Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2023/0964

 

 


                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч C.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, 
Нэхэмжлэгч: “Х” ХХК        
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Э, Л.А, М.М 
Хариуцагч: Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын хяналт, шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Мө, Ц.Б, Ц.С    
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Т, Х.А  
Нэхэмжлэлийн шаардлага: Улсын байцаагч нарын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн №**************1 дугаартай нөхөн ногдуулалтын актаар тогтоосон *******,542,632,045.61 төгрөгөөс 7,02*******,11*******,64*******.01 (долоон тэрбум хорин найман сая нэг зуун арван найман мянга зургаан зуун дөчин есөн төгрөг нэг мөнгө) төгрөгөөр багасгах. 
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А, Д.Э, М.М, хариуцагч Ц.Мө, Ц.Б, Ц.С, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У нар оролцов.   

ТОДОРХОЙЛОХ нь: 


1.Нэхэмжлэгчээс “Улсын байцаагч нарын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн №**************1 дугаартай нөхөн ногдуулалтын актаар тогтоосон *******,542,632,045.61 төгрөгөөс 7,02*******,11*******,64*******.01 (долоон тэрбум хорин найман сая нэг зуун арван найман мянга зургаан зуун дөчин есөн төгрөг нэг мөнгө) төгрөгөөр багасгах” шаардлагаар маргаж байна. 
2.Маргааны үйл баримтыг дурдвал          
2.1.Татварын ерөнхий газрын даргын 2022 оны ******* дугаар сарын 07-ны өдрийн “Удирдамж, маягт батлах тухай” А/127 дугаар тушаалаар Монгол Улсын Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.3.2 дахь заалт, Татварын ерөнхий хуулийн 77 дугаар зүйлийн 77.7.3 дахь заалт, 7******* дүгээр зүйлийн 7*******.5 дахь хэсгийг тус тус үндэслэн татварын хяналт, шалгалт хийх ерөнхий удирдамжийг шинэчлэн баталсан байна.   
2.2.Уг тушаалын дагуу татварын хяналт, шалгалт хийх томилолтоор Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын хяналт, шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Мө, Ц.Б, Ц.С нар хяналт, шалгалт хийж гүйцэтгэн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн №**************1 тоот нөхөн ногдуулалтын нийт *******,542,632,045.61 төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тогтоожээ.    
2.3.Татварын ерөнхий газраас маргаан бүхий нөхөн ногдуулалтын актыг 2022 оны 11 дүгээр сарын 1*******-ны өдөр “Татварын улсын байцаагчийн акт, илтгэх хуудсыг танилцуулсан болон гардуулсан” баримт үйлдэн “Х” ХХК-ийн гүйцэтгэх захирал /О.О/, Санхүүгийн удирдлага, хяналтын газрын захирал /Д.Э/ нарт гардуулжээ.  
2.4.Дээрх маргаан бүхий нөхөн ногдуулалтын акттай холбоотой асуудлаар “Х” ХХК-ийн зүгээс 2022 оны 12 дугаар сарын 1*******-ний өдөр Татварын ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлд гомдол гаргажээ.      
2.5.Мөн “Х” ХХК-аас 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн “Тодруулга хүсэх тухай” 5/*******17 албан бичгээр Татварын ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлд хандсан байна. 
2.6.Дээрх гомдлыг Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл хүлээн авч хянаад, 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 14 дугаартай албан бичгээр Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.16, Маргаан таслах зөвлөлийн ажиллах журмын 6.2-д заасны дагуу гомдлыг хянан шийдвэрлэх хугацааг 30 хоногоор сунгасан талаар “Х” ХХК-д мэдэгдсэн байна.
2.7.Мөн Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын хяналт, шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Мө, Ц.Б, Ц.С нарын зүгээс “Х” ХХК-ийн гомдлын дагуу “... тус компани нь Хятад улсын гэх Б банк (B Bank), H банк (A)-д 201******* онд олгосон зээлийн хүүгийн орлогод ******* хувиар албан татвар ногдуулж тайлагнасан байсан.
Хяналт шалгалтын явцад Б банк (B Bank), H банк (A) компани нь Хятад улсын байнгын оршин суугч татвар төлөгч болохыг нотолсон гэрчилгээ ирүүлээгүй тул “Татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай Бүгд найрамдах Монгол ард Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Хятад ард Улсын Засгийн газрын хооронд хэлэлцээрийн дагуу хөнгөлөлт эдлэхгүй гэж үзэж аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль 201******* онд заасан хувь хэмжээгээр албан татвар ногдуулсан” талаар Татварын ерөнхий газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлд тайлбар гаргажээ. 
2.*******.Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн “Х” ХХК-ийн гомдлын тухай” 31 дүгээр тогтоолоор “...Татварын улсын байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн **************1 дүгээр нөхөн ногдуулалтын актыг хэвээр баталж” шийдвэрлэсэн байна. 
2.*******.Уг тогтоолыг Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 62 дугаар албан бичгээр “Х” ХХК-д хүргүүлжээ.    
2.*******.Тус шүүх “Х” ХХК-аас гаргасан Улсын байцаагч нарын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн №**************1 дугаартай нөхөн ногдуулалтын актаар тогтоосон *******,542,632,045.61 төгрөгөөс 7,02*******,11*******,64*******.01 (долоон тэрбум хорин найман сая нэг зуун арван найман мянга зургаан зуун дөчин есөн төгрөг нэг мөнгө) төгрөгөөр багасгах” шаардлага бүхий нэхэмжлэлээр Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын хяналт, шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Мө, Ц.Б, Ц.С нарт холбогдуулан 2023 оны 0******* дугаар сарын 23-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.    
3.Нэхэмжлэл гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Татварын Ерөнхий Газрын Том татвар төлөгчийн газар, татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Мө, Ц.Б, Ц.С нар нь тус банкны 201******* оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний  өдрийг дуусталх хугацааны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд татвар ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, улмаар 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр **************1 тоот “нөхөн ногдуулалтын акт” (цаашид “маргаан бүхий захиргааны акт”) тавьсан. 
Нэхэмжлэгч нь нийт *******,542,632,045.61 төгрөгийн төлбөрөөс 7,02*******,11*******,64*******.01 төгрөгийг тус тус хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул маргаан бүхий захиргааны актаар ногдуулсан төлбөрийн холбогдох хэсгийг хууль зүйн үндэслэлгүй болохыг тогтоолгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.3.6 дахь заалтад заасан дагуу маргаан бүхий захиргааны актын нөхөн татвар, торгууль, алдангийн зарим хэсгийг хүчингүй болгож, актын төлбөрийн хэмжээг багасгах нэхэмжлэл гаргасан. 
Маргаан бүхий захиргааны актыг эс зөвшөөрч, Татварын ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлд 2022 оны 12 дугаар сарын 1*******-ний өдөр гомдол гаргаж, 2023 оны 06 дугаар сарийн 20-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж, маргаан бүхий захиргааны актыг хэвээр үлдээн шийдвэрлэсэн.  
