Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 184/ШШ2024/04200

 

24  2******* 4/ШШ24/04200

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, *******-*******-б тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД: НЙ8*******1121/

Хариуцагч: дүүрэг, дугаар хороо, *******7 дугаар байр, тоот хаягт оршин суудаг, овогт /РД: ЧЖ840*******11/

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Х.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Золжаргал нарыг оролцуулан хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Х.******* нь 201******* онд А.тай танилцаж, үерхэж байгаад 20*******..-нд гэрлэлтээ батлуулан бөгөөд онд охин Г., 20******* онд хүү Г., онд хүү Г. нар тус тус төрсөн. Бид гэрлэлтээ батлуулж хамт амьдарснаас хойш 1 жил орчмын дараагаас нөхөр А. нь өдөр бүр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, эхэндээ намайг гараа зангидаж байгаад нүүр, толгой хэсэгт цохиж зоддог байсан. Сүүлийн жилд намайг зоддог байснаа даамжирч 3 хүүхдийн толгой руу зохиж зоддог болсон. Нөхөр А. нь одоогоор эрхэлсэн ажилгүй, архи согтууруулах ундааны зүйл байнга хэрэглэдэг. Архи хэрэглэсэн үедээ болон эрүүлдээ ч намайг болон хүүхдүүдийг зоддог. Миний бие цагдаагийн байгууллагад дуудлага тухай бүр өгч, нөхөр А. нь торгуулийн арга хэмжээ авхуулж байснаа сүүлийн жилүүдэд цагдаагийн дуудлага болгонд баривчилгаанд явж шийтгүүлж байсан. Цаашид миний бие болон 3 хүүхэд минь А. гэр бүлийн хүчирхийлэлд амьдарч чадахгүй. Одоогоор би 3 хүүхдийн хамт түрээсийн байранд амьдарч байна. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, 3 хүүхдийг миний асрамжид үлдээн эцгээс нь тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Х.******* нь 3 хүүхдийн хамтаар хариуцагч А.тай хамт амьдрах хугацаанд удаа дараа хүчирхийлэлд өртөж байсан. Энэ үйл баримт нь цагдаагийн байгууллагын 2 тодорхойлолтоор нотлогдоно. Нэгдүгээрт, Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл шуурхай удирдлагын төвөөс өмгөөлөгчийн хүсэлтээр гаргуулж авсан хариу байгаа. Дараагийнх нь, Х.******* өөрөө ******* дүүргийн, цагдаагийн хоёрдугаар хэлтэст хандаж байсан лавлагааг гаргуулж авсан. Лавлагаанаас харахад 20******* оноос он хүртэл хариуцагч А.тай хамтран амьдарч байх хугацаанд нөхөр зодлоо, нөхөр согтуу агсам тавиад байна, нөхөр хүүхдүүдээ зодоод байна гэсэн дуудлага мэдээлэл давтамжтай байгаа. Тэгэхээр Х.******* нь гэр бүлийн хүчирхийлэлд ганцаараа биш 3 хүүхдийн хамт амьдарч байсан. Дээр нь эдийн засгийн хүчирхийлэл үйлдсэн гэж харж байна. Өөрийг нь амьдралын наад захын зүйлээр хангаж чадахгүй байгаа тохиолдолд гэр бүлийн хүчирхийлэл гэж үзэхээр байна. Тэгэхээр хүүхдүүдээ хоол хүнс авчирч өгдөггүй зөвхөн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, хонон өнжин алга болдог. Нэхэмжлэгчийн гэрлэлт цуцлуулах шаардлагыг дэмжиж, хүүхдүүдийн асран хамгаалагчийн хувьд 3 хүүхдийг ээж дээр нь үлдээж өгнө үү гэж хүсэж байсан. 2 хүүхдээс асуусан асуулт байгаа. 2 хүүхэд ээжтэйгээ хамт баймаар байна гэсэн. Бага хүүхэд хэлэхдээ аав намайг хичээлээ буруу хийсний төлөө намайг зоддог гэж, Г. аав архи уухаараа их хэмжээгээр хэтрүүлж уудаг, байнга согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг гэж айдастайгаар хариулсан. Иймд хүүхдүүдийг ээж дээр нь үлдээхийг хүсэж байна. Мөн хуульд заасан тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаанууд, эрүүл өсөж байгаа өрхийн эмчийн тодорхойлолт, Нийслэлийн 9 дүгээр цэцэрлэгийн тодорхойлолт, Нийслэлийн ерөнхий боловсролын Эрдмийн хөтөч цогцолбор сургуулийн тодорхойлолт, ******* дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн 24.01.10-ны өдрийн хариу мэдэгдэх хуудас, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, ХХК-ийн 24.01.-ны өдрийн тодорхойлолт, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Цагдаагийн ерөнхий газар мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 24..11-ний өдрийн тодорхойлолт, хавсралт, үрчилсний бүртгэлийн гэрчилгээ,

4. Шүүхээс охин Г., хүү Г. нарыг асуусан тэмдэглэл зэрэг баримтуудыг бүрдүүлсэн.

