Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 851

                                                В.А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2020/00494 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч В.А- нь хариуцагч А.Ц-ид холбогдуулан гэм хорын хохиролд 745 000 төгрөг гаргуулах, хариуцагч А.Ц- нь нэхэмжлэгчид төлсөн 290 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч В.А-, хариуцагч А.Ц-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 22 цаг 30 минутын орчимд Баянмонгол хорооллын 408 дугаар байрны гадна нохой салхилуулах талбайн орчим авга эгч С.Алтанцэцэг тойтерерь үүлдрийн гэрийн жижиг нохойг салхилуулаад явж байх үед хошуувчгүй Герман хоньч /овчарк/ үүлдрийн том нохой уяанаасаа алдууран авга эгч болон манай нохой хоёр руу дайрч эгчийн зүүн гарын тохойг урж, нохойг зууж шидэн хэвлийн арьсыг нь ярсан. Үүний улмаас С.Алтанцэцэгт эмчилгээний болон унааны зардалд нийт 120 000 төгрөгийн, харин нохой маань шархаа даагаагүй тул анх худалдаж авсан үнэ 500 000 төгрөг, эмчилгээ хийлгэсэн төлбөр 190 000 төгрөг, үүнээс 140 000 төгрөгийг А.Ц-ийн эхнэр Д.Түмэнхишиг тухайн үед төлсөн тул үлдэгдэл 50 000 төгрөг, миний бие Сэлэнгэ аймагт ажилладаг бөгөөд хот руу ирж, очсон унааны зардал 75 000 төгрөг, нийт 745 000 төгрөгийн хохирол учирсаныг хариуцагчаас гаргуулна. Манай гэр бүлийн гишүүн болсон байсан нохойгоо алдсаны улмаас бид сэтгэл санааны хүнд байдалд орсон боловч үүнтэй холбогдуулан хохирол нэхэмжлээгүй гэжээ.

Хариуцагч тайлбартаа: 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 22 цагийн орчимд манай хүү Ц.Төгөлдөржой гэрийн гадаах нохой салхилуулах газарт Герман хоньч үүлдрийн нохойгоо салхилуулж байхад иргэн В.А-гийн тойтерерь үүлдрийн нохой манай нохой руу дайрч хоёр нохой харилцан зодолдсон. Нохой зодооныг салгах үед манай нохой В.А-гийн эгчийн тохойноос хазсан, шүд орсон, мөн В.А-гийн нохойн гэдсэн хэсэгт тус тус хазсан боловч тухайн нохойг үхэлд хүргэх хэмжээний шарх байгаагүй. Хүү Ц.Төгөлдөржой 2004 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн, хэрэг гарах үед 14 настай байсан. Иймд насанд хүрээгүй хүүхдийг хариуцлага хүлээх хуулийн насанд хүрсэн мэтээр санаатай худал мэдүүлсэн байна. В.А- нохойгоо 500 000 төгрөгөөр худалдаж авсан, унтуулах хүсэлтэй байгаагаа манай эхнэр Д.Түмэнхишигт хэлсэн байсан, маргааш нь 2019 оны 6 дугаар сарын 22-ны өдөр мал эмнэлэгт очиж анхан шатны эмчилгээ боолт хийлгэх үед эмчид нохойгоо унтуулах санал гаргасан ч эмч унтуулах хэмжээний шарх аваагүй, эдгэх боломжтой тухай хэлсэн гэсэн.

Миний бие тухайн үед ажлаар БНСУ-д байсан бөгөөд 2019 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Монголд ирж 7 дугаар сарын 10-12-ны өдрийн хооронд нэхэмжлэгчтэй утсаар ярьж болсон явдлын тухай хүлцэл өчиж тохиролцох гэж оролдсон. 2019 оны 7 дугаар сард тойтерьер нохойн зах зээлийн үнийг судлахад 100 000-200 000 төгрөг байсан бөгөөд хүнлэг сэтгэл гарган 200 000 төгрөг эсвэл гөлөг авч өгөх санал гаргасан ч хүлээн зөвшөөрөөгүй. В.А- нохойгоо 500 000 төгрөгөөр худалдаж авсан нь худал, 2015 онд 500 000 төгрөг шилжүүлсэн гэх дансны хуулга нь нохой худалдаж авсныг нотлох баримт болж чадахгүй гэж үзэж байна. Гүйлгээний утгад ямар нэг тэмдэглэл байхгүй. В.А- 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр нохойгоо өөрийнхөө хүсэлтээр СОС мал эмнэлэгт унтуулсан гэжээ.

Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ: Нохойнууд зодооны үеэр харилцан шарх авсан. В.А-гийн эгч С.Алтанцэцэг нохойнуудыг салгах явцад манай нохойны шүд түүний тохой хэсэгт хүрч бага зэрэг урагдсан. Д.Түмэнхишиг иргэний журамт үүргээ биелүүлж яаралтай түргэн тусламж үзүүлж Баянмонгол хороолол дах эмнэлэгт боолтыг солиулж, хүнлэг сэтгэл гаргаж амьтанд хайртай хүний хувьд уг гэмтэл авсан нохойд шаардлагатай эмчилгээг СОС мал эмнэлэгт очиж хийлгэсэн, төлбөрийг төлсөн. Хууль шүүхийн байгууллага гэм буруутай эсэхийг тодорхойлоогүй байхад эхнэр Д.Түмэнхишиг нохойны эмчилгээний төлбөр 290 000 төгрөг төлсөнд миний бие гомдолтой байгаа тул уг мөнгийг нэхэмжилж байна. Нохойны үхлийн шалтгаан тогтоогдоогүй тул 290 000 төгрөгийг В.А-гаас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Герман овчарк нохой ямар ч гэмтэл аваагүй, А.Ц-ийн эхнэр нохой ороо нь ороод хошуувчаа хийлгэхгүй хэцүү байгаа талаар ярьж буруугаа хүлээж байна гээд уучлалт гуйж эгч С.Алтанцэцэгийг гэмтлийн эмнэлэг рүү таксигаар авч явж боолт, вакцин хийлгэсэн. 2019 оны 6 дугаар сарын 22-ны өдөр нохойгоо СОС эмнэлэгт үзүүлэхэд биеийн байдал хүнд, арьсыг оёх ямар ч боломжгүй, арьс хүрэлцэхгүй, арьсанд хөндий үүссэн, халдвар авсан, халдварын шалтгаантай, өндөр халуунтай, биеийн температур 39 хэмтэй гээд нойтон боолт хийж, үрэвслийн эсрэг, өвчин намдаах, шингэн зэрэг эмчилгээг 3 хоног хийхээр болж нохойгоо эмчилгээнд үлдээсэн.

2019 оны 6 дугаар сарын 22-24-ний эмчилгээний төлбөр 140 000 төгрөгийг А.Ц-ийн эхнэр Д.Түмэнхишиг төлсөн, 25-ны төлбөр 50 000 төгрөгийг би төлсөн учраас нэхэмжилсэн. Болсон явдлын үнэн зөвийг олохын оронд иргэний үүргээ биелүүлэлгүй, төлөөгүй мөнгөө төлсөн болгон нэхэж, хүний нэр барин СОС мал эмнэлгээс нохойны маань бичиг баримтыг дур мэдэн авч, хохирсон С.Алтанцэцэгийн эмчилгээг гүйцэд хийлгэлгүй, доромжлон хүний хэлсэн үгийг мушгин гуйвуулж байгаад гомдолтой гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 503 дугаар зүйлийн 503.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.Ц-оос 620 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч В.А-д олгон, үлдэх 125 000 төгрөгт холбогдох хэсгийг болон хариуцагч А.Ц-ийн 290 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгийн хураамжид урьдчилан төлсөн 23 343 төгрөгөөс илүү төлсөн 913 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч В.А-д олгох, үлдэх 22 430 төгрөг, хариуцагч А.Ц-ийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9 350 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 19 250 төгрөг гаргуулж нэхэмжлэгч В.А-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгчийн нохойг үхэлд хүргэх хэмжээний шархыг манай нохой үүсгээгүй нь гэрч С.Алтанцэцэгийн мэдүүлэг, СОС мал эмнэлэгээс шүүхэд ирүүлсэн тодорхойлолтоор нотлогдоно. Эдгээр баримтуудаар тухайн өдөр болсон нохойн зодооны дараа нэхэмжлэгчийн нохой зугтсан, дараа нь В.А- гаднаас олж оруулж ирсэн, нэхэмжлэгчийн хүсэлтээр нохойг унтуулсан зэрэг нь тогтоогдсон. Мөн тойтерерь үүлдрийн нохой 200 000-300 000 төгрөгийн үнэтэй байдаг талаар баримт хэрэгт хавсаргасан бөгөөд амьдарлынхаа талыг насалсан нохой 500 000 төгрөг, эмчилгээний төлбөрийн үлдэгдэл 50 000 төгрөг, нийт 550 000 төгрөгийг төлөх боломжгүй.