Өмчлөх бусад үл хөдлөх эд хөрөнгийн эрсдэлийн сангийн зардлыг татвар ногдох орлогоос хассан гэх зөрчил
Өмчлөх бусад үл хөдлөх эд хөрөнгийн эрсдэлийн сангийн зардлыг татвар ногдох орлогоос хасаж тооцох нь хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актын хүрээнд үндэслэлтэй болох тухайд:
Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2 дахь заалтад “... активын эрсдэл, зээл төлөгдөхөд учирч болзошгүй алдагдлаас хамгаалах сан …” болон 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсэгт “ … активын эрдэл, зээл төлөгдөхөд учирч болзошгүй алдагдлаас хамгаалах сан… ” гэж заасан байна. Татварын улсын байцаагчдын зүгээс маргаан бүхий захиргааны актын үндэслэлд холбогдуулан Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд хүргүүлсэн тайлбар нь хууль эрх зүйн үндэслэлгүй.
201******* оны 06 дугаар сарын *******-ны өдрийн Монгол банкны Ерөнхийлөгч, Сангийн сайдын А- тоот “Дор дурдсан актив буюу зээл, зээлтэй адилтган тооцох бусад активт энэ журмын дагуу ангилал тогтоож, эрсдэлийн сан байгуулна:” гээд тус зүйлийн 1.12.******* дахь заалтад “Банкны нягтлан бодох бүртгэлийн зааврын 4.5.Б-д тусгасан “Өмчлөх бусад хөрөнгө”” гэж тус заасан. 
Үл хөдлөх эрх эд хөрөнгийн татварын үнэлгээг буруу тооцоолж татвар төлсөн гэх зөрчил: Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулахдаа тухай хөрөнгийн үнэлгээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдсэн болон даатгалд даатгуулсан үнэлгээгээр тооцох нь хууль тогтоомжийн хүрээнд үндэслэлгүй.
Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдсэн, даатгалд даатгуулсан, баланст бүртгэлтэй байгаа гэсэн дарааллыг баримтлан тогтоохоор байна.
Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулахдаа тухай хөрөнгийн үнэлгээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдсэн болон даатгалд даатгуулсан үнэлгээгээр тооцох нь захиргааны хэм хэмжээний акт үндэслэлгүй.
Улсын дээд шүүхээс үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдох үнэлгээг хэрхэн тооцох асуудлыг эцэслэн шийдвэрлэж, хууль тогтоомжийг нэг мөр хэрхэн ойлгох талаар хуулийг ойлгомжтой тайлбарласан байх тул маргаан бүхий захиргааны актын 16 дахь хэсэг нь хууль зүйн үндэслэлгүй, шүүхийн практикаар нэгэнт тодорхой болсон үйл баримтыг үгүйсгэсэн байна.
Шүүхийн практик: Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулахдаа тухайн хөрөнгийг үнэлгээг хэрхэн тооцох талаар Улсын дээд шүүхээс нарийвчилсан хуулийг тайлбарлан жишиг болсон шүүхийн тогтоолуудын талаар.
Монгол Улсын Үндсэн хуулийн тавьдугаар зүйлийн 50.1.4 дэх заалтад Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах, 50.2 дахь хэсэгт Улсын дээд шүүх давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хянан үзэх замаар хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангана гэж тус тус хуульчилсан байдаг.
Татварын улсын байцаагчид Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн холбогдох хууль тогтоомж зөрчсөн тухайд
Хуульд зааснаар өөрөөр дур мэдэн татварын ногдлыг үүсгэж байгаа нь хууль дээдлэх зарчмыг алдагдуулсан эрх зүйн зөрчилтэй акт гэж үзэх үндэслэлийг бий болгож байна.
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3******* дугаар зүйлийн 3*******.2 дахь хэсэгт “Энэ хуулийн зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчид олгосон хүүгийн орлогоос албан татвар дутуу суутгасан гэх зөрчил.” гэжээ. 
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Өмчлөх бусад үл хөдлөх эд хөрөнгийн эрсдэлийн сангийн зардлыг татвар ногдох орлогоос хасах ёстой гэдэг байр сууриас бид нар тайлбар хэлээд байгаа. Гэтэл татварын улсын байцаагчдын зүгээс өмчлөх бус дээр байгуулж байгаа эрсдэлийн сангийн зардал хасагдах зардалд орохгүй гэдэг асуудлаар маргаж байгаа. Аж ахуйн нэгжийн орлогын албан тушаалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.*******-д заасан банк болон ББСБ-ын зээлд болзошгүй эрсдэлээс хамгаалах сангийн зардалд энэ зардал орно. Банкны тухай хууль дээр активаа хэрхэн ангилах вэ, энэ дээр ямар сан байгуулах вэ гэдэг агуулгатай зохицуулалтууд байгаа. Банк дагаж мөрдөх үүрэгтэй. Монгол банкнаас активаа ангилахтай холбоотой журам байгаа. Журмын зохицуулалтыг манайх нэхэмжлэл дээр илүү тодорхой дурдчихсан байгаа. Актив гэдэг зээл болон зээлтэй адилтган тооцох активуудыг хэлдэг. Зээл төлөгдөнө гэдэг харилцааг банкны салбар дээр зээл гэдэг ойлголт зээлийг судална, олголт хийнэ, хяналт тавина, төлүүлнэ, тухайн төлүүлж байгаа хэлбэрээсээ шалтгаалаад хэзээ зээлээ хаагдах вэ гэдгийг хөрөнгөөр хаах тохиолдолд өмчлөх бус дээрээ бид нар бүртгээд худалдаж борлуулсны дараагаар зээл хаагдсан байна гэж үзнэ. Зээлдэгч тухайн зээлээ төгрөгөөр хаачихвал зээл хаагдаад барьцаа хөрөнгүүд нь чөлөөлөгдөөд эрсдэлийн сангийн асуудал ярихгүй. Татварын хуулийн концепц өөрөө сангийн зардлыг банк болон тухайн этгээдүүд ашиглах боломжгүй учраас орлогоос нь хасаж байгаа. Өөрөөр хэлбэл муу зээл, чанаргүй зээл, зээлүүд дээрээ байгуулж байгаа эрсдэлийн санг ашиглах боломжгүй. Зээлээ төлүүлчихлээ гэж татварын байцаагч үзэж байгаа өмчлөх бус хөрөнгөө бид нар авчхаад өмчлөх бус хөрөнгө дээрээ байгуулж байгаа сангийн зардлыг банк мөн ялгаагүй ашиглах боломжгүй. Өөрөөр хэлбэл эдийн засгийн эргэлтэд оруулаад хэн нэгэн этгээдэд зээлүүлээд банкны үйл ажиллагааны орлого олох ямар ч боломжгүй. Өмчлөх бус хөрөнгө дээр байгуулсан сангийн зардал нь их байх хэмжээгээр банк зах зээл дээр гаргаж байгаа мөнгөний эргэлт тэр хэмжээгээр байхгүй. Энэ нь өөрөө татвараас хасагдах ёстой гэдгийг Татварын хуулиар оруулчихсан. 
