| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмээгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 138/2024/00486/И |
| Дугаар | 138/ШШ2024/00535 |
| Огноо | 2024-07-03 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 138/ШШ2024/00535
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа
татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Байгалмаа би, нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй хариуцагч *******ад холбогдох “Гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай” нэхэмжлэлийг хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2007 онд нөхөр *******тай танилцаж, хамт амьдарсан бөгөөд 2008 оны 12-р сарын 24-нд Дорнод аймгийн Хэрлэн сумын ЗДТГазарт албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Энэ хугацаанд бид гурван хүүхдийн эцэг эх болсон ба том охин ******* 2008 онд, дунд охин ******* 2015 онд, бага хүү ******* 2022 онд тус тус төрсөн. Бидний хамт амьдарсан эхний жилүүдэд аз жаргалаар дүүрэн сайхан гэр бүл болж амьдарч байсан. Гэвч сүүлийн жилүүдэд таарч тохирохгүй хэрэлдэн маргалдаж гэр бүлийн дарамтад орж, нөхөр маань өдөр болгон ууж, агсам согтуу тавих болсон. Эн байдлаас болж бид хамт амьдрах аргагүй болж, салахаар шийдсэн. 3 хүүхдээ би өөрийн асрамжид авах хүсэлтэй байна. Иймд шүүхээс хүсэхэд бид цаашид хамт амьдрах аргагүй болсон тул гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг миний асрамжид үлдээж, насанд хүртэл нь *******аас тэтгэлэг гаргаж өгнө үү. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.
Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: ******* овогтой ******* миний бие ******* овогтой ******* нөхөртэйгөө 17 жил амьдарч байгаа. Гэр бүлийн зөрчилдөөнөөс болж муудаж, одоо эв зүйгээ олсон тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ад холбогдуулан Гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулахаар нэмэмжилсэн.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасны дагуу хүлээн авах үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. *******гийн нэхэмжлэлтэй хариуцагч *******ад холбогдох “Гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийн 50 хувь болох 35 100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогоос 35 100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА