| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Л.Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2016/00734/И |
| Дугаар | 155/ШШ2016/00909 |
| Огноо | 2016-07-28 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 155/ШШ2016/00909
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Цсуманд 000 онд төрсөн, 000настай, эмэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, нөхөр, хүүхдүүдийн хамт, Хөвсгөл аймгийн Цсумын төвд оршин суух Д овогт Дын Н /РП-000/-ийн хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, нэхэмжлэгч Д.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Н шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие нь Хөвсгөл аймгийн Цсумын сургуулийн 10 дугаар ангийг 1984 онд төгсөөд илгээлтээр Б нэгдлийн А бригадын тэжээлийн цехэд 1984 оны 7 дугаар сараас 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл туслах ажилтнаар 1986 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс Б нэгдлийн туслах үйлдвэрийн нэхий эдлэлийн цехэд 1987 оны 9 дүгээр сар хүртэл оёдолчноор ажиллаж байгаад Б нэгдлийн 1 дүгээр бригадад 1987 оны 10 дугаар сараас эхлэн 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хоньчноор ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт орох нас дөхөж байгаа тул ажилласан жилээ сэргээн тогтоолгохоор шүүхэд хандсан юм.
Иймд намайг Хөвсгөл аймгийн Цсумын Б нэгдлийн А бригадын Тэжээлийн цехэд 1984 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1986 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл туслах ажилтан, тус сумын Б нэгдлийн туслах үйлдвэрийн нэхий эдлэлийн цехэд 1987 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл оёдолчноор, Б нэгдлийн 1 дүгээр бригадад 1987 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хоньчноор ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь
Хүсэлт гаргагч Д.Н нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Хөвсгөл аймгийн Цсумын Б нэгдлийн А бригадын тэжээлийн цехэд 1984 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1986 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл туслах ажилтан, тус сумын Б нэгдлийн туслах үйлдвэрийн нэхий эдлэлийн цехэд 1987 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл оёдолчноор, мөн Б нэгдлийн 1 дүгээр бригадад 1987 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хоньчноор ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал: Нэхэмжлэгчийн ажилласан жил, цалинг сумын архивын 70 дугаар данснаас түүвэрлэн авсан Хөвсгөл аймгийн Цсумын Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 3/105 дугаартай архивын лавлагаа, хөдөлмөрийн хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд,
Гэрч П.Тын: ....Д.Н нь 1982 онд Цсумын сургуулийн 8 дугаар ангиа төгсөөд илгээлтээр Цсумын Б нэгдэлд тэжээлийн бригадад туслах ажилтан, 1984 оноос хойш сумын төвд нэгдлийн харьяа ахуй үйлчилгээний төвд оёдолчноор ажиллаж байгаад, үүнээс хойш Цсумын Б нэгдлийн 1 дүгээр бригадад саальчнаар 1990-ээд оны үед нэгдэл тартал ажиллаж байсан юм.... гэх мэдүүлэг,
Гэрч Д.Дгийн: ....Д.Н нь 1982 онд 8 дугаар ангиа төгсөөд Хөвсгөл аймгийн Цсумын Б нэгдэлд тэжээлийн цехэд туслах ажилтан, ахуй үйлчилгээний оёдолын цехэд оёдолчноор, 1987 оноос хойш 1990-ээд оны үед нэгдэл тартал саальчнаар ажиллаж байсан.... гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Д овогт Дын Н /РП-000/-ийг Хөвсгөл аймгийн Цсумын Б нэгдлийн А бригадын тэжээлийн цехэд 1984 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1986 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл туслах ажилтан, тус сумын Б нэгдлийн туслах үйлдвэрийн нэхий эдлэлийн цехэд 1987 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл оёдолчноор, мөн Б нэгдлийн 1 дүгээр бригадад 1987 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хоньчноор ажиллаж байсан байдлыг тус тус тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Нийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. 119 119.4, 119.7- шийдвэр танилцуулан сонсгож, 7 14 ы оролцсон талууд шийдвэрийг 뿿 давж заалдах журмаар 㺺 д шийдвэрийг , Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