| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмээгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 138/2024/00603/И |
| Дугаар | 138/ШШ2024/00569 |
| Огноо | 2024-07-23 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 138/ШШ2024/00569
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Байгалмаа би,
Хариуцагч: Дорнод аймгийн тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* ******* холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 2 745 627 төгрөг 84 мөнгө гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус *******ны Дорнод салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ******* *******тай ЗГ4705129261 дугаартай зээлийн гэрээ байгуулж 7 000 000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай цалингийн зээл авсан. Зээлдэгч нь дээрх зээлийн гэрээний үүргийг зөрчиж эргэн төлөлтийг тасалдуулж, зээлийн үндсэн төлбөр 2 334 463 төгрөг 38 мөнгө, зээлийн хүү 373 096 төгрөг 47 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 38 067 төгрөг 99 мөнгө, нийт 2 745 627 төгрөг 84 мөнгийг төлөөгүй байна. Иймд *******гаас 2 745 627 төгрөг 84 мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “******* *******” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус *******ны Дорнод салбар шүүхэд гаргасан хүсэлтдээ: “******* *******” ХК нь хариуцагч Г.******* холбогдуулан 2 745 627 төгрөг 84 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Хариуцагч ******* нь дээрх төлбөрийг төлж барагдуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “******* *******” ХК нь хариуцагч Г.******* холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2 745 627 төгрөг 84 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “******* *******” ХК нь “хариуцагч ******* нь 2 745 627 төгрөг 84 мөнгийг төлсөн” гэсэн үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсан хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч “******* *******” ХК нь хариуцагч Г.******* холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 2 745 627 /хоёр сая долоон зуун дөчин таван мянга зургаан зуун хорин долоо/ төгрөг 84 /наян дөрөв/ мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 58 880 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид 29 440 төгрөг, Хэрлэн сумын төсвийн орлогоос 29 440 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА