Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 138/ШШ2024/00574

 

Хариуцагчийн зөвшөөрснийг баталж, 

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

  

            Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Байгалмаа би,

            Нэхэмжлэгч: Дорнод аймаг, Гбагт байрлах, 9029508 регистрийн дугаартай, Дорнод аймгийн ******* ******* ******* ******* Тамгын ******* нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Дорнод аймаг, тоотод оршин суух, ******* утасны дугаартай, регистрийн дугаартай, овогт холбогдох

            Нэхэмжлэлийн шаардлага: “5 000 000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* ******* ******* ******* Тамгын ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь Дорнод аймгийн ******* ******* ******* даргаар ажиллаж байхдаа 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/22 дугаар захирамжаар тус ******* ******* ******* ******* ******* дарга Монгол улсын Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.5, 6.4.8, 70 дугаар зүйлийн 70.1, аймгийн Аудитын ******* 2017 оны 01/12 ДОА-2017/23/СТА-ТШЗ дугаартай албан шаардлага, аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны дотоод аудиторын 2016 оны 04 дүгээр дүгнэлтийг тус тус үндэслэн үүрэгт ажлаас нь халжээ. Уг шийдвэрийг Г.Цэцэгсүрэн нь эс зөвшөөрч, Дорнод аймгийн ******* ******* ******* ******* 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/22 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс олговрыг гаргуулах тухай нэхэмжлэлийг Дорнод аймаг дахь Захигааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байна. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 07 дугаар шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ганбатын Цэцэгсүрэнгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагч Дорнод аймгийн ******* ******* *******r ******* 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/22 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ******* ******* ******* албан тушаалд эргүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6. Хөдөлмөрийн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 18-ныг хүртэл ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 7,687,208 (долоон сая зургаан зуун наян долоон мянга хоёр зуун найм) төгрөгийг /зохих суутгалуудыг хасаж тооцон хасаж нэхэмжлэгч Г. Цэцэгсүрэнд олгож түүний нийгмийн болон эрүүл мэндий даатгалд нөхөн бичилт хийхийг хариуцагч ******* ******* ******* дарга Ч. даалгаж шийдвэрлэжээ. Шүүхийн дээрх шийдвэрт заасныг үндэслэн Дорнод аймгийн ******* ******* ******* ******* 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Б/07 дугаартай захирамжаар ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин болох 5,000,000 (таван сая) төгрөгийг /Г.Цэцэгсүрэн, ******* нарын харилцан тохиролцсоноор/ Дорнод аймгийн ******* ******* ******* ******* батлагдсан төсвөөс 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ийн ХААН банкны тоот дансанд "Нөхөн олговор" гэх утгатайгаар шилжүүлсэн байна. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт "Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй", мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт "Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл (эс үйлдэхүй)-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана" Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт "Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Монгол улсын Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ"; Монгол улсын Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт "Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй" гэж заасны дагуу *******ээс шүүхийн шийдвэрийн дагуу Г.Цэцэгсүрэнд олгосон нөхөн олговрыг гаргуулж улсын төсөвт оруулах хууль зүйн үндэслэлтэй байна. ******* нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх хууль бус явдалтай эвлэрэхгүй байх нийтлэг үүргээ хэрэгжүүлэлгүй, хууль бус шийдвэр гаргасны улмаас төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх тул гэм хорын хохирол гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ******* нь Дорнод аймгийн ******* ******* ******* ******* Тамгын ******* нэхэмжлэлтэй танилцлаж дараах тайлбарыг гаргаж байна. ******* ******* ******* даргаар ажиллаж байхдаа ЗДТГ-ын дарга ажлаас халсан ба улмаар Захиргааны хэргийн шүүхээс буцааж томилох захирамж гарч ажилд эгүүлэн томилсон. Ажилгүй байсан хугацааны цалин хөлс 5 000 000 төгрөгийг ЗДТГ-н цалингийн сангаас гаргаж Г.Цэцэгсүрэнд олгосон ба төрд учирсан хохирлын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* ******* ******* ******* Тамгын ******* нь хариуцагч *******т холбогдуулан “5 000 000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

          Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Дорнод аймгийн ******* ******* ******* ******* Тамгын ******* нэхэмжлэлийн шаардлага 5 000 000 төгрөгийг хариуцагч ******* бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд хариуцагч ******* нь Дорнод аймгийн ******* ******* ******* ******* Тамгын ******* “5 000 000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

             1. Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* ******* ******* ******* Тамгын ******* “5 000 000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* нь бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 15 804 төгрөг /1 127 438 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 31 608 төгрөгийн 50 хувь/-ийг гаргуулж Хэрлэн ******* төсвийн орлого болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

5. Мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Т.БАЙГАЛМАА