Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 111/ШШ2024/0004

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Оюунсайхан даргалж, шүүгч С.Сайнбилэг, Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Нэргүй нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: “******* *******” ХХК,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ,

Хариуцагч: аймгийн Засаг дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: , ,

Гуравдагч этгээд: С., , Н., нарын хоорондын “ дугаар өргөдлийн дагуу аймгийн сумын нутаг Хэц өндөр нэртэй 366.21 гектар талбайд түгээмэл тархацтай ашигт малтмал хайх зөвшөөрлийг ******* ******* ХХК-д олгохыг аймгийн Засаг даргад даалгах” шаардлага бүхий түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эсэхтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  ,  шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга Б.Бадамсүрэн нар оролцов.           

ТОДОРХОЙЛОХ нь:

1. “******* *******” ХХК “ дугаар өргөдлийн дагуу аймгийн сумын нутаг Хэц өндөр нэртэй 366.21 гектар талбайд түгээмэл тархацтай ашигт малтмал хайх зөвшөөрлийг “******* *******”  ХХК-д олгохыг аймгийн Засаг даргад даалгах” -аар маргаж байна.

2. аймгийн Засаг дарга 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 1а/735 дугаар албан бичгээр “******* *******” ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан.

3. аймгийн Засаг дарга хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзээд Монгол Улсын Ерөнхий сайдад 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр гомдол гаргасан. Гомдлыг шийдвэрлэж, Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ХЭГ/2592 дугаар албан бичгээр нэхэмжлэгчид хариу хүргүүлсэн.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус шүүхэд 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр өөрт олгогдсон итгэмжлэлийн хүрээнд нэхэмжлэл гаргасан.

5. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

““******* *******” ХХК-ийн хуульч би Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон итгэмжлэлээр олгогдсон эрхийнхээ хүрээнд энэхүү нэхэмжлэлийг тус шүүхэд гаргаж байна.

Манай “******* *******” ХХК нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн дагуу аймгийн сумын нутаг “Хэц өндөр” нэртэй 366.21 гектар талбайд түгээмэл тархацтай ашигт малтмал хайх зөвшөөрөл // авахаар холбогдох баримт бичгүүдээ бүрдүүлж аймгийн Засаг даргад 2022.01.04-ний өдөр хандсан. Гэвч аймгийн засаг дарга хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй хууль бус эс үйлдэхүй гаргаж байсан бөгөөд манай компани уг хууль бус эс үйлдэхүйн талаар дээд шатны албан тушаалтан Монгол Улсын Ерөнхий сайдад 2022.09.27-ны өдөр гомдол гаргасан.

Үүний дагуу Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас гомдлыг шалгаж холбогдох ажиллагааг хийсэн. Энэ ажиллагааны явцад аймгийн Засаг даргаас 2022.10.19-ний өдрийн хариу албан бичгээр манай компанид түгээмэл тархацтай ашигт малтмал хайх тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан. Мөн Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас 2022.11.01-ний өдрийн албан бичгээр манай компанийн гаргасан гомдлыг хангах боломжгүй тухай хариуг ирүүлсэн.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү нэхэмжлэлийг тус шүүхэд гаргаж байна.

Нэг. Болсон үйл баримтын талаар

Манай компани Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан журмын дагуу түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө аймгийн Засаг даргад гаргасан.

Үүний дагуу аймгийн Засаг дарга Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 14.3 дахь заалтад заасан ажиллагаануудыг хийсэн. Үүнд:

1. Аймгийн засаг даргын 2022.03.21-ний өдрийн 1а/152 дугаар албан бичгээр аймгийн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд хандан тус талбайд түгээмэл тархацтай ашигт малтмал хайх зөвшөөрөл олгох эсэх талаар санал авсан. сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2022.03.23-ны өдрийн 6/12 дугаар тогтоолоор манай компанид түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөл олгох асуудлыг дэмжсэн.

2. аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022.05.25-ны өдрийн 9/22 дугаар тогтоолоор манай компанид түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөл олгох асуудлыг дэмжсэн.

3. Ашигт малтмал газрын тосны газрын 2022.02.15-ны өдрийн 8/841 дугаар албан бичгээр өргөдөл гаргасан талбай нь тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, бусад тусгай зөвшөөрлийн талбай, түрүүлж өргөдөл гаргасан талбайтай давхцалгүйг дурдаж, манай компанид түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөл олгох боломжтой тухай дүгнэлтийг ирүүлсэн. Уг дүгнэлтийн дагуу ашигт малтмалын мэдээллийн санд Хэц өндөр нэртэй дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн урьдчилсан дугаар олгогдсон.

Хоёр. Тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан аймгийн засаг даргын шийдвэрийн талаар аймгийн Засаг дарга нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 14.4-т тус тус заасны дагуу Ашигт малтмал газрын тосны газрын дүгнэлт, аймаг болон сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын саналыг авсан боловч тус хуулийн 14.4-т заасны дагуу тийнхүү санал, дүгнэлт ирснээс хойш ажлын 10 хоногт багтаан хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг шийдвэрлээгүй, хожим манай компаниас Ерөнхий сайдад 2022.09.27-ны өдөр гомдол гаргасны дараагаар 2022.10.19-ний өдөр татгалзсан хариуг бичгээр өгсөн.

Тэрээр үндэслэлээ “ аймгийг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл”, “Аймгийн засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т Байдраг голыг түшиглэн баригдах Усан цахилгаан станцын талбайтай давхцалтай” гэж, мөн Засгийн газрын хэрэг эрхлэх газраас ирүүлсэн албан бичигт “хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар хүсэлт гаргасан талбай нь усан цахилгаан станц барихаар ТЭЗҮ боловсруулагдаж буй газартай давхцалтай байгаа” гэж дурдан тус тус татгалзсан.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14.3-т “өргөдөлд дурдсан талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан” бол татгалзахаар заасан. Өөр үндэслэлээр татгалзах эрх Засаг даргад байхгүй. Гэтэл манай компанийн өргөдөл гаргасан талбай нь ашигт малтмал хайхыг хориглосон газар, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан газар, өөр хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайтай огт давхцалгүй.

Мөн тус хуулийн 14.4-т “тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг авах” гэж заасны дагуу сум болон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас манай компанийн өргөдлийг дэмжиж, хурлын тогтоолууд батлагдсан.

Хэрэв манай компанийн өргөдөл гаргасан талбайд аймаг, улсаас өмнө нь төсөл хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн бол хуулийн дагуу тухайн газрыг тусгай хэрэгцээнд авах байсан. Гэтэл тусгай хэрэгцээнд авсан зүйл байхгүй, хэрэгжиж ч эхлээгүй, төсөв нь шийдэгдээгүй төслийг хэрэгжүүлнэ гэх тайлбарууд нь үндэслэлгүй.

Ийнхүү хуульд заасан шаардлага, нөхцөлийг хангасан байхад тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан аймгийн Засаг даргын шийдвэр нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасны дагуу XV-64000140 дугаар өргөдлийн дагуу аймгийн сумын нутаг “Хэц өндөр” нэртэй 366.21 гектар талбайда түгээмэл тархацтай ашигт малтмал хайх зөвшөөрлийг “******* *******” ХХК-д олгохыг аймгийн Засаг даргад даалгаж өгнө үү.” гэжээ. 

6. Хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч , нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

““******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

“******* *******” ХХК нь аймгийн Засаг дарга 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр сумын нутагт “Хэц өндөр” хэмээх 366,21 гектар талбайд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасны дагуу Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг ирүүлсэн.

