Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 128/шш2023/0205

 

 

     Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

     баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

          Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ би, “Ү*******” ХХК, “О******* н******* х******* д******* төв” ТББ нараас Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг  хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нараас  шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “Нийслэлийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн “Газар эзэмшүүлэх эрх олгож, баталгаажуулах тухай” А/3******* дугаар захирамжийн хавсралтын 6 дугаарт байгаа Д.Ц*******т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт Д*******-Э*******, баруун аймгууд руу салдаг замын тойргийн хойд талд байрлах  улсын бүртгэлийн нэгж талбарын 8029/5 дугаартай 227******* м.кв талбай бүхий “Ү*******” ХХК-ийн газар эзэмших эрхийн 0003 тоот гэрчилгээ, газар эзэмших гэрээ, мөн улсын бүртгэлийн нэгж талбарын 8029/5 дугаартай, 23033 м.кв талбай бүхий “О******* н******* х******* д******* төв” ТББ-ын газар эзэмших эрхийн 0003 дугаарын гэрчилгээ, газар эзэмших гэрээг сунгахыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгах”  гэжээ.

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаан дээр гаргасан хүсэлт болон тайлбартаа: “Нийслэлийн засаг даргад холбогдох шаардлагаасаа татгалзаж байгаа. Тухайн шийдвэрийг хүчингүй болгосон. Нэгэнт энэ шийдвэрийг нь хүчингүй болгосон учир татгалзаж байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

“Ү*******” ХХК, “О******* н******* х******* д******* төв” ТББ нараас Нийслэлийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад тус тус холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн “Газар эзэмшүүлэх эрх олгож, баталгаажуулах тухай” А/3******* дугаар захирамжийн хавсралтын 6 дугаарт байгаа Д.Ц*******т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт Д*******-Э*******, баруун аймгууд руу салдаг замын тойргийн хойд талд байрлах  улсын бүртгэлийн нэгж талбарын 8029/5 дугаартай 227******* м.кв талбай бүхий “Ү*******” ХХК-ийн газар эзэмших эрхийн 0003 тоот гэрчилгээ, газар эзэмших гэрээ, мөн улсын бүртгэлийн нэгж талбарын 8029/5 дугаартай, 23033 м.кв талбай бүхий “О******* н******* х******* д******* төв” ТББ-ын газар эзэмших эрхийн 0003 дугаарын гэрчилгээ, газар эзэмших гэрээг сунгахыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгах”-ыг хүссэн шаардлагад захиргааны хэрэг үүсгэсэн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар нь  “Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн “Газар эзэмшүүлэх эрх олгож, баталгаажуулах тухай” А/3******* дугаар захирамжийн хавсралтын 6 дугаарт байгаа Д.Ц*******т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээсээ татгалзаж байгаагаа илэрхийлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй, нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ...” гэж заасантай нийцэж байна.

Түүнчлэн нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарт  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д “Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх” талаар тайлбарласан, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар нь энэ талаар ойлгож, түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болно.

​          Иймд нэхэмжлэгч “Ү*******” ХХК, “О******* н******* х******* д******* төв” ТББ-уудаас нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

​          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан “Ү*******” ХХК, “О******* н******* х******* д******* төв” ТББ-ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн “Газар эзэмшүүлэх эрх олгож, баталгаажуулах тухай” А/3******* дугаар захирамжийн хавсралтын 6 дугаарт байгаа Д.Ц*******т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ​ ​                                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