| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2017/0354/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/332 |
| Огноо | 2017-12-14 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Амартүвшин |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 2017/ШЦТ/332
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,
Улсын яллагч Б.Амартүвшин,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл,
Шүүгдэгч Д.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д-ийн Б-од холбогдох эрүүгийн 1738002790079 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Д.Б-,
Шүүгдэгч Д.Б- нь 2017 оны 09 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө согтуурсан үедээ Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 2 дугаар багийн нутаг Цахирын шил гэх газар иргэн Б.Б-ын эрүү болон цээжин тус газар хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, иргэн Д.Э-ы баруун гуян тус газар хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Б- нь 2017 оны 09 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө согтуурсан үедээ Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 2 дугаар багийн нутаг Цахирын шил гэх газар иргэн Б.Б-ын эрүү болон цээжин тус газар хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, иргэн Д.Э-ы баруун гуян тус газар хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...2017 оны 10-р сарын хэдний өдөр байсныг одоо сайн санахгүй байна. ...бид нарыг Мядагаа гэх айлд яваад ороход Б.Б- нь тухайн айлын баруун талынх нь хоймор газарт хэвтэж байсан. Тэгтэл Б.Б- надад хандан энэ архи уудаггүй хүн яагаад архи уучихсан юм бэ гэж хэлсэн. Тэгээд би Б.Б-т хандан энэ хоёр бацаан хонь, ямаа ав гэхээр би баярлаад архи уучихлаа гэж хэлсэн. Тэгсэн чинь Б.Б- ямар сонин тохиолдол вэ гэж байсан. Тэгээд Б.Б- бид хоёр ярьж сууж байгаад маргалдсан. Би юунаас болж маргалдсан гэдгээ мэдэхгүй байна. Тэгэхэд би Б.Б-ын өөдөөс хутга бариад босоод ирсэн. Тухайн үед Д- миний араас хоёр гарыг маань хамж тэвэрч аваад орон дээр суулгаад нилээн байсны дараа намайг хатгачихлаа гэсэн. Тэгээд би Д-г намайг тавиач гэтэл Д- тавихгүй намайг тэврээд суугаад байсан ба нилээн байж байгаад намайг тавьсан. Би хаанаасаа юун хутга гаргаж ирснээ мэдэхгүй байна. Би гэрээсээ гарахдаа хонь нядлах хутга авах гэж байснаа хутгагүй айл гэж ямар юм байдаг юм бэ гээд больсон. Үүнийг манай эхнэр Түвшинжаргал, манайд байшин барьж байсан Даваа нар мэдэж байгаа. Тэгээд бид нар буцаж сууцгаагаад Д- өврөөсөө нэг шил архи гаргаж ирээд бид нар гаргаж ирсэн архийг ууцгаасан...” гэх мэдүүлэг,
Хохирогч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2017.09.29-ний 03 цагийн үед Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 2-р багийн нутаг “Хул азарга” гэх газар Д-ын гэрт намайг унтаж байхад Б-оо, Д- нар гаднаас орж ирсэн. Нэг бүтэн, нэг тал шил архийг хувааж уусан. Б-оо миний дээр сууж байгаад нүүр хамар луу цохисон. Би яагаад ингэж байгааг нь асуухад “миний алах хүн чи мөн байна” гэж хэлсэн. Б-оо зүүн талын өмдний карманаасаа богинохон хутга гаргаж ирээд надруу дайрах гэхээр нь Д- Б-оогийн араас барьж автал Д-гийн баруун гуянд хутгалсан. Тэгээд хэсэг ярьж сууцгаасан. Б-оо намайг Д-гаар 0.5л архи авахуул гэж хэлсэн юм. Би архи авахуулахгүй гэдгийг хэлсэн. Тэгтэл Б-оо нөгөө хутгаараа миний зүүн эрүүн тус газар хутгалсан. Дараа нь цээжний зүүн хэсэгт 1 удаа хутгалсан. Айлын гэрт цус нь гоожсон байгаа. Б-оо намайг хутгалчхаад унтаад үлдсэн. Би сумын төв рүү орж эмнэлэгт ирсэн юм. ...Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12, 16 дугаар хуудас/,
