Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 2022/ДШМ/19

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                М.Т, Б.Г нарт

                                 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  шүүгч Ш.Баттогтох даргалж, шүүгч Т.Жаргалсайхан, Ч.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

Улсын яллагч Ц.Б,

Шүүгдэгч М.Т, түүний өмгөөлөгч Ж.Мөнхнасан,

Шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч М.Энхзаяа нарыг оролцуулан

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нарыг оролцуулан

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж хийсэн Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 2021/ШЦТ/49 дугаар шийтгэх тогтоолыг аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Ц.Б эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцлээр М.Т, Б.Г нарт холбогдох 2216000630042 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол улсын иргэн Б овогтой М-ын Т., Д........ регистрийн дугаартай, халх, 1971 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумд төрсөн, 50 настай, эмэгтэй, дээд боловсролтой, байгалийн ухааны багш мэргэжилтэй, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт, Говь-Алтай аймгийн ............. тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.

Монгол улсын иргэн Ө. Д. овогтой Б-нийн Г,   регистрийн дугаартай, халх, 1986 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Говь-Алтай аймгийн Шарга сумд төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, газрын кадастрын инженер мэргэжилтэй, Говь-Алтай аймгийн Шарга сумын ......... ажилтай, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн ............ тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.

Шүүгдэгч М.Т нь Говь-Алтай аймгийн Шарга сумын засаг даргаар ажиллаж байх хугацаандаа албан үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Шарга сумын газрын даамлаар ажиллаж байсан Б.Гтой бүлэглэн Говь-Алтай аймгийн Шарга сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 16 дугаартай тус сумын газар зохион байгуулалтын 2016 оны төлөвлөгөөг гаргах тухай тогтоолын хавсралтаар баталсан иргэнд эзэмшиж байгаа хашааны газрыг нь үнэгүй өмчлүүлэх газрын байршил, хэмжээнд тусгагдсан жагсаалт болон талбайн солбицолд багтаагүй, газрын төлөв байдал чанарын улсын хяналтын баталгааны дүгнэлт гаргуулаагүй буюу Баянгол 1 дүгээр баг Рашаант 1 дүгээр гудамжны 108 тоотод байрлах 160 м2 газрыг өөрийн нөхөр Х.Гад өмчлүүлэх тухай 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/91 дугаартай захирамж гаргасан, уг захирамжийг үндэслэн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Х.Гын нэр дээр эд хөрөнгийн улсын бүртгэлийн 000517491 дугаартай гэрчилгээ олгогдож түүнд давуу байдал бий болгосон гэмт хэрэгт,

 

Яллагдагч Б.Г нь Говь-Алтай аймгийн Шарга сумын газрын даамлаар ажиллах байх хугацаандаа тус сумын засаг даргаар ажиллаж байсан М.Ттай бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Шарга сумын Иргэдийн Төлөөлөгчдийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 16 дугаартай 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай тогтоолын хавсралтаар баталсан “Иргэнд эзэмшиж байгаа хашааны газрыг нь үнэгүй өмчлүүлэх газрын байршил, хэмжээнд” 5 иргэнд 1. Х-675012.38 У-5126893.77, 2. Х-674997.70 У-126911.39, 3. Х-675029.95                У-5126938.15, 4.Х-675039.92 У-5126925.85 гэсэн талбайн солбицол бүхий газарт иргэнд газар өмчлүүлэхээр заасан байхад М.Тын 2016 оны 11 дүгээр сарын 21- ний өдөр А/91 дугаартай захирамжид заасан газарт Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт гаргалгүйгээр, өөр газарт буюу Х.Гын өмнө нь эзэмшиж байсан газрыг түүнд өмчлүүлэхээр газрын кадастрын солбицол буюу зургийг программ дээр зөрүүтэй шивж оруулсан, М.Тын иргэдийн хурлаас баталсан тогтоолыг зөрчиж, иргэнд газар өмчлүүлэхээр заасан газраас өөр газарт буюу нөхрийнхөө эзэмшиж байсан газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэсэн захирамжийг талбайн солбицол зөрчсөн хууль бус болохыг мэдсээр байж улсын бүртгэлийн хэлтэст иргэн Х.Гад газар өмчлүүлэх тухай материалыг өгч 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Говь-Алтай аймгийн Шарга сумын 1 дүгээр баг, Баянгол Рашаант 1 дүгээр гудамж 108 тоотод 8214001009 нэгж талбайн дугаартай 161 метр квадрат газрыг Х-гийн Г-д өмчлүүлэх тухай улсын бүртгэлийн 000517491 дугаартай гэрчилгээ гаргуулж, шүүгдэгч М.Тын гэр бүлийн гишүүн Х.Гад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэж прокурор үзэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн шүүгдэгч Б овогт М.Т, Өөлд дадар овогт -ийн Г нарт холбогдох эрүүгийн 2216000630042 дугаартай хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгаж, шүүгдэгч М.Т, Б.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.8 дугаар зүйлийн 3, 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч М.Т, Б.Г нар өөрт учирсан хохирлоо нөхөн төрүүлэх нэхэмжлэлийг оршин суух газрынхаа нутаг дэвсгэрийн Иргэний хэргийн шүүхэд 10 жилийн дотор гаргах эрхтэй болохыг тайлбарлан,  Өмгөөлөх талаас гаргаж өгсөн 2 хуудас баримтыг хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, тэдгээрээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг шүүгдэгч нар, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг  тайлбарлаж шийдвэрлэжээ.

Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Ц.Б эсэргүүцэлдээ: Говь-Алтай аймгийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Ц.Б би, эрүүгийн 2216000630042 дугаартай М.Т, Б.Г нарт холбогдох хэрэгт 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 42 дугаартай яллах дүгнэлт үйлдэн, тус аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

1. Говь-Алтай аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 2022/ШЦТ/49 дугаартай цагаатгах тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг “Нийтийн албан тушаалтан албан үүрэг. бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон” бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “иргэн газар буюу үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжпуулах эрхтэй гэж заасны дагуу иргэн Х.Г Говь-Алтай аймгийн Шарга сумын 1-р баг, Бая-голын Рашаант 1-р гудамжны 108 тоотод байрлах 160 м2 газрыг эзэмшиж байсан болох нь 000420781 дугаартай гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулаг~аар газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбараар тогтоогдсон бөгөөд түүний газар эзэмших эрхийг цуцалсан, хүчингүй болгосон баримт хэрэгт авагдаагүй байна.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.1 дахь хэсэгт “...Газрын тухай хуулийн дагуу иргэний эзэмшсэн газар хүсэлт гаргасан тохиолдолд уг газрыг түүнд өмчлүүлэхээр...”, мөн хуулийн 5.1.5.2 газрын тухай хуулийн дагуу иргэний эзэмшсэн газрыг нь тэргүүн ээлжинд түүнд өмчлүүлэх агуулгаар зохицуулжээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь албан тушаалтны санаатайгаар эрх мэдлээ хэтрүүлсэн, урвуулан ашигласан хууль бус үйлдлийн улмаас бусдад давуу байдал үүссэн байхыг шаардах бөгөөд энэ давуу байдал нь мөн хууль бус тохиолдолд хангагдана. Гэтэл монгол улсын иргэний хувьд урьд өмнө нь хууль ёсоор эзэмшиж байсан газраа өмчлөн авах хүсэлт гарган шийдвэрлүүлснийг хууль бус давуу байдал гэж үзэх боломжгүй юм. Үүнийг нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3 дах хэсэгт “... хууль ёсоор эзэмшиж байгаа газраа тэргүүн ээлжинд үнэгүй өмчилж авах...” эрхтэй байхаар баталгаажуулжээ.