Түүнчлэн, С.Алтанцэцэг боолт хийлгэж 70 000 төгрөгийн зардал гарсан талаарх баримтгүй байхад шүүх хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. С.Алтанцэцэг 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр гэрчээр асуугдахдаа нэхэмжлэгчийн зааснаар мэдүүлсэн, шүүх бүрэлдэхүүн хуралдааны явцад энэ талаар түүнд сануулж байсан нь хуралдааны бичлэг, тэмдэглэлд тусгагдсан. 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн орой Д.Түмэнхишиг нь С.Алтанцэцэгийг гэмтлийн эмнэлэг авч явж боолт, вакцин хийлгэсэн бөгөөд маргааш нь “Энэрэлт авиа” эмнэлэгт боолт хийлгэж 5 000 төгрөг төлсөн, 3 өдөр боолт солиулах 15 000 төгрөг өгсөн, үүнийг таксины мөнгө өгсөн мэтээр худал мэдүүлсэн. Мөн гэрчээр мэдүүлэх явцдаа боолтны төлбөр 70 000 төгрөгийн талаар дурдаагүй. Манай эхнэрийг В.А- удаа дараа утасаар дарамталсан учраас айж сандарсаны улмаас нохойны эмчилгээний төлбөрийг эмнэлэгт нь картаар 140 000 төгрөг төлсөн, бэлнээр 150 000 төгрөгийг В.А-д өгсөн. Мөнгө төлөх үндэслэлгүй байсан учир 290 000 төгрөгийг В.А-гаас гаруулж өгнө үү  гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон тооцооллын хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч В.А- нь хариуцагч А.Ц-ид холбогдуулан гэм хорын хохиролд буюу нохойны үнэ 500 000 төгрөг, эмчилгээний төлбөрийн үлдэгдэл 50 000 төгрөг, унааны зардал 75 000 төгрөг, иргэн С.Алтанцэцэгт учирсан эмчилгээний төлбөр 70 000 төгрөг, унааны зардал 50 000 төгрөг, нийт 745 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгчид эхнэр Д.Түмэнхишигээс төлсөн 290 000 төгрөгийг буцаан шаардсан сөрөг нэхэмжлэл гаргаж, талууд маргажээ. /хх 1-3, 42-44, 68-69, 77-81/

