| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гочоогийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2023/04391/И |
| Дугаар | 184/ШШ2024/04235 |
| Огноо | 2024-08-28 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 184/ШШ2024/04235
04 0******* ******* 1*******4/ШШ04/0435
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* гудамж, *******-******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /рд:ДН*******40610/
Хариуцагч: - аймаг, сум, ******* дугаар баг хаягт оршин суух, овогт /рд:ДА*******304016/
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах
Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч В.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т., хариуцагчийн өмгөөлөгч Ж. /цахимаар/
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Золжаргал нарыг оролцуулан хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие хариуцагч А.тай 0 онд танилцаж, 00*******.11.04-нд гэр бүл болж, гэрлэлтийн бүртгэлийн -рт бүртгүүлж гэр бүл болсон. 15 жилийн хугацаанд амьдарч хоёр хүүхдийн эцэг эх болсон. 00*******.0.-нд охин Ц., 015.*******.-нд охин Ц. нар төрж одоо миний асрамжид байгаа. Бидний амьдрал анхнаасаа хэрүүл, маргаан, хардалт, дарамттай байдалд байсан. Нөхөр А. гэр орон, ахуй амьдралд оролцож малаа хариулах, ноос ноолуур авах зэрэг ахуйн ажил хийдэггүй. Орон гэртээ байхгүй, адуу мал яриад явчихдаг. Гэртээ ирэхээрээ хэрүүл маргаан үүсгэж, бидний эрх чөлөөнд халддаг. охин айдас түгшүүртэй орчинд удаан хугацаанд эцгийн хайр халамж үзэхгүй амьдарч байна. Миний ээж 009 онд, аав 015 онд нас барсан. Энэ үеэс хойш гэр бүлийн хүчирхийлэл улам их нэмэгдсэн. 009 онд намайг зодож миний зүүн нүд рүү цохисноос болж гэмтэл авсан. Эмчилгээ хийлгэсэн боловч нэг нүд хараагүй болсон. Мөн нөхөр маань гэр бүлээс гадуур бусадтай харилцаа тогтоож гэр бүлийн үнэ цэнэ утга учрыг алдагдуулж, ёс суртахууны доголдолтой, зан төрхийн өөрчлөлттэй, ширүүн догшин харилцаатай байдаг. Цаашид хэвийн амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй. *******,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг тусдаа шийдвэрлүүлэхээр өмнөх шүүх хуралдаан дээр уг шаардлагаас татгалзсан болно гэв.
. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: А. миний бие В.*******ын 03..-ний өдөр гаргасан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, хүүхдийн хадгаламжид байсан нийт *******,000,000 төгрөгийг гаргуулах агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн тухайд бид 00******* онд гэр бүл болоод 00*******, 015 онд охинтой болсноос хойш амьдрал ахиугаа дээшлүүлэх гэж хөдөлмөрлөсөөр өдийг хүргэсэн. Би гэр бүлийн хүн болох В.*******ыг зодож, гэмтээж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан удаа байхгүй. Гэтэл байнгын хүчирхийлэлд байсан мэтээр бичсэнд гомдолтой байна. Эхнэр В.******* нь хүүхдүүд болон намайг 0 оны намар үлдээгээд Улаанбаатар хот руу эмчилгээнд явчхаад ирье гэхэд нь мөнгө төгрөг өгөөд явуулсан. Гэтэл хот яваад буцаж ирээгүй. Миний хувьд 15 жил амьдрал, үр хүүхдээ элэг бүтэн байлгах хүсэлтэй тул гэрлэлт цуцлахыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд гэр бүлийн тухай хуулиар холбогдох заалтын дагуу бидний хооронд гэрлэлт цуцлах шалтгаан байхгүй гэв.
3.Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн хувьд гэрлэлтээ цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах гэсэн шаардлага гаргаж байна. Өмгөөлөгчийн хувьд талууд эвлэрэх хугацаандаа эвлэрээгүй учраас тухайн нэхэмжлэлийн шаардлагыг хуулийн хүрээнд шийдэх байх гэв.
4. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт, эмнэлгийн үзлэгийн карт, - аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэсний гэрчилгээний хуулбар, Төрийн банкны зээлийн дансны хуулга, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ,
5. Хариуцагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, хариу тайлбар, оршин суух хаягийн тодорхойлолт, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ,
6. Шүүхийн журмаар Х.гийн Төрийн банкны харилцах дансны харилцагчийн хуулга, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болгосон тэмдэглэл зэрэг баримтуудыг бүрдүүлсэн.
Шүүх хуралдаанаар зохигчдын шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч В.******* нь хариуцагч А. холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, *******,000,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна. Хүүхдүүдийн хадгаламжийн мөнгө *******,000,000 төгрөгийг дараа жич нэхэмжлэнэ гэх үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болно.
