Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 2017/ШЦТ/325

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Нямдаваа,

Улсын яллагч Л.Отгончимэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Будхүү,

Шүүгдэгч Б.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б-ийн Б-т холбогдох эрүүгийн 1738001660063 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн,  Б.Б-,

Шүүгдэгч Б.Б- нь 2017 оны 02 дугаар сараас 06 сарын хооронд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны ... тоот хашаанд байрлах Л.О-ы эзэмшлийн байшинд нэвтэрч эд хөрөнгө хулгайлж 1.775.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 07 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны 1 дүгээр багт оршин суух Л.Э-ийн байшингийн цонхоор нэвтэрч эд хөрөнгө хулгайлж 462.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 08 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны төвд оршин суух Ц.Б-ийн гэрт нэвтэрч эд хөрөнгө хулгайлж 1.150.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Б- нь 2017 оны 02 дугаар сараас 06 сарын хооронд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны ... тоот хашаанд байрлах Л.О-ы эзэмшлийн байшинд нэвтэрч эд хөрөнгө хулгайлж 1.775.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 07 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны 1 дүгээр багт оршин суух Л.Э-ийн байшингийн цонхоор нэвтэрч эд хөрөнгө хулгайлж 462.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 08 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны төвд оршин суух Ц.Б-ийн гэрт нэвтэрч эд хөрөнгө хулгайлж 1.150.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “Би 2017 оны 2-р сард яг хэдний үед байсныг сайн санахгүй байна цагаан сарын үеэр л байсан Хатгал тосгонд байх айлын зуслангийн шовгор байшингаас эд зүйл хулгайлж авсан. Би тэр зүйлсийг нэг шөнө хулгайлсан. Би тэр байшингийн эзнийг танихгүй сүүлд авсан зүйлсээ 2017 оны 9 сард буцааж өгөхдөө О- гэдэг хүнийг анх харсан. Миний дотроос нь хулгай хийсэн зуслангийн шовгор байшингууд манай гэрийн ойролцоо байдаг юм. Миний хулгай хийсэн айлын хашаан дотор тухайн үед 3 жижигхэн шовгор муурын байшин байсан. Тэр 3 байшингийн урд талын байшингийн цонхоор нь орж 4ш хивс, 2ш хөнжил, 4ш гудас, майхан, халуун тогоо, усны сав, урт залгуур зэрэг эд зүйлсийг ганцаараа хулгайлан авсан. Би авсан зүйлсийнхээ тоо ширхэг, нэр төрлийг нь мартсан байна. Би авсан эд зүйлсээ гэрлүүгээ явганаар зөөсөн. Би тэр эд зүйлсийг гэрийнхээ гадаа байдаг жижиг амбаарт хийсэн. Би хулгайлж авсан 1ш том хэмжээтэй шар өнгийн хивсээ ээжийн дүү Х- ахад өгсөн. Бас нэг хивсийг нь ээжийн бага дүү Ө--/ ахад өгсөн байсан юм. Би авсан эд зүйлээсээ өөр хүнд ямар нэгэн зүйл өгөөгүй. Би авсан зүйлсээ өөрөө хэрэглэж байсан. Би О- гэдэг хүний байшингаас авсан эд зүйлсээ бүгдийг нь буцаагаад өгсөн. Миний авсан эд зүйлээс 1ш хивсээ О- гэдэг хүн буцааж аваагүй. Яагаад аваагүйг нь мэдэхгүй байна.

Л.Э- гэдэг хүн манай эхнэр Д-н нагац эгч нь юм. Би тэр айлаас өнгөт зурагт хулгайлж авсан. Тухайн үед тэр айл эзэнгүй байсан юм. Би хар өнгийн ЛСД зурагт авч ирсэн. Би эхнэрийг юун зурагт юм бэ гэж асуухад хүний зурагт гэж хэлсэн. Хэний зурагт гэдгийг нь хэлээгүй. Мөн 6 сувгийн станц, удирдлага авсан. Тэгээд 2017 оны 8 сарын 9-өөс 10-нд шилжих шөнө би Ц.Б- гэдэг айлаас эд зүйл хулгайлсан. Энэ асуудлаар цагдаа дээр шалгагдаж байх үеэр манай аав Б-хүү тэр зурагтыг Ц.Б- гэдэг хүнд миний тэднийхээс хулгайлсан I Phone гар утасны оронд өгсөн байсан. Би тэр зурагтыг хулгайн зурагт байсан гэдгийг аавд хэлээгүй болохоор аав өгсөн байсан. Би энэ хэргийг ганцаараа үйлдсэн. Тийм болохоор энэ талаар мэдэх хүн байхгүй...

Би 2017.08.09-нөөс 2017.08.10-нд шилжих шөнө Алаг-Эрдэнэ сумын 6-р баг Хатгал тосгоны 3-р хороонд байх Ц.Б- гэдэг айлын гэрийн хаалганы цоожинд нь түлхүүр тааруулан орж Урал нэртэй улаан өнгийн орос хөрөө, сумгүй калибр нэртэй урт буу, нэг нүдний хар өнгийн цүнхтэй орос дуран, цагаан өнгийн мэдрэгчтэй гар утас зэргийг хулгайлсан. Би авсан урал хөрөө, калибр буу, нэг нүдний дуран, ухаалаг гар утас зэрэг зүйлээ өөрийнхөө хашаан дотор байсан ... улсын дугаартай, цагаан саарал өнгийн эксел машинд нуусан. ...авсан эд зүйлээ тоо ёсоор нь эзэнд нь хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 92, 97, 102 дугаар хуудас/,

Хохирогч Ц.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би эхнэрийн хамт 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хөдөө жимсэнд яваад 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр гэртээ иртэл манай монгол гэрийн тооноор хулгай ороод гэрээс улаан өнгийн орос урал хөрөө, нарийн 6 бянттай цоохор голтой 100-ын калибрь буу, орос нэг нүдний дуран, ягаан саарал өнгийн I Phone S5 маркийн гар утас /дугааргүй/ зэрэг зүйлүүд алга болсон байсан юм... Би Б-хүүгээс I Phone 5 маркийн мэдрэгчтэй утаснаас бусад зүйлээ бүрэн бүтэн хүлээн авсан, тэгээд аваагүй байсан I Phone 5 маркийн утасны оронд зурагт өгье гээд намайг юманд явсан хойгуур Б-хүү гуай эхнэрийг дагуулж яваад хүү Б-ынхаасаа зурагт авч өгсөн байсан. Намайг гэртээ ирэхэд тийм зурагт тавьсан байхаар нь би эхнэрээс ямар учиртай талаар асуухад Баавгай буюу Б-хүү гуай манай утасны оронд өгсөн юм гэж байсан. Тэр зурагт нь хавтгай дэлгэцтэй, хар өнгийн гадаргуутай зурагт байсан. Тэгээд намайг дахин хөдөө яваад ирэхэд нөгөө зурагтыг хулгайн зурагт байсан гээд цагдаа эзэнтэй нь ирээд авсан гэж манай эхнэр ярьж байсан. Мөн саяхан Б-ын аав Б-хүү манай гар утасны оронд нэг тоногдсон хуучин урал хөрөөний сэлбэг аваач бид нар өөрөөр төлөх боломжгүй байна гэхээр нь түүнийг би аваад гар утсаа төлүүлсэн болоод дуусгадаг юм уу гэж бодож байгаа. Надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 33, 35 дугаар хуудас/,