Хуульд улсын бүртгэл, даатгал, данс бүртгэл гээд дараалал заачихсан. Ц.С улсын байцаагч зөвшөөрч байна гэдгээ хэлж байна. Өөрөөр хэлбэл бид нар дарааллын дагуу бодох ёстой байдаг. Манай аргачлал дээр ч тийм байдаг. Гэхдээ бид нар Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийг үндэслээд татвар ногдуулчихсан гэдэг тайлбар хэлдэг. Гэтэл Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хууль өөрөө татварын улсын байцаагчийн хэрэглэх хууль биш. Яагаад гэхээр Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хууль Монгол Улсад байгаа эд хөрөнгүүдийг бүртгэнэ, эд хөрөнгийн бүртгэлд өөрчлөлт орох мэдээллийг нь цуглуулна. Түүн дээр хяналт тавьдаг хууль. Өөрөөр хэлбэл тусдаа улсын бүртгэлийн ерөнхий газрын харьяа, Эд хөрөнгийн улсын бүртгэлийн ерөнхий газраас хяналт шалгалт хийдэг, тэр газар хариуцдаг, хэрэгжилтийг нь хангаж ажилладаг хуулийн зохицуулалт. Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийг үндэслээд нөхөн ногдуулалтын акт, алданги, торгууль тавьж байгаа бол тавьж болно гэсэн хуулийн зохицуулалт нь хаана байна вэ? Тийм зохицуулалт байхгүй. Өөрөөр хэлбэл Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийг зөрчсөн гэх үндэслэлээр татварын алба болон татварын газрын байцаагч хариуцлага ногдуулах, нөхөн ногдуулалт ногдуулахтай холбоотой зохицуулалт Татварын ерөнхий хууль дээр байхгүй, Аж ахуйн орлогын албан татварын тухай хууль дээр байхгүй. Өөрөөр хэлбэл Татварын хууль тогтоомжид энэ хуулийг зөрчсөнтэй холбогдуулаад татварын улсын байцаагч нь нөхөн ногдуулалт болон татварын алданги торгууль тавьж болно гэдэг зохицуулалт хаана ч байхгүй.  
Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хууль дээр татварын асуудалтай холбоотой ямар ч зохицуулалт байхгүй. Өөрөөр хэлбэл Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа бол улсын бүртгэгч хяналт тавьж манай банканд акт ногдуулах байсан.
Татварын улсын байцаагч Татварын ерөнхий хуулийн 76 дугаар зүйлд заасны дагуу хууль дээдлэх, бусдын нөлөөнд үл автах, татвар төлөгчийн эрх үйл ашиг сонирхлыг хүндэтгэх, хэрэгжүүлэх боломжоор нь хангах зарчмыг баримталж ажиллах ёстой байтал хуулиар татварын улсын байцаагч нарт эрх олгосон зохицуулалт байхгүй байхад өөрсдөө дарааллын дагуу бодох ёстой гэдгийг хүлээн зөвшөөрдөг хэр нь бид нар хууль гарсан учраас энэ хуулийг барьчихсан юм гэдэг тайлбар хэлж байгаа нь үл нийцнэ.
Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчтэй холбоотой асуудлаар нэг ойлголтод хүрсэн. Хятад болон Монгол Улс хооронд байгуулсан давхар татварын гэрээний дагуу *******%-ийн татвар төлнө гэдэг асуудлыг ойлголоо. Хятад улсын татвар төлөгч гэдгээ нотолсон, нотлоогүй гэдэг дээр ярьж байгаа. Манай зүгээс Хятад улсын татвар төлөгч Б банк болон Хятадын хөдөө аж ахуйн банкнаас ирүүлсэн байгаа Т-г үзсэн. Энэ Т нь тухайн улсын Т мөн үү, биш үү, бүрдэл нь зөв үү, буруу юу гэдэг асуудлыг шалгах Татварын Ерөнхий газраас ирүүлсэн чиглэмж байхгүй, захиргааны хэм хэмжээний акт алга байхгүй. Давхар татвар төлөлттэй холбоотой асуудлаар зөвхөн Хятад улсаар хязгаарлагдахгүй. Өөр бусад бүх улсуудтай давхар татварын гэрээтэй байгаа. Давхар татварын гэрээн дээр байгаа улсуудын байнгын оршин суугч нь Монгол Улсаас татварын хөнгөлөлт буюу *******%-ийн хөнгөлөлт авахдаа ямар баримт материал бүрдүүлсэн байх ёстой, яаж хяналт шалгалт хийх ёстой талаар ямар ч баримт байхгүй, ямар ч заавар журам байхгүй, Хууль зүйн яаманд бүртгүүлсэн юу ч байхгүй байж та нар бүрдлийг нь харсан юм уу гэдэг асуудал ярьж байгаа. Бид нар бүрдлээ хараад тэрийг итгэл үнэмшлээрээ хүлээж аваад энэ Б банкны 201******* оных, энэ нь 2020 оны татвар төлөгчийн гэрчилгээ мөн байна гэж үзээд татварын албадаа өгсөн. Татварын алба хэрвээ биш гэж үзсэн юм бол тухайн үед буцаасан бол Б банк болон Хятадын хөдөө аж ахуйн банкнаас дахиад тодруулна. Гэтэл татварын нэг цонх хүлээгээд авчихсан. Авчихсан хэр нь 2020 оны татварын хяналт шалгалт орж ирэхдээ биш байсан гэдэг асуудлыг ярьдаг. Хэрвээ энэ зөрчил нь үнэхээрийн татвар төлөгчийн гэрчилгээ нь биш гэж үзэж байгаа бол татварын улсын байцаагч нар нотлох үүрэг хүлээнэ. Гэтэл зөрчлөө нотолдоггүй. Тэгвэл Б банк болон Хятадын хөдөө аж ахуйн банканд Т олгосон такстай нь харьцах эрх хэмжээ байгаа. Харьцаад мөн, биш гэдгийг тодруулах тодруулга хийгдээгүй. 
Хны зүгээс маргаж байгаа 3 зөрчилтэй холбоотой асуудлаар 7 тэрбум төгрөгөөр бууруулах нь хуульд нийцнэ гэж үзээд маргаж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Сүүлд шүүхэд манайх задаргаагаа гаргаад өгчихсөн. Задаргаанаас шүүх тодорхой харж болно.” гэв.

5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Зээл дээр байгуулсан сан хэрвээ зээл нь зээлээ төлөөд сангаа буцаахаар орлого дээр нь татвараа төл өө гэдэг зохицуулалтаараа орлого дээр нь татвараа төлдөг. Төлсөөр ч байгаа. Тэгвэл өмчлөх бус орлого дээр нь татвар төлөөд байхад авахгүй байгаа юм бэ? Татварын улсын байцаагч нар татварын давхар ногдуулаад байгаа дээр асуудлыг хандаагүй байгаа. Энэ зохицуулалтыг хийхийн тулд зээл төлөгдөхөд учирч болзошгүй эрсдэлээс хамгаалах сан гэж ерөнхий том утгаар нь оруулж өгсөн байгаа. Улсын байцаагчийн акт дотроо Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-ээр зөрчил гаргасан гээд акт дээрээ өөрсдөө дурдаад байгаа. Өөрөөр хэлбэл бид нар дарааллынх нь дагуу улсад бүртгүүлсэн үнэлгээнээсээ татвараа төлчхөөд байхад бид нарыг буруутгаж актаа тогтоосон байгаа.” гэв.  

6.Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Татварын хяналт шалгалтаар шийдвэрлэсэн талаар: “Аж ахуй нэгжийн орлогын албан татвар ногдох борлуулалтын орлогоос албан татвар ногдох орлого олоход хамааралгүй 2020 оны *******,303,130,177.77 төгрөгийн өмчлөх бусад хөрөнгийн эрсдэлийн сангийн зардлыг хасаж, албан татвар ноогдуулах орлого бууруулсан нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн “13.1.1. тухай татварын тайлант хугацаанд хамаарсан байх, 13.1.2. албан татвар төлөгчийн албан татвар ногдох орлого олох үйл ажиллагаатай шууд холбогдон гарсан байх, 16.1.1. энэ хуулийн 13.1, 13.2-т заасан нөхцөл, хязгаарыг хангаагүй зардал.
Өмчлөх бусад хөрөнгө хөрөнгө хэзээ үүсдэг, яагаад татварын зардал болохгүй талаар дараах тайлбарлавал: Банкнаас авсан зээлээ зээлдэгч төлж чадахгүй тохиолдолд зээлийн барьцаанд байгаа хөрөнгийг банк зээлийн төлөлтөд авч, хөрөнгийн өмчлөх эрхийг банкны нэр дээр шилжүүлэн авснаар НББ-ийн бодлогын баримт бичигт заасны дагуу ӨБҮХХ-ийн Дт, Зээлийн Кт гэсэн журналын бичилт хийж бүртгэнэ. Иймд ӨБҮХХ-д байгуулж байгаа эрсдэлийн сан нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд заасан зээлийн дүнгээс байгуулж байгаа “зээл төлөгдөхөд учирч болзошгүй алдагдлаас хамгаалах сан”-д хамаарахгүй юм. Өмчлөх бусад хөрөнгийн урсгал засварын зардал нь орлого олоход хамааралгүй байх тул албан татвар ногдох орлогоос хасаж тооцсон үндэслэлгүй. 
    Төв Оффисын барилгын 1-7 давхрын үнэлгээнээс албан татвар дутуу ногдуулсан зөрчлийн талаар зөрчлийн тухайд: Оффисын барилгын 1-7 давхрын болон компанийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй бусад хөрөнгүүдийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлд бүртгүүлсэн үнэлгээ өөрчлөгдсөн нь 201*******-2020 оны санхүүгийн тайлангаар нотлогдож байхад эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй байна.
Компанийн нягтлан бодох бүртгэлд хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр бүртгэсэн 201******* болон 2020 оны үнэлгээнээс албан татвар ногдуулж, төсөвт төлөөгүй зөрчлийн тухайд: Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1. Монгол Улсын Иргэний хуулийн *******4.3-т заасны дагуу тодорхойлогдсон бүх төрлийн үл хөдлөх эд хөрөнгөд албан татвар ноогдуулахаар байна. Эдгээр хөрөнгүүдийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй,даатгалд даатгуулаагүй тул данс бүртгэлд бүртгэгдсэн 201******* он болон 2020 оны үнэлгээнээс албан татвар ногдуулсан. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй нь хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй байна. 
Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчид олгосон хүүгийн орлогоос албан татвар дутуу суутгасан гэх зөрчил: Татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай Бүгд найрамдах Монгол ард Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-н дагуу хөнгөлөлт эдлэхгүй гэж хувь хэмжээгээр албан татвар ноогдуулсан.
Татварын тухай хуулийн 2******* дүгээр зүйлийн 2*******.1.5-т “Татвар суутгагч хувь хүн, хуулийн этгээд нь … хөдөлмөрийн хөлс, шилжүүлсэн орлогод татвар ногдуулж, суутган авч төсөвт төлөөгүй бол түүнийгээ уг этгээдийн хөрөнгөөс нөхөн төлүүлэх” Татвар суутгагч нь шилжүүлсэн орлогод татвар ногдуулж суутган авч төсөвт төлөөгүй бол уг этгээдийн хөрөнгөөс төлүүлэхээр, суутгах үүргээ биелүүлээгүй бол хуульд заасан хариуцлага хүлээлгэхээр байна.” гэжээ. 

7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухайд татварын улсын байцаагчид үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хуулийн 5 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзсэн. Эд хөрөнгийн эрхийн тухай улсын бүртгэлийн байгууллагын хуулийг бид нар үндэслэж акт тавиагүй. Тийм учраас ямар нэгэн байдлаар хэмжээний үл хөдлөх хөрөнгийн албан татвар ногдуулсан харилцаа байхгүй байна. Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, татвар төлөгчийн татварын ногдлоо 2 улсын хэлэлцээрийн дагуу нэмэгдүүлэх болон бууруулах давхардуулахгүй байх нөхцөлийг хангах үүднээс татвараа дотооддоо процесс ажиллагаануудыг хэрэгжүүлдэг. Магадгүй Хятад улсын татвар төлөгч гээд наад захын шаардлага хангахгүй сертификатыг аваад ирэх тохиолдолд авчирч байгаа баримтад нь анхан шатын шаардлага хангуулах нөхцөлийг дотооддоо авч хэрэгжүүлдэг. Хятад улсын байнгын оршин суугч гэдгийг тодорхойлох үндсэн нөхцөлүүдийг хангаж байна уу, үгүй юү гэдгийг шалгаж үздэг. Энэ 2 сертификатын тухайд үндсэн нөхцөл хангагдахгүй байгаа. 
БНХАУ-ын хуулийн этгээдийг шалгах тийм холбоосууд байдаг. Татварын улсын байцаагч шууд хандаад бүртгэлийг нь шалгах боломж байдаг. Энэ холбоосоор аваад үзэхээр шаардлагууд нь хангагдахгүй байгаа. Тийм учраас ямар нэгэн байдлаар ямар ч хууль зүйн үндэслэлгүйгээр шаардлага тавиад байгаа зүйл биш. Энэ хүрээнд Татварын ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан маягтуудыг хэрэглэж байгаа. Хуучин Татварын ерөнхий хуулийн 27 дугаар зүйл, Шинэ хуулиар 2******* дугаар зүйлийн ******* дахь хэсэгт Татварын Ерөнхий газрын даргын баталсан зааврыг татвар төлөгч мөрдөх үүрэг хүлээж байгаа. Ийм үндэслэлээр сертификатын хууль зүйн үндэслэлийг шалгаж үзсэн. Энэ үндэслэлүүдээр татварын улсын байцаагчийн акт үндэслэлтэй.” гэв. 

*******.Хариуцагч Ц.Мө шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Тухайн үйл ажиллагаатай холбоотой бүх баримтыг судалдаг, тухайн салбар үйлчилгээтэй холбоотой үйл ажиллагааны онцлогийг судалдаг. Зөвхөн Татварын хуулийн хүрээнд биш ямар нөхцөл үүсэж байна гэдгийг бас давхар судалдаг. Татвар төлөгчийн маань үүрэгтэй бас уялдуулж бас хараасай гэж хүсэж байна.” гэв.
