Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 475

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх- Эрдэнэ даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Урангуа,

Улсын яллагч Г.Хатанцэцэг, Хохирогч Т.Мөнхтогтох,

Шүүгдэгч Т ,

түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар: Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т ид холбогдох эрүүгийн 17050006690117 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, , Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 74 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, тэтгэвэрт гарсан, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Т . Шүүгдэгч Т  нь 2017 оны 9 дүгээр сарын 18-наас 2017 оны 9 дүгээр сарын 19-нд шилжих шөнө өөрийн төрсөн хүү Т.Мөнхтогтохтой маргалдаж, улмаар толгойн хэсэг рүү заазуур, хутгаар цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/ ТОДОРХОЙЛОХ НЬ: Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т  мэдүүлэхдээ: 2 Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг үнэн зөв. Мөнхтогтох гаднаас согтуу орж ирээд хөл гар муутай намайг тоосонгүй гээд тасгаараа намайг цохиж маргаан гарсан. Би гал тогооны өмнөөс заазуур авсан. Сэтгэл санаа цочирдоод заазуураар цохисон. Шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Учирсан гэмтлийг би учруулсан гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Мөнхтогтох мэдүүлэхдээ: 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр би өглөө гэрээсээ найзтайгаа уулзахаар гарсан. Яагаад гэхээр шүүгдэгч хордлогонд ортлоо архи уугаад хэрүүл хийгээд, мөн ээжтэй хэрэлдээд, үүнээс нь болж ээж 7 хоног эгчийндээ байж байгаад ирсэн байсан. Тэгээд би орой гэртээ ирэхэд наад хулгайчаа битгий оруулаарай гэсэн. Тэгээд болиоч ээ гээд гуйгаад байхад хутгаар цохисон. Миний биед хөнгөн гэмтэл учруулсан. Одооо оёдолуудаа авсан байгаа. Гомдол санал гээд байх юм алга. Орон гэртээ дарамтгүй баймаар байна гэв. Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох: Мөрдөн байцаалтад шүүгдэгч Т ийн өгсөн: “... Би 2017 оны 9 дүгээр сарын 18-ны орой гэртээ байж байтал манай эхнэр Лхагва 18 цагийн орчим гэртээ ирсэн. Тэгээд хөгшин бид хоёр байж байтал манай том хүү Мөнхтогтох 19 цагийн үед согтуу орж ирсэн. Тэгээд орж ирээд надад агсам тавьж “хөлгүй надад мөнгө өгөөгүй мөртлөө Мөнхбаяр хүүдээ машин авч өглөө, хэн нь араас чинь гарсан, хэн нь өврөөс чинь гарсан юм бэ” гэхээр нь миний уур хүрээд заазуур аваад Мөнхтогтох руу шидсэн. Гэтэл Мөнхтогтох намайг дарж унагаагаад хоолойд таягаар дарахад би амь тавих шахаж нөгөө заазуурыг аваад, ирээр нь цохьчихсон байна лээ. Бид хоёрыг ноцолдоод байхаар хөгшин гараад явчихсан, нэг мэдэхэд цагдаа нар ороод ирсэн байсан. Цагдаа нар түргэн дуудаж, түргэн ирээд хүүг насилкан дээр аваад явсан. Харин намайг цагдаа эргүүлийн машинд суулгаад энд авч ирсэн. Би эхнэртэйгээ хуучин хэрэлддэг байсан. Хөгшин одоо эгчийгээ сахиад Яармагт байгаа бөгөөд одоо гэртээ Мөнхтогтох бид хоёр хамт байж байгаа ухаантай. Би хөгшнөө зодож байгаагүй, хамтдаа 52 жил ханилсан юм. Хэрэлдэх, хэл амаар доромжлох үе байгаа. Мөнхтогтох