Шүүх хуралдаанаар зохигчдын шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Х.******* нь хариуцагч С.д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

2. Х.*******, С. нар нь 201******* онд танилцан, 20*******..-ны өдөр гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн, ..-ны өдөр төрсөн охин Г.ыг 20*******.09.20-ны өдөр үрчлэн авсан, 20*******..-ны өдөр хүү Г., ..1*******-ны өдөр хүү Г. нар төрж, эрүүл өсөж байгаа болох нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний лавлагаа, үрчилсний бүртгэлийн гэрчилгээгээр тус тус тогтоогдож байна. /хэргийн *******-12, *******8 дугаар тал/

3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх ... эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална гэж заасан. Хариуцагч нь гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг болох нь ******* дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн 24.01.10-ны өдрийн хариу мэдэгдэх хуудас, Цагдаагийн ерөнхий газар мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 24..11-ний өдрийн тодорхойлолт, хавсралтаар тус тус тогтоогдож байх тул гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар Х.*******, С. нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв. /хэргийн -*******, *******1-*******3 дугаар тал/

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй бол мөн хуулийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэхээр зохицуулсан.

Хариуцагч А.д нэхэмжлэлийн шаардлагыг 24.0*******.2*******-ны өдөр гардуулсан ба хариуцагч нь хуульд заасан хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцсон.

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 24..-ны өдрийн 1/ШЗ24/149 дүгээр захирамжаар хэрэг хянан шийдвэрлэхлэх ажиллагааг түдгэлзүүлж, хариуцагчийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоосон, шүүхэд дуудан ирүүлэхээр 24.05.-ны өдөр дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч хүрэлцэн ирээгүй тул шүүгчийн 24.05.30-ны өдрийн 4/ШЗ24/ дугаар захирамжаар хариуцагчийг албадан ирүүлж нэхэмжлэлийг гардуулсан, шүүхээс 24..-ны өдөр мэдэгдэх хуудсаар, 24..12, 24..19-ний өдрүүдэд гар утсаар шүүх хуралдааны товыг мэдэгдсэн, шүүгчийн 24..14-ний өдрийн 4/ШЗ24/*******884 дугаар захирамжаар албадан ирүүлэхээр шийдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй. /хэргийн 30-31, 43, 4*******-47, 57, *******0, *******9-71 дүгээр тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар гэрлэлт цуцлах үед хүүхдийг хэний асрамжид үлдээхийг хамтатган шийдвэрлэх ба охин Г., хүү Г., Г. нар нь эх Х.*******гийн асрамжид өсөн хүмүүжиж байх бөгөөд хариуцагч хүүхдийн асрамжийн талаар маргаагүй тул хүүхдүүдийг эх Х.*******гийн асрамжид үлдээн шийдвэрлэв.

*******. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг, эх нь насанд хүрээгүй . . . хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй., 2******* дугаар зүйлийн 2*******.2.2-т хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, 59 дүгээр зүйлийн 59.2-т Үрчлэн авсан эцэг, эх нь төрсөн эцэг, эхийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж заасан байх бөгөөд тус хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.4-т эцэг, эх үр хүүхдүүдээс тусдаа амьдарч байгаа хэдий ч энэхүү үүргийг биелүүлэх тул мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан хүү Г., Г. нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн тавин хувиар, охин Г., хүү Г., Г. нарыг 11-1******* нас хүртэл /хэрвээ суралцаж байгаа бол нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус, сар бүр тэтгэлэг тогтоож, эцэг А.ар тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй.

7. Гэр бүлийн тухай хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ гэж, 2******* дугаар зүйлийн 2*******.2, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом бусад шаардлагатай зүйлсээр хангах, хүүхдэд боловсрол эзэмшүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх зэрэг үүрэгтэй бөгөөд эцэг, эх тусдаа амьдрах болсон хэдий ч зохигчдын хуулиар хүлээсэн дээрх үүрэг хэвээр үлдэхийг, эцэг, эхийн үүргээ хэрэгжүүлэхэд нь зохигчдын хэн аль нь саад болохгүй байхыг тайлбарлаж байна.

8. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнтэй холбоотойгоор нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгон шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.2.1, 11*******, 1, 132 дугаар зүйлийн 132.*******-д зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар ******* овогт ******* ******* /РД:НЙ8*******1121/, овогт /РД:ЧЖ840*******11/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар охин Г., хүү Г., Г. нарыг эх Х.*******гийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан хүү Г., Г. нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн тавин хувиар, охин Г., хүү Г., Г. нарыг 11-1******* нас хүртэл /хэрвээ суралцаж байгаа бол нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус, сар бүр тэтгэлэг тогтоож, эцэг С.ар тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.1, 2*******.*******-д зааснаар хуулиар хүлээсэн эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэхийг, уг үүргээ хэрэгжүүлэхэд нь зохигчдын хэн аль нь саад болохгүй байхыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, *******0 дугаар зүйлийн *******0.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН