Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 140/ШШ2024/00358

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн ........ сумын .........тоот хаягт оршин суух, .........ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Завхан аймгийн ....... тоот хаягт оршин суух, .

Хариуцагч: Завхан аймгийн .... тоот хаягт оршин суух, ......... нарт холбогдох,

89.150.000 /наян есөн сая нэг зуун тавин мянаг/ төгөргийг гаргуулж, .115.5 мкв талбайтай хувийн сууц үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө ...... дугаартай эд хөрөнгө, 50 мкв худалдаа үйлчилгээний зориулалттай ........ дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, ............ мкв газар болох барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай,

.........нарын сөрөг нэхэмжлэлтэй, ........ холбогдох,

Завхан аймгийн ....... замын урд хаягт байршилтай 50 мкв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө 115,5 мкв бүхий хувийн орон сууцыг 2017 оны 02 сарын 09-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ болон .............. хаягтай, ............ гэсэн гэрчилгээний дугаартай 500 мкв талбай бүхий, 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй, 2008 оны 04 сарын 28-ны өдөр гэрчилгээ олгож байсан газар эзэмших эрх шилжүүлэх 2017 оны 02-р сарын 23-ны өдрийн гэрээгээр хийсэн хэлцэл болон 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 60.000.000 төгрөгийг 7 хувийн хүүтэй 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаатай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож, бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .... хариуцагч, хариуцагч ....... итгэмжлэгдсэн төлөөлөгч ........, хариуцагч нарын өмгөөлөгч ........... нарийн бичгийн дарга ....... нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч . 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Завхан аймгийн ..... гудамжны байрлах 115.5 мкв талбайтай хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн ........дугаартай үл хөдлөх хөрөнгө болон ........... дугаартай газар эзэмших эрхийн .......... дугаартай газрын хууль ёсны өмчлөгч, эзэмшигч нь миний бие байгаа юм.

Иймд иргэн Б.........аас миний өмчлөл эзэмшлийн ............байрлах 115.5 мкв талбайтай хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн ............ дугаартай үл хөдлөх хөрөнгө болон .......... дугаартай газар эзэмших эрхийн .........дугаартай газрын албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч ......... нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ..........би 2017 оны 02 сард ...........ээс 15.000.000 төгрөгийг 1 сарын 10%-ын хүүтэйгээр зээлж авсан юм. ....... надад мөнгө зээлэхдээ ямар нэг барьцаа өгөх хэрэгтэй гэсэн. Надад тухайн үед эхнэр бид 2-ын өмчлөлд байдаг Завхан аймгийн ...........дугаартай бүртгэлтэй 115,5 мкв, ....... дугаартай бүртгэлтэй 50мкв хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө байсан. Тухайн үед ........эд надад энэ хөрөнгөнөөс өөр хөрөнгө байхгүй гэдгийг хэлж байсан. ........ тэгвэл үл хөдлөх хөрөнгөө миний нэр дээр шилжүүлж өг гэсэн. 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Ш..........ээс зээлсэн 15.000.000 төгрөгийн зээлийн барьцаан дээрх ........... дугаартай бүртгэхдээ хоёр үл хөдлөх хөрөнгөө бэлэглэлийн гэрээгээр ........ийн нэр дээр шилжүүлсэн. Би гэрээний дагуу зээлсэн 15.000.000 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд буцаан төлж чадахгүй байдалд хүрч энэ талаараа ..........эд мэдэгдэхэд тэгвэл гэрээгээ сунгая гээд зээлийн гэрээг эхэндээ нэг сараар сунгаж байгаад сүүлдээ нэг жилээр 10% хүүтэйгээр сунгасан юм. Надад дахин мөнгөний хэрэг гарч би 2017 оны 03 дугаар сард дахин 10.000.000 төгрөгийг 10%-ийн хүүтэй зээлж удахгүй 8.000.000 төгрөгийг нь буцаан төлж нийт зээлийн үлдэгдэл өмнөх 15.000.000 төгрөгийн зээлтэй нийт 17.000.000 төгрөг болсон юм. Ингээд надад зээлээ төлөх боломж гарахгүй явсаар энэ хугацаанд зээлдүүлэгч ......ийн хүсэлтээр зээлийн гэрээг сунгаснаар 2024 он гарсан. 2024 он гарсаар ...... өр чинь 140.000.000 төгрөг болсон. Одоо надад 70.000.000 сая төгрөг өгвөл өр салъя чадахгүй бол байраа сулла гэж шаардаж сүүлдээ утсаар загнаж эхнэрийн ажлын газраар очиж, гэрээр ирж дарамталж миний болоод эхнэр 3 хүүхдийн маань зөвшөөрөлгүй амьдарч байгаа гэр орныг маань зарна гэж гадуур зарлаж явж байсан. Ингэж өдөр бүр дарамталсаар 2024 оны 02 дугаар сард дээрх ..........дугаартай хоёр үл хөдлөх хөрөнгийн доорх 435мкв газрыг эзэмших эрхийг өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Миний хувьд амьдралынхаа туршид хөдөлмөрлөж бүтээн босгосон гэр орноо 17.000.000 төгрөгийн өр зээлд алдахыг зөвшөөрөхгүй. Би эхнэр, насанд хүрээгүй 3-н хүүхдийн хамт амьдардаг . Би өөрөө ...........эд тавьсан өр зээлээ төлж барагдуулна. Бусдын өмнөөс хүлээсэн миний үүргийг манай гэр бүлийн бусад гишүүд хариуцах, хохирох учиргүй гэж үзэж байна. Иймд .........ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч чадахгүй байна.

