Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 111/ШШ2024/0005

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 

******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сувдмаа би  ******* нэхэмжлэлтэй, ******* аймгийн Засаг даргад холбогдох “******* аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын  2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн “Өргөдлийн хариу хүргүүлэх тухай” 2\1119 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоож, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 39 дүгээр тогтоол, ******* аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 04 дүгээр тогтоолын хавсралтын 9 дүгээр жагсаалтыг хэрэгжүүлж ажиллахыг аймгийн Засаг даргад даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие ******* овогтой ******* нь 2023 оны 8 дугаар сард аймгийн Засаг дарга ******* “төрийн жинхэнэ албан хаагчдад хашаа байшин, орон сууц худалдан авсан иргэнд буюу албан хаагчдад олгосон тэтгэмж болох таван сая төгрөгийг нэхэмжилсэн. Буцалтгүй тусламжийг аймгийн Засаг дарга захирамжаараа шийдвэрлэж өгсөн тул нэхэмжлэлээсээ татгалзаж татах хүсэлтэй байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  ******* тус шүүхэд хандан “******* аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын  2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн “Өргөдлийн хариу хүргүүлэх тухай” 2\1119 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоож, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 39 дүгээр тогтоол, ******* аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 04 дүгээр тогтоолын хавсралтын 9 дүгээр жагсаалтыг хэрэгжүүлж ажиллахыг аймгийн Засаг даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг ******* аймгийн Засаг даргад холбогдуулан гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* аймгийн Засаг дарга нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, шаардлагыг биелүүлсэн учир нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсанаа бичгээр илэрхийлсэн байна.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно.” гэж заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсгийг баримтлан ******* нэхэмжлэлтэй, ******* аймгийн Засаг даргад холбогдох “******* аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын  2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн “Өргөдлийн хариу хүргүүлэх тухай” 2\1119 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоож, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 39 дүгээр тогтоол, ******* аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 04 дүгээр тогтоолын хавсралтын 9 дүгээр жагсаалтыг хэрэгжүүлж ажиллахыг аймгийн Засаг даргад даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлнэ.

 

 

 

ШҮҮГЧ                               Ц.СУВДМАА