Хохирогч Д.Э-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2017.09.29-ний өдрийн 19 цагийн үед Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 1 дүгээр багийн “Хул азарга”-ын овооны аманд манайх Хэнмэдэхийн хажууд буусан юм. Тэгээд би нэг шил архи задалж Хэнмэдэх бид 2 хувааж уусан. Тэгээд сумын төв рүү явж би 3 шил архи, Хэнмэдэх 1 шил архи авсан. Тэгээд бид хоёр Б-оогийн гэрт очсон. Тэнд нэг шил архиа хувааж уугаад Б-оод би нэг хонь өгөхөөр болсон ба тэр хонио нядалж авахаар явсан юм. Замдаа 1 шил архи хагарсан. Би өвөрт байсан нэг шил архиа гаргаж талыг нь уусан. Цас ороод шуураад байхаар нь С.Р- эгчийнд очсон. Цахирын шил гэдэг газар С.Р- эгчийнд Б.Б- унтаж байсан. Б.Б-ыг би босгож тал шил архиа гаргаж ууцгаасан. Б-оо ах Б.Б- ахыг цохиж аваад тоглоод байгаа юм байх гэж бодсон, би тэгээд архиа дуусгасан. Б.Б- орон дотроо завилаад сууж байсан юм. Б.Б- луу Б-оо дайраад байхаар нь би Б-оогийн араас нь тэвэрч авсан. Тэгээд баруун талын орон дээр суусан. Тэгтэл миний хөл мэдээгүй болсон. Би дараа нь хонь алга болчихлоо гэхээр нь гадаа гараад хэсэг байж байгаад ороод ирсэн чинь Б.Б- ахын зүүн талын эрүү болон зүрхэн тус газар хутгалсан байсан. Б.Б- ахын эрүүнээс нь цус гоожиж байсан. Тэгээд өглөө түргэн ирээд сумын төв рүү Б.Б-ыг аваад явсан. Б-оо хэсэг унтаж байгаад өглөө явсан. Би эмнэлэгт хүргэгдэж ирсэн байсан. Яг намайг хутгалж байхад 03 цаг өнгөрч байсан. Миний баруун гуян тус газар хутгалсан байсан. Нэг оёдол тавиулсан. ...Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 21, 26 дугаар хуудас/,
Гэрч П.Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Цахирын шил гэдэг газар С.Р- эгчийнд Б.Б- унтаж байсан. Б-оо ах Б.Б- ахад чамтай би үзэлцэх гэж ирлээ гэж хэлж байсан. Б.Б- орон дотроо завилаад сууж байсан. ...Б.Б- луу Б-оо дайраад байхаар нь Д- араас тэврээд авсан. Тэгээд удалгүй Д- намайг хутгалчихлаа гэж хэлсэн. Би тэр үед Б.Б-ын хажууд сууж байсан. Д- баруун гуяндаа хутгалуулсан байсан. Тэгээд үлдсэн 1 шил архиа хувааж ууж байгаад талд нь оруулсан. Б-оо Б.Б-ын нүүр ам руу нь гараараа цохиод байсан. Б.Б- надад чамд хийсэн гэм байхгүй гэж хэлж байсан. Айлын хонь шуурганд уруудаад явчихлаа гэхээр нь би гарч хониных нь араас хэсэг явж байгаад эргээд ирсэн чинь Б.Б-ын эрүү болон зүрхэн тус газар нь Б-оо хутгалсан гэж байсан. Тэгээд түргэн дуудсан, Б.Б- ахын эрүүнээс цус алдсан. Тэгээд өглөө нь түргэн ирээд сумын төв рүү авч явсан. Б-оо хэсэг унтаад өгсөн...манай нутгийн хүмүүс Д.Э-ыг хонь Д- гэж дууддаг юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 28, 32 дугаар хуудас/,
Гэрч С.Р-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2017.09.29-ний өдрийн 22.30 цагийн үед Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 2 дугаар багийн нутаг Цахирын шил гэдэг газар манайд Б.Б- сумын төвөөс ирлээ гэсээр ирсэн. Би хоол хийж өгөөд унтсан. Гэтэл шөнө 03 цаг 28 минутын үед гаднаас Б-оо, Хэмээ, Д- нар халамцуу орж ирсэн. Хэмээ Б.Б-ыг дуудаж босгоод нэг шил архи аваад ирлээ гэж хэлсэн. Б.Б- орон дотроо завилаад сууж байсан. Манай гэрийн зүүн талд газарт унтаж байсан. Гэтэл Б-оо нь Б.Б-ыг чамайг ална гээд нүүр, ам, гэдэс орчим нь цохиод байсан. Тэгээд би яагаад хүн цохиод байгаа юм гэж хэлсэн. Тэгээд хэсэг байж байснаа дахиад цохиод байсан. Тэгснээ Б-оо би чамайг алах гэж ирсэн гээд байсан. Тэгээд Б.