Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 184/ШШ2024/03968

 

2024 08 01 184/ШШ2024/03968

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
Э.Цолмон би,
Нэхэмжлэгч: -н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: холбогдох,
Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй
болгуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сонгинохайрхан
дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04-р сарын 05-ны
өдрийн 921 дугаар шийдвэрээр *******гээс 45.003.370 төгрөг гаргуулж “” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр
гүйцэтгэх ажиллагаагаар битүүмжилж, хурааж, төлбөр төлөгч *******гийн
үүргийн гүйцэтгэлд барьцаалсан ******* миний үл хөдлөх эд хөрөнгийг зах
зээлийн үнэлгээ тогтоолгохоор 2022 оны 02 дугаар 10-ний өдөр шинжээч
томилсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т мөн
хуулийн 32.1-т заасны дагуу төлбөр төлөгч *******д мэдэгдээгүй, харин надад
утсаар мэдэгдсэн. Ингээд миний бие шийдвэр гүйцэтгэгчтэй очиж уулзаж, 2 дахь
дуудлага худалдаанд орж байгааг мэдсэн. Төлбөр төлөгч *******д анхны болон 2
дахь дуудлага худалдааны тогтоол, мэдэгдлийг хүргүүлсэн үү гэж асуухад
хүргүүлээгүй гэж хариулсан ингээд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Миний бие
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.3-т 1Энэ
хуулийн 44.3, 63.4-т заасан нь бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч
этгээд өөрийн эрх хөндөгдсөн асуудлаар гомдлоо шүүхэд гаргахад хамаарахгүй
гэж заасны дагуу энэхүү гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөж байна гэж үзэж
энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ******* миний бие *******-д
холбогдуулж нэхэмжлэл гаргасан. Миний бие уг нэхэмжлэлтэй холбоотойгоор
Үндэсний хөрөнгө оруулалтын банканд шүүхийн шийдвэрээр төлбөрөө төлж
дуусгасан. Иймд ямар нэг маргаангүй болсон учир нэхэмжлэлийн шаардлагаасаа
татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч газарт холбогдуулан хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах
тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* нэхэмжлэлээсээ
татгалзах хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байна.
Мөн 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 24-8/796 дугаар тогтоолоор
*******д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон байна.
Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох нь зүйтэй гэж үзлээ. 
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын
тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан
журмаар гаргуулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн
74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн
74.1-д зааснаар *******гийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн шүүхийн шийдвэр
гүйцэтгэх газарт холбогдуулан хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах
тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ
татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар
зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай
хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид
урьдчилан төлсөн 70,200 төгрөгөөс Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн
данс /улсын орлого/-аас 35,100 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д
олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн
74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр
гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах
эрхгүй болохыг тайлбарласугай. 

ШҮҮГЧ    Э.ЦОЛМОН