Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 155/ШШ2016/00908

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Цсуманд 000 онд төрсөн, 51 настай, эмэгтэй, малчин, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн Цсумын 1 дүгээр багийн нутаг Тавт гэх газар оршин суух, Шажин овогт Сийн О /РП-000/-ы нэхэмжлэлтэй

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, нэхэмжлэгч С.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.О шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие нь Хөвсгөл аймгийн Цсумын сургуулийн 10 дугаар ангийг 1984 онд төгсөөд аав, ээжийн хамт мал маллаж байгаад бие даан 1984 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс Б нэгдлийн Атэжээлийн аж ахуйд 1985 он хүртэл туслах ажилтнаар 1985 оны 5 дугаар сараас 1988 он хүртэл тус нэгдлийн туслах үйлдвэрт нэхий эдлэлийн үйлдвэрт оёдолчноор, 1990 оноос 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Б нэгдлийн 1 дүгээр бригадад үхэрчнээр ажиллаж байсан юм. Одоо өндөр насны тэтгэвэрт орох нас дөхөж байгаа тул ажиллаж байсан жилээ тогтоолгохоор шүүхэд хандсан юм.

Иймд намайг Хөвсгөл аймгийн Цсумын Б нэгдлийн Атэжээлийн цехэд 1984 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэл, 1985 оны 01 дүгээр сарын 01-нээс 1985 оны 3 дугаар сарын 30-н хүртэл туслах ажилтнаар, Б нэгдлийн туслах үйлдвэрийн нэхий эдлэлийн цехэд 1985 оны 5 дугаар арын 27-ны өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл оёдолчноор, Б нэгдлийн 1 дүгээр бригадад 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл үхэрчнээр ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь

Хүсэлт гаргагч С.О нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Хөвсгөл аймгийн Цсумын Б нэгдлийн Атэжээлийн цехэд 1984 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэл, 1985 оны 01 дүгээр сарын 01-нээс 1985 оны 3 дугаар сарын 30-н хүртэл туслах ажилтнаар, Б нэгдлийн туслах үйлдвэрийн нэхий эдлэлийн цехэд 1985 оны 5 дугаар арын 27-ны өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл оёдолчноор, Б нэгдлийн 1 дүгээр бригадад 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл үхэрчнээр тус тус ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал: Нэхэмжлэгчийн ажилласан жил, цалинг сумын архивын 70 дугаар данснаас түүвэрлэн авсан Хөвсгөл аймгийн Цсумын Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 3/69 дугаартай архивын лавлагаа, цалингийн түүвэр, 70 дугаар дансны хуулбарууд,

Гэрч Д.Нийн: ....С.О нь 1982 онд бид 2 хамт 8 дугаар анги төгсөөд илгээлтээр анх Хөвсгөл аймгийн Цсумын Б нэгдэлд тэжээлийн цехэд туслах ажилтан, нэхий эдлэлд оёдолчин, малчнаар 1990-ээд оны үед нэгдэл тартал ажиллаж байсан.... гэх мэдүүлэг,

Гэрч Б.Дийн: ....С.О нь 1984 оноос 8 дугаар анги төгсөөд илгээлтээр анх Хөвсгөл аймгийн Цсумын Б нэгдэлд тэжээлийн цехэд туслах ажилтан, нэхий эдлэлд оёдолчин, малчнаар 1990-ээд оны үед нэгдэл тартал ажиллаж байсан.... гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Шажин овогт Сийн О /РП000/-ыг Хөвсгөл аймгийн Цсумын Б нэгдлийн Атэжээлийн цехэд 1984 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэл, 1985 оны 01 дүгээр сарын 01-нээс 1985 оны 3 дугаар сарын 30-н хүртэл туслах ажилтнаар, Б нэгдлийн туслах үйлдвэрийн нэхий эдлэлийн цехэд 1985 оны 5 дугаар арын 27-ны өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл оёдолчноор, Б нэгдлийн 1 дүгээр бригадад 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл үхэрчнээр ажиллаж байсан байдлыг тус тус тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.Оы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. 119 119.4, 119.7- шийдвэр танилцуулан сонсгож, 7 14 ы оролцсон талууд шийдвэрийг 뿿 давж заалдах журмаар д шийдвэрийг , Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