. В.*******, А. нар нь 0 оны ******* дугаар сарын 4-ний өдөр гэр бүл болсныг 00******* оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлж, 00******* оны 0 дугаар сарын -ны өдөр охин Ц., 015 оны ******* дугаар сарын -ний өдөр охин Ц. нар төрж, эрүүл өсөж байгаа болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбараар тус тус тогтоогдож байна. /хэргийн -16 дугаар тал/
3. Шүүгчийн 04 оны 05 сарын 0*******-ны өдрийн 1*******4/ШЗ03/1**************9 дугаар захирамжаар гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээг 30 хоногийн хугацаанд авсан боловч дээрх хугацаанд гэрлэгчдийн хэн аль нь эвлэрэх санаачилга гаргаагүй тул эвлэрүүлэх арга хэмжээг дуусгавар болгосон, гэрлэгчид 0 оноос тусдаа амьдарч, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон гэх тайлбарыг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн дүгээр зүйлийн .-т зааснаар гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв. /хэргийн 6 дугаар тал/
4. Гэр бүлийн тухай хуулийн дүгээр зүйлийн .5-д зааснаар гэрлэлт цуцлах үед хүүхдийг хэний асрамжид үлдээхийг хамтатган шийдвэрлэнэ. Охин Ц., Ц. нарыг нэхэмжлэгч өөрийн асрамжид үлдээнэ гэснийг хариуцагч уг шаардлагын тухайд тодорхой хариу тайлбар гаргаж, холбогдох баримтыг гаргаж өгөөгүй боловч гэрлэлт цуцлуулахыг эс зөвшөөр буй нь хүүхдийн асрамжийн талаар маргасан гэж үзнэ.
Гэр бүлийн тухай хуулийн дүгээр зүйлийн .6-д эцэг, эх хүүхдийн асрамжийн талаар харилцан тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх ... асуудлыг шүүх шийдвэрлэхээр заасан. Хүүхдүүд гэрлэгчдийг тусдаа амьдарсан цагаас эхлэн эх В.*******ын асрамжид байсан бөгөөд хүүхдүүдийн амьдрах орчинг өөрчлөх ноцтой шалтгаан хэрэгт цугларсан баримт, талуудын тайлбараас тогтоогдохгүй тул охин Ц., Ц. нарыг эх В.*******ын асрамжид үлдээн шийдвэрлэв.
5. Гэр бүлийн тухай хуулийн 3******* дугаар зүйлийн 3*******.1-д Эцэг, эх нь насанд хүрээгүй . . . хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй., 6 дугаар зүйлийн 6..-т хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасан байх бөгөөд тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-т эцэг, эх үр хүүхдүүдээс тусдаа амьдарч байгаа хэдий ч энэхүү үүргийг биелүүлэх тул мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.-т заасныг баримтлан охин Ц.ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний тавин хувиар, охин Ц., охин Ц. нарыг 11-16 нас хүртэл /хэрвээ суралцаж байгаа бол 1******* нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний хэмжээгээр тус тус, сар бүр тэтгэлэг тогтоож, эцэг А.гаар тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй.
6. Гэр бүлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ гэж, 6 дугаар зүйлийн 6., Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом бусад шаардлагатай зүйлсээр хангах, хүүхдэд боловсрол эзэмшүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх зэрэг үүрэгтэй бөгөөд эцэг, эх тусдаа амьдрах болсон хэдий ч зохигчдын хуулиар хүлээсэн дээрх үүрэг хэвээр үлдэхийг, эцэг, эхийн үүргээ хэрэгжүүлэхэд нь зохигчдын хэн аль нь саад болохгүй байхыг тайлбарлаж байна.
7. Нэхэмжлэгч *******,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг тусдаа шийдвэрлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болохыг дурдах нь зүйтэй.
*******. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнтэй холбоотойгоор нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 05,*******00 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,00 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115..1, 116, 11*******-д зүйл, дугаар зүйлийн .6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн дүгээр зүйлийн .-т зааснаар ******* овогт ******* ******* /рд:ДН*******40610/, овогт /рд:ДА*******304016/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
. Гэр бүлийн тухай хуулийн дүгээр зүйлийн .6-д зааснаар охин Ц., охин Ц. нарыг эх В.*******ын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 3******* дугаар зүйлийн 3*******.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.-т заасныг баримтлан охин Ц.ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний тавин хувиар, охин Ц., охин Ц. нарыг 11-16 нас хүртэл /хэрвээ суралцаж байгаа бол 1******* нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний хэмжээгээр тус тус, сар бүр тэтгэлэг тогтоож, эцэг А.гаар тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.6-д зааснаар хуулиар хүлээсэн эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэхийг, уг үүргээ хэрэгжүүлэхэд нь зохигчдын хэн аль нь саад болохгүй байхыг дурдсугай.
5. Нэхэмжлэгч нь *******,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 05,*******00 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,00 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119., *******0 дугаар зүйлийн *******0.-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч уг шийдвэрийг гардан авснаас хойш хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН