүйлчилж  яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгон:,

 

3. С.Д нь Б.Т, Ж.Э, Б.М нартай бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож, тусгайлан бэлтгэсэн багаж, хэрэгсэл хэрэглэн, машин механизм ашиглан 2017 оны 03 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19-ийн үйлчилгээний төвийн орчим байрлах 27 дугаар байрны гадна авто машины нийтийн зогсоолд байсан иргэн Н.А-ийн эзэмшлийн **-** УНА улсын дугаартай “Subaru Forester” маркийн авто машины дээр байрлуулсан 250.000 төгрөгийн үнэ бүхий лед гэрлийг хулгайлан авахыг завдсан үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйл, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгон:,  

 

4. Б.М нь Б.Т, Ж.Э, С.Д нартай бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож, тусгайлан бэлтгэсэн багаж, хэрэгсэл хэрэглэн, машин механизм ашиглан 2017 оны 03 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19-ийн үйлчилгээний төвийн орчим байрлах 27 дугаар байрны гадна автомашины нийтийн зогсоолд байсан иргэн Н.А-ийн эзэмшлийн **-** УНА улсын дугаартай “Subaru Forester” маркийн авто машины дээр байрлуулсан 250.000 төгрөгийн үнэ бүхий лед гэрлийг хулгайлан авахыг завдсан үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйл, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгон өөрчлөн зүйлчилж,

- шүүгдэгч Ж.Э, Б.Т нарыг урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд,

- шүүгдэгч Б.М, С.Д нарыг урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлахыг завдсан гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.  

 

  1. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Шүүгдэгч Ж.Э, Б.Т нар нь хохирогч Д.О-ийн 250.000 төгрөгийн үнэ бүхий лед гэрэл, хохирогч Л.Г-ийн 650.000 төгрөгийн үнэ бүхий автомашины лед гэрлийг тус тус биет байдлаар хохирогч нарт буцаан өгч, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, хохирогч Н.А-т учирсан хохиролгүй болох нь:

- хохирогч Д.О-ийн “...лед гэрлээ хүлээн авч хохиролгүй болсон, хохирлоо барагдуулж авсан тул гомдолгүй, шүүх хуралд оролцохгүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 21х/,

- хохирогч Л.Г-ийн “...Надад гомдол санал байхгүй. Би хулгайд алдсан нэмэлт гэрэл буюу лед гэрлээ бүрэн бүтнээр нь авсан, шүүх хуралд оролцохгүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 26х/,

- хохирогч Н.А-ийн “...лед гэрлийг хулгайлахыг завдаад авч чадаагүй, ... надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 30х/,

- хохирогч Д.О, Л.Г нарын автомашинд суурилагдсан байсан 70 см-ийн урттай хар өнгийн лед гэрэл /хуучин хэрэглэж байсан гэх/, 130 см-ийн урттай нэмэлт лед гэрэл зэргийг шүүгдэгч Б.Т, Ж.Э нараас хураан авч, хохирогч нарт хүлээлгэн өгсөн тухай “Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл” баримт /хэргийн 1-р хавтас 16-17х/ зэрэг нотлох баримтаар тус тус тогтоогдсон.

 

Иймд шүүх нэр бүхий шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршигт тооцон төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

  1. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч нар нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь /хэргийн 1-р хавтас 122х, 130х, 138х, 160х/ хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон ба энэ нь тэдгээрийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэл болох юм.

Мөн нэр бүхий шүүгдэгч нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж гэм буруугаа  ойлгож ухамсарласан зэрэг нөхцөл байдал нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дүгээр зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.  

 

Шүүгдэгч нар нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг, тухайн зүйл, хэсэгт заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн нь тогтоогдсон, шүүгдэгч Ж.Э, Б.Т нарыг урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдсэн, шүүгдэгч Б.М, С.Д нарыг урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлахыг завдсан гэм буруутайд тус тус тооцож шүүх шийдвэрлэсэн тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруутай этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор, эд хөрөнгө хураахгүйгээр хорих ял оногдуулах,

- мөн тэдгээр нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа ойлгож ухамсарласан шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан засарч хүмүүжих боломж олгож, оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй хэмээн дүгнэн, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасныг журамлан хэрэглэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон Улсын яллагчаас шүүгдэгч нарт оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлт гаргахдаа шүүгдэгч Ж.Э, Б.Т нарын 3 удаагийн үйлдэл тус бүрд нь эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэх, 2002 оны Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Ж.Э, Б.Т нарт оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тус бүр эд хөрөнгө хураахгүйгээр, 5 /тав/ жилийн хугацаагаар  хорих ялаар тогтоох, шүүгдэгч С.Д, Б.М нарт 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар тус бүрийг 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал дүгнэлт гаргасан нь учир дутагдалтай, шударга ёсны зарчимд нийцээгүй гэж дүгнэснийг тэмдэглэх нь зүйтэй.    

