| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмээгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 138/2024/00453/И |
| Дугаар | 138/ШШ2024/00564 |
| Огноо | 2024-07-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 138/ШШ2024/00564
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа
татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Байгалмаа би, нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******д хол*******ох “Зээлийн гэрээний үүрэгт 1 420 000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ХХКомпани нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Зээлдэгч ******* нь "******* Богд Финанс *******" ХХК-иас хэрэглээний зориулалтаар зээл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, 2022 оны 7 сарын 4-ны өдөр 69853 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, 62357 дугаартай Цахим зээлийн дэд гэрээг тус тус байгуулан 1,900,000.00 (нэг сая есен зуун мянга) төгрөгийн зээлийг сарын 2.9 хувийн хүүтэйгээр, 12 сарын хугацаатай буюу 2023 оны 7 сарын 19-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэй авсан. Зээлдэгч ******* нь анх зээл авсан өдрөөс хойш 2024 оны 04 сарын 05-ны өдрийн байдлаар үндсэн төлбөрт 836,838.39 төгрөгийг, хүүний төлбөрт 452,831 95 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 39,516.98 төгрөгийг, нийт 1,329,187.32 төгрөгийн төлөлт хийсэн. Түүнээс хойш нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх хугацаанд зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрөөс огт төлөлт хийгээгүй зээлийн гэрээнд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна. Зээлдэгч Б Гандуулга нь 2024 оны 04 сарын 05-ны өдрийн байдлаар 411 хоног хугацаа хэтэрч зээлийн гэрээний үүргийг гүйцэтгээгүй. Тодруулбал эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна. Зээлдэгч ******* нь 2024 оны 04 сарын 05-ны өдрийн байдлаар 411 хоног хугацаа хэтэрч зээлийн гэрээний үүргийг гүйцэтгээгүй. Тодруулбал: Үндсэн зээлийн үлдэгдэл 1,063,161.61 төгрөг, Зээлийн хүү 311,520.82 төгрөг, Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 31,423.15 төгрөг, нийт 1,406,105.58 төгрөг төлөхөөр байна. '******* Богд Финанс ******* ХХК-ийн зүгээс зээлдэгч ******* зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар хол*******ож байсан. Зээлдэгч Б. Гандуулга нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул Цахим зээлийн эрх нээх гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачлагаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд Талуудын хооронд байгуулсан 69853 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, 62357 дугаартай Цахим зээлийн дэд гэрээг цуцалж, гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 1,063,161.61 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 311,520.82 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 31,423.15 төгрөг, нотариатын зардалд 14,000.00 төгрөг, бүгд 1,420,105.58 (нэг сая дөрвөн зуун хорин мянга нэг зуун тав зууны тавин найм) төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч *******-с гаргуулж, *******-ыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ХХКомпани нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “******* ******* ******* *******” ХХКомпани нь хариуцагч *******д хол*******уулан иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хэрэг хянан шийдвэрлэх явцад төлж барагдуулсан байх тул манай байгууллагын зүгээс нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлттэй байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******д хол*******ох “Зээлийн гэрээний үүрэгт 1 420 000 төгрөг гаргуулахаар нэмэмжилсэн.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ХХКомпани нь нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасны дагуу хүлээн авах үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. “******* ******* ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч *******д хол*******ох “Зээлийн гэрээний үүрэгт 1 420 000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37 671.68 төгрөгийн 50 хувь болох 18 835.5 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогоос 18 835.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА