| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2017/0353/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/328 |
| Огноо | 2017-12-11 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Амартүвшин |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 2017/ШЦТ/328
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,
Улсын яллагч Б.Амартүвшин,
Шүүгдэгч Д.Б-ы өмгөөлөгч Ч.Будхүү,
Шүүгдэгч Ц.Э-, Д.Б-, Г.Д- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц-ийн Э-, Д-ийн Б-, Г-ын Д- нарт холбогдох эрүүгийн 1738000000154 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Ц.Э-,
Монгол улсын иргэн, Д.Б-,
Монгол улсын иргэн, Г.Д-,
Шүүгдэгч Д.Б- нь 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн ... тоотод хохирогч Ц.Э-, Г.Д- нарыг модоор цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Ц.Э-, Г.Д- нар нь 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр бүлэглэн хохирогч Д.Б-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Б- нь 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн ... тоотод хохирогч Ц.Э-, Г.Д- нарыг модоор цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Ц.Э-, Г.Д- нар нь 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр бүлэглэн хохирогч Д.Б-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч Ц.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 10-р сарын 26-ны өдрийн оройн 23 цаг өнгөрч байх үед манай хашааны хаалгыг нэг хүн учиргүй нүдээд байсан. Тухайн үед эхнэр бид хоёр унтаж байсан. Тэгээд юу болов яав гээд босоход манай хажуу талын айл руу нэг хүн яваад орчихсон. ...Тэгээд би эхнэрийгээ өмөөрч Б- гэх залуутай маргалдсан. Тэгээд Б- гэрээс миний өмнө гараад би араас нь гартал Б- байшингиийн өмнө хураалттай байсан түлээнээс гишүү аваад гартаа барьчихсан зогсож байсан. Тэгээд би наанаас нь арай ч намайг цохихгүй байлгүй дээ гэж бодоод яваад очтол миний зүүн талын бөөр лүү цохисон. Тэгээд намайг дахиад цохих гэхээр нь би баруун талынхаа гараар хаатал миний баруун гарын эрхий хуруу руу барьж байсан модоороо цохисон. Тэгтэл боль гээд манай эхнэр бид хоёрын дундуур ортол Б- гэх залуу манай эхнэрийн нуруу руу барьж байсан модоороо нэг удаа цохисон. Тэгээд би өөрийн эхнэрийг өмөөрөөд Б-ы уруулан тушаа газар нэг удаа цохисон. Тэгээд хашаанаас хөөгөөд гаргасан...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Д.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Хэдэн сарын хэдний өдөр байсныг одоо сайн санахгүй байна. Би оройн 23 цагийн барагцаанд Мөрөн сумын 5-... тоотод оршин суух өөрийн хамтран амьдрагчийн гэрт нь очиход миний хамтран амьдрагч хүүхэн нэг үл таних залуутай хамт сууж байсан. Тэгээд би өөрийн хамтран амьдрагчийг чи яагаад архи уучихсан юм, ямар сонин юм бэ гэхэд хажууд нь сууж байсан залуу чи юу юм бэ гээд босоод ирсэн. Тэгтэл манай найз хүүхэн тэр залууг түлхээд хойш нь орон дээр суулгахад дахиад босоод ирсэн. Тэгтэл гаднаас хажуу айлынх нь бололтой нэг үл таних залуу ороод ирсэн. Намайг чи хэн юм бэ, яах гэж яваа юм бэ гээд байсан. Тэгтэл араас нь эхнэр нь бололтой эмэгтэй хүн орж ирээд чи манай хашаагаар юу хийж яваа юм бэ гэж уурлаад, нөхөр нь бололтой өмнө нь орж ирсэн залуу миний зүүн талын нүд рүү гараараа нэг удаа цохисон. Тэгтэл өндөр нуруутай манай найз хүүхэнтэй хамт сууж байсан залуу нь миний толгойн ар хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгээд тэр гурав над руу дайраад байсан чинь манай хамтран амьдрагч хүүхэн тэр гурвыг надаас холдуулсан. Тэгээд би гэрээс гараад утсаар ярих гээд зогсож байтал миний араас сүүлд орж ирсэн хүүхний нөхөр нь бололтой залуу гараад ирсэн. Тэгээд би гартаа барьсан байсан гишүүгээрээ хоёр удаа хий цохиж, тэр залууг өөрөөсөө холдуулсан. Тэгээд хойшоогоо ухраад хашааных нь хаалгыг онгойлгох гэсэн чинь хаалга нь онгойхгүй байсан. Тэгтэл тэр залуу миний араас боосон. Тэгээд миний араас намайг цохиод байсан. Тэгээд намайг чирээд машины хажууд аваачиж дахиж нилээн хэд цохисон. Бас өндөр нуруутай залуу болон намайг боосон залуугийн эхнэр нь бололтой эмэгтэй хоёр намайг цохиод байх шиг байсан. Яг миний хаашаа цохисон гэдгийг би одоо санахгүй байна. Тэгээд би арай хийж гүйж гарсан. Тэгээд гудамжинд гараад цагдаа дуудах гээд зогсож байтал тэр залуу миний барьж байсан модыг бариад миний араас гарч ирээд намайг модоороо цохих гэж гудамжинд хөөгөөд байсан. Тэгээд би зугтаагаад нөгөө талын гудамжных нь үзүүрт очоод зогсож байтал цагдаа ирээд эхнэр, нөхөр хоёр бололтой хүнийг аваад явсан. Миний хувьд тэр хоёр хүнийг цохиж зодсон зүйл байхгүй. Би тэр хоёр хүнд зодуулсан...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Г.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би өмнө нь гэрч болон хохирогчоор мэдүүлэг өгөхдөө болсон бүх явдлыг үнэн зөвөөр нь мэдүүлсэн. Одоо надад ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Д.Б-ы хохирогчоор өгсөн: “Хэдэн сарын хэдний өдөр байсныг одоо сайн санахгүй байна. Би оройн 23 цагийн барагцаанд Мөрөн сумын 5-... тоотод оршин суух өөрийн хамтран амьдрагчийн гэрт нь очиход миний хамтран амьдрагч хүүхэн нэг үл таних залуутай хамт сууж байсан. ...нөхөр нь бололтой өмнө нь орж ирсэн залуу миний зүүн талын нүд рүү гараараа нэг удаа цохисон. Тэгтэл өндөр нуруутай манай найз хүүхэнтэй хамт сууж байсан залуу нь миний толгойн ар хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгээд тэр гурвуулаа надруу дайраад байсан чинь манай хамтран амьдрагч хүүхэн тэр гурвыг надаас холдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/,
Шүүгдэгч Ц.Э-ийн хохирогчоор өгсөн: “2017 оны 10-р сарын 26-ны өдрийн оройн 23 цаг өнгөрч байх үед манай хашааны хаалгыг нэг хүн учиргүй нүдээд байсан. Тухайн үед эхнэр бид хоёр унтаж байсан юм. Тэгээд юу болов яав гээд босоход манай хажуу талын айл руу нэг хүн яваад орчихсон. Тэгээд эхнэр бид хоёр араас нь хамт явж ороод манай эхнэр чи яагаад хаалга үүд учиргүй нүдээд хүний амгалан тайван байдал алдагдуулаад байгаа юм бэ гэхэд тэр залуу чамд ямар хамаатай юм бэ гээд манай эхнэртэй хэрэлдээд манай эхнэрийг пизда, гичий гэж дуудаад элдвээр хэлээд байсан. Тэгээд би эхнэрийгээ өмөөрч Б- гэх залуутай маргалдсан. Тэгээд Б- гэрээс миний өмнө гараад би араас нь гарсан чинь Б- байшингийн өмнө хураалттай байсан түлээнээс гишүү авчихсан гартаа барьчихсан зогсож байсан. Тэгээд би наанаас нь арай ч намайг цохихгүй байлгүй дээ гэж бодоод яваад очтол миний зүүн талын бөөр лүү цохисон. Тэгээд намайг дахиад цохих гэхээр нь би баруун талынхаа гараар хаахад миний баруун гарын эрхий хуруу руу барьж байсан модоороо цохисон. Тэгтэл боль гээд манай эхнэр бид хоёрын дундуур ортол Б- гэх залуу манай эхнэрийн нуруу руу барьж байсан модоороо нэг удаа цохисон. Тэгээд би өөрийн эхнэрийг өмөөрөөд Б-ы уруулан тушаа газар луу нь нэг удаа цохисон. Тэгээд хашаанаасаа хөөгөөд гаргасан. Ийм л зүйл болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Г.Д-гийн хохирогчоор өгсөн: “2017 оны 10-р сарын 26-ны өдөр өдрийн 23 цагаас 00 цагийн барагцаанд намайг гэртээ нөхрийнхөө хамт унтаж байтал манай хашааны үүдийг хүн чанга нүдээд байсан. Тэгээд байшингийн цонхоор хартал манай хашааны үүдийг Ж- онгойлгож өгч байсан. Тэгээд би хувцсаа өмсөөд хажуу талын Ж-гийн гэрт ороход баруун талынх нь орон дээр нэг үл таних залуу сууж байсан. Тэгээд би ороод чи хүний амгалан тайван байдал алдагдуулаад шөнө орой болсон хойно яах гээд хаалга үүд нүдээд байдаг юм бэ гэтэл тэр залуу чамд ямар хамаатай юм бэ гээд намайг