 

Шүүх, шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлын хэр хэмжээ, гэмт үйлдлийнх нь оролцоо зэргийг харгалзан завдсан болон төгссөн үйлдэлд нь ял хариуцлагыг ялгамжтай оногдуулсан болно.   

 

Шүүгдэгч нар нь хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ нэр бүхий хохирогч нарын автомашинд суурилуулсан нэмэлт лед гэрлийг боолтоор нь тайлж салгаж авахад автомашины түлхүүр багаж хэрэглэсэн талаараа хэн аль нь мэдүүлсэн бөгөөд уг түлхүүр багаж хэрэгт эд мөрийн баримтаар хэрэгт хураагдаж ирээгүй байна.  

 

Ж.Э, Б.Т нар нь 2017 оны 03 сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 2 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдэлд Ж.Э нь өөрийн **-** УБЭ улсын дугаартай Тоёото королла маркийн “Монголиан инвестмент систем” ХХК-иас авсан зээлийн гэрээний үүрэгт барьцаанд байх хугацаанд уг компанийн нэр бүртгэгдсэн  тээврийн хэрэгслийг,

- 2017 оны 03 сарын 21-нээс 22-нд шилжих шөнө нэр бүхий 4 шүүгдэгч урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн иргэн Н.А-ийн эд хөрөнгийг хулгайлахыг завдсан гэх үйлдэлд Б.Т-ийн жолоодон явсан Хьюндай Соната-5 маркийн **-** УНҮ улсын дугаартай, иргэн Б.О-ийн эзэмшилд бүртгэлтэй тээврийн хэрэгслийг тус тус хулгай хийх газарт очихдоо хөл дайх, хулгайлсан эд зүйлсийг ачиж тээвэрлэх, хадгалахад ашиглаж байсан нь тогтоогдсон,

- тээврийн хэрэгслийн гэрчилгээ баримтаар шүүгдэгч Б.М-ын өөрийнх нь эзэмшил өмчлөлд тээврийн хэрэгслийн улсын бүртгэлд бүртгэлтэй **-** УНС улсын дугаартай Тоёота Королла маркийн автомашиныг тус тус эрүүгийн хэрэгт гаргах иргэний нэхэмжлэлийг хангах, эд хөрөнгө хурааж болзошгүй байдлыг хангах зорилгоор 2017 оны 05 дугаар сарйн 21-ний өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор тус тус битүүмжилсэн ажиллагаа нь /хэргийн 1-р хавтас 84-102х/  уг ажиллагааг гүйцэтгэх үед хүчин Б.Т үйлчилж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсгийн  зохицуулалтад нийцсэн хууль ёсны ажиллагаа юм.  

 

Гэмт хэрэг үйлдэгдэх үед дагаж мөрдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл буюу түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг болон бусад хэрэгслийг эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хураах”-аар, одоо хүчин Б.Т үйлчилж буй 2015 оны Эрүүгийн хуулийн /шинэчилсэн найруулга/  ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг .... албадан гаргуулах, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэл нь гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод тооцогдох”-оор заасан бөгөөд гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоос илүү гарсан хэмжээгээр гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг улсын төсөвт шилжүүлэхээр 2015 оны Эрүүгийн хуулийн /шинэчилсэн найруулга/ ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт  тус тус хуульчилсан.

 

Нэр бүхий шүүгдэгч нарын хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Хьюндай Соната-5 маркийн **-** УНҮ улсын дугаартай автомашин нь иргэн Б.О-ийн эзэмшилд бүртгэлтэй, **-** УБЭ улсын дугаартай Тоёото королла маркийн автомашин нь шүүгдэгч Ж.Э-ын “Монголиан инвестмент систем” ХХК-иас авсан зээлийн гэрээний үүрэгт барьцаанд байгаа талаар хэрэгт тодорхой баримттай зэргээс тээврийн хэрэгслийг биет байдлаар нь хураан авах боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.