*******.Хариуцагч Ц.С шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Захиргааны хэргийн давж заалдах шатын шүүхийн 2021 оны 0******* сарын 17-ны өдрийн 4*******6 дугаар магадлалаар үл хөдлөх хөрөнгийн албан татвартай холбоотой шийдвэрлэж кэйс гарсан байгаа. Үүнийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж хараасай гэж хүсэж байна.” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь: 


1.Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.  
2.Нэхэмжлэгчээс “... Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, холбогдох хууль тогтоомж зөрчсөн гэж”, хариуцагчаас “... эд хөрөнгүүдийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй нь хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй гэж” тус тус маргажээ. 
3.Нэхэмжлэгч “Х” ХХК-аас Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын улсын байцаагч нарт холбогдуулан гаргасан “Улсын байцаагч нарын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн №**************1 дугаартай нөхөн ногдуулалтын актаар тогтоосон *******,542,632,045.61 төгрөгөөс 7,02*******,11*******,64*******.01 (долоон тэрбум хорин найман сая нэг зуун арван найман мянга зургаан зуун дөчин есөн төгрөг нэг мөнгө) төгрөгөөр багасгах” тухай шаардлагыг гаргасан бөгөөд дээрх шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
4.Татварын ерөнхий газрын даргын 2022 оны ******* дугаар сарын 07-ны өдрийн “Удирдамж, маягт батлах тухай” А/127 дугаар тушаалаар Монгол Улсын Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.3.2 дахь заалт, Татварын ерөнхий хуулийн 77 дугаар зүйлийн 77.7.3 дахь заалт, 7******* дүгээр зүйлийн 7*******.5 дахь хэсгийг тус тус үндэслэн татварын хяналт, шалгалт хийх ерөнхий удирдамжийг шинэчлэн баталсан байна.  
5.Хариуцагч нар нь дээрх удирдамжийн болон Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн “Удирдамж, маягт батлах тухай” А/32 дугаар тушаалаар баталсан удирдамжийн дагуу 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 21215013*******0 дугаартай томилолттойгоор нэхэмжлэгч “Х” ХХК-ийн 201*******, 2020 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг хийжээ.
6.Дээрх хяналт шалгалттай холбоотойгоор хариуцагч нар нь маргаан бүхий 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” №**************1 дугаар нөхөн ногдуулалтын актыг үйлдсэн байна.
7.Маргаан бүхий дээрх захиргааны актаар нэхэмжлэгч “Х” ХХК-ийг 4 төрлийн зөрчлийг гаргасан гэж үзэж, 5,540,524,012.4 төгрөгийн нөхөн татвар, 1,*******07,253,*********************.*******2 төгрөгийн торгууль, 1,1*******4,*******54,033.2******* төгрөгийн алданги, нийт *******,542,632,045.61 төгрөгийг төлүүлэхээр акт тогтоожээ.
*******.Нэхэмжлэгч “Х” ХХК нь дээрх *******,542,632,045.61 төгрөгөөс 4,540,622,505.0 төгрөгийн нөхөн татвар, 1,4*******7,*******61,457.*******5 төгрөгийн торгууль, *********************,534,6*******6.02 төгрөгийн алданги, нийт 7,02*******,11*******,64*******.01 төгрөгийг  хүлээн зөвшөөрөхгүй хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргасан байна.
*******.Нэхэмжлэгчийн өмчлөх бусад үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой эрсдэлийн сангийн зардлыг татвар ногдох орлогоос хасаж тооцсон нь буруу гэх үндэслэлийн тухайд;
*******.1. Монгол банкны ерөнхийлөгч, Сангийн Сайдын нарын хамтарсан 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн “Нягтлан бодох бүртгэлийн багц материалыг шинэчлэн батлах тухай” А-2*******4/340 дүгээр хамтарсан тушаалын хавсралтаар батлагдсан “Банкны нягтлан бодох бүртгэлийн заавар”-ын 4.5. Бусад санхүүгийн ба санхүүгийн бус хөрөнгийн хүлээн зөвшөөрөлт хэсэгт “Зээлдэгч гэрээний нөхцөлийг зөрчиж, барьцаа хөрөнгийг өмчлөх эрхийг банканд шилжүүлсэн буюу зээл, авлагыг барагдуулах зорилгоор банк зээлдэгчтэй байгуулсан гэрээнд барьцаа болгон заасан хөрөнгийн эзэмших, өмчлөх, захиран зарцуулах эрхийг өөртөө шилжүүлэн авсан бол өмчлөх бусад хөрөнгийг хүлээн зөвшөөрч, бүртгэнэ.” гэж зохицуулснаас үзвэл өмчлөх бусад хөрөнгө нь банкны зээлийн барьцаанд хураагдсан хөрөнгө байх бөгөөд банк тухайн хөрөнгийн өмчлөгч болсноор Өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгө дансанд бүртгэхээр заасан байна.
*******.2.Тодруулбал, зээлдэгч банкнаас авсан зээлийг төлөх боломжгүй болж зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл буюу хөрөнгийг банк өмчлөлдөө авч захиран зарцуулах эрхтэй болж тухайн хөрөнгийг худалдан борлуулах зорилготойгоор өмчлөх бусад хөрөнгөөр бүртгэж байна.
*******.3.Энэ тохиолдолд, хариуцагч нар нь маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгч “Х” ХХК-ийг 201******* онд Өмчлөх бусад хөрөнгийн урсгал засварын зардал 5*******7,*******76,36*******.3******* төгрөгийг аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдох борлуулалтын орлогоос хасаж албан татвар ногдуулах орлогыг бууруулсан гэж 14*******,4*******4,0*******2.******* төгрөгийн нөхөн татвар, 44,*******4*******,227.63 төгрөгийн торгууль, 2*******,*********************,*******1*******.42 төгрөгийн алданги, нийт 224,241,13*******.15 төгрөгийн төлбөр ногдуулсан нь үндэслэлтэй байна.
*******.4.Харин нэхэмжлэгч нь дээрх үл хөдлөх хөрөнгийг балансад “Үндсэн хөрөнгө” хэсэгт бүртгэж өөрийн үндсэн үйл ажиллагаанд ашиглаж байгаад засвар хийсэн бол урсгал засварын зардал гэж үзэх боломжтой байжээ. 
*******.5.Нэхэмжлэгч “Х” ХХК нь 201******* онд 44,*******20,07*******,267.************** төгрөгийн, 2020 онд *******5,4*******7,733,6*******5.*******0 төгрөгийн эрсдэлийн сан байгуулж, санхүүгийн тайланд зардлаар хүлээн зөвшөөрч бүртгэсэн байх бөгөөд үүнээс өмчлөх бусад хөрөнгийн эрсдэлийн сангийн зардалд 201******* онд 17,77*******,*******5*******,253.1******* төгрөг, 2020 онд *******,303,130,177.77 төгрөгийг тус тус бүртгэсэн байна.