янхан, гичий, пизда гэх зэргээр доромжилж байсан. Тэгээд Б- гэрээс түрүүлээд гарсан, араас нь манай нөхөр гарсан. Тэгээд би тэр хоёрыг салгах гээд очтол Б- гэх залуу гартаа барьж байсан гишүүгээрээ миний баруун тал орчимд нэг удаа цохисон. Тэгээд манай нөхөр намайг өмөөрөөд Б- гэх хүний нүүр лүү нь нэг удаа цохиж байгаа харагдсан. Тэгээд манай нөхөр Б- гэх залууг хашаанаас гаргаж явуулсан. Б- нь манай машины хойд талд эхнэрээ үсдээд дарчихсан зодоод байсан. Тэгж байхад нь Наранбаатар очиж салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/,
Гэрч Ө.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2017 оны 10-р сарын 26-ны өдөр би ажил дээрээ байж байгаад Э-ийн төрсөн өдрийг тэмдэглэхээр Э-ийн гэрт Э- болон түүний эхнэр Д-, хамт ажиллаж байсан Ж-, Т- нарын хамт очсон. Тэгтэл Ж-гийн гэрт нь нэг үл таних залуу орж ирээд Ж-тай хэрэлдээд байсан. Тэгээд байж байтал Э-, Д- нар орж ирээд Д- нь чи хашааны хаалга яасан чанга нүддэг юм бэ, яагаад хүний амгалан тайван байдал алдагдуулаад байгаа юм бэ гэхэд чамд ямар хамаатай юм гээд Э-ийн авгайтай маргалдаад байсан. Тэгээд гэрээс Э-, Д-, гаднаас орж ирсэн үл таних залуу, Ж- дөрөв гараад явсан. Тэгтэл гадаа нэг эмэгтэй хүн орилоод байхаар нь гартал Ж- гэх эмэгтэйг гаднаас орж ирсэн залуу Э-ийн машины ард зодож байсан. Тэгээд би очиж салгаад хөл нүцгэн байсан болохоор хөл дээрээ гишгүүлээд эргээд гэртээ орсон. Тэгээд удаагүй Д-гийн нуруу руу модоор цохисон гэх яриа гараад нэг их удаагүй цагдаа ирээд Төрөөг авгайтай нь аваад явсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр хуудас/,
Гэрч Э.П-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2017 оны 10-р сарын 27-ны өдрийн 00 цаг 37 минутанд цагдаагийн дэд ахлагч Д.С-, Н.Э- нар нь Мөрөн сумын 5-... тоотод согтуу агсам тавьсан гэх Мөрөн сумын иргэн Э-, Д- нарыг цагдаагийн газарт авчирсан. Ингээд тухайн хоёр иргэний согтуурлын зэргийг шалгахад Э- нь 1.50%, Д- нь 1.47% байсан. Биеийн байдлыг үзэхэд Э-ийн баруун гарын хуруу бага зэргийн хавдартай, зүүн талын хэвлий орчимд улайсан байдалтай байсан. Харин Д-гийн биеийг үзэхэд баруун талын далны доод хэсэгт зулгарсан шархтай байсан. Ингээд согтуу байсан тул эрүүлжүүлэх өрөөнд оруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 45 дугаар хуудас/,
Гэрч Н.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн Б- нь бусдад зодууллаа гэх дуудлагаар Мөрөн сумын 5-... тоотод очиход зодуулсан гэх залуу нь цагдаагийн машин хүлээгээд зогсож байсан. Тэгээд тэр залуугаас юу болсон талаар асуухад энэ хаяган дээр байгаа залуу намайг зодсон гэж байсан. Тэгээд тус тоот хашаа руу ороод монгол гэр болон байшин байсан ба байшин руу ороход нэг залуу, нэг хүүхэн байсан. Харин гэрлүү ороход нэг хүүхэн байсан. Тэр хүүхэн нь зодуулсан гэх залуугийн эхнэр нь гэж байсан. Тэгээд байшинд байсан залууг заагаад энэ таныг зодсон хүн мөн үү гэж зодуулсан гэх хүнээс асуухад мөн гэсэн ба уг хүнийг цагдаагийн газар руу авч явах гэтэл эхнэр бололтой эмэгтэй хүн би хамт явна гэсээр байгаад цагдаагийн газарт ирээд нөхрийг нь согтуу байсан тул эрүүлжүүлэх гэтэл би хамт эрүүлжүүлэх рүү орно гээд цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй байсан тул эхнэр, нөхөр хоёрыг хоёуланг нь эрүүлжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 47 дугаар хуудас/,