 

Иймд хөрөнгө хураах албадлагын арга хэмжээнд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн машин механизм болох **-** УБЭ улсын дугаартай, Тоёота королла маркийн автомашины үнэлэгдсэн үнэ 2.350.000 төгрөгийг хувь тэнцүүлж  Ж.Э-оос 1.175.000 төгрөг, Б.Т-өөс 1.175.000 төгрөг,  

**-** УНҮ улсын дугаартай Соната-5 маркийн автомашины үнэлэгдсэн үнэ 1.800.000 төгрөгийг нэр бүхий 4 шүүгдэгчид хувь тэнцүүлэн Ж.Э-оос 450.000 төгрөг, Б.Т-өөс 450.000 төгрөг, С.Д-гээс 450.000 төгрөг, Б.М-оос 450.000 төгрөгийг тус тус гаргуулан улсын төсөвт шилжүүлэхээр, иргэн Б.О-ийн эзэмшлийн **-** УНҮ улсын дугаартай Соната-5 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж, эзэмшигч өмчлөгчид нь буцаан олгож шийдвэрлэлээ.    

 

Түүнчлэн хэрэгт битүүмжлэгдсэн Ж.Э-ын эзэмшлийн **-** УБЭ улсын дугаартай Тоёота Королла маркийн автомашин, Б.М-ын эзэмшлийн **-** УНС улсын дугаартай Тоёота Королла маркийн автомашиныг тус тус тэдгээрийн хөрөнгө хураах албадлагын арга хэмжээний биелэлтийг хангуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй.

 

Энэ хэрэгт шүүгдэгч Ж.Э, Б.Т, Б.М, С.Д нар нь цагдан хоригдоогүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, тэдгээрээс гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болон хохирол төлбөргүй, хохирогч Д.О, Л.Г, Н.А нар нь гомдол саналгүй гэснийг дурьдах нь зүйтэй.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон                                              

 

ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Хан-Уул дүүргийн Прокурорын газраас

Ж.Э, Б.Т нарт 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйл, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйл, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгон,  

Б.М, С.Д нарт 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйл, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1, 2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй.    

 

2. О овогт Ж-ын Э, Х овогт Б-ын  Т нарыг урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд,

Б овогт Б-ын М, Б овогт С-ийн Д нарыг урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, машин механизм ашиглан, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлахыг завдсан гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр Ж.Э, Б.Т нарыг тус бүрийг  02 /хоёр/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,

- 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.3 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр Б.М, С.Д нарыг тус бүрийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн /2015 оны/ ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Ж.Э, Б.Т нарт оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, Б.М, С.Д нарт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хөрөнгө хураах албадлын арга хэмжээнд тооцож Ж.Э, Б.Т нараас тус бүр 1.625.000 төгрөг, Б.М, С.Д нараас тус бүр 450.000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.  

 

  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн Ж.Э-ын эзэмшлийн /Монголиан инвестсмент систем ХХК-ийн зээлийн барьцаанд байгаа гэх/ **-** УБЭ улсын дугаартай Тоёота королла маркийн автомашин, Б.М-ын эзэмшилд бүртэлтэй **-** УНС улсын дугаартай Тоёота королла маркийн автомашиныг тус тус Ж.Э, Б.М нарын хөрөнгө хураах албадлагын арга хэмжээний биелэлтийг хангуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, иргэн Б.О-ийн өмчлөлд тээврийн хэрэгслийн улсын бүртгэлд бүртгэгдсэн, **-** УНҮ улсын дугаартай Соната-5 маркийн автомашиныг битүүмжилсэн 2017 оны 05 сарын 21-ний өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлөн өмчлөгчид нь буцаан олгосугай.     

 

7. Эрүүгийн хуулийн /2002 оны/ ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан, Ж.Э, Б.Т нарт оногдуулсан 02 /хоёр/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, тус бүрийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар, Б.М, С.Д нарт оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, тус бүрийг 01 /нэг/ жилийн хугацаагаар тус тус хянан харгалзаж, тэдгээрийн засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

8. Энэ хэрэгт Ж.Э, Б.Т, Б.М, С.Д нар нь цагдан хоригдоогүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, нэр бүхий шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, тэдгээрээс гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болон хохирол  төлбөргүй, хохирогч Д.О, Л.Г, Н.А нар нь гомдол саналгүй гэснийг тус тус дурьдсугай.

 

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

10. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин Б.Т болох хүртэл хугацаанд ялтан Ж.Э, Б.Т, Б.М, С.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              С.БАЗАРХАНД