Тодруулбал Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа газрын тухай хууль тогтоомжоор иргэн хүн өөрийн эзэмшиж байгаа газраа тэргүүн ээлжинд өмчилж авах эрхтэй бөгөөд энэ эрхийг нь хязгаарласан болон хориглосон зохицуулалт байхгүй байна. Эзэмшиж байгаа газраа өмчлөн авахад тухайн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэн байршил, хэмжээг нь тогтоодог зохицуулалттай бөгөөд хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 170 дугаартай албан бичиг, хавсралт зургууд /1-р хавтас хэргийн 224-233 дугаар тал/, мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн гэрч Б.Болд-Эрдэнийн “...Шарга сумын иргэдийн төлөөлөгчдийн 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 16 дугаартай 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хавсралтаар тусгасан “иргэнд эзэмшиж байгаа хашааны газрыг үнэгүй өмчлүүлэх газрын байршил, хэмжээгээр нийт 5 иргэнд 3500 метр квадрат газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Тухайн газар зохион байгуулалтын төлөвлөгөөгөөр бол 5 иргэнд өмчлүүлэх газрын байршил. солбицлоор бол тус сумын Баянгол багийн Шанд хороололд өөрөөр хэлбэл сумын төвийнхөө ертөнцийн зүгээр баруун хойд хэсэгт 5 иргэний газрын байршил байна гэсэн үг. Тэгтэл сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 21- ний өдрийн А/91 дугаартай захирамжийн хавсралтаар иргэн Ц.Г, Ж.Ч. Б.Б, Д.А, Х.Г нарын өмчилж авсан газрын байршил. солбицол нь өөр байршилд байгаа нь хэмжилтээр тогтоогдож байна. Нэг ёсондоо Шарга сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 16 дугаартай тогтоолоор 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хавсралтаар баталсан 5 иргэний газрын байршилтай аль алиных нь газрын солбицол, байршилтай давхцахгүй байна...” гэх мэдүүлэг зэрэг баримтаар Говь-Аптай аймгийн Шарга сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан А/91 дугаартай “Иргэнд эзэмшиж байгаа газрыг үнэгүй өмчлүүлэх тухай” захирамжийн хавсралтад заагдсан иргэдийн газрын байршил нь Говь-Алтай аймгийн Шарга сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 16 дугаартай тогтоолын хуулбар /1-р хавтаст хэргийн 18, уг тогтоолын иргэнд эзэмшиж байгаа хашааны газрыг нь үнэ төлбөргүй өмчлүүлэх 'азрын байршил, хэмжээ тогтоосон хавсралтын хуулбар /1-р хавтаст хэргий- 23 дугаар тал/-т заагдсан байршилтай тохирохгүй байна. Гэхдээ дээрх иргэд ~ь өмнө нь хууль ёсоор эзэмшиж байсан, тэр газар дээрээ амьдарч, гэр бүлий- хэрэгцээний дагуу эзэмшиж, ашигладаг газраа өмчлөн авах хүсэлт гарган Иргэдий- төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэн тогтоол гарган, энэ дагуу засаг дарга өмчлүүлэх тухай захирамж гаргажээ. Гэтэл иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол= - хавсралтад заасан байршил нь эдгээр иргэдийн эзэмшиж байсан газраас өөрөөр тусгагдсанд засаг дарга болон газрын даамлыг буруутгах болом-т,й юм Өөрөөр хэлбэл тогтоолын хавсралтад заагдсан газарт нэр бүхий иргэдэд *азар өмчлүүлэх шийдвэр гаргасан бол эзэмшиж байгаа газраа өмчлөн авах эрх -ь зөрчигдөх нөхцөл байдал үүсэхээр байна.

Өөрөөр хэлбэл нэр бүхий 5 иргэнд эзэмшиж байгаа газрыг нь өмчлүүлэх газрьн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцсэн болох нь тогтоогдож байна. Монгол улсын иргэнд газар өмчлүүлэхдээ “шинээр газар өмчлөх хүсэлтийг өргөдөл гаргасан дарааллыг дагуу шийдвэрлэх”, “өөрийн эзэмшиж байгаа газраа өмчлөн авах талаар хүсэлт гаргасан бол тэргүүн ээлжинд өмчлүүлэх” зарчмыг баримтлах бөгөөд өмнө эзэмшиж, ашиглаж байсан газраа өмчлөн авах хүсэлт гаргаад өмчлүүлэх шийдвэр гарсан нь тухайн иргэдийн хувьд хууль бус давуу байдал гэж үзэхгүй.

2. Улсын          яллагч шүүгдэгч Б.Гыг “...албан тушаалын тодорхойлолтод заагдсан ажпаа хийгээгүй... өмчлүүлэх газарт хянан баталгаа хийлгээгүй өмчлүүлэх газарт кадастр хийх, газрыг өмчлөгчид хүлээлгэж өгөөгүй ...газры заагийг           тогтоогоогүй, мэдээллийн санд  оруулах            ажиллагааг хийгээгүй .2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанд газар өмчлүүлэх мэдээллийг ерөнхий байдлаар өгсөн... тогтоолын хавсралтад заагдсан газраас өөр газар буюу Х.Гын өмнө эзэмшиж байсан газрыг өмчлүүлэхээр зургийн программ дээр зөрүүтэй шивж оруулсан... хууль бус захирамж гэдгийг мэдсээр байж улсын бүртгэлийн хэлтэст материалыг нь өгч үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээ гаргуулан шүүгдэгч М.Тын үйлдсэн гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэж буруутгажээ.

Төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолт, ажил үүргийн хуваарь. хууль, дүрэм, журмаар тогтоосон албаны чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа зохих ёсоор биелүүлээгүй, мэргэжпийн, сахилга, ёс зүйн, хөдөлмөрийн, хайнга хандсан гэх мэт шинжтэй зөрчил бүрийг гэмт хэрэгт тооцохгүй бөгөөд тухайн албан тушаалтны нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуульд заагдсан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа нь тогтоогдсон тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг. Гэтэл прокурор шүүгдэгчийн гаргасан байж болох дээрх шинж бүхий зөрчлүүдээр гэмт хэргийн хамжигч гэж үзсэн нь үндэслэлгүй байх бөгөөд түүнчлэн шүүгдэгч М.Тын үйлдлийг шүүх гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн тул шүүгдэгч Б.Гыг гэмт хэргийн хамжигч гэж тодорхойлох хууль зүйн хувьд боломгүй байна. Аливаа эрх зүйн маргаантай асуудлыг салбарын хууль тогтоомжоор шийдвэрлэн түүнд заагдсан хариуцлагыг хүлээлгэх боломж байсаар байтал дээрх зөрчил, алдааг гаргасан албан тушаалтныг гэмт хэрэгт бүрүүтган мөрдөн шалгах нь нийгмийн харилцааны хамгийн хүнд хэлбэрийг зохицуулах зорилго бүхий эрүүгийн хуулийн мөн чанар, зарчим алдагдах, үгүйсгэгдэхэд хүрч болохыг тэмдэглэх нь зүйтэй гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч М.Т, Б.Г нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгаж шийдвэрлэжээ.

Цагаатгах тогтоолыг 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч танилцаад шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

 Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3-д заасан “иргэн газар буюу үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй' гэсэн үндсэн хуулиар олгогдсон иргэний эрхийг  эдэлсэн үйлдэл буюу Говь-Алтай аймгийн Шарга сумын иргэн Х.Г өөрийн эзэмшлийн газрыг Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3 дах хэсэгт “... хууль ёсоор эзэмшиж байгаа газраа ээлжинд үнэгүй өмчилж авах" эрхтэй гэсний дагуу хуульд заасан үндэслэл журмын дагуу өмчилж авсан үйлдэлд түүний хамаарал бүхий этгээд болох  М.Тыг буруутгаагүй болно.

Анхан шатны шүүх иргэн эзэмших эрхийн газраа тэргүүн ээлжинд үнэгүй өмчилж авсан. уг шийдвэрийг гаргасан албан тушаалтны үйлдэлд эрх мэдэг албан тушаалын байдпаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжтэй үйлдэл тогтоогдоогүй гэж дүгнэж байгаа нь хэргийн үйл баримтыг бүрэн гүйцэт, үнэн зөв үнэлж дүгнээгүй гэж үзэхээр байна.

Иргэн Х.Г нь эзэмших эрхийн гэрчилгээтэй Шарга сумын Рашаант хороо Булаг 1-108 тоотод байрлах 160 метр квадрат газрыг Монгол Улсын үндсэн хуульд заасан шударгаар өмчилсөн эсэх, уг шийдвэрийг гаргахад албан тушаалтны хууль бус үйлдэл байсан эсэхэд хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай гэж үзэж байна.

Учир нь Говь-Аптай аймгийн Шарга сумын засаг дарга М.Тын 2011 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 126 тоот захирамжийн хавсралтаар Их мянган овогтой Хадхүүгийн Галбадрахад Шарга сумын Рашаант хороонд 160 метр квадрат газрыг эзэмшүүлэх шийдвэрийн дагуу 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдөр улсын бүртгэлийн 000420781 дугаартай газар эзэмших гэрчилгээ олгогдсон байна.

Иргэн Х.Гын Шарга сумын Баянгол багийн Рашаант хороонд эзэмшиж байсан 160 метр квадрат газрыг Шарга сумын Иргэдийн төлөөлөгчдийн 2016 оны тогтоолоор Булаг 1-108 тоот болгон хаягийг шинэчилж өөрчилсөн болох нь багийн засаг даргын албан бичгээр тогтоогдсон.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлд Сум дүүргийн Засаг дарга дараах бүрэн эрхтэй: 14.1.3-д “аймгийн төвийн сумын болон нийслэлийн дүүргийн Засаг дарга иргэдийн газар өмчлөх хүсэлтийг хүлээн авч аймаг, нийслэлийн Засаг даргад уламжпах, бусад сумын Засаг дарга уг өргөдлийг хүлээн авч тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн газар өмчлүүлэх тухай шийдвэр гаргах” гэж хуульчилсан.

Гэтэл М.Т нь 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр А/91 дугаартай захирамжийн хавсралтаар иргэн Ц.Г, Ж.Ч, Б.Б, Д.А, Х.Г нарт “эзэмшиж байгаа газрыг үнэгүй өмчлүүлэх”-ээр шийдвэрлэж захирамж гаргасан байна.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараахь бүрэн эрхтэй, 13.1.1- д “нутаг дэвсгэртээ Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, гаргасан шийдвэрийнхээ биелэлтэд хяналт тавих, энэ талаарх Засаг даргын тайланг хэлэлцэх”, 13.1.2-д “сум, дүүргийн Засаг даргаас тухайн жилд иргэдэд өмчлүүлэх газрын зориулалт, байршил, хэмжээний талаар ирүүлсэн саналыг хэлэлцэх” гэж заасан.

Говь-Аптай аймгийн Шарга сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 16 дугаартай 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай тогтоолын хавсралтаар баталсан “Иргэнд эзэмшиж байгаа хашааны газрыг нь үнэгүй өмчлүүлэх газрын байршил, хэмжээнд” 5 иргэнд 1.Х-675012.38 У-5126893.77, 2.Х-674997.70 У-5126911.39, З.Х-675029.95 У-5126938.15 4 Х-675039.92 У-5126925.85 гэх талбайн солбилцол бүхий газарт газрыг өмчлүүлэхээр тогтоож баталсан.

Мөн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан Иргэнд газар өмчлүүлэхэд баримтлах зарчим, үндэслэлийн 5.1.2-д “иргэнд газар тариалангийнхаас бусад зориулалтаар газар өмчлүүлэхдээ аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, аймгийн төвийн болон хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөө, сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан, сумын төв, тосгоны тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрт заасан иргэдэд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, газар өмчилж авахыг хүссэн иргэдийн тоог иш үндэс болгох” гэсэн болон холбогдох заалтуудаар сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаар баталсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан байршил, солбилцол бүхий газарт, засаг даргын дэргэдэх зөвлөлөөр хэлэлцэн шийдвэрлэсэн нэр бүхий иргэнд газар өмчлүүлэх шийдвэрийг засаг дарга гаргахаар байна.