нь таягаараа хальт цохиод мөрөн дээр буусан бөгөөд би хөл муутай учраас газар унахад таягаар хоолой боож дарсан. Гэхдээ бэртэж гэмтсэн зүйл байхгүй. Миний дэлүү элэгнээс салаад байнга өвддөг бөгөөд өвдөх үед нь би 200 граммтай архи уучихдаг, үнэ нь 2000 төгрөг байдаг. Хэрэв өвдөхгүй бол би архи уухгүй мөрөөрөө байж л байна. Би 2 дахь хүү Мөнхбаярт машин авна гэхээр нь 3 сарын тэтгэврийн мөнгөө зээлээ аваад өгчихсөн. Гэтэл Мөнхтогтох нь хөл муутай надад мөнгө өгсөнгүй гэж согтуу орж ирээд хэрүүл эхэлсэн. Надад гэр бүлийнхнээсээ хол газар л очих хүсэл байна.Эсвэл хурдан үхэх юмсан гэж л бодогдох юм. ....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10 дугаар хуудас/ Мөрдөн байцаалтад хохирогч Т.Мөнхтогтохын өгсөн: “... Т  нь манай төрсөн аав байгаа юм. Би 2017 оны 9 дүгээр сарын 18-ны орой 24 цагийн орчимд гэртээ бага зэрэг согтууруулах ундааны зүйл 3 хэрэглэсэн байдалтай орж ирсэн. Тэгэхэд гэрт ээж Лхагва, аав Т  нар байсан. Тэгээд аав Т  нь ээж Лхагватай маргалдаад байсан бөгөөд урьд нь хэд хоног ээж Лхагва нь гэртээ ирэлгүй хэд хоног гадуур явсан байсан юм. Тэгээд аав Т  нь ээж Лхагватай хэрэлдэж байх үедээ намайг чи хаагуур явдаг хулгайч вэ гээд намайг загнаад надтай хэрүүл хийж байгаад миний хоёр суга таягны нэгийг нь булааж аваад намайг газар унагаасан. Надаас булааж авсан таягаараа миний зүүн талын нүд рүү чичсэн.Тэгээд намайг нүдээ дараад газар хэвтэж байхад аав Т  нь галын өрөөнөөс ногоон иштэй заазуур авчираад явж байхдаа миний хөлд тээглээд миний дээрээс унасан. Тэгээд барьсан байсан заазуураараа намайг цохих гэхээр нь би зүүн гарын шуугаар хаахад миний зүүн гарын шууг зүсчихсэн. Тэгээд би заазуурыг нь авахаар булаалцаж байхдаа миний зүүн талын шилбэ, баруун гарын нэгдүгээр хурууны хэсэгт зүссэн. Тэгээд би аав Т ийн хоёр гарыг нь шууны хэсгээр нь хоёр гараараа барьсан байсан. Тэр үед аав Т  заазуур барьсан байсан гараараа үений хэсгээрээ савчаж байгаад миний дух, баруун хөмсөг зулайн хэсэгт зүсэж гэмтээсэн. Тэр үед ээж Лхагва нь бид хоёрыг хэрэлдэж байгаа талаар цагдаагийн байгууллагад дуудлага өгөх гээд гараад явсан байсан. Яг тэр үед аав Т  бид хоёроос өөр хүн байхгүй байсан. Ээж Лхагва нь цагдаа дуудах гээд гараад шатны дэргэд байсан. Би тэр заазуур одоо хаана байгааг мэдэхгүй байна. Тухайн үед нэг энгийн хувцастай хүн ээж Лхагвыг дагаж ирсэн бөгөөд би шууд эмнэлэг явсан. Харин намайг явсны дараа цагдаа ирсэн гэсэн. Тэр энгийн хувцастай хүнийг орж ирэх үед аав Т  бид хоёр газар хэвтсэн байдалтай, гартаа заазуур барьсан байсан бөгөөд хүн ороод ирэх үед заазуураа яасан талаар мэдэхгүй байна. Тухайн үед миний нүүрнээс цус гараад цусаа арчаад боссон. Би эмчилгээний зардал нэхэмжлэхгүй. Тухайн хүнд таарсан хуулийн хариуцлагыг хүлээлгэх хүсэлтэй байна. Би аав Т ийг хашрааж уг үйлдэлд нь хуулийн дагуу арга хэмжээ авхуулах хүсэлтэй байна. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-8 дугаар хуудас/ Мөрдөн байцаалтад гэрч Э.Дамдинсүрэнгийн өгсөн: “... Би тухайн өдөр шөнө байсан цагийг нь сайн санахгүй байна. Намайг гэр рүүгээ харих гээд явж байхад бичилд ажилладаг хоёр цагдаа болох ахлах дэслэгч Сүхбаатар, ахлах ахлагч Цэнд нартай тааралдсан. Тэр хоёртой хамт дуудлага гарсан гээд би тэр хоёртой хамт зам дөхөх гээд явсан. Тэгээд дуудлага өгсөн газар нь миний таньдаг Т ийнх байсан бөгөөд түүний эхнэр Лхагва нь гэрийнхээ үүдэнд 5 давхарт зогсож байсан. Тэгээд намайг тэдний гэрт ороход Т  хүү Мөнхтогтохын дээр зогсоод баруун гартаа заазуур барьсан хүүхэд рүүгээ далайсан байдалтай зогсож байсан. Би орж ирээд Т ийг боль гээд, надад заазуурыг өгсөн. Тэгээд би авсан заазуураа цагдаагийн албан хаагч Сүхбаатарт өгсөн. Тэгээд Т ийг цагдаагийн машинд суулгаад эрүүлжүүлээд, харин заазуурыг эрүүлжүүлэхийн цагдаа, ахлах ахлагч Өнөбаярт өгсөн. Тэгээд Өнөбаяр заазуурыг яасан талаар мэдэхгүй байна. Тэдний гэрт Мөнхтогтох, Т  хоёр л байсан. Т  нь хүү Мөнхтогтохын дээрээс заазуур далайсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/ Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 9 дүгээр сарын 21-ний 4 өдрийн шинжээчийн 11953 тоот: 1. Т.Мөнхтогтохын биед тархи доргилт, зүүн нүдний дотор булан, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шуу, баруун гарын 1-р хуруу, зүүн шилбэний хатгагдаж зүсэгдсэн шарх, зулайн хуйхны зүсэгдсэн шарх, дух, баруун хөмсөгний зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо болон ир бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хавтаст хэргийн 18 дугаар хуудас/ - Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-н 37/, - Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-н 38/, шүүгдэгч Т ийн хувийн байдалтай холбоотой: Мөрдөн байцаалтад гэрч Ш.Батмөнхийн өгсөн: “...Т  ах манай ээжийн ахын хүүхэд байгаа юм. Би багаасаа сайн мэднэ. Намайг болон манай дүү нарыг ажил хөдөлмөртэй залгуулсан хүн байгаа юм. Товуу ах маш шударга, хөдөлмөрч, зарчимч, буруу зүйлтэй эвлэрдэггүй, ажил төрөлтэй байхдаа хамт олондоо нэр хүндтэй хүн байгаа юм. Ус сувгийн удирдах газар ажиллаж байхдаа “Осолгүй манлай онц тээвэрчин”, мөн ойн медалуудтай, “Алтан гадас” одонтой, 3,4,5 жилийн гавшгайч хүн байгаа юм. Байгууллагаас нь гавъяат тээвэрчинд хүртэл тодорхойлж байсан. Товуу ах согтууруулах ундаа уухаа хүрвэл уучихдаг. Уухгүй бол сар, жилээр ч уухгүй байж чадна. Би гэр бүлийн асуудалд нь оролцоод байдаггүй. Гэхдээ хүүхдүүд нь адилхан архи уудаг, шагнуулсан байгууллагаас ирсэн хөргөгч болон хөөрөг, хэт хутга зэргийг Мөнхтогтох нь хулгайлаад зараад уучихдаг байсан. Мөн Т  гуайг намайг харж байхад Мөнхтогтох нь толгой руу цохиод үснээс нь зулгаагаад зодоод байсан. Учир нь тэр үед Мөнхтогтох нь бурханы архиа аваад уучихаар нь хэдэн үг хэллээ гээд зодсон.Тэр үед Лхагва эгч ч мөн харж л байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дүгээр хуудас / Мөрдөн байцаалтад гэрч Ш.Баттөрийн өгсөн: “... Т  нь манай нагац ах байгаа юм. Миний мэдэхээр бол ааш зангийн хувьд гэрийнхэнтэйгээ маргаантай байдаг гэж өөрөөс нь сонсож байсан. Т  нь заримдаа архи, согтууруулах ундаа хэрэглэдэг. Өмнө нь Ус сувагт ажилладаг байсан. Ажилдаа нэр хүндтэй байсан юм. Архи согтууруулах ундаа хэрэглээд агсам согтуу тавиад байна гэж сонсож байгаагүй ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дугаар хуудас/ Мөрдөн байцаалтад гэрч Т.