Тус хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасны дагуу өргөдлийг ХА- 64000140 дугаартай өргөдлийг бүртгэж, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын Зорилт 6.4-т “Нүүрстөрөгч багатай, бүтээмжтэй, хүртээмжтэй ногоон эдийн засгийг хөгжүүлж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах олон улсын хүчин чармайлтад хувь нэмэр оруулна” гэж, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.5.1-д “Цахилгаан, дулааны эрчим хүчний үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэн, өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг дотоодоос бүрэн хангах нөхцөлийг бүрдүүлнэ” гэж, 3.5.6-д “Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг зохистой харьцаагаар хөгжүүлж, хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах, ногоон үйлдвэрлэлийн төслүүдийг хэрэгжүүлэх” гэж, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын 2.2-т “Сэргээгдэх эрчим хүчийг зохистой харьцаагаар хөгжүүлэн усан болон хуримтлуурын станц барьж, эрчим хүчний нэгдсэн системийн харьцаагаар хөгжүүлэн сан болон хуримтлуурын станц барьж, эрчим хүчний нэгдсэн системийн найдвартай, тогтвортой байдлыг хангана” гэж тус тус заасныг хэрэгжүүлэх ажлын хүрээнд аймгийн, сумын заагаар урсаж байгаа Байдраг голын хавцалд усан цахилгаан станц барихаар төлөвлөсөн.

Монгол Улсын 2022 оны Төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтын XII.4.5-т “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар дараа онуудад хэрэгжүүлэх техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөв /Улсын хэмжээнд/” төсөл арга хэмжээний хүрээнд “Байдрагийн гол дээр барих усан цахилгаан станцын Техник эдийн засгийн үндэслэлийг “*******” боловсруулж байна.

“******* *******” ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар өргөдөл гаргасан талбай нь Байдрагийн гол дээр барих усан цахилгаан станцын Техник эдийн засгийн үндэслэл боловсруулж байгаа талбайтай давхцалтай байгаа тул Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасны дагуу түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тухай мэдэгдлийг 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай" албан бичгээр хүргүүлсэн болно.

Иймд дээрх нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

7. Гуравдагч этгээд С. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “ аймгийн сумын 4 дүгээр багийн иргэн ын би “******* *******” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Миний хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй дэмжихгүй байна. Бид мал малладаг учир өвөлжөө, хаваржааны газартаа ухуулмааргүй байна. Урд нь уул уурхай гарч байсан малчдын үгийг сонсдоггүй, газар ухаад мал идэх юмгүй цагаан шороо болоод үлддэг. Уул уурхайг дэмжихгүй байна. Мөн шүүх хуралдаанд оролцох боломжгүй хөдөө мал малладаг. Мал дээр үлдээх хүнгүй. Биднийг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр энэ хэргийг шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

8. Гуравдагч этгээд шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие тус газар нутагт 2007 оноос өдийг хүртэл мал аж хуй газар тариалан эрхлэн ажиллаж байгаа учир манай хаваржааны гол нутаг ус юм. Хэрвээ цаашид тус нутагт уул уурхай орвол миний амьжиргааны эх үүсвэрийг хамгаалж өгөхийг хүсэж байна. Иймд энэ шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.” гэжээ.

9. Гуравдагч этгээд шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие нь “Эрдзнэхулгана интернэшнэл” ХХК-ийн нэхэмжлэлтэй аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр оролцох боломжгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүх хуралдааныг миний эзгүйд хийж, хэргийг шийдвэрлэж егнө үү.” гэжээ.

10. Гуравдагч этгээд Н. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “ аймгийн сумын 4 дүгээр багийн иргэн би “******* интернэшнэл” ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Миний хувьд газар нутгаа, өвөлжөө, хаваржааны газраа ухуулмааргүй байна. Манай өвөлжөөний хаваржааны газартаа малаа маллаж амьдардаг учир уурхайг дэмжихгүй байна. Би хөдөө мал малладаг учир шүүх хуралд оролцох боломжгүй. Миний эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч “******* *******” ХХК шүүхэд хандан “ дугаар өргөдлийн дагуу аймгийн сумын нутаг Хэц өндөр нэртэй 366.21 гектар талбайд түгээмэл тархацтай ашигт малтмал хайх зөвшөөрлийг ******* ******* ХХК-д олгохыг аймгийн Засаг даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг  аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан.