*******.6.Өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгө гэдгийг банкнаас зээл авсан зээлдэгч нь зээлээ төлж чадахгүй нь тодорхой болсон тохиолдолд зээлийн барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгийг банк өөрийн нэр дээр шилжүүлэн авч, зээлийн авлагын хэсэгт бүртгэл хийж, зээлийн авлагаас хасалт хийж байгааг зээлийг авлагын хэмжээгээр зээлийг төлж байна гэж үзэхээр байна.
*******.7.Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай /2006 он/ хуулийн 12 дугаар зүйл12 дугаар зүйл.“Албан татвар ногдох орлогоос хасагдах зардал”,12.1.“Дараахь зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцсоны үндсэн дээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно:”, 12.1.16.“банк, банк бус санхүүгийн байгууллагын зээл төлөгдөхөд учирч болзошгүй алдагдлаас хамгаалах санд төвлөрүүлсэн хөрөнгө;” гэж зааснаар үзвэл банкны зээл төлөгдөхөд учирч болзошгүй алдагдлаас хамгаалах санд төвлөрүүлсэн хөрөнгө нь татвар ногдох орлогоос хасагдах зардалд хамаарахаар байна.
*******.*******.Маргаан бүхий тохиолдолд, хариуцагч нар нь Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай /2006 он/ хуулийн 16 дугаар зүйл.“Албан татвар ногдуулах орлогыг тодорхойлох”,16.1.“Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг албан татвар төлөгчийн татварын жилийн албан татвар ногдуулах орлогод ногдуулна.”, 16.2.“Энэ хуулийн *******.1.1, *******.1.6-*******.1.11, *******.1.1 болон банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооны хувьд *******.1.4-т заасан албан татвар ногдох орлогын нийт дүнгээс мөн хуулийн 12 дугаар зүйлд заасан зардлыг болон тогтворжуулах гэрчилгээ эзэмшигчийн тухайд уг гэрчилгээгээр тогтворжуулсан хувь, хэмжээнээс давсан хэсгийг хасч албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно.” гэж заасны дагуу нөхөн татвар ногдуулсан нь үндэслэл бүхий болжээ.
*******.*******.Учир нь нэхэмжлэгчийн 201******* онд өмчлөх бусад хөрөнгийн эрсдэлийн сангийн зардалд бүтгэсэн 17,77*******,*******5*******,253.1******* төгрөг нь зээл төлөгдөхөд учирч болзошгүй алдагдлаас хамгаалах санд хамаарахгүй хөрөнгө гэж үзэв.
*******.*******.Нэхэмжлэгч нь 2020 онд мөн өмчлөх бусад хөрөнгийн эрсдэлийн сангийн зардалд *******,303,130,177.77 төгрөгийг бүртгэсэн байх бөгөөд үүнийг Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай /201******* он/ хуулийн 16 дугаар зүйл.“Албан татвар ногдох орлогоос хасагдахгүй зардал”,16.1.“Дараах зардлыг албан татвар ногдох орлогоос хасахгүй:”,16.1.1.“энэ хуулийн 13.1, 13.2-т заасан нөхцөл, хязгаарыг хангаагүй зардал;” гэж заасны дагуу уг зардлыг татвар ногдох орлогоос хасагдахгүй зардал гэж үзсэн хариуцагч нарын шийдвэр үндэслэлтэй байна.
*******.11.Учир нь дээрх зардал нь Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай /201******* он/ хуулийн 13 дугаар зүйл.“Албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд тавигдах шаардлага”,13.1.“Дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцно:”,13.1.2.“албан татвар төлөгчийн албан татвар ногдох орлого олох үйл ажиллагаатай шууд холбогдон гарсан байх;” гэж заасан зардалд хамаарахгүй зардал байна.
*******.12.Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл, нэхэмжлэгч “Х” ХХК-ийг Өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгийн эрсдэлийн сангийн зардал 201******* онд 17,77*******,*******5*******,25.1******* төгрөг, 2020 онд *******,303,130,177.77 төгрөгийн зардлыг аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдох орлогоос хасаж албан татвар ногдуулах орлогыг бууруулсан гэж 1,243,701,605.*******2 төгрөгийн нөхөн татвар, 373,1*******,4*******1.7*******.. төгрөгийн торгууль, 24*******,740,321.1******* төгрөгийн алданги, нийт 1,*******65,552,40*******.************** төгрөгийн төлбөр ногдуулсан хариуцагч нарын шийдвэрийг үндэслэлтэй байна гэж үзэв. 
*******.Нэхэмжлэгчийн банкны үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын үнэлгээг улсын бүртгэлд бүртгэлтэй дүнгээс тооцож албан татвар ногдуулаагүй, компанийн санхүүгийн тайлан балансад бүртгэлтэй дүнгээс буюу их үнийн дүнгээс тооцож үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулсан гэх үндэслэлийн тухайд;
*******.1.Нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг компанийн санхүүгийн тайлан балансад болон эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд үнэлгээний хувьд зөрүүтэй бүртгэсэн гэх зөрчлийн тухайд;
*******.2.Нэхэмжлэгч нь 201******* онд эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд төв оффисын /,,/-ын үл хөдлөх эд хөрөнгийг 71,0*******0,122,404.00 төгрөгөөр, компанийн бусад үл хөдлөх хөрөнгүүдийг *******,177,4*******0,**************1.43 төгрөгөөр, компанийн санхүүгийн тайлан балансад төв оффисын /,,/-ын үл хөдлөх эд хөрөнгийг 142,564,*******2*******,*******73.*******2 төгрөгөөр, компанийн бусад үл хөдлөх хөрөнгүүдийг 27,766,446,000.00 төгрөгөөр тус тус бүртгэж, хяналт шалгалтаар оффисын /,,/-ын үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой 71,474,706,46*******.*******2 төгрөгийн, компанийн бусад үл хөдлөх хөрөнгүүдтэй холбоотой 17,5**************,*******55,00*******.00 төгрөгийн зөрүү тус тус үүссэн гэж нийт 1,2*******5,34*******,056.56 төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги ногдуулжээ.
*******.3.Мөн 2020 онд нэхэмжлэгч нь эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд төв оффисын /,,/-ын үл хөдлөх эд хөрөнгийг 71,0*******0,122,404.00 төгрөгөөр, компанийн бусад үл хөдлөх хөрөнгүүдийг **************,6*******6,*******4*******,4*******2.43 төгрөгөөр, компанийн санхүүгийн тайлан балансад төв оффисын /,,/-ын үл хөдлөх эд хөрөнгийг 142,564,*******2*******,*******73.*******2 төгрөгөөр, компанийн бусад үл хөдлөх хөрөнгүүдийг 11*******,*******41,363,*******06.43 төгрөгөөр тус тус бүртгэж, хяналт шалгалтаар оффисын /,,/-ын үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой 71,474,706,46*******.*******2 төгрөгийн, компанийн бусад үл хөдлөх хөрөнгүүдтэй холбоотой 21,254,415,414.43 төгрөгийн зөрүү тус тус үүссэн гэж нийт 1,4*******2,401,*******40.07 төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан байна.
