Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 184/ШШ2024/03312

 

2024 06 11 184/ШШ2024/03312

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
Э.Цолмон даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:нэхэмжлэлтэй,
Хариуцагч: -д холбогдох,
272,725,225 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч *******,
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн
бичгийн даргаар ******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Манай компани 2021 оны 03
дугаар сарын 21-ний өдөр “*******” ХХК-тай “Түүхий эд худалдах, худалдан авах
гэрээ”-г байгуулан ОРС-4.25 маркийн задгай 10000 тонн цементийг тонн тутмыг
215000 төгрөгөөр 2021 оны 03 сарын 21-ний өдрөөс 2021 оны 10 сарын 31-ний
өдрийг хүртэлх хугацаанд худалдахаар тохиролцсон. Гэрээгээр худалдагч тал
Монгол улсын чанарын шаардлага хангасан “*******” ХК-ийн ОРС-
4.25 маркийн цементийг нийлүүлэх, худалдан авагч тал нь цементийн чанарыг
шалгаж, хүлээн авах ба энэхүү гэрээний тусгай нөхцөлд заасан хугацаанд багтаан
төлбөрийг саадгүй төлөх үүрэг хүлээсэн. “*******” ХХК нь гэрээгээр хүлээсэн
үүргээ биелүүлж 2021 оны 03 дугаар сарын 20-ний өдрөөс 2021 оны 05 дугаар
сарын 27-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 245,350,225 төгрөгийн үнэ бүхий
1,233.15 тонн цемент нийлүүлсэн боловч Худалдан авагч тал “*******” ХХК нь
өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй байна.
Мөн бизнесийн хамтрагчийн хүрээнд 2021 оны 10 дугаар сарын 7-ний өдөр
10,000,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 20,000,000 төгрөгийг,
нийт 30,000,000 төгрөгийг “*******” ХХК-ний хүсэлтээр түр зээл өгсөн боловч бас
л зээлээ төлөөгүй байна. Өнгөрсөн хугацаанд байгууллага хооронд тооцоо нийлж
272,725,225 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг баталгаажуулсан баримт үйлдсэн
бөгөөд 2023 оны 6 сарын 22-ны өдөр “*******” ХХК-ний зүгээс “Мэдэгдэл
хүргүүлэх тухай” албан тоотоор дээрх төлбөрийн үлдэгдэлтэй болохыг, төлбөрийн
үлдэгдлийг 2023 ондоо дуусгавар болгохоо мэдэгдсэн байдаг. Гэвч “*******” ХХК
нь тогтоосон хугацаандаа төлбөрөө төлөөгүй, дээрх өр төлбөрийг барагдуулах
талаар олон удаа холбогдож байсан боловч компанийн удирдлагууд утсаа
авахгүй, холбогдохоо больсон тул манай компаний зүгээс шүүхэд хандаж

нэхэмжлэл гаргаж байна. Иймд “Түүхий эд худалдах, худалдан авах гэрээ”-ний
үүргийн гүйцэтгэлд 245 350,225 төгрөг, түр зээл 30,000,000 төгрөг, нийт
272,725,225 төгрөгийг “*******” ХХК-иас гаргуулж өгнө үү гэсэн,
“*******” ХХК-н захирал ******* шүүх хуралдаанд гаргасан
хүсэлтдээ: Нэхэмжлэгчийн зүгээс нийт 272,725,225 төгрөгийн нэхэмжлэлийн үнийн
дүнгээ 46,800,000 төгрөгөөр багасгаж, 225,925,225 төгрөг төлнө гэсэн
хариуцагчийн зөвшөөрлийг зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч “*******” ХХК-ийн захирал ******* шүүхэд ирүүлсэн
хариу тайлбартаа: Манай компанийн нэр дээр “*******” ХХК-иас гаргасан
нэхэмжлэлийн дүн болох 272,725,225 төгрөгөөс 46,800,000 төгрөгийг төлж
барагдуулсан болно. Тус төлөлттэй холбоотой банкны хуулгыг гаргуулж нотлох
баримтаар хүргүүлж байна. Дээрх төлбөрийн үлдэгдэл болох 225,925,225
төгрөгийг “*******” ХХК хүлээн зөвшөөрч байгаа болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч “*******” ХХК холбогдуулан
Түүхий эд худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 245,350,225
төгрөг, зээлийн төлбөрт 30,000,000 төгрөг, нийт 272,725,225 төгрөг гаргуулах тухай
нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “*******”
ХХК нэхэмжлэлийн шаардлагын 46,800,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч
******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 225,925,225 төгрөгийг хүлээн
зөвшөөрч, бичгээр тайлбаруудаа гаргасан байна.
Иймд нэхэмжлэгчийн татгалзал болон хариуцагчийн зөвшөөрөл нь хуульд
нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй
байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох
нь зүйтэй гэж үзлээ.
Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар
анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон тул
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-
д зааснаар нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод
хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хэмжээнд ногдох
улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож
шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5,
123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “*******” ХХК-н нэхэмжлэлтэй, хариуцагч “*******”
ХХК-д Түүхий эд худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд
245,350,225 төгрөг, зээлийн төлбөрт 30,000,000 төгрөг, нийт 272,725,225 төгрөг
гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын
46,800,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 225,925,225 төгрөгийг хариуцагч “*******”
ХХК нь төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар
зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн
1,521,576 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “*******” ХХК-иас
1,287,576 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.
3. Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр
гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах
эрхгүй болохыг дурдсугай.
4. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн
шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ    Э.ЦОЛМОН