Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 184/ШШ2024/04849

 

 

 

 

 

 

2024

 

 

 

 

 

30 184/ШШ2024/04849

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх би

Нэхэмжлэгч:****

Хариуцагч: ***

Зээлийн гэрээний үүрэгт 583,509 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 9-р сарын 24-ний өдөр хүлээн авч, 2024 оны 9-р сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ****ХХК нь **** 2023 оны 12-р сарын 25-ны өдөр 20231225-24080 тоот зээлийн гэрээ байгуулан зээлийн эрх нээсэн. 2024 оны 4-р сарын 22-ны өдөр 460,000 төгрөгийг 60 хоногийн хугацаатай 6.65 хувийн хүүтэй, z000275903 тоот зээлийг Хас банк дахь 5004502113 тоот дансанд зээлдэгч Б*** шилжүүлэн авсан. 2024 оны 9-р сарын 10-ны өдрийн байдлаар үндсэн зээл 460,000 төгрөг, хүү 118,909 төгрөг, шимтгэл 4,600 төгрөг, нийт 583,509 төгрөгийг хариуцаг*** гаргуулж өгнө үү.

 

Хариуцагч **** нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийн шаардлага 583,509 төгрөгийг 2024 оны 10-р сарын 5-ны өдрийн дотор бүхэлд нь төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж өгнө үү.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч****гаргасан хариу тайлбартай уншиж танилцсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч****** холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 583,509 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 583,509 төгрөгийг хариуцагч төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн нь хариуцагч***** шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ****** холбогдох зээлийн гэрээний үүрэгт 583,509 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 583,509 төгрөгийг 2024 оны 10-р сарын 5-ны өдрийн дотор төлж барагдуулах-аар зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 18,156 төгрөгөөс 9,078 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 9,078 төгрөгийг хариуцагчаас, 9,078 төгрөгийг Төрийн сангийн 100200900941 тоот данснаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.БАТСҮХ