Гэтэл Говь-Алтай аймгийн Шарга сумын засаг дарга М.Т нь Говь-Аптай аймгийн Шарга сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 16 дугаартай 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай тогтоолын хавсралтаар баталсан “Иргэнд эзэмшиж байгаа хашааны газрыг нь үнэгүй өмчлүүлэх газрын байршил, хэмжээнд” 5 иргэнд 1.Х-675012.38 У-5126893.77,     2.Х-674997.70 У-5126911.39,       З.Х-675029.95 У-

5126938.15, 4.Х-675039.92 У-5126925.85 гэх талбайн солбилцол бүхий газарт газрыг нэр бүхий иргэдэд өмчлүүлэлгүйгээр 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр А/91 дугаартай захирамжийн хавсралтаар тухайн нэр бүхий 5 хүнд эзэмшиж байгаа газрын байршил, хаягийг зааж сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсан талбайн солбилцол бүхий газраас өөр газарт өмчлүүлэхээр шийдвэрлэсэн иргэдийн хурлаас гарсан шийдвэрийг зөрчиж захирамж гаргасан гэж үзэхээр байна.

Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 16 дугаартай 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай тогтоолын хавсралтаар баталсан “Иргэнд эзэмшиж байгаа хашааны газрыг нь үнэгүй өмчлүүлэх газрын байршил, хэмжээнд” 5 иргэнд 1.Х-675012.38 У- 5126893.77,    2.Х-674997.70 У-5126911.39,       З.Х-675029.95 У-5126938.15,  4.Х-

675039.92 У-5126925.85 гэх талбайн солбилцол бүхий газарт өмчлүүлэхийг зөвшөөрсөн болохоос нэр бүхий иргэн буюу Х.Гад олгохоор заагаагүй байна.

Түүнчлэн дээрх солбилцол бүхий газар нь иргэн Х.Гын Булаг 1-108 тоотод байрлах 160 метр квадрат газарт хамаарахааргүй байна.

Гэтэл Шарга сумын засаг дарга М.Тын 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр А/91 дугаартай захирамжийн хавсралтаар баталсан нэр бүхий 5 хүнд өөрийн хамаарал бүхий хүн болох нөхөр Х.Гын эзэмшиж байсан газрыг өмчлүүлэхээр заасан.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.1 дахь хэсэгт “...Газрын тухай хуулийн дагуу иргэний эзэмшсэн газар хүсэлт гаргасан тохиолдолд уг газрыг түүнд өмчлүүлэхээр...”, мөн хуулийн 5.1.5.2 “газрын тухай хуулийн дагуу иргэний эзэмшсэн газрыг нь тэргүүн ээлжинд түүнд өмчлүүлэх...” агуулгаар зохицуулсан боловч Ц.Г, Ж.Ч, Б.Б, Д.А, Х.Г гэх иргэдийн зүгээс тухайн эзэмшиж байгаа газраа өмчилж авах талаар гаргасан хүсэлт нь 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хийсэн “...8214001009 дугаартай нэгж талбарын хувийн хэрэгт үзлэг хийсэн.. мөрдөгчийн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 145 дугаар тал/, 2022 оны 01 дүгээр сар хийсэн...” мөрдөгчийн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 54 дүгээр тал/, Газрын даамлын өргөдөл, гомдлын бүртгэлийн дэвтэрт үзлэг хийсэн мөрдөгчийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн тэмдэглэл, гэрэл зураг /2-р хх-ийн 33-42 дугаар тал/, Шарга сумын засаг даргын тамгын газрын иргэдээс ирүүлсэн өргөдөл, хүсэлтийн бүртгэлийн дэвтэрт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн 2022 оны 03 дугаар сарын 20- ны өдрийн тэмдэглэл /2-р хх-ийн 50 дугаар тал/ зэргээс үзэхэд тухайн иргэдээс гаргасан хүсэлт хүлээн авсан, шийдвэрлэсэн талаарх ямар нэгэн баримт байхгүй байгаа ба тухайн иргэдээс хүсэлт гаргаагүй болох нь тогтоогдсон.

Тиймээс дээрх нэр бүхий этгээдэд газар өмчлүүлэхээр гаргасан захирамж нь хууль ёсны шаардлага хангаагүй бөгөөд бусдад хууль бусаар давуу байдал бий болгосон буюу М.Тын хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болон Төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах зарчмыг ноцтой зөрчиж, гэр бүлийн хамаарал бүхий хүний нэр дээр газар олгох шийдвэр гаргасан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх ба дээрх гэмт хэргийн шинжтэй үйлдэл нь Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт заасан “Газар өмчлөгч нь газар өмчлөх эрхээ эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлнэ” гэж заасны дагуу хууль бус захирамжийг үндэслэн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр эд хөрөнгийн улсын бүртгэлийн 000517491 дугаартай гэрчилгээ олгогдсоноор төгссөн байна.

Тиймээс 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 2022/ШЦТ/49 дугаартай цагаатгах тогтоолын 1 дүгээр заалт нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна.

Говь-Алтай аймгийн Шарга сумын газрын даамал Б.Г нь ажлын байрны тодорхойлолт болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 17.1-д заасан “Иргэнд газар өмчлүүлэхдээ тухайн газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа хийнэ”, 17.2-д “Иргэнд өмчлүүлэх газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа хийх ажпыг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас эрх олгосон мэргэжпийн байгууллага газрын тухай хууль тогтоомжид заасны дагуу гүйцэтгэж дүгнэлт гаргана”, 17.3-д “Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт нь газар өмчилж авсан иргэнд эрх бүхий байгууллагаас олгосон эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний салшгүй хэсэг байна” гэсэн,

Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-д “Иргэнд өмчлүүлэх газарт кадастр хийх. зохих шийдвэрийг үндэслэн газрыг өмчлөгчид нь хүлээлгэж өгөх, заагийг тогтоох. тэмдэглэх, бүртгэж газрын мэдээллийн санд оруулах ажиллагааг сумын газрын даамал, дүүргийн газрын алба тус тус хариуцан гүйцэтгэнэ” гэснийг зөрчсөн. 

Шарга сумын засаг даргаар ажиллаж байсан М.Тын иргэдийн хурлаас баталсан тогтоолыг зөрчиж, иргэнд газар өмчлүүлэхээр заасан газраас өөр газарт буюу нөхрийнхөө эзэмшиж байсан газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэснийг мэдсээр байж улсын бүртгэлийн хэлтэст иргэн Х.Гад газар өмчлүүлэх тухай материалыг өгч 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Монгол улсын газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000517491 дугаартай Говь-Алтай аймгийн ............. тоотод 8214001009 нэгж талбайн дугаартай 161 метр квадрат газрыг Х.Гад өмчлүүлэх гэрчилгээ гаргуулж хамтран оролцсон байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ”, 3 дугаар хэсэгт “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсон тооцно” гэж хуульчилсан. Тиймээс Б.Гын хувьд сумын засаг дарга М.Ттай урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч хууль бус үйлдэлд нь үйлдлээрээ санаатай нэгдсэн гэж үзэхээр байна.

Тиймээс Б.Гын дээрх үйлдэл нь Төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолт, ажил үүргийн хуваарь, хууль, дүрэм, журмаар тогтоосон албаны чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа зохих ёсоор биелүүлээгүй, мэргэжлийн, сахилга, ёс зүйн, хөдөлмөрийн, хайнга хандсан гэх мэт шинжтэй зөрчил гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж хэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор хянаагүй бөгөөд хэтэрхий нэг талыг барьж шүүгдэгч нарын шүүх хуралдааны үед өгсөн мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд авч үзэж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

Дээрх үйл баримтуудыг нэгтгэн дүгнэхэд М.Т нь тус сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 16 дугаартай 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай тогтоолын хавсралтаар баталсан талбайн солбилцолд газар олголгүйгээр өөрийн хамаарал бүхий этгээд болох нөхөр Х.Гын эзэмшлийн газрыг өмчлөх шийдвэр гаргаж давуу байдал бий болгосон үйл баримт тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна Төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нитийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршиг учруулдаг онцлогтой.

М.Т нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль болон холбогдох журмуудыг зөрчиж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёсгүй үйлдэл буюу иргэдийн хурлаас батлаагүй газарт нөхөр Х.Гад газар өмчлөх шийдвэр гаргасан үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. М.Тын хууль бус үйлдэлд Б.Г нь үйлдлээрээ санаатай нэгдсэн тул тус гэмт хэрэгт хамран оролцсон гэж дүгнэхээр байна.

Мөн цагаатгах тогтоолд “шүүгдэгч М.Т нь өөрийн нөхөртэй холбоотой шийдвэр гаргах шаардлага бий болсон тул үүнийгээ ашиг сонирхлын зөрчил үүссэн тухай мэдэгдлээр аймгийн засаг даргад хүргүүлэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 8.5.1 дэх хэсэгт заасан тухайн байгууллагын нэгж, эсхүл тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид тухайн албан үүргийг гүйцэтгэх өөр албан тушаалтан байхгүй, дээд шатны байгууллагаас өөр албан тушаалтан томилон ажиллуулах боломжгүй” алба- тушаалтныг албан үүргээ гүйцэтгэхийг зөвшөөрч болно гэсэн зохицуулалтын хүрээнд өгсөн аймгийн засаг даргын зөвшөөрлийг үндэслэн шийдвэр гаргасан” гэж дүгнэсэн боловч дээрх үйл баримтыг дүгнэсэн баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэ- нотлох баримт биш бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар хэлэлцэж үнэлсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.10 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт “Энэ хуульд заасны дагуу гаргаж өгсөн эд зүйл, баримт бичиг, мэдээлэл, бусад баримтыг оролцогчийн хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр нотлох баримтаар тооцуулах, шүүх хуралдаанд шинжпэн судлуулах эрхтэй” гэж заасан бөгөөд М.Т, Б.Г нарт холбогдох хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явагдаагүй бөгөөд гэм буруугийн хуралдаанд шүүгдэгчээс гаргаж өгсөн баримтыг нотлох баримтаар тооцож, шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 2022/ШЦТ/49 дугаартай цагаатгах тогтоолоор шүүгдэгч М.Т, Б.Г нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 2022/ШЦТ/49 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэв.

Шүүгдэгч М.Тын өмгөөлөгч Ж.Мөнхнасан: Монгол Улсын Үндсэн хуулийн 16.3 дугаар зүйлд хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй гэж заасны дагуу иргэн Галбадрах нь Говь-Алтай аймгийн Шарга сумын 1 дүгээр баг Рашаант 1 дүгээр гудамж 108 тоот байршилтай 108 м.кв газар эзэмшиж байсан. Эзэмшиж байсан байдал нь хавтаст хэрэгт авагдсан газар эзэмших гэрчилгээний хуулбараар тогтоогдож байгаа. Энэ газрыг Галбадрахын тухайд ямар нэгэн байдлаар хууль зөрчиж шунахайн сэдэлтээр хууль бусаар олж аваагүй. Хууль ёсны дагуу бүрдүүлэх материалаа бүрдүүлээд  олж авсан. Эзэмшиж байсан  газраа өмчилж авсан байгаа. Ингэж өмчилж авсны дагуу М.Тыг буруутгаад албан тушаалтан санаатайгаар эрх мэдлээ хэтрүүлэн урвуулан ашигласан хууль бус үйлдлийн улмаас бусдад давуу байдал үүссэн гэж үзээд яллах дүгнэлт үйлдсэн байдаг. М.Т нь газар өмчлөх, иргэнд өмчлүүлэх захирамжийг  аль ч сумын Засаг дарга гаргадаг. Засаг даргаас өөр газар өмчлүүлэх захирамж гаргах эрхтэй этгээд байхгүй. Иймээс М.Тыг албан тушаалаа санаатайгаар урвуулж ашигласан гэж үзэх үндэслэлгүй юм. М.Тын тухайд хийх ёстой зүйлээ хийсэн. Монгол Улсын  иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3-д Монгол улсын иргэн нь өмчилж авсан газраа тэргүүн ээлжинд үнэгүй өмчилж авахаар заасан байгаа. Ийм учраас Галбадрахын тухайд өмчилж байсан газраа нэг удаад үнэгүй өмчилж авах эрх байсан. М.Тын тухайд ашиг сонирхлын зөрчил үүссэн талаар аймгийн Засаг даргад мэдэгдлээр хүргүүлж байсан. Үүн дээр М.Т нөхөр дээрээ газар өмчлүүлсэн захирамж гаргаж болохгүй юм байна гэж үзээд өөр сумын Засаг даргаар газар өмчлөх захирамж гаргуулах эрх байхгүй. Энэ хүнийг өөр сумын Засаг дарга орлоод хийх боломжгүй учир тухайн захирамжийг гаргасан байгаа. Ганцхан нөхөр дээрээ захирамж гаргаагүй өөр нэр бүхий 5 хүний нэр дээр захирамж гарсан байгаа. Үүн дээр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол гарсан. Прокурорын яриад байгаа шиг өөр өөр газар биш. Нэрний зөрүү байдаг. М.Тын захирамж нь 2016 онд гарсан. Тэгэхээр газар өмчлүүлэх захирамж гарснаас хойш хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа яллагдагчаар татсан байгаа.

Иймээс 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн цагаатгах тогтоол үндэслэлтэй гарсан учир цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгч Ш.Г-ын өмгөөлөгч М.Энхзаяа: Миний үйлчлүүлэгчийг яллах гэж байгаа гол үндэслэл нь 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 16 дугаар тогтоол, 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/91 дугаартай Засаг даргын захирамж байгаа. Тэгэхээр захиргааны актыг хууль бус гэж үзсэн бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар шийдвэрлэх маргааныг намын талцалаас болоод Авлигатай тэмцэх газар өгөөд тэрийг нь прокурор яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлж байгаа нь ойлгомжгүй юм. Салбар хуулийн зохицуулалтаар зохицуулагдах маргаан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан байгаа. Захиргааны актыг илт хууль бус гэж үзсэн тохиолдолд Засаг дарга өөрөө хүчингүй болгох эсхүл нийтийн эрх ашгийг зөрчсөн тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулиар шийдвэрлэгдэх зүйлийг  эрүүгийн хэрэг болгож шийдвэрлэх гэж байгаа нь ойлгомжгүй гэж үзэж байна. Дараагийн дугаарт Ш.Г нь  Рашаант гэдгийг Шанд гэж бичсэн техникийн алдаа байгаа. Техникийн алдаан дээр тоглолт хийгээд эрүүгийн хэрэг үүсгээд байгаа нь ойлгомжгүй гэж үзэж байна. Сумын  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нар юу хийж байсан юм бэ. Тэр хүмүүсийг яагаад хариуцлагад татаагүй юм бэ? Улсын бүртгэгч хуурамч бичиг баримт бүрдүүлээд орж ирсэн байхад яагаад татаагүй юм? Монгол Улсын төрийн ажил ийм байдлаар явж байгаа. Гэтэл өнөөдөр эмэгтэй хүмүүсийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон гэж байна. эдгээр олон субъектийг татаагүй байж эрүүгийн тэгш эрхийн зарчим алдагдаж байна. Энэ хоёр хүнийг татаж байгаа тохиолдолд тухайн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хүмүүсийг татаж оролцуулмаар байна. Эдгээр хүмүүсийн шийдвэрээр дээрх өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон байгаа гэдгийг шүүх бүрэлдэхүүн анхаараарай. Г тогтоол захирамж гаргах эрх бүхий этгээд биш. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд захиргааны илт хууль бус акт нь захиргааны хэргээр шийдвэрлэгдэхээр байгаа. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шинжээчийн дүгнэлтэд ямар байдлаар Рашаантыг Шанд болгосон юм бэ гэдэг нь нотлогдоогүй байгаа.

Дараагийн дугаарт газрын даамлын ажил байдлын тодорхойлолтод хариуцлагын талаар тусгаж гарын үсэг зуруулсан зүйл байхгүй. Энэ хүний тухайд ажил албан тушаалаа гүйцэтгэж байгаад гэмтсэн, мөн жирэмсэн амаржсаны чөлөөтэй байгаа. Гэр бүлээ ганцаараа тэжээдэг. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоос болж энэ хүнийг гэмт хэрэгтэн болгоод байгаа. Хэрэв газрын даамлын буруу байсан бол ажлаасаа халагдах юм уу эсхүл салбар хуулийн зохицуулалтаар хариуцлага хүлээх эрх зүйн тогтолцоо байна. Миний үйлчлүүлэгч өмчлөх эрхийн гэрчилгээ гаргах эрх, үүрэг бүхий албан тушаалтан биш. Миний үйлчлүүлэгч төсөл боловсруулсны төлөө яллагдах гээд сууж байна. Хөөн хэлэлцэх хугацааны талаар шүүх бүрэлдэхүүн дотоод итгэлээрээ шийдвэрлэх байх. Иймээс прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 49 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгч М.Т: Газрын байршлын тооны зөрүүнээс болсон зүйлийг гэмт хэргийн шинжтэй болгоод прокурорын тухад хуулийг буруу хэрэглэж хүнийг удаа дараа ингэж чирэгдүүлж байгаад би гомдолтой байна. Манай нөхөр Үндсэн хуульд зааснаар газар эзэмших, өмчлөх эрхийнхээ дагуу 2012 онд хууль ёсны дагуу 160 м.кв газар эзэмшиж байсан. Тухайн эзэмшиж байсан газраа газар өмчлөлийн тухай хуульд заасны дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэхэд 5 иргэний эзэмшиж байгаа хашааны газрыг үнэгүй өмчлүүлэхээр баталж өгсөн байдаг. Үүнтэй холбоотой 2016 оноос хойш ямар ч маргаан гараагүй. Нэг айлын хашааны газар нь тэгш өнцөгт хэлбэртэй тохиолдолд солбицолын 8 тоогоор тодорхойлогдож байгаа. 5 айлын газар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар ороход 40 тоо байх ёстой. Гэтэл сумын иргэдийн Хурлын  тогтоолын хавсралтад солбилцлын тоо 40 тоо байхаас 8 тоо тавьсан байгаа. Тухайн 8 тоо нь 5 айлын хашааны газрыг хэзээ ч төлөөлж чадахгүй. Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын заасан солбилцлоор газар өмчлүүлсэн бол би өрөө буруутан болох байсан. Яагаад гэхээр тухайн газар нь шинэ газар байгаа. Кадастрын зураг дээр тодорхой байгаа. Харин манай газрын даамал өмнө нь эзэмшиж байсан хүмүүсийн газрыг мэддэг байсан учир захирамжаа зөв болгож гаргасан. Мөн А91 дугаартай захирамжаар ганцхан Х.Гад газар өмчлүүлээгүй. Х.Гыг миний нөхөр учраас албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж үзээд байгаа. Прокурор уг асуудлыг Засаг даргын зөвлөлийн хурлаар оруулж шийдвэрлүүлээгүй  гэж байгаа. Би мөрдөн байцаалтын үед болон яллагдагчаар татагдсан үедээ ч гэсэн хэлж байсан. Газар өмчлөлийн асуудлыг сумын Засаг даргын зөвлөлийн хурлаар оруулна гэсэн заалт байхгүй.

Иймд 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээх хүсэлттэй байна гэв.

Шүүгдэгч Б.Г: Миний хувьд нялх хүүхэдтэй, ар гэрээ тэжээдэг ядарсан нэгэн эмэгтэй байна. Сэтгэл санааны болон санхүүгийн хувьд маш хүнд байдалд байна. Сумын Засаг даргаар ажиллаж байсан С ажлаа авснаас хойш чамайг ажлаас чинь гаргана гэж удаа дараа хэлэх болсон. Би өвдгөө мулталж хүнд хагалгаанд орж хөгжлийн бэрхшээлтэй болсон. Дарга нарын талцалаас болж би маш хүнд байдалд орж дэндүү их хохирч үнэхээр хэцүү байна. Миний хувьд цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна. Өмгөөлөгч нар тодорхой ярьсан учир нэмж ярих зүйлгүй гэв. 

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар зөвхөн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолбол зохих байдлуудыг хангалттай  шалгаж тодруулсан, Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч М.Т, Б.Г нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэж хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болгосон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

  1. Хэргийн үйл баримтын талаар

Говь-Алтай аймгийн Шарга сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 16 дугаар тогтоолоор Монгол Улсын газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 13 дугаар зүлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтыг үндэслэн Шарга сумын 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хавсралтаар баталж, уг төлөвлөгөөнд Шарга сумын Баян гол багийн Шанд гэх газарт 5 иргэнд эзэмшиж байгаа хашааны газрыг нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэгүй өмчлүүлэхээр шийдвэрлэж газрын байршлыг солбицлоор тэмдэглэж, хэмжээг нийтэд нь 3500 метр квадратаар тогтоож, уг газрыг өмчлүүлэхийг Засаг дарга, газрын даамал нарт хариуцуулжээ.

Уг тогтоолын дагуу Шарга сумын засаг дарга М.Т нь иргэн Ц.Г, Ж.Ч, Б.Б, Д.А, Х.Г нарын 5 иргэнд урьд нь эзэмшиж байсан нийт 2960 метр квадрат газрыг нь үнэгүй өмчлүүлэхээр 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр захирамж гаргаж, иргэдэд өмчлүүлсэн газрын кадастрын зургийг гаргаж, өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлж, баталгаажуулахыг газрын даамлаар ажиллаж байсан Б.Год үүрэг болгож  шийдвэрлэжээ.

           Дээрх нэр бүхий иргэдийн урьд нь эзэмшиж байсан газар нь иргэдэд эзэмшиж байгаа хашааны газрыг нь үнэгүй өмчлүүлэхээр шийдвэрлэсэн Шарга сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолд заасан газрын солбицлоор тэмдэглэсэн байршилтай тохирохгүй байсан учир сумын засаг дарга М.Т, газрын даамал Б.Г нар нь дээрх нэр бүхий 5 иргэний урьд нь эзэмшиж байгаад өмчилж авахыг хүссэн газрыг нь тэдэнд үнэгүй өмчлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

 

          Энэ үйл баримт нь гэрч Х.Гын: “Нэг хурал дээр газрын даамал Г “Сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөө, өмчлөх эрхтэй холбоотой зүйл яриад эзэмшиж байгаа газраа өмчилж авахаар бол хүсэлтээ өгч болно гэж ярихаар нь газраа өмчилж авахаар хүсэлт өгсөн тухай мэдүүлэг (1 ХХ-ийн 42-44 ),

Гэрч П.А-ийн: “Шарга сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/91 дүгээр захирамж, иргэн Х.Гын бичиг баримт, Шарга сумын газрын даамлаас гаргаж өгсөн газрын кадастрын зураг, хянан баталгааны дүгнэлт зэргийг үндэслэж Х.Гын эзэмшиж байсан 161 м2 газрыг өмчлүүлсэн” тухай мэдүүлэг (1 ХХ-ийн 140-142 ),

Говь-Алтай аймгийн Шарга сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай 16 дугаар тогтоолын Иргэнд эзэмшиж байгаа хашааны газрыг нь үнэгүй өмчлүүлэх газрын байршил, хэмжээг тогтоосон хавсралт (1 ХХ-ийн 18, 23),

Говь-Алтай аймгийн Шарга сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/91 дүгээр захирамжийн хуулбар (1 ХХ-ийн 15-16 ),

Иргэн Х.Гын газар өмчлөх 000517491 дүгээр гэрчилгээний хуулбар (1 ХХ-ийн 17),

Говь-Алтай аймгийн Шарга ................. гудамжны 108 тоотын газрын кадастрын зураг зэрэг  нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч нарын хэргийн үйл баримтын талаар өгсөн мэдүүлгүүд нь хэрэгт авагдсан бусад нотлох баримттай тохирч байгаагаас гадна өөр хоорондоо харилцан зөрүүгүй байх тул шүүгдэгч нарын мэдүүлгийг хэргийн үйл баримтыг нотлож байна гэж үнэлэх үндэслэлтэй.

Хэргийн үйл баримтыг нотлож байгаа, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэнээс гадна эргэлзээгүй, хоорондоо зөрүүгүй, харилцан бие биенээ нөхсөн шинжтэй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

Хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг няцаан үгүйсгээгүй, харин давхар нотлож байгаа болохыг дурьдах нь зүйтэй.

             

2. Прокурорын яллах дүгнэлт, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолын талаар:

 

Прокуророос М.Т нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний нэр дээр сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаас батлаагүй газарт газар олгох шийдвэр гаргасан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр   зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж дүгнэжээ.  

Мөн шүүгдэгч Б.Г нь 2016 онд иргэнд газар өмчлүүлэхдээ тухайн газрыг иргэдэд өмчлүүлж болох эсэхийг судалж, өмчлүүлэх газрыг засаг даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлэсний үндсэн дээр Говь-Алтай аймгийн Шарга сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлэн, тогтоол гаргаж иргэнд өмчлүүлэх газрын солбицол байршлыг тогтоолгосны дараа сумын Засаг даргаар игэнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргуулах чиг үүргээ гүйцэтгээгүй,

Улмаар 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай тогтоолын хавсралтаар баталсан Иргэнд эзэмшиж байгаа хашааны газрыг нь үнэгүй өмчлүүлэх газрын байршлыг зөрчиж, газрын кадастрын солбицол буюу зургийг программ дээр зөрүүтэй шивж оруулсан, Засаг даргаар ажиллаж байсан М.Тын иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсан тогтоолыг зөрчиж иргэдэд өмчлүүлэхээр заасан газраас өөр газарт буюу нөхрийнхөө эзэмшиж байсан газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэснийг мэдсээр байж Улсын бүртгэлийн хэлтэст иргэн Х.Гад газар өмчлүүлэх тухай материалыг өгч, Х.Гад тухайн газрыг өмчлүүлэх гэрчилгээ гаргуулж, Газрын төлөв байдал чанарын улсын хянан баталгааны дүгнэлт гаргалгүйгээр захирамж, улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулсан нь М.Тын албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, гэр бүлийн гишүүн Х.Гын нэр дээр газар өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулсан үйлдэлд хамтран оролцсон гэж дүгнэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: “М.Т нь засаг даргаар ажиллаж байхдаа хууль ёсоор эзэмшиж байгаа газраа өмчилж авах иргэдийн хүсэлтийг шийдвэрлэснийг хууль бус давуу байдал бий болгосон гэж үзэх боломжгүй, тиймээс шүүгдэгч Б.Гыг гэмт хэргийн хамжигч гэж тодорхойлох хууль зүйн боломжгүй гэж дүгнэн шүүгдэгч нарт холбогдох хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгаж шийдэврлэжээ.

