Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 184/ШШ2024/03774

 

2024 07 19 184/ШШ2024/03774

Зохигчдын эвлэрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
Э.Цолмон би,
Нэхэмжлэгч: -н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 
Хариуцагч: нарт холбогдох,
Хохирол 700,100 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие тоотод оршин сууж байх цаг
хугацаанд буюу 2024 оны 03 дугаар сарын 27-ний өдөр -н давхрын тоотын
ванных нь өрөөний далд шугамаас ус алдсан. Улмаар хариуцагч ус алдалтыг
шуурхай зогсоох арга хэмжээ аваагүй үйлдлийн улмаас ус алдалт манай байрны
хүүхдийн өрөөний таазны эмульс замаск, таазны хөөсөн хүрээ, паркетан шал,
шалны блинтус, хананы замаск обой хууларч засварлах шаардлагатай эд
хөрөнгийг *******ний ХХК-р үнэлгээ хийлгэхэд 652,100 төгрөгийн хохирол
учирсан. Мөн эд хөрөнгийн үнэлгээний ажлын хөлсөнд 48,000 төгрөгийн төлбөр
төлж нийт 700,100 төгрөгийн хохирол учирсан. Ус алдаж байх хугацаанд тоот
айлын хүнтэй уулзаж хохирол төлбөрийн асуудлаар уулзахад төлбөрийн
асуудлаар ямар нэгэн тайлбар өгөөгүй өнөөдрийг хүрсэн тул *******,
******* нараас 700,100 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Би *******, ******* нарт
холбогдуулж 700,100 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч
*******тэй харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан тул
*******гаас татгалзаж байна гэжээ.
Зохигч шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэлийн шаардлага
700,100 төгрөгөөс 300,100 төгрөгөөс нэхэмжлэгч татгалзаж, үлдэх 400,000
төгрөгийг хариуцагч ******* 2024 оны 07 дугаар сарын 20-ний дотор төлж
барагдуулахаар харилцан тохиролцлоо гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт
холбогдуулан хохирол 700,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч ******* нь хамтран хариуцагч *******гаас татгалзах
хүсэлт ирүүлснийг хүлээн авав.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн
шаардлагын 300,100 төгрөгөөс татгалзаж, үлдэх 400,000 төгрөгийг хариуцагч
******* 2024 оны 07 дугаар сарын 20-ний дотор төлж барагдуулахаар зохигч
эвлэрч харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээг шүүхэд ирүүлсэн байна.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, гуравдагч
этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн
эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. 
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын
тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан
журмаар гаргуулахаар шийдвэрлэв. 
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн
74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар
зүйлийн 28.1-т зааснаар *******ийн нэхэмжлэлтэй, *******, *******д
холбогдох хохирол 1,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч
*******гаас татгалзах тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн
74.1-д зааснаар *******өд холбогдох 1,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний
хэрэгт нэхэмжлэгч 300,100 төгрөгөөс татгалзаж, хариуцагч 400,000 төгрөгийг 2024
оны 07 дугаар сарын 20-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан
тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн
56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7
дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан
төлсөн 21,352 төгрөгөөс Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн данс /улсын
орлого/-аас 10,676 төгрөг, хариуцагч *******өөс 10,676 төгрөгийг тус тус
гаргуулан нэхэмжлэгч *******ид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн
75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол
шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн
74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр
гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах
эрхгүй болохыг тайлбарласугай. 

3

ШҮҮГЧ    Э.ЦОЛМОН