| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Л.Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2016/00727/И |
| Дугаар | 155/ШШ2016/00903 |
| Огноо | 2016-07-27 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 155/ШШ2016/00903
| 2016 оны 07 сарын 27 өдөр | Дугаар 155/ШШ2016/00903 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Цсуманд 000 онд төрсөн, 51 настай, эрэгтэй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт, Хөвсгөл аймгийн Цсумын 4 дүгээр багийн нутаг 000гэх газар оршин суух Дандаа лам овогт Чийн Б /РП-000/-ын нэхэмжлэлтэй
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, нэхэмжлэгч Ч.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Б шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хөвсгөл аймгийн Цсумын сургуулийн 8 дугаар ангийг 1982 онд төгсөөд илгээлтээр Б нэгдлийн Хужирт бригадад хоньчноор ажиллаж байгаад 1984 онд цэрэгт яваад 1987 онд халагдаж ирээд тус нэгдэлдээ нэгдэл тартал тасралтгүй хоньчноор ажиллаж байсан юм. Одоо өндөр насны тэтгэвэрт орох дөхөж байгаа тул шүүхэд ажиллаж байсан жилээ тогтоолгохоор хандсан юм.
Иймд намайг Хөвсгөл аймгийн Цсумын Б нэгдлийн Хужирт бригадад 1982 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 1984 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл, 1987 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хоньчноор ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь
Хүсэлт гаргагч Ч.Б нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Хөвсгөл аймгийн Цсумын Б нэгдлийн Хужирт бригадад 1982 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 1984 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл, 1987 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хоньчноор ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
Нэхэмжлэгчийн ажилласан жил, цалинг сумын архивын 70 дугаар данснаас түүвэрлэн авсан Хөвсгөл аймгийн Цсумын Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 3/97 дугаартай архивын лавлагаа, хөдөлмөрийн хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд,
Гэрч П.Оийн: ....Ч.Б нь 1982 оноос илгээлтээр гарч Хөвсгөл аймгийн Цсумын Б нэгдэлд малчнаар ажиллаж байгаад 1984 оны хавар цэрэгт явж байсан юм. Цэргээс 1987 онд халагдаж ирээл 1990-ээд оны үед нэгдэл тартал малчнаар ажиллаж байсан. Бид 2 нэг ангид сурч байсан. Хамт илгээлтээр гарч байсан юм.... гэх мэдүүлэг,
Гэрч В.Бгийн: ....Ч.Б нь анх 1982 онд 8 дугаар ангиа төгсөөд илгээлтээр гарч Хөвсгөл аймгийн Цсумын Б нэгдлийн Хужирт бригадад хоньчноор ажиллаж байгаад 1984 оны хавар цэрэгт яваад 1987 онд цэргээс халагдаж ирсэн юм. Цэргээс халагдаж ирээд Б нэгдэлдээ хоньчноор 1990-ээд оны үед нэгдэл тартал ажиллаж байсан юм.... гэх мэдүүлэг, 1989 оны Диплом, 1982 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 987 дугаартай Илгээлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хугацаат цэргийн алба хаасан хугацаа нь ажилласан жилд тооцогддог болохыг дурьдлаа.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Дандаа лам овогт Чийн Б /РП-000/-ыг Хөвсгөл аймгийн Цсумын Б нэгдлийн Хужирт бригадад 1982 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 1984 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл, 1987 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ч.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