2. Нэхэмжлэл үндэслэлгүй байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 1а/141 дүгээр албан бичгээр хоёр итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон бөгөөд  аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн , иргэдийн төлөөлөгч нарыг эзгүйд шүүх хуралдаан явуулах боломжтой эсэхийг хэргийн оролцогчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын саналыг авч, шүүх хуралдааныг үргэлжлүүлэв.

Тус шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 111/ШЗ2023/0359 дүгээр захирамжаар , Ц., Б., нарыг гуравдагч этгээдээр татаж, нэхэмжлэлийн хувийг гардуулж, шүүхийн ажиллагааны холбогдох баримтуудад гарын үсэг зуруулсан хэдий ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүх хуралдаанд оролцохгүй талаараа тайлбар, хүсэлт ирүүлснийг үндэслэн тэдгээрийн эзгүйд шүүх хуралдааныг явуулсан болно.

4. Нэхэмжлэгч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 9/22 дугаар тогтоолыг хүчингүй болгох тухай” 13/06 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, өөр бусад байдлаар нэхэмжлэлийн шаардлага тусгайлан гаргаагүй тул шүүх дүгнэлт өгөөгүйг дурдаж байна.

5. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн өргөдөл, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үе шатанд гаргасан тайлбараас үзэхэд хариуцагч аймгийн Засаг даргад түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгахыг шаардаж, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлно. Үүнд:

 5.1 Хариуцагч аймгийн Засаг дарга Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 14.4-т тус тус заасны дагуу Ашигт малтмал газрын тосны газрын дүгнэлт, аймаг болон сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын саналыг авсан боловч тус хуулийн 14.4-т заасны дагуу тийнхүү санал, дүгнэлт ирснээс хойш ажлын 10 хоногт багтаан хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг шийдвэрлээгүй.

 5.2 Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14.3-т “өргөдөлд дурдсан талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан” бол татгалзахаар заасан. Өөр үндэслэлээр татгалзах эрх Засаг даргад байхгүй. Гэтэл манай компанийн өргөдөл гаргасан талбай нь ашигт малтмал хайхыг хориглосон газар, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан газар, өөр хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайтай огт давхцалгүй.

5.3 Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14.4-т заасны дагуу сум болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас манай компанийн өргөдлийг дэмжиж, хурлын тогтоолууд гарсан. Хэрэв манай компанийн өргөдөл гаргасан талбайд аймаг, улсаас өмнө нь төсөл хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн бол хуулийн дагуу тухайн газрыг тусгай хэрэгцээнд авах байсан. Гэтэл тусгай хэрэгцээнд авсан зүйл байхгүй, хэрэгжиж ч эхлээгүй, төсөв нь шийдэгдээгүй төслийг хэрэгжүүлнэ гэх тайлбарууд нь үндэслэлгүй.

 5.4 Байдрагийн гүүрний ойролцоо үйлчилгээний зориулалттай газар байгуулна. Энэ бүтээн байгуулалтыг хийхийн тулд элс, хайрга шаардлагатай, түүнийхээ талбайг хүссэн.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлно. Үүнд:

 6.1 Монгол Улсын 2022 оны Төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтын 22.4.5-т “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар дараа онуудад хэрэгжүүлэх техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөв /Улсын хэмжээнд/” төсөл арга хэмжээний хүрээнд “Байдрагийн гол дээр барих усан цахилгаан станцын Техник эдийн засгийн үндэслэлийг “*******” ХХК боловсруулж байгаа.

6.2 “******* *******” ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар өргөдөл гаргасан талбай нь Байдрагийн гол дээр барих усан цахилгаан станцын Техник эдийн засгийн үндэслэл боловсруулж байгаа талбайтай давхцалтай тул Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасны дагуу түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тухай мэдэгдлийг 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай" албан бичгээр хүргүүлсэн.

Тогтоогдсон үйл баримтын тухайд:

7.1 Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга 2022 оны 02 дугаар сарын 15-ны 8/841 дүгээр албан бичгээр “...давхцалгүй тул түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой байна. Үүнд: аймаг, сумын нутаг: ...Хэц өндөр нэртэй түгээмэл тархацтай ...366,21 гектар талбай” гэх дүгнэлтийг гарган аймгийн Засаг дарга хаяглан хүргүүлсэн баримттай.

7.2 аймгийн сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл олгох санал хүргүүлэх тухай” 6/12 дугаар тогтоолоор тус сумын Хэц өндөр хэмээх газарт түгээмэл тархацтай ашигт малтмал тусгай зөвшөөрөл олгох хүсэлтийг хэлэлцээд олонхийн саналаар дэмжсэн.

7.3 Харин аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн “Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох саналыг дэмжих тухай” 9/22 дугаар тогтоолоор мөн Хэц өндөр хэмээх 366.21 гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох саналыг дэмжих, хавсралтаараа баталсан байна. Улмаар уг тогтоолоо Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 13/06 дугаар тогтоолоороо хүчингүй болгосон нөхцөл байдал тогтоогдов.

 7.4 Захиалагч Барилга, хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн дарга *******, Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн дарга *******, гүйцэтгэгч “*******” ХХК-ийн ерөнхий захирал ******* нарын баталсан 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн “Байдрагийн гол дээр барих усан цахилгаан станцын ТЭЗҮ боловсруулах ажлын зөвлөх үйлчилгээг гүйцэтгэхээр захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээ” 2022/269 дүгээр гэрээ хэрэгт нотлох баримтаар авагдсан бөгөөд усан цахилгаан станц барих ТЭЗҮ боловсруулах ажил хийгдэж дууссан.

 7.5 аймгийн Засаг дарга 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1а/735 дугаар албан бичгээр “...Барилга, хот байгуулалтын яамны санхүүжилтээр Байдраг голын усан цахилгаан станцын техник, эдийн засгийн үндэслэл боловсруулагдаж байгаа... шалтгааныг үндэслэн ... танай компанид түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан болохыг мэдэгдье.” гэх мэдэгдлийг нэхэмжлэгчид хаяглан хүргүүлжээ.

 7.6 Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайдад хандсан гэх ба Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга ******* 2022 оны 11 дүгээр сарын 01-ний ХЭГ/2592 дугаар албан бичигт “... аймгийн, сумын заагаар урсаж байгаа Байдрагийн голын хавцалд усан цахилгаан станц барихаар төлөвлөж техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байна...танай компанийн... хүсэлт гаргасан талбай нь ...техник эдийн засгийн үндэслэл боловсруулж байгаа газартай давхцаж байгаа тул ...хүсэлтээ давхцалгүй газарт дахин гаргаж шийдвэрлүүлэх боломжтой.” гэх баримтууд тус тус хэрэгт авагдсан.

8. Захиргааны хэргийн шүүх захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт заасны дагуу эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, шаардагдах захиргааны акт гаргахыг даалгаж шийдвэрлэдэг.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг”, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно. гэж тус тус заасан.

 Тухайн тохиолдолд хариуцагч аймгийн Засаг даргад “******* *******” ХХК-ийн Хэц өндөр нэртэй 366.21 гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хандсан байх бөгөөд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д заасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын дүгнэлтийг хүлээн авмагц сумын болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын саналыг авч ажлын 10 хоногийн дотор тусгай зөвшөөрлийг олгох эсэх асуудлыг шийдвэрлэх хуулийн заалтыг зөрчиж буюу 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр мэдэгдэл хүргүүлсэн нь хууль бус байна.

Гэвч хариуцагч Байдрагийн голын усан цахилгаан станцын техник, эдийн засгийн үндэслэл боловсруулагдаж байгаа, цаашид 2024 онд усан цахилгаан станцын барилгын үйл ажиллагааг эхлүүлэхээр төлөвлөсөн гэх үндэслэлээр түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсаныг хууль бус гэж үзэх үндэслэлгүй, татгалзсан шийдвэрийн эсрэг даалгах нэхэмжлэлийн тусгай урьдчилсан нөхцөл буюу нэхэмжлэгчийн нийтийн эрх зүйн субъектив эрхийг зөрчсөн, захиргааны акт гаргуулахыг шаардах эрхийн үндэслэл нь материаллаг хэм хэмжээнээс үүссэн байх шаардлагыг хангаагүй гэж дүгнэв.

9. Учир нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай 14 дүгээр зүйлийн 14.4-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 14.2-т заасан дүгнэлтийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг авч ажлын 10 өдрийн дотор түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох, эсэх асуудлыг шийдвэрлэнэ.”, Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол захиргааны байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан шаардлагад үндэслэн зорилгодоо нийцүүлэн сонгох боломжийг хэрэглэнэ.”, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.1-д “онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно.” гэж тус тус заасан.

Бодит байдал дээр нэхэмжлэгчийн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбайд төмс, хүнсний ногооны усалгаатай тариалан болон өвөлжөө, хаваржааны зориулалттай газар эзэмших эрхийн 7 гэрчилгээ нэр бүхий 4 иргэнд олгогдсон нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1/2182 дугаар, аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 620 дугаар, мөн тус талбайд Байдрагийн гол дээр барих усан цахилгаан станцын ТЭЗҮ-ийг “*******” ХХК боловсруулсан, уг техник эдийн засгийн үндэслэлийг Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх асуудлыг судалж байгаа нь Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга ******* 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 6/3027 дугаар албан бичгээр, түүнчлэн Байдрагийн голын усны сан бүхий газрын энгийн болон онцгой хамгаалалтын бүстэй 128 га талбайд давхцалтай болох нь шүүхээс аймгийн Бөөнцагаан-Орог нуурын сав газрын захиргаанаас гаргуулсан зураглалаар тус тус нотлогдож байх тул дүгээр өргөдлийн дагуу аймгийн сумын нутаг Хэц өндөр нэртэй 366.21 гектар талбайд түгээмэл тархацтай ашигт малтмал хайх зөвшөөрөл олгохыг аймгийн Засаг даргад даалгах хууль зүйн боломжгүй юм.

10. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* “...Байдрагийн гүүрний оролцоо үйлчилгээний зориулалттай газар байгуулна. Энэ бүтээн байгуулалтыг хийхийн тулд элс, хайрга шаардлагатай, түүнийхээ талбайг хүссэн...” гэх тайлбар нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “”түгээмэл тархацтай ашигт малтмал хайх” гэж түгээмэл тархацтай ашигт малтмалын байршил, тоо хэмжээг нарийвчлан тогтоох зорилгоор газрын гадаргуу, түүний хэвлийд геологи, хайгуулын судалгаа хийж, нөөц, баялгийг ашиглах боломжийг судлан техник, эдийн засгийн үнэлгээ хийхийг” ойлгохоор хуульчилсан хуулийн зорилготой нийцээгүйг шүүх шийдвэр гаргахдаа харгалзан үзсэнийг дурдах нь зүйтэй.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4.1.2, 14 дүгээр зүйлийн 14.4, Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн “ дүгээр өргөдлийн дагуу аймгийн сумын нутаг Хэц өндөр нэртэй 366.21 гектар талбайд түгээмэл тархацтай ашигт малтмал хайх зөвшөөрлийг ******* ******* ХХК-д олгохыг аймгийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар анхан шатны журмаар захиргааны хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

   

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ч.ОЮУНСАЙХАН

ШҮҮГЧИД                                             С.САЙНБИЛЭГ

                                                              Ц.НЭРГҮЙ