Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 478

 

МОНГОЛ УЛlkСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх- Эрдэнэ даргалж, Нарийн бичгийн дарга Г.Урангуа,

Улсын яллагч Н.Мөнхцэцэг,

Шүүгдэгч М  нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн М д холбогдох 1705006050181 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 07- ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, охины хамт, ял шийтгэлгүй, М . Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч М  нь 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Барс” худалдааны төвийн машины зогсоол дээр иргэн Д.Сүхболдтой хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж улмаар нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ НЬ: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М  мэдүүлэхдээ: 2 Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлсэн учир мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Гэмшиж байна гэв. Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох: Мөрдөн байцаалтад шүүгдэгч М  мэдүүлэхдээ: “... 2017 оны 8 дугаар сарын 24-ний өглөө 10 цагийн үед Барс зах дээр зогсдог Баянбилэгийн төрсөн өдөр болоод Барсын гурил зардаг хүмүүстэй хамт 2 шил архи хувааж ууцгаасан юм. Тэгээд би 14 цагийн үед ганцаараа 1 шил архи уусан. 20 цагийн үед Барс захын хаалга дээр мөнгө хураадаг Сүхболд дээр очиж хамт архи ууцгаасан. ... Тэгээд бид 2 юм ярьж сууж байгаад Сүхболд ахаас та нэг портер машин оруулж гаргуулж байгаач гэж гуйхад Сүхболд миний урдаас “чи хэзээ машин гаргадаг болсон юм бэ” гээд маргалдаж байгаад би баруун гараараа нүүрэн тус газар 2 удаа цохиод 1 мөргөсөн. ... Маргаан бол өмнө нь мөнгө төгрөг өгч авахтай л холбоотой маргасан байна лээ. ... Сүхболдын биед учирсан гэмтлийг би учруулсан. Хамт архи ууж маргалдаж байгаад улмаар зодолдсон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40 дүгээр хуудас/ Мөрдөн байцаалтад хохирогч Д.Сүхболдын мэдүүлэхдээ: “... 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 19 цагийн үед ажлаа дуусаад Барс захын зогсоол дээр байж байтал зүс таних М  над дээр ирээд 0.5 литр соёрхолт нэртэй архи хувааж уугаад сууж байгаад би “ахын дүү зээлсэн мөнгөө хэзээ өгөх юм бэ” гэж асуухад чи юу яриад байгаа юм бэ гээд над руу дайраад миний хамар руу цохьчихсон ... 2017 оны 4 дүгээр сард байх М  миний 91-05 УНҮ улсын дугаартай аксент маркийн автомашиныг согтуугаар барьж байгаад цагдаад баригдаад, журмын хашаанд оруулсан юм. Тухайн үед М д мөнгө байгаагүй тул би өөрөөсөө торгуулийн 480,000 төгрөг, журмын хашааны 120,000 төгрөг төлөөд машинаа авсан. ... Одоо надад гомдол санал байхгүй. М  миний хохирлыг 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр төлж барагдуулахаар гэрээ хийсэн. Бид хоёр эвлэрсэн ... хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлмээр байна ... ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7, 28, 50 дугаар хуудас/ Мөрдөн байцаалтад гэрч С.Ганзоригийн өгсөн: “... Сүхболд ах М  2 дундаа 1 шил архи аваад миний хажуухан талд ууцгаасан юм. ... Тэгээд нөгөө 2 юм ярьж сууж байснаа гэнэт барьцалдаж аваад байх шиг байсан. Тухайн үед би мөнгө хураан авч байсан юм. Тэгээд эргээд хартал Сүхболд ах хамраас нь цус гарчихсан доошоо тонгойчихсон байхаар нь би очиж салгах үед М  нь ална шүү чамайг гээд орилоод байсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дүгээр хуудас/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 8 дугаар сарын 31- ний өдрийн 10837 тоот: 1. Д.Сүхболдын хамар ясны хурал, баруун, зүүн нүдний дотор буланд цус 3 хуралт, хамар, хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэх дүгнэлт /хавтаст хэргийн 10 дугаар хуудас/ - Хохирогчийн хохирлын 1,971,880 төгрөгийн баримт /хх-н 11-13/ - Шүүгдэгч М ы хохирол барагдуулахаа илэрхийлж, хохирогчтой тохиролцсон баримт /хх-н 45-46/ - Шүүгдэгч М ы хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэх хүсэлт /хх-н 44/ - Хохирогч Д.Сүхболдын хохирогчтой эвлэрсэн учир хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэх хүсэлт /хх-н 48/ - Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын санал /хх-н 59/ Шүүгдэгч М ы хувийн байдалтай холбоотой Мөрдөн байцаалтад гэрч Б.Мөнхтөгсийн өгсөн: “... Миний дүү М  нь их тайван, зөөлөн ааштай, ер нь бол хүний урдаас нэг их уурлаад байдаггүй, их дөлгөөн, хүмүүстэй нийтэч, дуулгавартай, элдэв зан араншин байхгүй. Хүнд их тусархуу, амьдралын төлөө гэсэн сэтгэлтэй хүн байгаа. Хамт олон, найз нөхдийнхөө хүрээнд их нэр хүндтэй ...” гэх мэдүүлэг /хх-н 33/ - Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 19/, - урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 24/ - Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 26/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу авагдсан байх ба нотлох баримтын шаардлага хангасан болно. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд: Шүүгдэгч М  нь 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Барс” худалдааны төвийн машины зогсоол дээр иргэн Д.Сүхболдын нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хурал, баруун, зүүн нүдний дотор буланд цус хуралт, хамар, хацарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь: 4 шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад мэдүүлсэн шүүгдэгч М ы “... Тэгээд бид 2 юм ярьж сууж байгаад Сүхболд ахаас та нэг портер машин оруулж гаргуулж байгаач гэж гуйхад Сүхболд миний урдаас “чи хэзээ машин гаргадаг болсон юм бэ” гээд маргалдаж байгаад би баруун гараараа нүүрэн тус газар 2 удаа цохиод 1 мөргөсөн. ... Маргаан бол өмнө нь мөнгө төгрөг өгч авахтай л холбоотой маргасан байна лээ. ... Сүхболдын биед учирсан гэмтлийг би учруулсан. Хамт архи ууж маргалдаж байгаад улмаар зодолдсон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна ...” гэх, мөрдөн байцаалтад мэдүүлсэн хохирогч Д.Сүхболдын “... 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 19 цагийн үед ажлаа дуусаад Барс захын зогсоол дээр байж байтал зүс таних М  над дээр ирээд 0.5 литр соёрхолт нэртэй архи хувааж уугаад сууж байгаад би “ахын дүү зээлсэн мөнгөө хэзээ өгөх юм бэ” гэж асуухад чи юу яриад байгаа юм бэ гээд над руу дайраад миний хамар руу цохьчихсон ... 2017 оны 4 дүгээр сард байх М  миний 91-05 УНҮ улсын дугаартай аксент маркийн автомашиныг согтуугаар барьж байгаад цагдаад баригдаад, журмын хашаанд оруулсан юм. Тухайн үед М д мөнгө байгаагүй тул би өөрөөсөө торгуулийн 480,000 төгрөг, журмын хашааны 120,000 төгрөг төлөөд машинаа авсан юм. ... Одоо надад гомдол санал байхгүй. М  миний хохирлыг 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр төлж барагдуулахаар гэрээ хийсэн. Бид хоёр эвлэрсэн ...” гэх, гэрч С.Ганзоригийн “...Сүхболд ах М  2 дундаа 1 шил архи аваад миний хажуухан талд ууцгаасан юм. ... Тэгээд нөгөө 2 юм ярьж сууж байснаа гэнэт барьцалдаж аваад байх шиг байсан. Тухайн үед би мөнгө хураан авч байсан юм. Тэгээд эргээд хартал Сүхболд ах хамраас нь цус гарчихсан доошоо тонгойчихсон байхаар нь би очиж салгах үед М  нь ална шүү чамайг гээд орилоод байсан ...” гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 10837 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Баянгол дүүргийн прокурорын газраас М д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, байх тул шүүгдэгч М ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч М  нь хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн болох нь Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь түүний “хохирол барагдуулахаа илэрхийлж, хохирогчтой тохиролцсон баримт” /хх-н 45-46/-аар нотлогдож байх ба хохирогч Д.Сүхболд, шүүгдэгч М  нар сайн дураараа эвлэрсэн болох нь хохирогч Д.Сүхболдын “хохирогчтой эвлэрсэн учир хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэх хүсэлт” /хх-н 48/ болон шүүгдэгч М  нь хохирлоо нөхөн төлөх санхүүгийн боломжтой болох нь гэрч Б.Мөнхтөгсийн “...М  нь эхнэртэйгээ хамт Барс зах дээр лангуу ажиллуулдаг...” талаар мэдүүлсэн мэдүүлгээр /хх-н 33/ тус тус тогтоогдож байна. 5 Эрүүгийн хариуцлагын хувьд хохирогч Д.Сүхболд болон шүүгдэгч М  нараас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргасан, энэ хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, прокуророос 450 нэгжээр торгох ялын саналаа яллагдагчид танилцуулж гарын үсэг зуруулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ. Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байдал, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирогчтой сайн дурын үндсэн дээр эвлэрсэн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу прокурорын саналын хүрээнд торгуулийн ял оногдуулахаар шүүх шийдвэрлэлээ. Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, шүүгдэгч М  нь хохирогч Д.Сүхболдод 1,971,000 төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлсэн зэргийг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч М ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, М  нь хохирогч Д.Сүхболдод 1,971,000 төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлсэн болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М ыг торгох ялыг биелүүлэх хугацааг 2 /хоёр/ сараар тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