Гэрч Д.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн Б- нь бусдад зодууллаа гэх дуудлагаар эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Н.Э-ийн хамт Мөрөн сумын 5-... тоотод очиход зодуулсан гэх залуу нь цагдаагийн машин хүлээгээд зогсож байсан. Тэгээд тэр залуугаас юу болсон талаар асуухад энэ хаяган дээр байгаа залуу намайг зодсон гэж байсан. Тэгээд тус тоот хашаа руу ороход монгол гэр болон байшин байсан ба байшин руу ороход нэг залуу, нэг хүүхэн хоёр байсан. Харин гэр лүү ороход нэг хүүхэн байсан. Тэр хүүхэн зодуулсан гэх залуугийн эхнэр нь гэж байсан. Тэгээд байшинд байсан залууг заагаад энэ таныг зодсон хүн мөн үү гэж зодуулсан гэх хүнээс Н.Э- асуухад мөн гэсэн ба уг хүнийг цагдаагийн газар руу авч явах гэтэл эхнэр бололтой эмэгтэй зодуулсан гэх залууг энэ хүн миний нуруу руу цохисон гээд нуруугаа үзүүлээд байсан. Тухайн үед нурууных нь баруун талын далны доод хэсэгт бага зэрэг зулгарсан харагдаж байсан. Тэгээд тэр хүүхнийг нөхрийнх нь хамт цагдаагийн газарт авчраад нөхрийг нь согтуу байсан тул эрүүлжүүлэх гэтэл би хамт эрүүлжүүлэх рүү орно тэр зодуулсан гээд байгаа залуу чинь гишүүгээр миний нуруу руу цохисон гээд цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй хэрүүл маргаан үүсгээд байсан тул эхнэр, нөхөр хоёрыг хоёуланг нь эрүүлжүүлсэн. Харин зодуулсан гэх залуугийнх нь нүүр нь улайгаад хавдчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 49 дүгээр хуудас/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 661 дугаартай:
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 658 дугаартай:
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 656 дугаартай:
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.
Иймд шүүгдэгч Ц.Э-, Г.Д- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг,
Шүүгдэгч Д.Б-ыг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.Э-, Г.Д- нар гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх бөгөөд шүүгдэгч Д.Б- нь “Миний хувьд тэр хоёр хүнийг цохиж зодсон зүйл байхгүй” гэм буруугүй гэж мэдүүлж байх боловч хохирогч Ц.Э-, Г.Д- нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан талаарх шинжээч эмчийн дүгнэлт, гэмт хэрэг гарсан байдал, хэргийн үйл баримтын талаар хохирогч Ц.Э-, Г.Д- нарын яллагдагч, хохирогчоор өгсөн мэдүүлэг, гэрч Д.С-, Н.Э-, Э.П- нарын мэдүүлгээр үгүйсгэгдсэн, хэрэгт тусгагдсан баримтаар шүүгдэгч Д.Б-ыг цагаатгах үндэслэл тогтоогдохгүй байна.
Мөн гэрч Б.Ж-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тэгээд манайхаас гараад тэд нар хоорондоо зодолдсон юм шиг байгаа юм. Гадаа болсон явдлын талаар надад мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 42 дугаар хуудас/,
Гэрч Б.Ж-ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Орой бид нар ажлаа тараад Э-ийн гэрт ирсэн. Тэгээд бүгдээрээ архи уусан. Би ч нэлээд согтсон байсан учир гэртээ ороод байж байтал тэдний гэрт байсан залуу араас орж ирсэн. Тэгээд байж байтал Б- ирсэн. Тэгээд намайг яагаад архи уусан юм гэж асуусан. Бид гурвыг гэрт байж байтал гаднаас энэ 2 орж ирсэн. Тэгтэл Б-ыг манайд сууж байсан тэр залуу цохисон. Тэгээд гадаа гарсан. Гадаа гараад хоорондоо зодолдсон...” мэдүүлэг нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгээс өөрөөр мэдүүлсэн ба шүүгдэгч Д.Б-тай хамтран амьдрагч байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтат мэдээлэл гэж үзэхээргүй байна.
Иймд гэрч Б.Ж-ы мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдлаа.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Ц.Э-, Г.Д- нарт торгох ял, шүүгдэгч Д.Б-д нийтэд тустай ажил хийлгэх ялыг ялгамжтай оногдуулах нь зүйтэй.
Шүүгдэгч Ц.Э-, Д.Б-, Г.Д- нар нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь хавтаст хэргийн 77, 83, 89 дүгээр хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.Э-, Г.Д- нар нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч Д.Б- эмчилгээний болон бусад гарсан зардлаа нэхэмжилнэ гэх боловч нотлох баримтаа ирүүлээгүй тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар Ц.Э-, Г.Д- нараас нэхэмжилж болохыг дурдав.
Эрүүгийн 1738000000154 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР