Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 155/ШШ2016/00902

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:

Нэхэмжлэгч: 000 онд төрсөн, эмэгтэй, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 1 дүгээр багт оршин суух Т овогт Өийн Б /РП-000/-ийн хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ө.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1983 онд Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 10-н жилийн дунд сургууль төгсөөд эвлэлийн илгээлтээр хөдөө гарч 1983 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс Б нэгдлийн 1 дүгээр багт саальчнаар 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилласан. Мал маллаж байсан нь 70 дугаар дансан дээр байгаа боловч хөдөлмөрийн дэвтэр байхгүй болсон тул 1983 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 5 дугаар сарын 10-ныг дуустал ажиллаж байсныг минь тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь

Хүсэлт гаргагч Ө.Б нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Б нэгдэлд 1983 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 5 дугаар сарын 10-ныг дуустал саальчнаар ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

Нэхэмжлэгчийн ажилласан жил, цалинг сумын архивын 70 дугаар данснаас түүвэрлэн авсан Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 3/112 дугаартай архивын лавлагаа, хөдөлмөр хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд,

Нэхэмжлэгчид Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Б нэгдлээс 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар дахь бичилтүүд,

Цагаан-уул сумын Б компаний малчин гишүүдээс 1993 онд нэг хүний сард 650 төгрөгөөр цалингийн санг бодож 600 хүнд нийгмийн даатгалд шимтгэл төлсөн хүний нэрсийн ....27. Ө.Б.... гэх жагсаалтын хуулбар,

Гэрч Б.000ийн: ....Ө.Б нь 1983 онд сургуулиасаа гараад Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Б нэгдэлд 1990-ээд оны үед нэгдэл тартал малчинаар ажиллаж байсан.... гэх мэдүүлэг,

Гэрч С.Оы: ....Ө.Б нь 1983 онд 8 дугаар ангиа төгсөөд Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Б нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар 1990-ээд оны үед нэгдэл тартал ажиллаж байсан.... гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т зааснаар хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Т овогт Өийн Б /РП-000/-ийг Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Б нэгдэлд 1983 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 5 дугаар сарын 10-ныг дуустал саальчнаар ажиллаж байсан байдлыг тус тус тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ө.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. 119 119.4, 119.7- шийдвэр танилцуулан сонсгож, 7 14 ы оролцсон талууд шийдвэрийг 뿿 давж заалдах журмаар д шийдвэрийг , Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