Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 155/ШШ2016/00914

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:

Нэхэмжлэгч: 000 онд төрсөн, эрэгтэй, Хөвсгөл аймгийн Цсумын 5 дугаар багт оршин суух Халиугчин овогт Дын Д /РП-000/-гийн хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Д шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1965 онд Цсумын 10-н жилийн сургуулийн 4 дүгээр ангийг төгсөж хөдөө гарч 1972 оны 01 дүгээр сараас 1977 оны 6 дугаар сарын 01-ний өдөр дуустал малчнаар ажиллаж байгаад ардын цэргийн албанд татагдаж 1977 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 1980 оны 8 дугаар сарын 20-ныг хүртэл алба хааж ирээд 1980 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Цсумын Б нэгдэлд ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл ажилд орсон болон гарсан тушаал архиваас олдохгүй байх тул 1972 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1977 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүртэл, мөн 1980 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Цсумын Б нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Д.Д нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Хөвсгөл аймгийн Цсумын Б нэгдэлд 1973 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1977 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүртэл, мөн 1980 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудаар тогтоогдож байна.Тухайлбал:

Хөвсгөл аймгийн Цсумын Б нэгдлээс 1982 оны 3 дугаар сарын 25-ны өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар дахь бичилтүүд,

Нэхэмжлэгчийн ажилласан жил, цалинг сумын архивын 70 дугаар данснаас түүвэрлэн авсан Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 3/118 дугаартай архивын лавлагаа, Хөдөлмөрийн хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд,

Гэрч Д.Мгийн: ....Д.Д нь 1972-1977 онд хүртэл Цсумын Б нэгдэлд малчнаар ажиллаж байгаад цэрэгт явсан юм. 1980 онд 3 жил цэргийн алба хааж ирээд Б нэгдэлдээ хоньчноор 1990-ээд оны үед нэгдэл тартал ажиллаж байсан.... гэх мэдүүлэг,

Гэрч Б.Дийн: ....Д.Д нь 1972 оноос Цсумын Б нэгдэлд малчнаар ажиллаж байгаад 1977 онд цэрэгт явсан юм. 3 жил цэргийн алба хааж ирээд Б нэгдэлдээ хоньчноор 1990-ээд оны үед нэгдэл тартал ажиллаж байсан.... гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хугацаат цэргийн алба хаасан хугацаа нь ажилласан жилд тооцогддог болохыг дурьдлаа.

Харин нэхэмжлэгчийг 1972 оноос эхлэн ажиллаж байсан байна гэж үзэх үндэслэлгүй болно. Учир нь: Нэхэмжлэгч нь 000 оны 02 дугаар сарын 16-нд төрсөн байх ба 000 оны 1 сард 14 настай байх тул түүнийг 1972 оны 1 дүгээр сарын 01-нээс эхлэн ажиллаж байсан байна гэж үзэх боломжгүй байх тул 1973 онд 16 нас хүрсэн, өөрөөр хэлбэл 9 сараас эхлэн цалин хөлс гарч байсан байх тул түүнийг 1973 оны 9 сараас ажиллаж эхэлсэн байна гэж үзлээ. Нэхэмжлэгч нь шүүхэд , , , 1972 оны 01 дүгээр сарын 01-нээс ажиллаж байсан гэдгээ на.

Нэхэмжлэгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т зааснаар хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Халиугчин овогт Дын Д /РП-000/-г Хөвсгөл аймгийн Цсумын Б нэгдэлд 1973 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1977 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүртэл, мөн 1980 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Дгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. 119 119.4, 119.7- шийдвэр танилцуулан сонсгож, 7 14 ы оролцсон талууд шийдвэрийг 뿿 давж заалдах журмаар д шийдвэрийг , Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