 

3. Эрх зүйн дүгнэлт, прокурорын эсэргүүцлийн талаар.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг нь нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын эрх мэдэл, нөлөөг албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж, хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдлийг хийх, эрх мэдлээ хэтрүүлэх зэргээр өөртөө эсхүл бусдад давуу байдал бий болгосон, иргэд, байгууллага, төр, нийгмийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчиж, тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах төрийн албаны зарчмыг ноцтой зөрчсөн шинжэй, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулах зэрэг хор уршиг учруулдаг, нийгмийн аюул ихтэй гэмт хэрэг байдаг.

Тодруулбал энэ гэмт хэрэг нь нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө эсхүл бусдад давуу байдал бий болгосон шинжтэй байхыг шаардаж байна.

Давуу байдал гэдгийг авилгын эсрэг хуульд заасан этгээдийн албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас хувь хүн, хуулийн этгээдэд бий болсон эдийн болон эдийн бус ашигтай байдлыг ойлгоно.

Ийнхүү хэн нэгэн этгээдэд хууль бусаар эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болсон тохиолдолд иргэд, байгууллага, төр, нийгмийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хор уршиг учирсан байдаг.  

Мөн нийтийн албан тушаалтны албан үүрэг бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө эсхүл, бусдад давуу байдал бий болгосон үйлдлийн улмаас хор уршиг учирсан байхаас гадна уг үйлдэл, уг үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь шууд шалтгаант холбоотой байх шаардлагатай.

Шүүгдэгч нарын үйлдлийн шинжүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тодорхойлон заасан гэмт хэргийн шинжүүдтэй бүх талаар бүрэн тохирч байгаа тохиолдолд шүүгдэгч нарыг тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэх үндэслэлтэй.

Тийм ч учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохоор, мөн зүйлийн 3 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заагаагүй үйлдэл, эс үйлдэхүй, хохирол, хор уршиг, гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж гэмт хэрэгт тооцохгүй байхаар тус тус заасан.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тодорхойлон заасан шинжүүдийн аль нэг шинжийг хангаагүй тохиолдолд тухайн үйлдлийг шүүх гэмт хэргийн шинжгүй гэж үзэх ёстой.

Гэтэл шүүгдэгч нарын үйлдлийн улмаас хэн нэгэн этгээдэд эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болсон нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Говь-Алтай аймгийн Шарга сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолд  эзэмшиж байсан газраа үнэгүй өмчилж авах иргэдийн хүсэлтийг хүлээн авч уг хүсэлтийг нь хангаж шийдвэрлэх  агуулга, зорилготой байсан боловч уг тогтоолд газрын байршлыг заахдаа бичиг техникийн шинжтэй алдааг  гаргасан болох нь тус сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолын Иргэнд эзэмшиж байгаа хашааны газрыг нь үнэ төлбөргүй өмчлүүлэх газрын байршил хэмжээг тогтоосон хавсралт, бусад нотлох баримтаар тогтоогджээ.

Шүүгдэгч нарын үйлдэл буюу сумын газрын даамал Б.Г, засаг М.Т нарын үйл ажиллагаа шийдвэрийн дагуу нэр бүхий иргэдэд хуульд заасан эрхийн дагуу эзэмшиж байсан газраа өмчилж авах боломж хууль ёсны дагуу бүрдсэн байна.

 Тиймээс шүүгдэгч М.Т, Б.Г нар нь Шарга сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол түүний хавсралтын агуулга, зорилгыг харгалзан урьд нь эзэмшиж байсан газраа өмчилж авах хүсэлт гаргасан иргэдийн газрыг тухайн иргэдэд өөрсдөд нь өмчлүүлэхээр шийдвэрлэснийг бусдад давуу байдал бий болгосон гэж үзэх үндэслэлгүй байна.

Говь-Алтай аймгийн Шарга сумын Иргэдийн төлөөлөгчдийн тогтоолын хавсралтад заагдсан газарт нэр бүхий иргэдэд газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан бол тэдний эзэмшиж байгаа газраа өмчлөх эрх нь зөрчигдөхөөр байсан, уг тогтоолын хавсралтад эзэмшиж байгаа газраа өмчилж авах хүсэлт гаргасан иргэдийн газрын байршлыг өөрөөр тусгасан нь тус сумын засаг дарга, газрын даамлыг гэмт хэрэгт буруутгах үндэслэл болохгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. 

Мөн Х.Г нь бусад 4 иргэний адилаар урьд нь эзэмшиж байсан газраа үнэгүй өмчилж авах хүсэлтийг тухайн харилцааг зохицуулж байгаа хуульд заасан журмын дагуу эрх бүхий төрийн байгууллагад гаргасныг эрх бүхий байгууллага, албан тушаалтнууд нь бусад иргэдийн хүсэлтийн хамтаар энэ төрлийн хүсэлтийг шийдвэрлэдэг журмын дагуу хэлэлцэж шийдвэрлэснийг давуу байдал бий болгосон гэж үзэхгүй.

Шүүгдэгч М.Т нь өөрийн нөхөртэй холбоотой шийдвэр гаргахдаа ашиг сонирхлын зөрчил үүссэн тухай эрх бүхий дээд шатны албан тушаалтанд мэдэгдээгүй гэх байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй байгааг дурьдах нь зүйтэй.

Дээр дурдсан байдлуудыг нэгтгэн дүгнэвэл Говь-Алтай аймгийн Шарга сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар нэр бүхий 5 иргэний өмнө нь эзэмшиж байсан газраа үнэгүй өмчилж авах хүсэлтийг хэлэлцэн хангаж шийдвэрлэхдээ   тогтоолын хавсралтад уг иргэдийн газрын солбицлыг тэмдэглэхдээ бичиг техникийн шинжтэй алдаа гаргасан байсан ч иргэдийн төлөөлөгчдийн хурлаас олгогдсон эрхийн дагуу хүсэлт гаргасан нэр бүхий иргэдэд эзэмшиж байсан буюу өмчилж авахыг хүссэн газрыг нь өмчлүүлэх шийдвэрийг гаргасан сумын засаг дарга, газрын даамал нарын үйлдэл өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон шинжгүй, иргэд, байгууллага, төр, нийгмийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн шинжийг агуулаагүй байна.

Тиймээс шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож тэднийг цагаатгасан анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, энэ талаар гаргасан прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М.Т, Б.Г нарт холбогдох 2216000630042 дугаартай эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 49 дүгээр цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг  хэрэгсэхгүй болгосугай.

            2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Т.ЖАРГАЛСАЙХАН

 

                            ШҮҮГЧИД                                  Ш.БАТТОГТОХ

                                                                               Ч.ЭНХТӨР