...........ээс 2017 оны 2 сард 15.000.000 төгрөгийн зээл авсан. Тэр зээлийн барьцаанд байр, газрын гэрчилгээгээ өгсөн. Дараа нь 12.500.000 төгрөгийн зээл авахдаа машин барьцаалсан. 12.500.000 төгрөгөөс 8.000.000 төгрөгийг аваачиж өгсөн, гэтэл та 3.000.000 төгрөг авчирч өгсөн гэж яриад байна. 12.500.000 төгрөгийн зээлийн хүүд 3.000.000 төгрөгийг өгөөд тэгээд 5.000.000 төгрөг хасуулаад машинаа авч байсан. Гэтэл та нар ярихдаа 3.000.000 төгрөгийг зээлийн хүүд өгсөн гэж яриад байна. Нэхэмжлэгчийн одоо нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэв.

Нэхэмжлэгч ........., нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ......... нар 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн өөрчилсан шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ....... нь хариуцагч ........... нарын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулаад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр ......... нар нь ............ээс 15.000.000 төгрөгийг 2 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлээр харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулан нотариатаар батлуулж бэлнээр зээлж авсан. Уг зээлийн барьцаанд ......... УНЭ улсын дугаартай Ланд крузер-100 маркийн авто машиныг /нотариатаар батлуулсан/, 500 мкв талбай бүхий үйлчилгээний зориулалттай газар эзэмших эрхийг шилжүүлэх гэрээг мөн нотариатаар батлуулсан. 50 мкв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө .........ийн нэр дээр шилжүүлж бэлэглэлийн гэрээг нотариатаар батлуулсан. Мөн 115.5 мкв хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг ........ийн бэлэглэлийн гэрээг нотариатаар батлуулан шилжүүлэн барьцаанд тавьж талууд хүсэл зоригоо илэрхийлэн тодорхой бодит үйлдлээр гэрээ байгуулж хэлцэл хийсэн. 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр зээлийн гэрээний нэмэлт нөхцөлөөр бичиг үйлдэж ........ 12.500.000 төгрөгийг сарын 7 хувийн хүүтэй нэмж зээлэн нийт зээлийн үлдэгдэл 27.500.000 төгрөг болсон. Ингэж нэмж авсан 12.500.000 төгрөгийг авахдаа өмнө авсан 15.000.000 төгрөгийн хүү 1.500.000 төгрөгийг өгсөн. 2017 оны 07 дугаар сарын 01-энд ............ нар нь 41-11 УНЭ улсын дугаартай барьцаанд тавьсан Ланд крузер-100 маркийн авто машинаа ажил явдал гарсан гээд 3 хоногийн хугацаатай авч явсан. Ингэж ирэхдээ 12.500.000 төгрөгийн 3 сар 13 хоногийн хүү 3.000.000 төгрөгийг өгч авто машинаа авч яваад буцааж өгөөгүй. Үүнээс хойш өдийг хүртэл нэг ч төгрөг өгөөгүй байгаа. Зээл төлөх хугацаа болоход зээлийг хүүгээ ч төлөхгүй, бид шүүхийн шийдвэрт өртэй, танд барьцаа хөрөнгө хангалттай байхад та санаа зоволтгүй хүүгээ тооцоод л явж бай гээд зээлийн гэрээг нэг жилээр сунгасан. Ингэхдээ зээлийн хүүг сарын 7 хувь болгохоор тохиролцоод гэрээ байгуулсан. Гэвч дараа жилийн зээл төлөх хугацаа болоход Тэс петролумын хажууд 430 мкв талбайтай газар байгаа зарах гээд зар тавьсан, хугацаа орох гээд байна гээд зээлээ мөн л нэг жилээр сунгасан. Ингэхдээ хүүгээс хүү огт бодохгүй үндсэн зээлээ сарын 7 хувийн хүүгээр бодоод сунгаад байсан. Ингээд 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр тооцоо нийлэхэд хүү алданги нь гэрээний дагуу үндсэн зээлтэйгээ 77.275.000 төгрөг болж байсан. ........... нар нь түмэн зовлон тооцоод төлбөрийн чадвар ч байхгүй байсан тул .......... сайхан сэтгэл гарган зээлийн хүүг бууруулан харилцан тохиролцож 60.000.000 төгрөг болгон зээлийн гэрээг шинэчлэн байгуулж 8 сарын хугацаатай сарын 7 хувийн хүүтэй тооцоохоор гэрээг бичгээр байгуулсан. Гэвч 8 сарын хугацаа өнгөрөхөд мөн нэг ч төгрөг төлөөгүй, мөнгөө нэхэж очихоор арга нь нарийсаж алтан бурхан олсон, Өвөр Монголоос хүн үзэхээр ирж байгаа гэж хэсэг явж байснаа ковид гараад буцаад явсан гээд дараа нь нэг пургон машин зарах гэж байна, холбооны ард граж зарах гэж байна гэх мэт худал үнэн хэлж явсаар 2022 оны 8 дугаар сарын 03-нд эцсийн хугацаа 10 дугаар сарын 01 гэхэд зээлийг бүрэн төлж барагдуулна. Барагдуулж чадахгүй бол барьцаанд байгаа газар байраа чөлөөлж өгнө гэж амлалт өгч баталгаа гаргаж өгсөн боловч мөн л элдэв шалтаг тооцсоор өдий хүрсэн. 7 жилийн хугацаанд ........... нар барьцаанд тавьсан авто машинаа зарж борлуулсан боловч өөрсдөө ашгаа хүртэж зээлдэгчид нэг ч төгрөг өгөөгүй. Мөн одоог хүртэл ............йн нэр дээр шилжүүлсэн зээлийн барьцаанд байгаа хувийн орон сууцанд амьдарч, авто засварын газраа ажиллуулан ашиг орлого олон үр шимээ хүртсээр байгаа боловч гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа нь шударга бус байна. Гэтэл ....... нь зээлсэн мөнгөө авч чадахгүй, зээлийн үр шим болох зээлийн хүүгээ ч авч чадахгүй зээлийн барьцаанд байгаа газар, үл хөдлөх хөрөнгийг ашиглаж үр шимийг нь хүртэж чадахгүй өнөөдрийг хүртэл хохирсоор явж байна. ........ нар нь хүн чанар муутай, жудаггүй, худлаа өрөвдүүлж залилан хийгээд яваад байгаа нь тодорхой байна. Тооцооны хувьд 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн гэрээтэй уялдаа холбоотой 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн шинэчлэн байгуулсан гэрээгээр 60.000.000 төгрөгийг сарын 7 хувийн хүүтэй 8 сараар тооцохоор байгуулсан боловч хуульд зээлийн хүүгээс хүү тооцохгүй гэж заасан тул үндсэн зээл болох 27.500.000 төгрөгийг 8 сарын хугацаатай сарын 7 хувийн хүүтэй бодоход хүү нь 15.400.000 төгрөг, зээлийн гэрээний 4-т заасан хугацаа хэтэрсэн алданги нь хуульд зааснаар үндсэн зээлийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй тул алданги нь 13.750.000 төгрөг гэж тооцоход хүү алданги нь нийлээд 29.150.000 төгрөг болж байна. Үүн дээр зээлийн гэрээний 60.000.000 төгрөгийг нэмэхэд 89.150.000 төгрөг болж байна. Иймд ....... нараас 89.150.000 төгрөгийг гаргуулж, Завхан аймгийн ...........тоот 115.5 мкв талбайтай хувийн сууц үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө .......... дугаартай эд хөрөнгө, 50 мкв худалдаа үйлчилгээний зориулалттай ........ дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, ......... тоот хаягт байрлах ......... дугаартай 435 мкв газар болох барьцааны хөрөнгөөр үүргийг гүйцэтгэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч ....... нар нэхэмжлэгч .......эд холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ..........ээс 2017 оны 02 дугаар сард 15.000.000 төгрөг, 2017 оны 03 дугаар сард 12.500.000 төгрөг нийт 27.500.000 төгрөгийн үндсэн төлбөртэй байсан бөгөөд 2017 оны 07 дугаар сард үндсэн төлбөрөөсөө 8.000.000 төгрөгийг ....ийнд бэлэн хүргэж өгсөн. Ингээд нийт төлбөр 19.500.000 төгрөг үлдэж жил бүр хүүгээс хүү бодож гэрээ байгуулдаг байсан. Ингээд зээлсэн мөнгөндөө одоо амьдарч байгаа Завхан аймгийн ............хаягт байршилтай 50мкв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө мөн 115,5 мкв бүхий хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээгээр ....д барьцааны зүйл болгон шилжүүлсэн.... Мөн Завхан аймгийн ......... хаягтай ........гэсэн гэрчилгээний дугаартай 50 мкв талбай бүхий, 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй, 2008 оны 04 сарын 28-ны өдөр гэрчилгээ олгож байсан газар эзэмших эрх шилжүүлэх 2017 оны 02 сарын 23-ны өдрийн гэрээгээр Газар эзэмших эрхийг барьцааны зүйл болгон .......... нэр дээр шилжүүлсэн. Гэтэл ....... нь барьцааны зүйл болгон Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зааснаар өөр хэлцлийг халхавчлах зорилгоор дүр үзүүлэн хийж түр шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгө болон газар эзэмших эрхийг өөртөө шилжүүлэн авч одоогоор бэлэглэгч талаас эд хөрөнгийг чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан маш их гомдолтой байна.

Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1 дэх хэсэгт бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн бол бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох үндэслэл үүсэж байна.

Иймд бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн нь бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох үндэслэл үүссэн бөгөөд өөр хэлцлийг халхавчлах зорилгоор дүр үзүүлэн хийсэн Завхан аймгийн ........ хаягтай .......... гэсэн гэрчилгээний дугаартай 50 мкв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө 115,5 мкв бүхий хувийн орон сууцыг 2017 оны 02 сарын 09-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ, Завхан аймгийн ........ хаягтай ...........гэсэн гэрчилгээний дугаартай 500 мкв талбай бүхий 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй 2008 оны 04 сарын 28-ны өдөр гэрчилгээ олгож байсан газар эзэмших эрх шилжүүлэх 2017 оны 02-р сарын 23-ны өдрийн гэрээгээр хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож, бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож өгнө үү. Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөнтэй холбогдуулан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлж байна.

2020 оны 4 сарын 01-ний өдөр 60.000.000 төгрөгийг 7 хувийн хүүтэй 2020 оны 12-р сарын 01-ний өдөр хүртэл хугацаатай зээлийг гэрээг байгуулсан байна. Гэтэл ........ нь нэхэмжлэллийн шаардлагаа өөрчилсөн нэхэмжлэлдээ ...2020 оны 04-р сарын 01-нд ........... нартай тооцоо нийлж 60 сая төгрөгөөр тохиролцсож 8 сарын хугацаатай сарын 7 хувийн хүүтэй тооцохоор зээлийг гэрээг шинэчлэн байгуулсан нь өмнөх 2017 оны 02-р сарын 23-ны зээлийн гэрээтэй уялдаа холбоотой юм гэжээ. Өөрөөр хэлбэл 2020 оны 04-р сарын 01-ний өдөр ..........нарт 60 сая төгрөгийг зээлж шилжүүлж өгөөгүй байгаа байдал нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл юм. Иймд энэхүү хэлцэл нь хүчин төгөлдөр бус тул 2020 оны 04-р сарын 01-ний өдөр 60.000.000 төгрөгийг 7 хувийн хүүтэй 2020 оны 12-р сарын 01-ний өдөр хүртэл хугацаатай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож өгнө үү гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэв.

Нэхэмжлэгч, сөрөг нэхэмжлэлийн хариуцагч .........сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч ........ нарын сөрөг нэхэмжлэлтэй танилцаж хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах тайлбарыг гаргаж байна. Анх 2017 оны 2 дугаар сарын 23-нд .......нар 15.000.000 төгрөгийг 2 сарын хугацаатай сарын 10%-н хүүтэй зээлэхээр харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулан нотариатаар батлуулан бэлнээр 15.000.000 төгрөг зээлж авсан. Зээлийн барьцаанд 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр УНЭ 41-11 улсын дугаартай ландкрүзер-100 автомашин / нотариатаар батлуулсан/, 500мкв үйлчилгээний / авто засварын/ зориулалттай газрыг газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээ /нотариатаар батлуулсан/, 50 мкв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг миний нэр дээр шилжүүлсэн / бэлэглэлийн гэрээ байгуулж нотариатаар батлуулсан/, 115,5 мкв хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг миний нэр дээр шилжүүлсэн / бэлэглэлийн гэрээ байгуулан нотариатаар батлуулсан/ барьцаанд тавьсан. 2017 оны 3 дугаар сарын 17-нд зээлийн гэрээний нэмэлт нөхцөлөөр бичиг үйлдэн 12.500.000 төгрөгийг сарын 7%-н хүүтэй зээлж авсан. 2017 оны 7 дугаар сарын 01-нд барьцаанд байсан автомашиныг ажил явдал гарсан гэж 3 хоногийн хугацаатай авч яваад буцааж тавиагүй. Энэ хугацаанд 8.000.000 сая төгрөг биш 4.500.000 төгрөгийг хүү төлсөн байдаг. Ингээд зээлийн хугацаа болоход би зээлээ төлөхийг, гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсаар мөнгөө нэхсээр өдийг хүрсэн. Энэ болгонд ..........нар нь элдэв шалтаг, зовлон тоочиж, уйлж унжиж, гуйж гувшсаар гэрээгээ сунгасаар эцсийн хугацаа зааж зээлээ төлөхгүй бол газар байраа чөлөөлнө гэж бичгээр баталгаа гаргаж өгсөн боловч хэлсэндээ хүрэхгүй бас л шалтаг тоочсоор 2024 он гарч зээлээ төлөхийг шаардахад газрын гэрчилгээг миний нэр дээр шилжүүлж бас л аргалсан. Тэгээд би байр, газраа сайн дураараа чөлөөлөхгүй, бас зээлсэн мөнгөө өгөхгүй гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан тул би аргаа барж шүүхэд хандсан. Гэтэл огт үндэслэлгүй сөрөг нэхэмжлэл гаргаж байгаад харамсаж байна. Учир нь 2017 оны 2 дугаар сарын 23-ны гэрээ нь нотариатаар батлуулж хүсэл зоригоо тодорхой илэрхийлж бодит үйлдлээр хийсэн хүчин төгөлдөр гэрээ. Мөн би өнгөрсөн 7 жил хариуцагч нарыг зээлээ зохих ёсоор хугацаанд нь төлнө гэсэн амлалт болон миний нэр дээр шилжүүлсэн барьцааны эд хөрөнгөд найдаж өдийг хүрсэн. Энэхүү байдал ч эд хөрөнгөө шилжүүлсэн хэлцлээр нотлогдсон байна. Хариуцагч нар юунд маш их гомдоод байгааг ойлгохгүй байна. Миний нэр дээр шилжүүлсэн барьцаанд байгаа хувийн орон сууцандаа амьдарч, авто засварын газраа ажиллуулж үр шимийг нь хүртэж байж юундаа маш их гомдоод байгааг ерөөсөө ойлгохгүй байна. Харин миний хувьд зээлсэн мөнгөө авч чадахгүй хохирсоор байгаа гомдох ёстой хүн нь би баймаар юм.

Иймд бүх зүйл нотлох баримтын хүрээнд баталгаа нотолгоотой бодитоор хийгдсэн гэрээ хэлцэл тул сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй учир хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч нарын өмгөөлөгч .............шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ шүүх хуралдаанд талууд харилцан тэгш эрхтэй оролцож байгаа, мөнгө зээлүүлсэн тал давуу эрхтэй оролцоно гэсэн зүйл байхгүй. Бид бүхэн өнөөдөр зээлийн гэрээний талаар, хэлцлийн талаар ярилцаж байгаа болохоос хэн нэгэн буруутай этгээдийн бусдад хохирол учруулсан асуудлыг яриагүй. Энэ бол Иргэний хуулийн ойлголтоор гэм буруугийн асуудал хэлэлцээгүй, зээлдэгч, зээлдүүлэгч нарын хоорондох зээлийн гэрээтэй холбоотой асуудал. Зээлдэгч зээлдүүлэгч хоёрын эрх үүрэг хүсэл сонирхол яаж илрэх вэ гэхээр зээлдэгч маань мөнгө зээлэх хүсэл сонирхлоо илэрхийлж зээлдүүлэгч мөнгө зээлүүлж болно. Мөн мөнгө ашигласны төлөө хүү авч байна. Зээлдэгч зээлийн хүүг зөвшөөрөөд зээл авч байгаа. Гэтэл өнөөдөр нэг өрөө байрны мөнгөөр тоглочихлоо гэж байна. Шаардах эрх хаана үүссэн юм бэ гэдэг асуудал бас гарч ирнэ. Тэгвэл шаардах эрх 2017 онд үүссэн. Өнөөдөр 2024 онд та нэхэмжлэл гаргасан. Иргэний хуулийн гэрээтэй холбоотой шаардах эрх 3 жил байдаг. Яг хөөн хэлэлцэх хугацааны талаар ярих юм бол олон зүйл яригдана. Тийм учраас миний үйлчлүүлэгч үндсэн мөнгөө төлье гэж байгаа учраас хөөн хэлэлцэх хугацааны талаар ярихгүй байя. 3 удаагийн зээлийн гэрээний асуудал яригдаж байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зээлийн гэрээг тодорхой зааж өгсөн байна. Юу гэж заасан бэ гэхээр зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байна. 2020 оны зээлийн гэрээ чинь энэ хуулийн энэ заалтаар явна. 60.000.000 төгрөгийг өгсөн мэт та тайлбарлаж байна. Гэтэл 60.000.000 төгрөгийн зээлийн гэрээг нотариат дээр хуураад өгсөн мэт ойлгуулаад хийсэн гэрээ, энэ гэрээ өөрөө хууль бус хэлцэл. Үйл явцын хүрээнд ярихдаа та бүхэн зөвтгөж яриад байх шиг байна. Гэхдээ Иргэний хуульд зээлийн гэрээ гэдгийг биет байдлаар шилжсэн байхыг хэлнэ. Гэтэл та бүхэн нотариат дээр очоод энэ хүн надаас 60.000.000 төгрөгийг зээлж байгаа юм аа , гэрээ нь энэ байна гэж хуураад хууль бус гэрээ хийсэн байна. 27.500.000 төгрөгөө 60.000.000 төгрөг болгож гэрээ байгуулсан байна. 2020 онд 60.000.000 төгрөг, 2022 онд 60.000.000 төгрөг, газар шилжүүлэхэд 60.000.000 төгрөг гэсэн байна. Энэ 60.000.000 төгрөг яаж яваад байна вэ гэхээр үл хөдлөх эд хөрөнгийг бэлэглэлийн гэрээн дээр 60.000.000 төгрөгөөр үнэлээд хийсэн байна. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд ингэж л харагдаж байна. Тэгэхээр 2020 онд хийсэн зээлийн гэрээ бол дүр үзүүлэн хийсэн өөр зүйлийг халхавчлах зорилгоор хийсэн хууль бус буюу гэрээ болж байна. Энэ гэрээ хууль бус юм бол энэ гэрээтэй холбоотой асуудлыг 2017 онд байгуулсан гэрээний хүрээнд ярих боломжтой. 2017 онд юу гэж гэрээ байгуулсан юм бэ гэхээр 17.000.000 төгрөгийг 2 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлнэ гэж байгуулсан. Тийм учраас 2 сарын хугацаа дуусаад та бүхэн шүүхэд нэхэмжлэл гаргах эрх үүссэн. Гэтэл нэхэмжлэл гаргаагүй, 1.500.000 төгрөгийн зээлийн хүү авсан. Дараа нь 12.500.000 төгрөг зээлүүлсэн, ингэж зээлүүлэхдээ ямар нэгэн барьцаа хөрөнгө нэмж аваагүй. Өмнөх зээлийн гэрээн дээрээ бэлэглэлийн гэрээгээр буюу мөнгө зээлэх гэрээ байгуулахаасаа өмнө газрыг, бэлэглэлийн гэрээгээр орон сууцыг нь шилжүүлж авсан. Ямар нэгэн зүйл манай нэр дээр шилжүүлж байж зээл ав гэсэн болзлыг тавьсан байна. Та тайлбартаа барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж өгнө үү гэж байна. Энэ үүргийн гүйцэтгэлийг ярих юм бол та машин дээр ярих боломжтой. Бэлэглэлийн гэрээг үүргийн гэрээтэй хольж болохгүй. Бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 276 дээр заасан байгаа. Түүнээс биш ямар нэгэн зээлийн барьцаанд бэлэглэлийн гэрээг хийхгүй. Бэлэглэгч маань ямар нэгэн байдлаар эд хөрөнгөө шилжүүлсэн боловч бэлэг хүлээн авагч бэлэглэсэн хүнээ хөөгөөд чөлөөлж өг гэж байна. Энэ үйлдэл нь хуульд зааснаар бэлэглэгчийг гомдоож байна. Хариуцагч байгаа бүх хөрөнгөө 27.500.000 төгрөгийн зээлд тавьчихсан байна, гэтэл бэлэглэсэн хүнийг одоо танайх гэр оронгоосоо гар, чөлөөлж өг гэж хэлж болохгүй. Тийм учраас бэлэглэлийн гэрээг хууль зөрчиж хийгдсэн, өөр хэлцлийг халхавчилсан, мөн бэлэглэгчийг гомдоож байгаа үйлдэл болох нь харагдаж байна. Тийм учраас бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Зээлийн хүү бодогдоод 2020 онд 60.000.000 төгрөг нь одоо 89.150.000 төгрөг болсон гэж байна. Иргэний хуулийн 83 дугаар зүйлд зээлийн гэрээний хугацааны талаар заасан байдаг. Мөн зээлийн хүүг Иргэний хуулийн 282 дугаар зүйлд нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэж зааж өгсөн. Нэг удаагийн шинжтэй зээл юм уу, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн гэрээгээр талууд хэлцэл хийж болно. Гэтэл зээлдэгч маань ашиг олох талаар ярьж байна. Хүү гэдэг нь мөнгө ашигласны төлөө төлж байгаа төлбөр. 2 сарын хугацаатай мөнгө зээлсэн бол зээлийн хүүг 2 сарын хугацаатай төлөх ёстой. Иргэний хуулийн 283.3-т зааснаар хугацаа тогтоосон бол хүүгийн хамт хугацаанаас нь өмнө буцаан өгч болно, хүүг жил тутам төлнө гэдгийг хүчингүй болсон заалт. Тэгэхээр жил бүр хүү төлөхгүй. Жил бүр хүү тооцож авах боломжгүй. Бид бүхний ярьж байгаагаар 27.500.000 төгрөгийн зээлийг 2 сарын хугацаатай зээлсэн, энэ 2 сарын зээлийн хүүг төлөх нь зөв гэж үзэж байгаа. 60.000.000 төгрөг дээр хийсэн хэлцлийг Иргэний хуульд заасан баталгаа байна гэж үзэх юм бол бид бүхэн 60.000.000 төгрөгийн асуудлыг ярина. Зээлдүүлэгч маань өнөөдөр өөрийнхөө байдлыг ашигтай байдлаар шийдвэрлүүлж болохгүй. Анх 27.500.000 төгрөгийг зээлсэн боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан байгаа, бүх эд хөрөнгийг нь бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж авсан, 2020 онд 60.000.000 төгрөг дээр дүр үзүүлэн гэрээ хийсэн гэх мэт хуульд нийцэхгүй байгаа. Хуульд нийцэж байгаа ганц баримт нь 2020 онд хийсэн 60.000.000 төгрөгийн баталгаа байгаа. Гэтэл хуульд нийцсэн энэ 60.000.000 төгрөгийн баталгааг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч юу гэж тайлбарлаж байна вэ гэхээр энэ бол зүгээр явц дундын бичиг болохоос үүргийн гүйцэтгэлтэй хамааралтай бичиг биш гэж тайлбарлаж байна.

Нөгөө талаас хэт өндөр хүүг шүүх багасган тогтоох боломжтой. Зээлдэгчийн эрх ашиг ноцтой зөрчигдөж байгаа бол зээлийн хүүг шүүх багасган тогтоох боломжтой. Өнөөдөр үндсэн зээлээсээ хэд дахин давсан хүү яригдаж байгаа. Нэг жилийн хүү гэхэд л 23.000.000 төгрөг болж байна. Нэг жилийн дараа гэхэд үндсэн төлбөр нэг дахин нэмэгдэж байгаа нь зээлдэгчид маш их хохиролтой. Ийм өндөр хүүг төлөх нь хуульд нийцэхгүй. 1, 2 сарын хугацаанд төлөх боломжтой боловч урт хугацаанд зээлдэгчид маш их хохиролтой. Амьдралын эх үүсвэрийг бүрэн тасалж байгаа үйлдэл. Үндсэн зээл нь 27.500.000 төгрөг байхад зээлийн хүү нь 80.0 гаруй сая төгрөг болж байна. Гэтэл чамайг бодоод хасаад 60.000.000 төгрөг болж байна гээд 27.500.000 төгрөгийн зээл 4 жилийн дараа зээлийн хүү нь 30.0 гаруй сая төгрөг болж байна. Өнөөдөр улс орон даяар өдрийн зээлийн хүү, хоногийн зээлийн хүүг шүүх өндөр байна гэж шийдвэрлэж байна. Тийм учраас зээлдэгч, зээлдүүлэгч хоёрын эрх үүргийн хүрээнд Иргэний хуулийн хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх байх. Үндсэн зээлийн төлбөр, гэрээнд заасан зээлийн хүүг төлөх нь зүйтэй. Түүнээс биш хэт өндөр хүүг төлөх нь Иргэний хууль болон Иргэний хуулийн зарчим иргэд хоорондын харилцаанд өндөр хүү байна гэж үзэж байна. Тийм учраас энэ байдлыг харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч тал нотлох баримтаар: Завхан аймгийн У.....тоот 115.5 мкв талбайтай хувийн сууц үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө ...........дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, мөн 50 мкв худалдаа үйлчилгээний зориулалттай ......... дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, Завхан аймгийн ............хаягт байрлах ............ дугаартай 435 мкв иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ, итгэмжлэл, хэлэлцэл гэх баримт, газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээ, 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн гэрээ, 2017 оны 2 дугаар сарын 23-ны барьцааны гэрээ, 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээ, 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн зээлийн гэрээ зэрэг баримтуудыг бүрдүүлжээ.

Хариуцагч талаас: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хариу тайлбар, сөрөг нэхэмжлэл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, хариуцагчийн итгэмжлэл зэрэг баримтуудыг бүрдүүлжээ.

Шүүх зохигчдын хүсэлтийн дагуу нотлох баримтаар: Завхан аймгийн ........ газраас ..............ын хүсэлт, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, газрын төлөв байдал, чанарын захиалгат хянан баталгааны ажил гүйцэтгэх гэрээ, Завхан аймгийн ............ 2024 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн А/33 дугаартай Газар эзэмших эрх шилжүүлэх тухай захирамж, ..........ын газар эзэмших эрхийн гэрчилгээ, Ш.........ийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, ...........газарт гаргасан өргөдөл, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, кадасртрын зураг, ...........ын газрын татварын нэхэмжлэх, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгүүд, үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ, орлогын мэдүүлэг, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүд, үл хөдлөх эд хөрөнгийн тухай бичиг баримтыг нотариатч гэрчилсэн тэмдэглэл, Завхан аймгийн ............. тодорхойлолт, газар эзэмших эрхийн гэрчилгээ, хувийн орон сууцны план зураг, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, ..........ын авто засварын газрын кадастрын зураг, Завхан аймгийн ...........тодорхойлолт, ......ын өргөдө........л, Завхан аймгийн ...... дүгнэлт, тохирлын гэрчилгээ, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаанууд зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ...... нь хариуцагч ....... холбогдуулан ........... дугаартай 435мкв газар, ........... дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, ......... дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүдийг чөлүүлүүлж алдбадан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг анх тус шүүхэд гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

Улмаар хариуцагч ..........нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа:

Завхан аймгийн ..........хаягт байршилтай 50 мкв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө 115,5 мкв бүхий хувийн орон сууцыг 2017 оны 02 сарын 09-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ болон Завхан аймгийн .......... хаягтай, ........... гэсэн гэрчилгээний дугаартай 500 мкв талбай бүхий, 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй, 2008 оны 04 сарын 28-ны өдөр гэрчилгээ олгож байсан газар эзэмших эрх шилжүүлэх 2017 оны 02-р сарын 23-ны өдрийн гэрээгээр хийсэн хэлцэл болон 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 60.000.000 төгрөгийг 7 хувийн хүүтэй 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаатай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож, бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах шаардлага гаргасан.

Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ........ нь хариуцагч .......... нараас 89.150.000 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөнийг зохигч талууд бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зохигчийн шүүхийн хэлэлцүүлэгт тайлбараар дараах үйл баримт тогтоогдов.

Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

Нэхэмжлэгч ...... нь хариуцагч ..........тай зээлийн гэрээ байгуулж 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр 15.000.000 төгрөгийг, 2 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй, хугацаа хэтэрвэл хоног тутамд 0.5 хувийн алданги төлөх нөхцөлтэйгөөр, улмаар нэхэмжлэгч нь .......тэй 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 12.500.000 төгрөгийг 7 хувийн хүүтэй тус тус зээлжээ.

Дээрх зээлийн гэрээний үүрэгтэй холбоотойгоор хариуцагч ........ нарын гуйлтаар Завхан аймгийн У..........тоот 115.5 мкв талбайтай хувийн сууц үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө ......... дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, мөн 50 мкв худалдаа үйлчилгээний зориулалттай ........... дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, Завхан аймгийн ............. тоот хаягт байрлах ............. дугаартай 435 мкв газар зэргийг бэлэглэлийн гэрээгээр нэхэмжлэгч ........эд бэлэглэж, улмаар 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 60.000.000 төгрөгийн зээлийн гэрээг уг үл хөдлөх эд хөрөнгүүдэд тулгуурлан дахин байгуулсан болох нь талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, бэлэглэлийн гэрээ, үл хөдлөр эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хэлэлцэл зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн гэрээ, 2017 оны 2 дугаар сарын 23-ны барьцааны гэрээ, 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээ, 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн зээлийн гэрээнүүдэд үндэслэн тодорхойлжээ.

Хариуцагч татгалзлаа нэхэмжлэгчээс зээлдэж авсан мөнгөө бүрэн төлөөгүй бөгөөд 60.000.000 төгрөг болсон нь үнэн гэдгээ хүлээн зөвшөөрч зээлийн гэрээ болон хэлэлцэл бичиж өгсөн. Дараа нь зээлээ төлөхөд хэцүү байна гээд банкны зээлээ төлүүлэн, үл хөдлөх эд хөрөнгүүдийг зээлийн гэрээний үүргээс хасуулах байдлаар бэлэглэлийн гэрээ байгуулж, одоо 19.500.000 төгрөгийг төлнө гэж маргаж байна.

Нэхэмжлэгч ...... нь анх хариуцагч ...........тай 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 15.000.000 төгрөгийг зээлсэн үйл явдал болон мөн хариуцагч .........тэй 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан зээлийн гэрээгээр 12.500.000 төгрөгийг зээлсэн үйл явдлын талаар талууд маргаагүй.

Хариуцагч ........ нь нэхэмжлэгчид 15.000.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 2 сарын хугацаатай зээлсэн бөгөөд нийт 18.000.000 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр өгөх үүрэгтэй байжээ.

Гэтэл хариуцагч .... нь 2017 оны 2 сараас 4 сарын хооронд нэг сарын хүү 1.500.000 төгрөгийг өгсөн бөгөөд үүнээс хойшхи нэг сарын хүү болон алданги төлөөгүй, 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл үндсэн зээлээс нэг ч төгрөг төлөөгүй ба зээлийн үүргээ биелүүлээгүй байна.

Түүнчлэн хариуцагч М.Даваасүрэн нь 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр дахин 12.500.000 төгрөгийг 7 хувийн хүүтэй нэхэмжлэгч Ш.Батсүхээс зээлсэн бөгөөд үүнээс 8.000.000 төгрөгийг өгсөн гэх боловч энэ талаарх баримтгүй ба 3 сар 13 хоногийн хүү 3.000.000 төгрөгийг өгсөн нь нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байна.

Нэхэмжлэгч ........ нь хариуцагч ......... нарын хооронд Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Зохигчид 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулж, 15.000.000 төгрөгийг 2 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй, хугацаа хэтэрвэл 0.5 хувийн алданги төлөх нөхцөлтэйгөөр, зээлийн барьцаанд ..........УНЭ улсын дугаартай Toyoto маркийн Land cruiser 100 100 суудлын авто машиныг барьцаал, 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 12.500.000 төгрөгийг 7 хувийн хүүтэй, хугацаагүйгээр, мөн 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 60.000.000 төгрөгийг 8 сарын хугацаатай, 7 хувийн хүүтэйгээр, хугацаа хэтэрвэл 0.5 хувийн алданги төлөх нөхцөлтэйгөөр зээлийн барьцаанд Завхан аймгийн ..........тоот 115.5 мкв талбайтай хувийн сууц үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө ........ дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, мөн 50 мкв худалдаа үйлчилгээний зориулалттай ......... дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, Завхан аймгийн ......... тоот хаягт байрлах ........ дугаартай 435 мкв газар зэргийг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авч тус тус зээлийн гэрээ хийж, зээлсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Нэхэмжлэгч ......... нь хариуцагч ........ нарт 3 удаагийн зээлийн гэрээгээр нийт 60.000.000 төгрөг зээлдүүлсэн өөрийнх нь хүсэлтээр зээлийн гэрээг сунгаж байсан. Үндсэн зээл 27.500.000 төгрөгийн хүү, алданги 32.500.000 төгрөг, нийт 60.000.000 төгрөгийн зээлийн гэрээг 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр шинэчлэн байгуулснөөс үндсэн зээл 27.500.000 төгрөгийн 8 сарын хүү болох 15.400.000 төгрөгийг, алданги 13.750.000 төгрөгийг 60.000.000 төгрөгийн зээл дээр нэмж нийт 89.150.000 төгрөгийг гаргуулахыг шаардсан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй бидний хооронд 2017-2020 оноос зээлийн гэрээний харилцаа үүсэж мөнгө төгрөг авч төлбөр тооцоогоо хийж байсан нэхэмжлэгчид хангалттай барьцаа хөрөнгө тавьж, барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг гэж ойлгож байсан. Гэтэл тэрээр тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаггүй байсан тул бидний хооронд байгуулагдсан гэрээнүүд хүчин төгөлдөр бус гэж бодож байна. Зээлийн гэрээгээр авсан мөнгөнөөс бэлнээр 8.000.000 төгрөгийг төлсөн. Хүүд нь нэг удаа 1.500.000 төгрөг өгсөн. Одоо 19.500.000 төгрөг төлнө гэсэн тайлбар гарган маргаж мэтгэлцжээ.

Шүүх зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний харилцаа удаа дараагийн шинжтэй, давтан хийгддэг нь зээлийн үйл ажиллагааг байнга эрхлэн явуулдаг, иргэдтэй байгуулсан гэрээний үр шимийг хүртэж зээлийн үйл ажиллагаа явуулж буйг хуулиар хориглоогүй ч тэрээр аж ахуй нэгж үүсгэн байгуулж тусгай зөвшөөрөл авч улсад зохих татвар хураамж төлдөггүй, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1., 189.2., 189.3.-т зааснаар тусгай зөвшөөрлийн үндсэн дээр байгуулсан гэрээ нь эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрлийг авснаар хүчин төгөлдөр болно, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8.-д зааснаар хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус гэсэн дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, Иргэний хуульд нийцсэн байна.

Хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хэлцэл хийх нь тухайн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 56.1.8.-д зохицуулсан бөгөөд ******* нь зохих этгээдийн зөвшөөрөл буюу ............. зөвшөөрөлгүйгээр зээлийн үйл ажиллагаа явуулж хэлцэл байгуулсан нь зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгч ******* нь иргэд хооронд зээлийн гэрээ байгуулж хүүтэй мөнгө зээлдүүлж хүүгээр ашиг орлого олдог энэ үйл ажиллагааг байнгын шинжтэй тогтвортой явуулдаг болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон тэрээр хуульд зааснаар зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй, мөн олсон ашиг орлогоосоо хүн амын орлогын албан татвар төлдөггүй, хуулинд заасан эрхээ эдэлж буй боловч хуулиар хүлээсэн иргэний үүргээ биелүүлдэггүй байна.

Иймд нэхэмжлэгч *******ын хариуцагч *******тай байгуулсан дээрх зээлийн гэрээнүүд нь зохих этгээдийн зөвшөөрөлгүй зээлийн үйл ажиллагаа эрхэлсэн хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэлтэй.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.-д зааснаар хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүргийн дагуу хариуцагч *******аас зээлж авсан үндсэн мөнгө болон буцаан төлсөн мөнгөний зөрүүг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Хэрэгт авагдсан дээрх баримтууд нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв баримт гэж үнэлсэн болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн урьдчилан төлсөн 673900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 603.700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч .....эд олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч ...........ээс 70.200 төгрөгийг гаргуулж хариуцагч, сөрөг нэхэмжлэгч ......... нарт олгох нь зүйтэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.2, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.3, 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ....... нараас 89.150.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ......эд олгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.10 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан ..........нарын хооронд 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ болон 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн гэрээгээр хийсэн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, ..........ийн нэр дээр бүртгэгдсэн Завхан аймгийн ........ тоот 500мкв талбайтай худалдаа үйлчилгээний барилга зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 115.5 мкв хувийн орон сууцны өмчлөх эрхийг хүчингүй болгож, тус эд хөрөнгүүдийг ...........ын нэр дээр бүртгүүлэхийг .......т даалгаж, түүний 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн урьдчилан төлсөн 673900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 603.700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ......... олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч ........ээс 70.200 төгрөгийг гаргуулж хариуцагч, сөрөг нэхэмжлэгч ........ нарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