| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Л.Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2016/00735/И |
| Дугаар | 155/ШШ2016/00907 |
| Огноо | 2016-07-28 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 155/ШШ2016/00907
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Цсуманд 000 онд төрсөн, 00 настай, эрэгтэй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, тус сумын 5 дугаар багийн нутаг Бгэх газар оршин суух Ар тогоруутан овогт Лийн Боо /РП-000/-гийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, нэхэмжлэгч Л.Боо нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Боо шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие сургуульд суралцаж байгаагүй ба бага насандаа аав, ээжийн хамт мал маллаж байгаад хөдөлмөрийн насанд хүрээд бие даан 1977 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс Б нэгдлийн 1 дүгээр бригадад хоньчноор ажиллаж байгаад 1981 онд цэрэгт яваад цэргээс 1984 онд цэргээс халагдаж ирээд мөн нэгдлийн бригадад 1993 оныг дуустал буюу нэгдэл тартал тасралтгүй хоньчноор ажиллаж байсан юм.Одоо өндөр насны тэтгэвэрт орох нас дөхөж байгаа тул шүүхэд ажиллаж байсан жилээ сэргээлгэхээр хандсан юм.
Иймд намайг Хөвсгөл аймгийн Цсумын Б нэгдлийн 1 дүгээр бригадад 1977 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, 1984 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хоньчноор ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь
Хүсэлт гаргагч Л.Боо нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Хөвсгөл аймгийн Цсумын Б нэгдлийн 1 дүгээр бригадад 1977 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, 1984 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хоньчноор ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
Нэхэмжлэгчийн ажилласан жил, цалинг сумын архивын 70 дугаар данснаас түүвэрлэн авсан Хөвсгөл аймгийн Цсумын Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 3/100 дугаартай архивын лавлагаа, хөдөлмөрийн хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд,
Гэрч Б.Дийн: ....Л.Боо нь 1976 оны зунаас Б нэгдэлд ажиллаж байгаад 1982 онд цэрэгт явсан. Цэргээс 1985 онд халагдаж ирээд Б нэгдэлдээ малчнаар 1993 оны үед нэгдэл тартал малчнаар ажиллаж байсан.... гэх мэдүүлэг,
Гэрч Д.Мгийн: ....Л.Боо нь Хөвсгөл аймгийн Цсумын Б нэгдэлд малчнаар ажиллаж байгаад 1982 онд цэрэгт яваад 3 жил болоод 1985 онд цэргээс халагдаж ирээд дахиад Б нэгдэлдээ 1990-ээд оны үед нэгдэл тартал малчнаар ажилалж байсан.... гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Харин нэхэмжлэгчээс гаргаж ирүүлсэн хавтаст хэргийн 18-р хуудсанд авагдсан баримтыг нотлох баримтанд үнэлэх боломжгүй байна. Учир нь: он сар өдөр байхгүй ба юун тухай баримт болох нь тодорхойгүй байх тул үнэлээгүй болно.
Хугацаат цэргийн алба хаасан хугацаа нь ажилласан жилд тооцогддог болохыг дурьдлаа.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ар тогоруутан овогт Лийн Боо /РП-000/-г Хөвсгөл аймгийн Цсумын Б нэгдлийн 1 дүгээр бригадад 1977 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, 1984 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Л.Боогийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. 119 119.4, 119.7- шийдвэр танилцуулан сонсгож, 7 14 ы оролцсон талууд шийдвэрийг 뿿 давж заалдах журмаар 㺺 д шийдвэрийг , Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