| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмээгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 138/2024/00478/И |
| Дугаар | 138/ШШ2024/00537 |
| Огноо | 2024-07-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 138/ШШ2024/00537
Хариуцагчийн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Байгалмаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, тоотод байрлах, ******* регистрийн дугаартай, “******* ******* *******” ХХК
Хариуцагч: Дорнод аймаг, тоотод оршин суух, “******* *******” ХХК-д ажилтай, ******* утасны дугаартай, ******* регистрийн дугаартай, овогт
Нэхэмжлэлийн шаардлага: “Зээлийн гэрээний үүрэгт 5 164 819 төгрөг 46 мөнгө гаргуулах тухай” иргэний хэргийг хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Зээлдэгч ******* нь манай компанитай 2023 оны 9-р сарын 06-ны өдөр L11300495 дугаартай "Цахим зээлийн эрх нээх гэрээ" байгуулсан бөгөөд гэрээнд "Цахим зээл гэж Зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан Зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг" гэж заасны дагуу богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д "Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно" гэж заасны дагуу зээлдэгч *******-ын цахимаар гаргасан хүсэлтийн дагуу Покет аппликейшнаас: 2023 оны 09-р сарын 30-ны өдөр 7100132147 дугаартай зээлийн дансны дугаартай, 1 970 000 төгрөгийн утр хугацаат зээлийг 12 сарын хугацаатай, сарын 3,6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн банкны тоот дансанд; 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 7801627690 дугаартай зээлийн дансны дугаартай, 300 000 төгрөгийн зээлийг 14 хоногийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн. Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд: 1. 2024 оны 04 дугаар сарын 17-ны зээлийн үлдэгдэл нь:
1. Үндсэн зээлийн үлдэгдэл 309 000 төгрөг 00 мөнгө
2. Зээлийн хүүгийн төлбөр 126 173 төгрөг 59 мөнгө
3. Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 5 997 төгрөг 12 мөнгө
Нийт 441 170 төгрөг 71 мөнгө
2. 2022 оны 09 дүгээр сарын 16-ны зээлийн үлдэгдэл нь:
1. Үндсэн зээлийн үлдэгдэл 1 439 999 төгрөг 94 мөнгө
2. Шимтгэл 55 400 төгрөг 00 мөнгө
3. Зээлийн хүүгийн төлбөр 636 282 төгрөг 70 мөнгө
4. Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 127 256 төгрөг 55 мөнгө
5. Нотариатын үнэ 7 500 төгрөг
Нийт 2 707 609 төгрөг 89 мөнгө
Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Батцэрэн овогтой миний бие “******* ******* *******” ХХК-с гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага 5 164 819 төгрөг 46 мөнгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК нь хариуцагч *******д холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 5 164 819 төгрөг 46 мөнгө гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “******* ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 5 164 819 төгрөг 46 мөнгийг хариуцагч ******* нь бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд хариуцагч ******* нь “******* ******* *******” ХХК-ийн “Зээлийн гэрээний үүрэгт 5 164 819 төгрөг 46 мөнгө гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-ийн “Зээлийн гэрээний үүрэгт 5 164 819 төгрөг 46 мөнгө гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* нь бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 97 587 төгрөг 11 мөнгийг улсын орлогод хэвээр үлдээж, Хэрлэн сумын төсвийн орлогоос 48 793 төгрөг 55 мөнгө, хариуцагч *******оос улсын тэмдэгтийн хураамжид 48 793 төгрөг 55 мөнгийг тус тус гаргуулж “******* ******* *******” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА