| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатар Цолмон |
| Хэргийн индекс | 184/2024/04484/И |
| Дугаар | 184/ШШ2024/03911 |
| Огноо | 2024-07-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 184/ШШ2024/03911
2024 07 30 184/ШШ2024/03911
Зохигчдын эвлэрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
Э.Цолмон би,
Нэхэмжлэгч: -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: -д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 2,090,682 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг
хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Зээлдэгч ******* нь манай компанийн үилчилгээний нөхцөлийг хүлээн
зөвшөөрч 2021 оны 7 дугаар сарын 19-ны өдөр 071914 дугаартай хэрэглээний
зээлийн зориулалттайгаар 1,849,900 төгрөгийг жилийн 35,3 хувь буюу сарын 2.94
хувийн хүүтэй нийт 18 сарын хугацаатай зээл авсан. ******* нь 071914
дугаартай зээлийн гэрээний 1,849,900 төгрөгийг одоог хүртэл бүрэн төлж
барагдуулаагүй байдаг. Манай байгууллагын зүгээс зээлдэгч *******ээс удаа
дараа шаардан утсаар холбогдож, гэрээнд заасан хаягаар мэдэгдэх хуудас
хүргүүлсэн боловч зээлдэгч ******* нь зээлийн гэрээний үүргийг үл
шилжүүлэн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөлгүй 2024 оны 05
дугаар сарын 06-ны өдрөөр 842 хоногийн хугацаа хэтрүүлсэн байна. Иймд
зээлдэгч ******* 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар
төлөгдөөгүй байгаа үндсэн зээлийн үлдэгдэл 1,142,762.00 төгрөг, зээлийн хүү
759,997.38 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 175,923.12 төгрөг, шүүхэд нэхэмжлэл
гаргасантай холбогдон гарсан нотариатын зардал 12,000.00 төгрөг, нийт
2,090,682.50 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч
шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Зохигч шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч нэхэмжлэлийн
шаардлага болох 2,090,683 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 8
дугаар сарын 25-ний өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 25-ний өдөр хүртэл 4
сарын хугацаанд сар бүрийн 25-нд 522,671 төгрөгөөр тус тус төлж барагдуулна
гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч *******т
холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,090,683 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл
гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн
шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 8 дугаар сарын 25-ний өдрөөс
2024 оны 11 дүгээр сарын 25-ний өдөр хүртэл 4 сарын хугацаанд сар бүрийн 25-нд
522,671 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн
гэрээг шүүхэд ирүүлсэн байна.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, гуравдагч
этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн
эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын
тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан
журмаар гаргуулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн
74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн
74.1-д зааснаар “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******т
холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,090,683 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт
хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2024 оны 8 дугаар
сарын 25-ний өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 25-ний өдөр хүртэл 4 сарын
хугацаанд сар бүрийн 25-нд 522,671 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар
харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн
56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7
дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан
төлсөн 48,401 төгрөгөөс Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн данс /улсын
орлого/-аас 24,200 төгрөг, хариуцагч *******ээс 24,200 төгрөгийг тус тус
гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн
75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол
шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн
74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр
гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах
эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Э.ЦОЛМОН