Мөнхбаярын өгсөн: “...Би Т ийн 2 дахь хүү бөгөөд нэг ах, 4 эмэгтэй дүүтэй.Манай аав архи уухаараа маш тавьтаргүй, хэл амаар гэр бүлийнхнийгээ ихээр доромжилдог, архийг нэг уухаараа 7,14 хоног үргэлжлүүлэн хэрэглэдэг бөгөөд өдрийн цагаар ууж өөрөө унтаж амарчихаад шөнө болохоор эргэн тойрны хүмүүсээ амраадаггүй. Мөн гаргаж байгаа зан авирыг нь хэлэхээр хутга, шөвөг бариад ална тална гэдэг. Сүүлийн жишээ гэхэд 2017 оны 09 дүгээр сарын 18-ний шөнө том ах Мөнхтогтохтой 5 маргалдаад түүнийг толгойн тус газар 2,3 удаа заазуураар цавчсан байсан.Мөн гарын хурууг нь зүссэн, зүүн гарын бугалга хэсэг заазуурын ирээр цохиж зүссэн гээд оёдол тавиулсан байсан. Зүүн нүдийг цохиод хөхрүүлсэн байна лээ. 2017 оны 09 дүгээр сарын 18-ны орой ах Мөнхтогтох, аав хоёр юунаас болж маргалдсаныг би мэдэхгүй. Аав 2001 онд тэтгэвэрт гарснаасаа хойш согтууруулах ундаа хэрэглэдэг болсон. Сүүлийн үед 7 хоног л эрүүл байдаг болсон. Аав залуудаа ажилдаа мундаг халамж сайтай байсан. Тэтгэвэрт гарснаасаа хойш архинд орж зан ааш нь хувирах болсон. Аавыг найз нар нь хүн чанартай сайн хүн гэдэг байсан.Шатар сайн тоглодог, дуунд авъяастай хүн байгаа юм. Аав нэг удаа миний хурууг хутгаар чичиж байсан. Ээжээс архины мөнгө нэхэж цүнхийг нь булаацалдаад чихийг нь сэт татаж байсан. Ер нь архи уугаад агсам тавихаараа хуга шөвөг бариад авдаг болсон байна лээ. Өчигдрийн хувьд би аав, ах хоёрын дэргэд байгаагүй.Харин үүрээр 03 цагийн үед гэмтлийн эмнэлэг дээр яваад очтол ээж тэнд байсан бөгөөд ах оёдол тавиулах гээд дотоггш орсон байсан. Гараад иртэл ах маань толгой болон гарын хэсэг газраа оёдол тавиулж боолт хийлгэсэн байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас/ - Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хавтаст хэргийн 21 дүгээр хуудас/ - Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 40 дүгээр хуудас/ - Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 20 дугаар хуудас/, - Иргэний үнэмлэхийн хуулбар /хавтаст хэргийн 23 дугаар хуудас/ - АСАП сангийн мэдээлэл /хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас/ - Хувийн намтар, авсан гавьяа шагналын агуулга бүхий хуулбар /хавтаст хэргийн 22 дугаар хуудас/ - Шүүгдэгч Т ийн “Аюулын зэргийн үнэлгээний маягт” /хавтаст хэргийн 26-29 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд: Шүүгдэгч Т  нь 2017 оны 9 дүгээр сарын 18-наас 2017 оны 9 дүгээр сарын 19-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрах 19 дүгээр байрны 81 тоотод өөрийн төрсөн хүү Т.Мөнхтогтохтой маргалдаж, улмаар толгойн хэсэг рүү заазуураар цохиж, бие махбодид нь тархи доргилт, зүүн нүдний дотор булан, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шуу, баруун гарын 1-р хуруу, зүүн шилбэний хатгагдаж зүсэгдсэн шарх, зулайн хуйхны зүсэгдсэн шарх, дух, баруун хөмсөгний зүсэгдсэн шарх бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулан, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад мэдүүлсэн шүүгдэгч 6 Т ийн “... Би 2017 оны 09 дүгээр сарын 18-ны орой гэртээ байж байтал манай эхнэр Лхагва 18 цагийн орчим гэртээ ирсэн. Тэгээд хөгшин бид хоёр байж байтал манай том хүү Мөнхтогтох 19 цагийн үед согтуу орж ирсэн. ... Мөнхтогтох намайг дарж унагаагаад хоолойд таягаар дарахад би ... заазуурыг аваад, ирээр нь цохьчихсон байна лээ... Мөнхтогтохын биед учирсан гэмтлийг би учруулсан ...” гэх, хохирогч Т.