Хэрэгт авагдсан “Амьтны эрүүл мэндийн үзлэгийн дэвтэр” /хх82-84/, “СОС” мал эмнэлэг-төвийн тодорхойлолт /хх 115/, Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн “Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзсан материал” /хх125-134/,  зохигчдын тайлбарыг харьцуулан үнэлвэл, 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 22 цаг 30 минутын орчимд “Баянмонгол” хорооллын 408 дугаар байрны гадна талд байрлах нохой салхилуулах талбайд В.А-гийн хүү Д.Даваарагчаад бүртгэлтэй тойтерерь үүлдрийн нохойг иргэн С.Алтанцэцэг салхилуулж байх үед хариуцагчийн хүү Ц.Төгөлдөржойн эзэмшлийн овчарк үүлдрийн нохой уяанаасаа алдуурч С.Алтанцэцэгийн зүүн гарын тохой хэсэг, тойтерерь үүлдрийн нохойн хэвлий хэсгийг хазаж гэмтээсэн. Үүний улмаас нохойд эмчилгээ хийлгэсэн боловч эдгэх боломжгүй шарх үүсч тойтерерь үүлдрийн нохойг эмнэлгийн аргаар унтуулсан үйл баримт тогтоогдож байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Талууд гэрийн тэжээвэр нохой тус бүрийн бүртгэл болон эзэмшлийн талаар маргаагүй тул Иргэний хуулийн 501 дүгээр зүйлийн 501.1, 503 дугаар зүйлийн 503.1 дэх хэсэгт зааснаар амьтны учруулсан гэм хорыг хохирол учирсан тал нь мөнгөн хөрөнгөөр шаардах эрхтэй гэж үзнэ. 

Харин өөрийн үйлдлээр өөртөө эрх олж авах, үүрэг бий болгох чадвар бүхий иргэн С.Алтанцэцэгт хамаарах хохирлыг хариуцагчаас шаардах эрхийг В.А-д эрх олгосон итгэмжлэлгүй байхад үүнийг тодруулалгүйгээр холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2 дах хэсэгт заасантай нийцэхгүй. Өөрөөр хэлбэл, бие дааж нэхэмжлэл гаргах чадамжтай этгээдийн өмнөөс хохирол шаардсан байгааг шүүх анхаараагүй байна. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийн хангаж шийдвэрлэсэн дүнгээс С.Алтанцэцэгт учирсан хохирол гэх 70 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, уг үнийн дүнг эс зөвшөөрсөн хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй.

Хариуцагч “нохойны үнэ болон эмчилгээ хийлгэсэн төлбөрийн үлдэгдэл 550 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох, сөрөг нэхэмжлэлийг хангуулах” агуулгаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй гэж үзэв. Учир нь, хэргийн оролцогчийн хүсэлтээр мал эмнэлэг, цагдаагийн байгууллагаас ирүүлсэн баримтуудаар /хх 115, 125-134/, 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хариуцагч тал нохойгоо гудамж талбайд салхилуулахдаа амны хошуувчтай байлгах үүргээ биелүүлээгүй нь тогтоогдов. Хэрэгт авагдсан “Хаан банк” ХХК дах В.А-гийн эзэмшлийн 5800392739 тоот дансны хуулга /хх10/, нохойны “Сертификат” /хх 87/ зэргээр нэхэмжлэгч нь 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдөр нохойгоо 500 000 төгрөгөөр худалдан авсан нөхцөл байдал тус тус нотлогдож байх тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

Хариуцагч В.А-д, эхнэр Д.Түмэнхишигээс төлсөн 290 000 төгрөгийг буцаан шаардаж сөрөг нэхэмжлэл гаргасан боловч үүнээс бэлнээр 150 000 төгрөг төлсөн гэх тайлбар нь баримтаар тогтоогдоогүйн гадна нэхэмжлэгчийн нохойны эмчилгээ, эмнэлгийн төлбөрт төлөгдсөн 140 000 төгрөгийг хариуцагч нэхэмжлэх үндэслэлгүй. Учир нь, хариуцагч талын буруутай үйлдлийн улмаас учирсан хохиролд төлөгдсөн төлбөр гэж үзнэ.  

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1,2 дах заалтад өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                  167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2020/00494 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг

“Иргэний хуулийн 501 дүгээр зүйлийн 501.1, 503 дугаар зүйлийн 503.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Ц-оос 550 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч В.А-д олгон, үлдэх 195 000 төгрөгт холбогдох хэсгийг болон хариуцагч А.Ц-ийн 290 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

            тогтоох хэсгийн 2 дах заалтын “19 250” гэснийг “17 150” гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.Ц-оос давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19 250 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.ИЧИНХОРЛОО                                                               

                                      ШҮҮГЧИД                              А.МӨНХЗУЛ

                                                                                      Т.ТУЯА