*******.4.Хэргийн оролцогч нараас дээрх нөхөн татвар, торгууль, алдангийн тооцоолол болон нийт дүнтэй маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
*******.5.Дээрх маргаан бүхий тохиолдолд, хариуцагч нараас нэхэмжлэгчийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /201******* он/-ийн 13 дугаар зүйлийн 13.1.1-т заасан үүргээ биелүүлээгүй гэж үзжээ.
*******.6.Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /201******* он/-ийн ******* дүгээр зүйл.“Эрхийн улсын бүртгэлд тусгах үл хөдлөх эд хөрөнгийн үнэ”, *******.2.“Мэдүүлэг гаргагч эд хөрөнгийн үнийг бодитой мэдүүлнэ.”, 13 дугаар зүйл.“Эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулах”, 13.1.“Дараах тохиолдолд эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулна:”,13.1.1.“үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээ, үнэ, гүйцэтгэл өөрчлөгдөх;” гэж тус тус заажээ.
*******.7.Хуулийн дээрх заалтуудаас үзвэл, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч нь эд хөрөнгийн бодит үнээр мэдүүлэг гаргаж хөрөнгөө бүртгүүлэх үүрэгтэй байх бөгөөд хөрөнгийн хэмжээ, үнэ, гүйцэтгэл өөрчлөгдсөн тохиолдолд өөрчлөлтийг бүртгүүлэх үүрэгтэй байна. 
*******.*******.Дээрхээс үзвэл, маргаан бүхий тохиолдолд улсын байцаагч нар нь нэхэмжлэгч компанийн үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээг компанийн өөрийн санхүүгийн тайлан балансад бүртгэлтэй үнэлгээнээс татвар ногдуулах зүйтэй гэж үзсэн нь үндэслэлтэй байна.
*******.*******.Тодруулбал, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийн бодит үнэлгээг компанийн өөрийн санхүүгийн тайлан балансад бүртгэлтэй үнэлгээгээр авч үзэх бөгөөд дээрх хуулийн дагуу үнэлгээтэй холбоотой өөрчлөлтөө бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй байна гэж үзэхээр байна. 
*******.*******.Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээг компанийн өөрийн санхүүгийн тайлан балансад бүртгэлтэй үнэлгээнээс тооцож  нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан хариуцагч нарын шийдвэр үндэслэлтэй байна гэж үзэв.
*******.11.Хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд албан татвар ногдуулсан зөрчлийн тухай;
*******.12.Маргаан бүхий захиргааны актаар дээрх зөрчилтэй холбоотойгоор нийтдээ 1,62*******,213,331.30 төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан бөгөөд хэргийн оролцогч нараас зөрчлийн дүн тооцоололтой маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
*******.13.Нэхэмжлэгч “Х” ХХК нь төв оффисын /*******,*******,*******,/-ын үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн санхүүгийн тайландаа 201*******, 2020 онуудад 51,601,146,*******00.00 төгрөгөөр бүртгэжээ.
*******.14.Нэхэмжлэгч нь дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ аваагүй бөгөөд энэ үйл баримттай талаад маргаагүй болно.
*******.15.Иргэний хуулийн *******4 дүгээр зүйл.“Эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгө”, *******4.3.“Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна.”, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйл.“Татвар ногдуулах үл хөдлөх эд хөрөнгө”,3.1.“Монгол Улсын Иргэний хуулийн *******4.3-т заасны дагуу тодорхойлогдсон бүх төрлийн үл хөдлөх эд хөрөнгөд албан татвар ногдуулна.” гэж тус тус заажээ.
*******.16.Хуулийн дээрх заалтуудаас үзвэл, улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ авсан аваагүйгээс үл хамааран бүх төрлийн үл хөдлөх эд хөрөнгөд албан татвар ногдохоор байна. 
*******.17.Маргаан бүхий тохиолдолд, хариуцагч нар нь Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.“Монгол Улсын нутаг дэвсгэрт үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа дараахь этгээд үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгч байна;”, 4.1.1.“өмчийн бүх төрөлд хамаарагдах компани, хоршоо, нөхөрлөл, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллага, тэдгээрийн төлөөлөгчийн газар;”, 5 дугаар зүйлийн 5.1.“Газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах үнэлгээг уул хөрөнгийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдээгүй бол хөрөнгийн даатгалд даатгуулсан үнийн дүнгээр, хөрөнгийн даатгалд даатгуулаагүй бол данс бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр тус тус тодорхойлно;”,6 дугаар зүйлийн 6.1.“Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан үнэлгээнээс аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн хөрөнгийн байршил, зориулалт, хэмжээ, зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн байдлыг харгалзан 0.6-2.0 хувиар тооцож ногдуулна;” гэж тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгчийн хөрөнгө оруулалтын зориулалттай гэх үл хөдлөх эд хөрөнгөд албан татвар ногдуулсан нь үндэслэлтэй байна гэж үзэв.
11.Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчид олгосон зээлийн хүүгийн орлогод суутган татвар ногдуулахдаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд заасан 20 хувиар бус давхар татварын гэрээний дагуу ******* хувь тооцон суутгасан гэх үндэслэлийн тухайд;
11.1.Нэхэмжлэгч “Х” ХХК нь Хятад улсын гэх Б банк (B Bank), Н******* банк (A)-д 201******* онд олгосон зээлийн хүүгийн орлогод ******* хувиар албан татвар ногдуулж тайлагнасан байжээ.
11.2.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.6.“...“суутгагч” гэж албан татвар төлөгчид олгосон орлогод энэ хуулийн дагуу албан татвар ногдуулан суутгаж, улсын болон орон нутгийн төсөвт шилжүүлэх үүрэг бүхий этгээдийг;”,17 дугаар зүйлийн 17.2.“Албан татвар төлөгчийн дараахь орлогод дор дурдсан хувиар албан татвар ногдуулна;”,17.2.*******.“Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн Монгол Улсын нутаг дэвсгэрт болон Монгол Улсаас эх үүсвэртэй олсон дараахь орлогод 20 хувиар;” гэж тус тус заажээ.
11.3.Хуулийн дээрх заалтуудаас үзвэл, суутгагч нь Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн Монгол Улсын нутаг дэвсгэрт болон Монгол Улсаас эх үүсвэртэй олсон орлогод 20 хувиар албан татвар ногдуулан суутгаж, улсын болон орон нутгийн төсөвт шилжүүлэх үүрэгтэй байна.
11.4.Харин Татварыг давхардуулж оногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай Бүгд найрамдах Монгол ард улсын засгийн газар, Бүгд найрамдах хятад ард улсын засгийн газар хоорондын хэлэлцээрийн 11 дүгээр зүйлийн 2-т “Гэхдээ хүү бий болсон хэлэлцэн тохирогч улс өөрийн хуулийн дагуу уг хүүд татвар оногдуулж болох боловч, хэрэв уг хүүг хүлээн авагч нь түүний жинхэнэ эзэмшигч мөн бол оногдуулах татварын хэмжээ нийт хүү-ний ******* хувиас хэтэрч болохгүй.” гэж заасны дагуу Бүгд найрамдах Хятад ард улсын хуулийн этгээд нь Монгол Улсын нутаг дэвсгэрт болон Монгол Улсаас эх үүсвэртэй олсон орлогодоо ******* хувиар татвар төлж болохоор байна.
11.5.Гэхдээ тус хуулийн этгээд нь дээрх хэлэлцээрийн 11 дүгээр зүйлийн 1-д “Хэлэлцэн тохирогч улсад бий болж, хэлэлцэн тохирогч нөгөө улсад байнга оршин суугч этгээдэд төлсөн хүүд хэлэлцэн тохирогч нөгөө улс татвар оногдуулж болно.” гэж заасны дагуу Бүгд найрамдах хятад ард улсын оршин суугч татвар төлөгч мөн болохыг нотлох үүрэгтэй байна.
11.6. Татварын ерөнхий хууль /201******* оны/-ийн 6.1.“Татварын хууль тогтоомжид хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно;”, 6.1.16.“оршин суугчийн гэрчилгээ гэж татвар төлөгчийг тухайн татварын жилд тус улсын оршин суугч татвар төлөгч мөн болохыг нотолж тухайн улсын татварын албанаас тогтсон загварын дагуу үйлдсэн баримт бичгийг;” гэж зааснаас үзвэл тухайн улсын татварын албанаас тогтсон загварын дагуу олгосон гэрчилгээг оршин суугчийн гэрчилгээ гэж үзэхээр байна.
11.7.Маргаан бүхий тохиолдолд, нэхэмжлэгч “Х” ХХК нь хяналт шалгалтад хамрагдахдаа давхар татварын гэрээтэй холбоотой ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөөгүй бөгөөд  шүүхэд болон маргаан таслах зөвлөлд гомдол гаргахдаа Б банк (B bank), Н******* банк (A)-уудыг Бүгд найрамдах Хятад ард улсын байнгын оршин суугч татвар төлөгч гэсэн гэрчилгээнүүдийг гаргаж өгсөн бөгөөд дээрх гэрчилгээнүүд нь татвар төлөгчийн дугаар, олгосон он, сар, өдөр, тухайн төлбөр хийгдсэн он зэрэг мэдээлэл байхгүй байх тул хүчин төгөлдөр оршин суугчийн гэрчилгээ гэж үзэхгүй үндэслэлгүй байна.
11.*******.Иймд хариуцагч нарын нэхэмжлэгч “Х” ХХК нь 201******* онд Хятадын Тариалангийн банк /A*******/-д 226,142,422.70 төгрөг, Б******* банк /B bank/-д 2,326,517,70*******.30 төгрөг шилжүүлэхдээ Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчид олгосон 2,552,660,132.00 төгрөгийн зээлийн хүүгийн орлогоос албан татвар дутуу ногдуулан суутгасан гэж 255,266,013.20 төгрөгийн нөхөн татвар, 76,57*******,*******03.*******6 төгрөгийн торгууль, 51,053,202.64 төгрөгийн алданги, нийт 3*******2,*********************,01*******.*******0 төгрөгийн төлбөр ногдуулсан шийдвэр үндэслэлтэй байна гэж үзэв. 
12.Маргаан бүхий хяналт шалгалтын үйл ажиллагаанд нэхэмжлэгч “Х*******” ХХК-ийг төлөөлж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э оролцсон байх бөгөөд илэрсэн зөрчлүүдтэй холбоотой асуудлуудаар тайлбаруудыг өгсөн байна. 
13.Мөн хариуцагч нараас хяналт шалгалтаар нэхэмжлэгч “Х*******” ХХК-тай холбоотой нийтдээ 56 төрлийн зөрчил илэрсэн талаар гүйцэтгэх захирал О.О, нэхэмжлэгчийн төлөөлөгч /нягтлан бодогч/ Д.Э нарт танилцуулсан байх бөгөөд О.О, Д.Э нар нь дээрх зөрчлүүдээс 2 төрлийн зөрчлийг хүлээн зөвшөөрөхгүй бусад 54 төрлийн зөрчлийг хүлээн зөвшөөрнө гэж гарын үсэг зурсан атлаа одоо зөрчлүүдийг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа нь ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй байна. 
14.Нэхэмжлэгчийн хариуцагч нар нь хяналт шалгалтын томилолтын хугацаа дууссан байхад маргаан бүхий хяналт шалгалтыг хийж, актыг үйлдсэн гэх үндэслэлийн тухайд;
14.1.Хариуцагч нар нь маргаан бүхий №**************1 дугаар актыг 2022 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр үйлдсэн байх бөгөөд маргаан бүхий хяналт шалгалтын томилолтыг хамгийн сүүлд Татварын хяналт шалгалтын хэлтсийн дарга нь 2022 оны ******* дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал ажлын 2******* хоногоор сунгаж шийдвэрлэсэн байна.
14.2.Дээрхээс үзвэл, хариуцагч нар нь маргаан бүхий захиргааны актыг хяналт шалгалтын томилолтын хугацаандаа үйлдсэн байх тул нэхэмжлэгчийн хариуцагч нар нь хяналт шалгалтын томилолтын хугацаа дууссан байхад маргаан бүхий хяналт шалгалтыг хийж, актыг үлдсэн гэх тайлбар үндэслэлгүй байна гэж үзэв.
15.Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч “Х” ХХК-аас Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын улсын байцаагч нарт холбогдуулан гаргасан “Улсын байцаагч нарын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн №**************1 дугаартай нөхөн ногдуулалтын актаар тогтоосон *******,542,632,045.61 төгрөгөөс 7,02*******,11*******,64*******.01 (долоон тэрбум хорин найман сая нэг зуун арван найман мянга зургаан зуун дөчин есөн төгрөг нэг мөнгө) төгрөгөөр багасгах” тухай  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.1, *******6.3, *******6.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:


1.Татварын ерөнхий хууль /201******* оны/-ийн 6 дугаар зүйлийн 6.1.16, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай /2006 он/ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, 12 дугаар зүйлийн 12.1.16, 16 дугаар зүйлийн 16.2, 17 дугаар зүйлийн 17.2.*******, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай /201******* он/ хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /201******* он/-ийн ******* дүгээр зүйлийн *******.2, 13 дугаар зүйлийн 13.1.1, иргэний хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.3, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 4 дүгээр зүйлийн 4.1.1, 5 дугаар зүйлийн 5.1, 6 дугаар зүйлийн 6.1-д заасныг тус тус баримтлан “Х” ХХК-аас Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын улсын байцаагч нарт холбогдуулан гаргасан “Улсын байцаагч нарын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн №**************1 дугаартай нөхөн ногдуулалтын актаар тогтоосон *******,542,632,045.61 төгрөгөөс 7,02*******,11*******,64*******.01 (долоон тэрбум хорин найман сая нэг зуун арван найман мянга зургаан зуун дөчин есөн төгрөг нэг мөнгө) төгрөгөөр багасгах” тухай  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.   
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             С.ГАНБАТ