Мөнхтогтохын “.... аав Т  нь ээж Лхагватай хэрэлдэж байх үедээ намайг чи хаагуур явдаг хулгайч вэ гээд намайг загнаад надтай хэрүүл хийж байгаад миний хоёр суга таягны нэгийг нь булааж аваад намайг газар унагаасан. Надаас булааж авсан таягаараа миний зүүн талын нүд рүү чичсэн. Тэгээд намайг нүдээ дараад газар хэвтэж байхад аав Т  нь галын өрөөнөөс ногоон иштэй заазуур авчираад явж байхдаа миний хөлд тээглээд миний дээрээс унасан. Тэгээд барьсан байсан заазуураараа намайг цохих гэхээр нь би зүүн гарын шуугаар хаахад миний зүүн гарын шууг зүсчихсэн. Тэгээд би заазуурыг нь авахаар булаалцаж байхдаа миний зүүн талын шилбэ, баруун гарын нэгдүгээр хурууны хэсэгт зүссэн. Тэгээд би аав Т ийн хоёр гарыг нь шууны хэсгээр нь хоёр гараараа барьсан байсан. Тэр үед аав Т  заазуур барьсан байсан гараараа үений хэсгээрээ савчаж байгаад миний дух, баруун хөмсөг зулайн хэсэгт зүсэж гэмтээсэн ...” гэх мэдүүлгүүд, мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч Э.Дамдинсүрэнгийн “... Т  хүү Мөнхтогтохын дээр зогсоод баруун гартаа заазуур барьсан хүүхэд рүүгээ далайсан байдалтай зогсож байсан. Би орж ирээд Т ийг боль гээд, надад заазуурыг өгсөн. Тэгээд би авсан заазуураа цагдаагийн албан хаагч Сүхбаатарт өгсөн. Тэгээд Т ийг цагдаагийн машинд суулгаад эрүүлжүүлээд, харин заазуурыг эрүүлжүүлэхийн цагдаа, ахлах ахлагч Өнөбаярт өгсөн. ... Тэдний гэрт Мөнхтогтох, Т  хоёр л байсан. Т  нь хүү Мөнхтогтохын дээрээс заазуур далайсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн шинжээчийн 11953 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Баянгол дүүргийн прокурорын газраас Т ид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Т ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв. Хохирогч Т.Мөнхтогтох нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж байх тул шүүгдэгч Т ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Шүүхээс шүүгдэгч Т ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 7 ногоон өнгийн иштэй, мөнгөлөг өнгийн ажлдын хэсэг нь 20.5 см урттай, 5.5 см өргөнтэй, 32 см урттай заазуур 1 ширхэгийг хохирогч Т.Мөнхтогтох буцааж авах санал гаргасны дагуу түүнд буцаан олгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Т ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Т ид торгох ялыг биелүүлэх хугацааг 3 /гурван/ сараар тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ногоон өнгийн иштэй, мөнгөлөг өнгийн ажлдын хэсэг нь 20.5 см урттай, 5.5 см өргөнтэй, 32 см урттай заазуур 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Т.Мөнхтогтоход буцаан олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т ид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 8

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