Хохирогч Л.О-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Манайх зуны улиралд Хатгал тосгоны ...тоот хашаандаа аялал жуулчлал эрхэлж хэдэн шовгор байшин ажиллуулдаг юм. Тэгээд 2016 оны намар 09 сарын 05-нд байшингаа цоожлоод явсан, тэр хооронд байшингаа эргэж тойроогүй байж байгаад 2017 оны 05 сарын 16-нд ирэхэд манай хашаанд байсан 4 шовгор байшингийн цонхыг рамаар нь авч хулгай орсон байсан. Тэр үед манай байшингаас халуун тогоо 1 ширхэг, хөнгөн цагаан 20 литрийн тогоо 1 ширхэг, гал тогооны ком сав 1 ширхэг /дотроо халбага, сэрээ, 1,2 дугаар хоолны таваг, аяга/, усны сав 20 литрийн канистр 5 ширхэг /цэнхэр, хар, шар өнгөтэй/, цахилгааны уртасгагч залгуур 4 ширхэг, өргөн ягаан торгон өнгөтэй гудас 2 ширхэг, хөнжил 2 ширхэг, хөнжлийн углаа даавуу 4 ширхэг, том хүний унадаг дугуй 1 ширхэг /солонгос дугуй, хар өнгөтэй/, хүүхдийн унадаг дугуй 1 ширхэг /хөх алаг өнгөтэй/, 4 хүний солонгос майхан 1 ширхэг /ногоон өнгөтэй/, өргөн матрас 1 ширхэг /цагаан өнгөтэй/, улаанБ- хивс 3 ширхэг /3*4м хэмжээтэй/, Атар хивс 3 хос 1 ширхэг /диван, сандлын бүтээлэг/, өдрийн гэрэл 2 ширхэг /нэмэхтэй буюу 4 гэрэлтэй 1 ширхэг, хасахтай буюу 2 ширхэг гэрэлтэй 1 ширхэг/, улаанБ- хивс 1 ширхэг /2*2.4м/, сагсны кольца эрэг боолтын хамт 1 ширхэг, био 00 1 ширхэг, пийшин зуух 1 ширхэг, төслийн яндан 4 ширхэг, эвхдэг ширээ 1 ширхэг, түлээний сүх 1 ширхэг, нарийн гудас 4ш /улаан, бор өнгөтэй/, бүтээлэг /адъяал/ 6 ширхэг /ногоон өнгөтэй 4 ширхэг, хөх өнгөтэй 1 ширхэг, улаан өнгөтэй 1 ширхэг/, цагаан өнгийн хөнгөн цагаан кострул 1 ширхэг, 100 метрийн урттай дамартай уртасгагч 1 ширхэг зэргийг алдсан. Мөн 60*90 см хэмжээтэй вакум цонх 3 ширхэгийг эвдэж гэмтээсэн ямар ч ашиглах боломжгүй болсон байгаа. Би хамар хашааны айлаа сэжиглэж байсан юм. Тэгээд тэр айлдаа орж үзэхэд манайхаас алдагдсан зарим эд зүйлүүд байхаар нь би тэр хүмүүст юмаа алдсан та нар авсан байна гэдгээ хэлээд зарим зүйлээ буцаагаад авсан байгаа. Хөнгөн цагаан том тогоо 1 ширхэг, матрас 1 ширхэг, өдрийн гэрэл буюу нэмэхтэй буюу 4 ширхэг гэрэлтэй гэрэл 1 ширхэг, УлаанБ- хивс /3*4м хэмжээтэй/ 3 ширхэг, Атар хивс /3 хос/ 1 ширхэг, том хүний унадаг дугуй 1 ширхэг, пийшин зуух 1 ширхэг, төслийн яндан 4 ширхэг, эвхдэг ширээ 1 ширхэг, усны 20 литрийн сав 3 ширхэг /хөх, хар, шар/, түлээний сүх 1 ширхэг, гудас 2 ширхэг, түлээний сав 1 ширхэг, бүтээлэг /адъяал/ 3 ширхэг /хөх, улаан, ногоон/ зэргийг авсан. Одоо тэр хүмүүсээс аваагүй байгаа зүйлээ нэрлэвэл: том халуун тогоо 1 ширхэг 45.000 төгрөг, гал тогооны ком сав 1 ширхэг 30.000 төгрөг, 20 литрийн канистр /цагаан өнгөтэй / 2 ширхэг нэг нь 15.000 төгрөг нийт 30.000 төгрөг, цахилгааны уртасгагч 4 ширхэг /3 метртэй/ нэг нь 15.000 төгрөг нийт 60.000 төгрөг, ягаан торгон өнгөтэй өргөн гудас 2 ширхэг нэг нь 25.000 төгрөг нийт 50.000 төгрөг, хөнжил 2 ширхэг нэг нь 20.000 төгрөг нийт 40.000 төгрөг, хүүхдийн унадаг дугуй 1 ширхэг 100.000 төгрөг, ногоон өнгөтэй орны бүтээлэг /адъяал/ 3 ширхэг нэг нь 10.000 төгрөг нийт 30.000 төгрөг, 4 хүний майхан 1 ширхэг 60.000 төгрөг, 2*2.4 м хэмжээтэй УлаанБ- хивс 1 ширхэг 130.000 төгрөг, сагсны кольца 1 ширхэг /эрэг боолттойгоо/ 60.000 төгрөг, био 00 1 ширхэг 45.000 төгрөг зэргээр үнэлж байна. Би нийт алдсан эд зүйлүүдээ үнэлж үзэхэд 4 сая гаруй төгрөг болж байсан, гэхдээ зарим зүйлийг буцааж авсан байгаа, одоо буцааж аваагүй байгаа зүйлүүдийнхээ үнийг нэгтгэж үзэхэд надад нийт 680.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй үлдээд байна. Иймд төлөгдөөгүй үлдсэн хохирлоо буруутай хулгайчаас нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар хуудас/,

