Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 138/ШШ2024/00591

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн баг, өөрийн байранд байрлах, ******* регистрийн дугаартай, “Дорнод ******* ******* ******* *******” Төрийн өмчид хувьцаат компанийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дорнод аймгийн Хэрлэн сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд холбогдох

 Нэхэмжлэлийн шаардлага: “Дорнод аймгийн Хэрлэн сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 02, 03 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах тухай”  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Галтогтох

Хариуцагч *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Баярцэцэг

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Дорнод ******* ******* ******* *******” Төрийн өмчид хувьцаат компани нь хариуцагч Дорнод аймгийн Хэрлэн сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд холбогдуулан тус хорооны хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 02, 03 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг гаргасан бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Манай компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн дугаар 18 тоот “Компанийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөн тогтоох тухай” тогтоол гарч тус тогтоолыг мөрдөж ажиллахыг захирал ******* надад үүрэг болгосон. Дээрх ТУЗ-ийн 18 дугаар тогтоолыг үндэслэн 2 ажилтантай байсан “Төлөвлөлтийн хэсэг”-ийг татан буулгаж, тус хэсгийн эдийн засагчийг Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн хөдөлмөрийн эдийн засагчаар, төлөвлөлтийн менежерийг Төлөвлөлт, худалдан авах ажиллагааны хэлтсийн үйлдвэрлэлийн эдийн засагчаар тус тус томилон ажиллуулах талаар урьдчилан мэдэгдэж, 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн *******г Төлөвлөлт, худалдан авах ажиллагааны хэлтэст үйлдвэрлэлийн эдийн засагчаар, г Захиргаа хүний нөөцийн хэлтэст хөдөлмөрийн эдийн засагчаар томилсон. Мэдэгдэл хүлээн авсан ажилчид ямар нэгэн гомдол, саналыг компанийн удирдлагад ирүүлээгүй учир хүлээн зөвшөөрсөн гэж ойлгосон. Ингээд 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр *******, нарт холбогдох тушаалыг гаргасан.

*******, Л. Уугантуяа нар нь 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/442, Б/443  тоот тушаалуудыг эс зөвшөөрч “Ажлаас халагдаж, тэтгэмж авах” гэсэн агуулгаар байгууллагын хөдөлмөрийн маргаан таслах комисст гомдол гаргаж улмаар Дорнод аймгийн Хэрлэн сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан байсан. Дорнод аймгийн Хэрлэн сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо нь 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хуралдаж 02, 03 тоот шийдвэрээр “” ТӨХК-ийн захирлын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/442, Б/443  дугаар тушаалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэр болон хуралдааны тэмдэглэлийг манай байгууллагад 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр гардуулж өгсөн. Манай компанийн зүгээс Дорнод аймгийн Хэрлэн сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн дугаар 02, 03 тоот шийдвэрийг эс зөвшөөрч Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт “...эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж заасан журмын дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Компанийн зүгээс ажилтан *******, нарын хөдөлмөрлөх эрхийг огт зөрчөөгүй, компанийн ТУЗ-өөс гаргасан “Бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт, шинэчлэл”-ийг хэрэгжүүлэх арга хэмжээ авсан. Дээрх ажилчдын ажиллаж байсан хэсгийг байхгүй болгож, хийж байсан ажил үүргийг яг хэвээр нь хадгалж өөр, өөр хэлтэст шилжүүлэн ажиллуулсан. Энэхүү шийдвэрээр дээрх ажилчдын цалин хөлс буураагүй, хөдөлмөрийн нөхцөлийг дордуулаагүй учир тэдгээрийн хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн гэж үзэхгүй байна. *******, нар нь 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн тушаал гарснаас хойш өнөөдрийг хүртэл “” ТӨХК-д ажилласан хэвээр байгаа бөгөөд ажлын цалин, хөлсөө бүрэн аваад ажиллаж байгаа болно. Иймд Дорнод аймгийн Хэрлэн сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2024 оны 01 сарын 08-ны өдрийн дугаар 02, 03 тоот шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.

2. Хариуцагч Дорнод аймгийн Хэрлэн сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны дарга ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр “Дорнод ******* ******* ******* *******” ТӨХК-ийн ажилтан *******, нар нь тус бүр Гүйцэтгэх захирлын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/442, Б/443  дугаар тушаалуудын 2 дахь заалтыг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн дотоод журамд заасан хувь хэмжээгээр тэтгэмж олгохыг даалгаж өгөхийг хүссэн өргөдлийг гаргасан байдаг. Манай гурван талт хороо өргөдлийг хүлээн аваад хуулийн хугацаанд буюу 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хуралдаж гүйцэтгэх захирлын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/442, Б/443 тоот тушаалуудыг бүхэлд нь хүчингүй болгох нь зүйтэй гэж шийдвэрлэсэн.

Уг тушаалуудыг хүчингүй болгох үндэслэл нь “” ТӨХК-ийн захиргаа ажилтнуудад мэдэгдэл олгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийг барьж нэгж татан буугдсан тул чөлөөлж байна гэж мэдэгдэл өгсөн байдаг. Энэ зүйлийг баримтлан чөлөөлж байгаа бол Хөдөлмөрийн хуулийн 82 дугаар зүйлд заасан ажлаас чөлөөлсөн тэтгэмж олгох ёстой. Гэтэл яг чөлөөлсөн тушаал дээрээ дээрх хуулийн заалтуудыг дурдаагүй байна. Мөн Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг хийгээгүй. Гүйцэтгэх захирлын тушаалын тэргүү буюу товч утга тушаалын агуулга нь бүгд зөрчилтэй байх тул гүйцэтгэх захирлын 2023 оны 12 дугаар сарын 01-ний Б/442, Б/443  дугаар тушаал нь эрх зүйн зөрчилтэй гаргасан акт байна. Иймд хүчингүй болгох ёстой гэж үзсэн. Захиралын тушаал нь хуульд заасан журмаар гаргах ёстой байтал мэдэгдэл, тушаал хоёр зөрчилтэй байсан. Мөн мэдэгдэлдээ 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасныг баримтчихаад тушаал гаргахдаа Хөдөлмөрийн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1 дэх заалтыг барьсан, мөн тушаал нь эрх зүйн зөрчилтэй тушаалын нэг дэх заалтанд ажлаас чөлөөлөөд, хоёр дах заалтанд ажилд томилж тушаал гаргасан нь зөрчилтэй байна гэж гурван тал хорооны гишүүд үзэж тушаалыг хүчингүй болгосон. Бидний хувьд зөвлөөд уг тушаалыг засах талаар манай гурван талт хороо чиглэл өгсөн. Гэтэл гурван талт хорооны гаргасан шийдвэрийг хүчингүй болгуулах талаар шүүхэд хандсаныг хүлээн зөвшөөрөхгүй байна  гэжээ.

3. Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Дорнод аймгийн Хэрлэн сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаартай хурлын тэмдэглэл болон 02, 03 дугаартай хуралдааны шийдвэрүүд,  “” ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн “Компанийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөн тогтоох тухай” 18 дугаартай тогтоол, *******, нарт хүргүүлсэн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн мэдэгдэл, тус компанийн гүйцэтгэх захирлын 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллах тухай” А/113 дугаартай тушаал, 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “*******гийн албан тушаал өөрчлөх тухай” Б/442 дугаартай тушаал, 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “гийн албан тушаал өөрчлөх тухай” Б/443 дугаартай тушаал, “” ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “Компанийн бүтэц, орон тооны дээд хязгаарыг өөрчлөн батлах тухай” 19 дугаартай тогтоол, “” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн “Цалингийн тариф, орон тоог, зэрэг, удаан жилийн нэмэгдлийг баталж мөрдөх тухай” А/19 дугаартай тушаал, 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн “Ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тухай” Б/311 дугаартай тушаал, 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн “Хөдөлмөрийн гэрээ байгуулах, ажилд томилох, цалинжуулан ажиллуулах тухай” Б/312 дугаартай тушаал, тус компанийн дүрэм, ажилчдын цалин хөлсний дэлгэрэнгүй бүртгэл, *******, нарын ажлын байрны тодорхойлолтууд зэрэг баримтуудыг гаргаж өгсөн бөгөөд хариуцагч нь бичгийн баримт гаргаж өгөөгүй болно.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч “” ТӨХК нь хариуцагч Дорнод аймгийн Хэрлэн сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд холбогдуулан “Тус хорооны хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 02, 03 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах тухай”  нэхэмжлэлийг гаргасан.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Манай компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн дугаар 18 тоот “Компанийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөн тогтоох тухай” тогтоол гарсан. Дээрх тогтоолыг үндэслэн 2 ажилтантай байсан “Төлөвлөлтийн хэсэг”-ийг татан буулгаж, тус хэсгийн эдийн засагчийг Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн хөдөлмөрийн эдийн засагчаар, төлөвлөлтийн менежерийг Төлөвлөлт, худалдан авах ажиллагааны хэлтсийн үйлдвэрлэлийн эдийн засагчаар томилон ажиллуулах талаар урьдчилан мэдэгдэж, 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн *******г Төлөвлөлт, худалдан авах ажиллагааны хэлтэст үйлдвэрлэлийн эдийн засагчаар, г Захиргаа хүний нөөцийн хэлтэст хөдөлмөрийн эдийн засагчаар томилсон. Мэдэгдэл хүлээн авсан ажилчид ямар нэгэн гомдол, саналыг компанийн удирдлагад ирүүлээгүй учир хүлээн зөвшөөрсөн гэж ойлгосон. Ингээд 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр *******, нарт холбогдох тушаалыг гаргасан. ...Компанийн зүгээс ажилтан *******, нарын хөдөлмөрлөх эрхийг огт зөрчөөгүй, компанийн ТУЗ-өөс гаргасан “Бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт, шинэчлэл”-ийг хэрэгжүүлэх арга хэмжээ авсан, дээрх ажилчдын ажиллаж байсан хэсэг нь байхгүй болгож, хийж байсан ажил үүргийг яг хэвээр нь хадгалж өөр, өөр хэлтэст шилжүүлэн ажиллуулсан. Энэхүү шийдвэрээр дээрх ажилчдын цалин хөлс буураагүй, хөдөлмөрийн нөхцөлийг дордуулаагүй учир тэдгээрийн хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн гэж үзэхгүй байна. *******, нар нь 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн тушаал гарснаас хойш өнөөдрийг хүртэл “” ТӨХК-д тус тусын томилогдсон ажлаа хийж ажилласан хэвээр байгаа бөгөөд ажилтан цалин, хөлсөө бүрэн аваад ажиллаж байгаа болно. Иймд Дорнод аймгийн Хэрлэн сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2024 оны 01 сарын 08-ны өдрийн дугаар 02, 03 тоот шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү ...гэж тайлбарласан.

3. Хариуцагч Дорнод аймгийн Хэрлэн сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ...Манай гурван талт хороо *******, нарын гаргасан өргөдөл гомдлыг хүлээн аваад хуулийн хугацаанд буюу 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хуралдаж гүйцэтгэх захирлын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/442, Б/443 тоот тушаалуудыг бүхэлд нь хүчингүй болгох нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. “” ТӨХК-ийн захиргаа ажилтнуудад мэдэгдэл олгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийг барьж нэгж татан буугдсан тул чөлөөлж байгаа талаар мэдэгдэл өгсөн атлаа тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийг баримталсан нь зөрчилтэй тушаал гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар  зүйлийг баримтлан чөлөөлж байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлд заасан ажлаас чөлөөлсөний тэтгэмж олгох ёстой. Гэтэл яг чөлөөлсөн тушаал дээрээ дээрх хуулийн заалтуудыг дурдаагүй, мөн Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг хийгээгүй, гүйцэтгэх захирлын тушаалын тэргүү буюу товч утга тушаалын агуулга нь бүгд зөрчилтэй байсан. Иймд гүйцэтгэх захирлын 2023 оны 12 дугаар сарын 01-ний Б/442, Б/443  дугаар тушаал нь эрх зүйн зөрчилтэй гаргасан акт учраас хүчингүй болгох ёстой гэж үзсэн гэж тайлбарлан маргажээ.

4. Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудтай харьцуулан шинжлэн судалсны үндсэн дээр дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч “Дорнод ******* ******* ******* *******” Төрийн өмчит хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөл нь 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 18 дугаартай “ Компанийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөн тогтоох тухай” тогтоол гаргаж, уг тогтоолыг хэрэгжүүлэн бүтэц, зохион байгуулалтыг 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөн ажиллахыг гүйцэтгэх захиралд үүрэг болгожээ.

Уг тогтоолыг үндэслэн тус компанийн “Төлөвлөлтийн хэсэг”-ийг татан буулгаж тус хэсгийн эдийн засагчийг  Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн хөдөлмөрийн эдийн засагчаар, төлөвлөлтийн менежерийг Төлөвлөлт, худалдан авах ажиллагааны хэлтсийн үйлдвэрлэлийн эдийн засагчаар томилон ажиллуулахаар 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр мэдэгдэл хүргүүлж, мөн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Б/442 дугаартай “*******гийн албан тушаал өөрчлөх тухай”, Б/443 дугаартай “гийн албан тушаал өөрчлөх тухай” тус компанийн захирлын тушаалууд тус тус гарчээ.

Гэвч дээрх тушаалыг эс зөвшөөрч *******, нар нь Дорнод аймгийн Хэрлэн сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргаж гомдлын дагуу тус хороо нь 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хуралдан 02, 03 дугаартай шийдвэр гарган тус компанийн гүйцэтгэх захирлын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/442, Б/443 дугаартай тушаалуудыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо нь тус компанийн захирлын тушаалыг хүчингүй болгосон үндэслэл нь “*******, Н.Уугантуяа нарт 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүргүүлсэн мэдэгдэл, 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гаргасан Б/442, Б/443 дугаартай тушаалууд нь хоорондоо зөрчилтэй, тушаалын утга, агуулга хууль зүйн хувьд журам зөрчиж гарсан гаргасан гэх үндэслэлээр  хүчингүй болгосон гэж тайлбарладаг.

Өөрөөр хэлбэл тус компани нь *******, нарт хүргүүлсэн мэдэгдэлдээ “...Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.4 заалтын дагуу ...хөдөлмөрийн гэрээг 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөр цуцалж, Хөдөлмөрийн тухай хуулийн 43.1.1, 59.5 заалтыг үндэслэн шилжүүлэн томилж, хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулах болсныг ...” гэж,

Мөн “*******гийн албан тушаал өөрчлөх тухай”, “гийн албан тушаал өөрчлөх тухай” тус компанийн захирлын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/442, Б/443 тушаалуудад “ Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, ...18 дугаар тогтоолыг үндэслэн ...үүрэгт ажлаас чөлөөлөх, ...томилж, хөдөлмөрийн гэрээ шинэчлэн байгуул...” гэсэн утга бүхий тушаал гаргасан нь гүйцэтгэх захирлын тушаалын тэргүү буюу товч утга тушаалын агуулга нь бүгд зөрчилтэй, мэдэгдэл, тушаал хоорондоо зөрчилтэй гэсэн үндэслэлээр тушаалыг хүчингүй болгосон нь хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй байна.

          Хөдөлмөрийн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно. ...80.1.1-д “...салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн” гэж тус тус заажээ.

Дээрх хуулийн зохицуулалт нь ажилтны ажил үүргийг, өөрчлөх дуусгавар болгох талаар ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг хэрхэн талаар хуульд зохицуулагдсан байтал Хөдөлмөрийн хуулийн 43 дугаар зүйл буюу 43.1.1 дэх хэсгийг баримтлан тушаал гаргасан, мөн ажилтанд хүргүүлсэн мэдэгдэлээс илт зөрүүтэй үндэслэлээр захирлын  Б/442, Б/443 дугаартай тушаал гаргасаныг хүчингүй болгосон нь хууль зөрчөөгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, ямар хууль зөрчсний улмаас ямар эрх ашиг зөрчигдөөд байгаа болон хариуцагчийн татгалзлыг хуульд заасан журмын дагуу нотлох баримтаар нотлоогүй, нотолгооны үүргээ биелүүлээгүйгээс гадна хариуцагчийн татгалзлыг няцаагаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаар нэхэмжлэгч нь нотлох үүрэгтэй болно.

Иймээс нэхэмжлэгч “” ТӨХК-ийн хариуцагч Дорнод аймгийн Хэрлэн сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд холбогдуулан гаргасан “Тус хорооны хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 02, 03 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч “” ТӨХКомпанийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дугаар зүйлийн 154.8-д зааснаар  нэхэмжлэгч “Дорнод ******* ******* ******* *******” Төрийн өмчит хувьцаат компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч Дорнод аймгийн Хэрлэн сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд холбогдох “Тус хорооны хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 02, 03 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд хуульд заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  нар нь хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Т.БАЙГАЛМАА