Б-ыг хутгалах гээд зүүн карманаас жижиг тонгорог гаргаж ирсэн. Гэтэл Д- нутгийн минь хөгшин ахыг хутгалж яах гэсэн юм гэж хэлсэн. Хариуд нь Б-оо тэгвэл чамайг хутгална гээд гарынхаа араар Д-г цохиж аваад баруун гуян тус газар хутгалсан. Тэгээд хэсэг байж байснаа архиа ууж байсан. Тэгээд Б.Б- Б-оо нар хоорондоо маргалдаж ноцолдож байснаа Б-оо нь эхлээд хацар болон зүрхэн тус газар хутгалсан. Салгаад боль гээд байхад Б-оо нь болихгүй байгаад байсан. Тэнд байсан хүмүүсийг бүгдийг нь ална гээд байсан. Б.Б-ын хацран тус газраас их цус гоожиж байсан. Би анхан шатны тусламж үзүүлсэн. Тэгээд Б-оо бид нарт өөрийгөө хутгалсан гэж хэлээрэй гээд байсан. Тэгээд би сумын эмнэлэг рүү утсаар ярьж дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/,
Гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2017 оны 09-р сарын 30-ны өдөр Цэцэрлэг сумын иргэн Б.Б- нь сумын хүн эмнэлэгт бусдад хутгалуулсан байдалтай хүргэгдэж ирсэн. Ирэхдээ биеийн байдал маш хүнд, зүүн талын хацар дээр шанаанаас жавж хүртэл 5-6см орчим зүсэгдсэн шархтай, уг зүсэгдсэн шар нь амны хөндий рүү нэвтэрсэн, цээжинд суганы урд шугамаар хөхний түвшинд 1см орчим шархтай, шархнаас бага зэргийн хар хүрэн өнгийн цус гарсан. Өөрөөс нь биеийн байдлыг асуухад амьсгалахад цээжээр өвдөнө, амьсгалахад хүнд байна гэсэн. Ингээд даралт болон захын цусан дахь хүчил төрөгчийн хэмжээг үзэхэд дээд даралт 100, доод даралт 80 орчим, хүчил төрөгч нь 80-аас бага, пүүлс нь 1 минутанд 100 орчим удаа цохилж байсан. Ингээд би Нэгдсэн эмнэлгийн орлогч дарга ЭрдэнэБ.Б- луу залгаж зөвлөгөө авч зөвлөсөн эмчилгээнүүдийг хийсэн. Ингээд эмчилгээг хийгээд 1 цаг орчмын дараа ЭрдэнэБ.Б- эмч рүү дахин яриад биеийн байдлыг танилцуулаад Мөрөнгөөс мэс заслын групп гаргахаар шийдвэрлэсэн. Миний хувьд яг цээжний хөндий рүү шарх нэвтрээгүй тул дотор цэвэр байна гэж хэлээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 40 дүгээр хуудас/,
Шинжээч Р.Ням-Осорын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...мэс заслын эмч нарын мэс заслын ажилбар хийсэн бичлэгт онош цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх уушиг авчилт /шалчийлт/ эмчилгээ, цээжний хөндийд гуурс тавих, антивотикийн эмчилгээ, өвдөлт намдаах эмчилгээ хийгдэж байгаа ба биеийн байдал харьцангуй дээрдэж байгаа гэх үзлэгийг Б.Б-ын биед хийхэд хутга орсон гэх шархнаас гадна, цээжний зүүн ар хэсэгт гуурс тавигдсан зүслэгийн шархтай байсан. Хэрвээ цээжний хөндий рүү нэвтрээгүй бол цээжний хөндий нэвтэлж гуурс тавих шаардлагагүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 42 дугаар хуудас/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 605 дугаартай:
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 631 дугаартай:
Нэгдсэн эмнэлгийн шүүх эмнэлгийн комиссын 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.
Иймд шүүгдэгч Д.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Б-ыг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөнг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч Д.Б-ын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан торгох ял оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Хохирогч Б.Б-, Д.Э- нар нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2017 оны 11 дүгээр сарын 03, 28-ны өдөр эвлэрлийн гэрээ /хх-ийн 111, 122 дугаар хуудас/ хийсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн 1738002790079 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР