Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 2022/ДШМ/32

 

*******, ******* нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс 166/2021/0318/Э

-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, шүүгч Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор Э.Улаанаа

Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Л.Оюунсувд

Хохирогч , түүний өмгөөлөгч Л.Цуурай       

Нарийн бичгийн дарга Г.Чойном нарыг оролцуулан

-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Я.Туул даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 175 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч *******, ******* нарт холбогдох 1918001030227 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, ******* өдөр -Уул аймгийн ******* суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам 4, эцэг, эх, дүүгийн хамт -Уул аймгийн ******* ******* тоотод оршин суух хаягтай, урьд:

--Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 17 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1.д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,

-Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 959 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1.д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан ******* *******.

2.Монгол Улсын иргэн, ******* өдөр -Уул аймгийн суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт -Уул аймгийн сумын 7 дугаар багийн Майхантын 2 дугаар гудамжны 32 тоотод оршин суух хаягтай, урьд:

--Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 235 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2.т зааснаар 3 жилийн хорих ял, 145 дугаар зүйлийн 145.2.т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1.д зааснаар 2 жил 6 сарын хорих ялыг 3 жилийн хорих ялд багтаан, биечлэн эдлэх ялыг 3 жилээр тогтоож шийдвэрлэж байсан,

-мөн -Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 29 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2.т зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1.д зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

-мөн -Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 97 дугаар шийтгэх тогтоолоор тус шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 29 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2.т зааснаар 2 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1.д зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1.д зааснаар 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 5.9 дүгээр зүйлийн 1, 2.т зааснаар 7 сарын хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сар 24 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 1 жил 1 сар 24 хоногоор тогтоож шийдвэрлэж байсан,

-мөн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 495 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1.д зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял,

-мөн -Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 281 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1.д зааснаар 8 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2.т зааснаар энэ тогтоолоор оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 0495 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1.д зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 10 сар 17 хоног хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 жил 6 сар 17 хоног хорих ялаар тогтоож шийдвэрлэснийг -Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 237 дугаар шүүгчийн захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1.,12 дугаар зүйлийн 12.12.т заасныг баримтлан 1 жил 6 сар 17 хоног хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 сар 01 хоногийн хугацаагаар хорих ялыг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газар буюу -Уул аймгийн сумын 7 дугаар баг, Майхантын 2 дугаар гудамжны 32 тоот хаягаас гарч явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэснийг -Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 325 дугаар шүүгчийн захирамжаар 4 сар 01 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн 4 сар 01 хоногийн ялыг хорих ялын нэг хоногоор тооцож биечлэн эдлэх ялыг 4 сар 01 хоногийн хорих ялаар сольж шийдвэрлэсэн . //  

Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 28-аас 2019 оны 01 дүгээр сарын 29-нд шилжих шөнийн 23.00 цагийн орчим -Уул аймгийн сумын Малчин багийн “-2” гэх газарт бэлчиж байсан иргэн эзэмшлийн 3 тооны адууг хулгайлж, 7.700.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

-Уул аймгийн Прокуророос *******, ******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1.д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

-Шүүгдэгч Хошууд овогт Батхуягийн Батмөнх, Тайжууд овогт Алтанцэцэгийн Энхболд нарыг бусдын малыг хулгайлж, 7.700.000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Тайжууд овогт Алтанцэцэгийн Энхболдод 3 жилийн /гурван жил/ хугацаагаар хорих ял, шүүгдэгч Хошууд овогт Батхуягийн Батмөнхөд 2 жилийн /хоёр жил/ хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******од оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч *******өд оногдуулсан 2 жилийн хугацаагаар ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын энэ хэрэгт цагдан хоригдсон 151 /нэг зуун тавин нэг/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, *******ын биечлэн эдлэх ялын хэмжээг 2 жил 6 сар 29 хоног /хоёр жил зургаан сар хорин ес хоног/ хорих ялаар тогтоож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Тайжууд овогт Алтанцэцэгийн Энхболдод оногдуулсан 2 жил 6 сар 29 хоногийн хугацаагаар хорих ялыг эрх бүхий байгууллагын хяналтад -Уул аймгийн сумын 7 дугаар багийн Майхантын 2-32 тоот хаягаас гарч явахыг 2 жил 6 сар 29 хоногийн хугацаагаар хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Хошууд овогт Батхуягийн Батмөнхөд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг эрх бүхий байгууллагын хяналтад -Уул аймгийн ******* ******* тоот хаягаас гарч явахыг 2 жилийн хугацаагаар хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус дүйцүүлэн сольж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Хошууд овогт Батхуягийн Батмөнх, Тайжууд овогт Аптанцэцэгийн Энхболд нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,

-Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******оос 3.850.000 /гурван сая найман зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч -Уул аймгийн сумын 1 дүгээр баг, Пионерийн 6-3 тоотод оршин суух Боржигон овогт Тогоогийн Санзайсүрэн /РД:ТА61101112, утас: 99671237/-д олгож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******од энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сар 29 хоног /хоёр жил зургаан сар хорин ес хоног/ зорчих эрхийг хязгаарлах ял, -Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 325 дугаартай шүүгчийн захирамжаар оногдуулсан 4 сар 01 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 сар 12 хоногийн хорих ялыг тус тусад нь эдлүүлж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 1.500.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн шүүгдэгч *******өөс 750.000 /долоон зуун тавин мянга/ төгрөг, *******оос 750.000 /долоон зуун тавин мянга/ төгрөг гаргуулж, улсын орлогод оруулж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг си ди-г уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт үлдээж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******өд авсан хувийн баталгаа гаргах, шүүгдэгч *******од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч *******ын -Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 325 дугаар шүүгчийн захирамжаар оногдуулсан 4 сар 01 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 сар 12 хоногийн хорих ялын хугацааг 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоолж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор -Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******өд авсан хувийн баталгаа гаргах, шүүгдэгч *******од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогч давж заалдах гомдолдоо:

...Шүүгдэгч нар нь бүлэглэж эрлийз хүрэн халзан азарга, шарга гүн хээлтэй, хул морь эдгээр 3 адууг хулгайлж Портер машин дээр ачиж яваад замдаа халзан азаргыг өөр машинд шилжүүлж хүнд зарсан байдаг. Миний азарга амьд байгаа тул олж өгч тусална уу, мөн шүдлэн адуу одоогийн зах зээлийн ханшаар 600.000-700.000 төгрөг байхад 1.350.000 төгрөгөөр үнэлсэн тул энэ үнэлгээнд гомдолтой байна. Гомдлыг барагдуулж өгнө үү .... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч тайлбартаа: 2019 онд 3 адуугаа хулгайд алдсан. Хулгайд алдсан адуунд байсан эрлийз халзан азаргыг шүүгдэгч нар өөр машинд шилжүүлж ачуулсан байдаг. Миний азарга амьд байгаа тул олж өгч тусална уу. Шүдлэн адууг үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч Л.Цуурай тайлбартаа: Энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн. Азаргыг зарж бусад хоёр адууг нядалж зарна гэж ярьж байсан нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Уг азарга бол англи цустай гойд ашиг шимтэй мал байсан. Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна гэв.       

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Л.Оюунсувд тайлбартаа: Үнэлгээний байгууллага азаргыг 5.000.000 сая төгрөгөөр үнэлсэн. Тухайн үед хохирогч талаас ямар нэгэн санал хүсэлт гаргаж байгаагүй. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт анхан шатны шүүх хязгаарлалт тогтоохдоо гэрээс гарч болохгүй гэж зааж өгсөн нь түүний эрхийг зөрчсөн. Иймд тус заалтад өөрчлөлт оруулж -Уул аймгийн хэмжээнд гэж хязгаарлалтыг тогтоож өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Э.Улаанаа дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэл бүхий гарсан. Хохирлыг үнэлсэн үнэлгээг хэвээр үлдээж өгнө үү. Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувдын гаргасан саналыг дэмжиж байна. Хязгаарлалтыг сумын хэмжээнд гэж тогтоох нь зүйтэй гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хохирогч гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1., 3.т зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч *******, ******* нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааг бүрэн хийсэн, хэргийн оролцогчдын эрхийг зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

