Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 111/ШШ2024/0003

 

Гомдол гаргагч, хариуцагч нарын  эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсайхан даргалж, гомдол гаргагч *******, хариуцагч *******, нарийн бичгийн дарга Р.Цогдэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар *******ын гомдолтой, Баянхонгор аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч *******д холбогдох “2024 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 0613162 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч, хариуцагч нар эвлэрлийн гэрээндээ: “Гомдол гаргагч ******* хариуцагч Баянхонгор аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч ******* бид дараах байдлаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав.

1. Торгуулийн мөнгөн дүн 300,000 төгрөгийг 2024 оны 2 дугаар сарын 23-ны өдрөөс хойш 15 хоногийн дотор төлөх,

2.Нөхөн төлбөрийн 18.040.000 төгрөгийг 2024 оны 3 дугаар сараас 2024 оны 12 дугаар сард багтааж, сар бүр төлөлт хийж дуусгахаар тохиролцов.

Тухайн сардаа нөхөн төлбөрийн мөнгөн дүнгийн төлөлт хийгээгүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар биелүүлнэ.

Хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлсэний үр дагаврыг ойлгож байгаа болно.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Гомдол гаргагч ******* нь тус шүүхэд хандан Баянхонгор аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч *******д холбогдуулан “2024 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 0613162 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг гаргажээ.

Тус хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад гомдол гаргагч, хариуцагч нар эвлэрч, түүнийгээ бичгээр илэрхийлсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д “нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно.”, 68.4-т нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж тус тус заасан.

Гомдол гаргагч, хариуцагч нарын эвлэрсэн нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул *******ын гомдолтой, Баянхонгор аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч *******д холбогдох  зөрчлийн хэргийн гомдол гаргагч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан *******ын гомдолтой, Баянхонгор аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч *******д холбогдох “2024 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 0613162 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий зөрчлийн хэргийн гомдол гаргагч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлнэ.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Ч.ОЮУНСАЙХАН