Хохирогч Л.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2017 оны 07 дугаар сарын 02-03-ны хооронд манай Хатгал тосгоны 1-р хороонд байрлах байшингийн цонхоор хулгайч орж манай ТСL маркийн 32 инчийн ЛСД зурагтыг маань 6 сувгийн хүлээн авах станц, антен, удирдлага зэргийг авсан байсан...Би алдагдсан эд зүйлүүдээ нийлүүлээд 600.000 төгрөгөөр үнэлж байна. Би алдсан зурагтаа олж авсан. Станцын 70.000 төгрөг, антены 12.000 төгрөгийн хохирлоо Б-аас барагдуулж авсан. Одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 51-56 дугаар хуудас/,

Гэрч П.Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...өнгөрсөн цагаан сарын шинийн 02-нд Улаанаагийнд очиход тэднийх манайд бэлгэнд 3*4 метр хэмжээтэй шаргал өнгийн хивс өгсөн юм, хивс өгөхдөө манайх комиссоос авсан чинь манай гэрт томдоод байна гээд өгсөн. Би тухайн үед ийм том бэлэг өгч болж байгаа юм уу гэхэд болно, та хоёр ав гээд байхаар нь хивсийг нь эхнэр бид хоёр аваад байшиндаа татсан байсан чинь саяхан хүмүүс ирээд манай хивс байна гээд аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 64 дүгээр хуудас/,

Гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2017 оны 8 дугаар сарын 7-ны өдөр манай хотонд хурим болох гэхээр нь би 2017 оны 8 дугаар сарын 5-ны өдөр өөрийн эзэмшлийн ТОЗ-8 маркийн калибр буугаа Хатгал тосгоны төвд оршин суух өөрийн найз Ц.Б-ийнд тавьсан байсан чинь түүний дараа Ц.Б-ийнд хулгай ороод нөгөө бууг маань алдсан байсан. Ц.Б- энэ талаараа Цагдаагийн байгууллагад хандсан гэсэн гэх мэдүүлэг /хх-ийн 60 дугаар хуудас/,

Гэрч П.Т-, А.Г- нарын мэдүүлэг/хх-ийн 66-69 дүгээр хуудас/,

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-18, 20-21, 23-27 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 12, 19, 22 дугаар хуудас/,

Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 73, 78-79, 84 дүгээр хуудас/,

Хөвсгөл аймгийн Прокурорын газрын прокурорын эрүүгийн хэргийг нэгтгэх тухай 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 01, 02 дугаартай тогтоол /хх-ийн 4-5 дугаар хуудас/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.

Шүүгдэгч Б.Б- нь 2017 оны 02 дугаар сараас 06 сарын хооронд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны ... тоот хашаанд байрлах Л.О-ы эзэмшлийн байшинд нэвтэрч 1.775.000 эд хөрөнгийг,

2017 оны 07 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны 1 дүгээр багт оршин суух Л.Э-ийн байшингийн цонхоор нэвтэрч 462.000 төгрөгийн эд хөрөнгийг,

2017 оны 08 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны төвд оршин суух Ц.Б-ийн гэрт нэвтэрч 1.150.000 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх бөгөөд дээрх гэмт хэрэг гарсан байдал, үйл баримтын талаар хохирогч Ц.Б-, Л.Э-, Л.О-, гэрч П.Хүдэрээ, П.Төрбаяр, А.Гантуяа нарын мэдүүлэг, хөрөнгө үнэлсэн тайлан зэрэг хэрэгт авагдсан баримтат мэдээлэл, бусад баримтуудаар тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Б- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь хавтаст хэргийн 109 дүгээр хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь гурван удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн байна.

        Прокуророос шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нэг төрлийн гэмт хэргийн шинжид зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн байх ба шүүхээс шүүгдэгчийн үйлдэл, гэмт хэрэг  тус бүрд нь ял оногдуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзсэн болно.

Хохирогч Л.Э-, Ц.Б- нар нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг нөхөн төлүүлсэн, шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэсэн бөгөөд шүүгдэгч Б.Б-аас 655.000 төгрөгийг гаргуулж хохирогч Л.О-д олгох нь зүйтэй байна.

Эрүүгийн 1738001660063 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Г овогт Б-ийн Б-ыг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ийн Б-т 2/хоёр/ жил 1/нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т оногдуулсан 2/хоёр/ жил 1/нэг/  сарын  хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Б-аас 655.000 /зургаан зуун тавин таван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч  Л.О-д олгосугай.
  5. Эрүүгийн 1738001660063 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              М.ЭРДЭНЭ-ОЧИР