-Уул аймгийн прокуророос шүүгдэгч *******, ******* нарыг бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 29-нд шилжих шөнийн 23.00 цагийн орчим -Уул аймгийн сумын Малчин багийн “-2” гэх газарт бэлчиж байсан иргэн эзэмшлийн 3 тооны адууг хулгайлж, 7.700.000 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч *******, ******* нарыг бусдын малыг хулгайлж, 7.700.000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, *******од 3 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч  *******өд 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч *******ын энэ хэрэгт цагдан хоригдсон 151  хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, түүний биечлэн эдлэх ялын хэмжээг 2 жил 6 сар 29 хоног хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.д зааснаар шүүгдэгч *******од оногдуулсан 2 жил 6 сар 29 хоногийн хугацаагаар хорих ялыг эрх бүхий байгууллагын хяналтад -Уул аймгийн сумын 7 дугаар багийн Майхантын 2-32 тоот хаягаас гарч явахыг 2 жил 6 сар 29 хоногийн хугацаагаар хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч *******өд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг эрх бүхий байгууллагын хяналтад -Уул аймгийн ******* ******* тоот хаягаас гарч явахыг 2 жилийн хугацаагаар хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус дүйцүүлэн сольж, шүүгдэгч *******оос 3.850.000 төгрөгийг гаргуулж, хохирогч д олгохоор, шүүгдэгч *******од энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сар 29 хоног зорчих эрхийг хязгаарлах ял, -Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 325 дугаар шүүгчийн захирамжаар оногдуулсан 4 сар 01 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 сар 12 хоногийн хорих ялыг тус тусад нь эдлүүлэх, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 1.500.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн шүүгдэгч *******өөс 750.000 төгрөг, *******оос 750.000 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулах, шүүгдэгч *******өд авсан хувийн баталгаа гаргах, шүүгдэгч *******од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч *******, ******* нар нь иргэн эзэмшлийн 3 тооны адууг хулгайлсан үйлдэл нь эргэлзээгүй нотлогдсон,  тэдний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1.д заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл тохирсон талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгч нарын гэм буруу, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлд заасныг баримтлан шүүгдэгч *******од оногдуулсан 2 жил 6 сар 29 хоногийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч *******өд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус дүйцүүлэн сольж, шүүгдэгч *******од оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял, урьд шүүгчийн захирамжаар оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 сар 12 хоногийн хорих ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй, түүнчлэн шүүх гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг зөв тооцож, шүүгдэгч нарт ялыг ялгамжтай оногдуулсан байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солихдоо ялын зорчих хязгаарыг нь хэт хумьж, бүтэн 2 жил болон 2 жил 6 сар 29 хоног огт гэрээсээ хаашаа ч гарч болохгүй, нийгмийн ямар нэг харилцаанд орох, халамж, үйлчилгээ авах боломжгүйгээр тогтоосон нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй байна.

Иймд шүүгдэгч *******, ******* нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдлыг нь харгалзан анхан шатны шүүхээс тэдний зорчих эрхийг тус тусын оршин суудаг гэрийн хаягаас гарч явахыг хориглохоор тогтоосон хязгаарыг өөрчилж, -Уул аймгийн сумын нутаг дэвсгэрээс гарч явахгүй байх гэсэн өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

Хохирогч нь “шүүгдэгч нар миний 3 адууг хулгайлж “Портер” машин дээр ачиж явах замдаа халзан азаргыг өөр машинд шилжүүлж хүнд зарсан, миний азарга амьд байгаа тул олж өгнө үү, мөн *******ийн надад өгсөн шүдлэн адуу нь одоогийн зах зээлийн ханшаар хямд 600.000-700.000 төгрөг байхад надад 1.350.000 төгрөгөөр үнэлсэн тул энэ үнэлгээнд гомдолтой...гэсэн агуулгаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасныг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь түүний халзан азаргыг хэн нэгэн хүнд худалдсан гэх, өөр машин дээр ачиж явсан гэх, уг азарга амьд байгаа гэх баримтууд мөрдөн байцаалтаар илрээгүй, ийм баримт, нотолгоо хэрэгт авагдаагүй, мөн хохирогч нь *******ийн өгсөн шүдлэн адуу нь зах зээл дээр 1.350.000 төгрөгөөс хямд 600.000-700.000 төгрөгийн үнэ ханштай гэснийг нотолсон баримт, мэргэжлийн байгууллагын үнэлгээг мөрдөн байцаалтаар тогтоолгож хэрэгт хавсаргуулаагүй, мөрдөн байцаалт, прокурор, анхан шатны шүүхийн шатанд энэ талаар ямар нэгэн хүсэлт гаргаж шийдвэрлүүлж байгаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 175 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дугаар заалтыг:

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.д зааснаар шүүгдэгч Тайжууд овогт Алтанцэцэгийн Энхболдод оногдуулсан 2 жил 6 сар 29 хоногийн хугацаагаар хорих ялыг эрх бүхий байгууллагын хяналтад -Уул аймгийн сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг 2 жил 6 сар 29 хоногийн хугацаагаар хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Хошууд овогт Батхуягийн Батмөнхөд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг эрх бүхий байгууллагын хяналтад -Уул аймгийн сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг 2 жилийн хугацаагаар хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус дүйцүүлэн сольсугай.” гэсэн өөрчлөлтийг оруулж,  шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Хохирогч гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид болон тэдний өмгөөлөгч магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Б.МАНЛАЙБААТАР

 

ШҮҮГЧИД                                                                 Б.ЭРДЭНЭХИШИГ

 

                                                                                    Ц.АМАРЖАРГАЛ