| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Л.Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2016/00754/И |
| Дугаар | 155/ШШ2016/00915 |
| Огноо | 2016-07-28 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 155/ШШ2016/00915
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанд;
Нэхэмжлэгч: 000 онд төрсөн, эмэгтэй, Хөвсгөл аймгийн Т сумын М багийн 000тоотод оршин суух Ш овогтой Бын Э /РЙ-000/-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Хөвсгөл аймгийн Т сумын М багийн Сын 000тоотод оршин суух, одоо өндөр насны тэтгэвэрт байдаг, Барнууд овогт Лын С /РЙ-000/,
Хариуцагч: 000 онд төрсөн, эрэгтэй, Хөвсгөл аймгийн Э сумын төвд оршин суух Шар нохойт овогт Жын С /РЙ-000/-д холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б.Э би иргэн Ж. Стэй 1999 онд гэр бүл болсон бөгөөд 2000 онд гэрлэлтээ бүртгүүлсэн. Том охин С.Г маань биднийг нэг гэрт орохоос өмнө буюу 1998 онд төрсөн. Нөхөр С маань 2011 оноос хойш биднээс тусдаа амьдарсан бөгөөд одоо гэр бүлтэй, үр хүүхэдтэй болсон.
Бидний дунд эд хөрөнгийн ямар нэгэн маргаан байхгүй. Нэгэнт цаашид гэр бүл болж хамт амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулах, 2 хүүхдээ өөрийн асрамжиндаа авах, тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна.
Иймд бидний Т сумын 13-рт бүртгэлтэй гэрлэлтийн цуцлалт, охин Г, Ц нарыг миний асрамжинд үлдээж эцэг Сэс тэтгэлэг гаргуулан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Шүүхэд нэхэмжлэл гаргасан Б.Э нь миний төрсөн охин ба одоогоор Өвөрхангай аймгийн Хархорин суманд хүүхэд гаргасан шүүхэд ирэх боломжгүй тул би түүний ээжийн хувьд шүүх хуралдаанд өмнөөс нь оролцож байна.
Миний охин Б.Э, түүний нөхөр Ж.С нар 1997 оноос үерхэж байгаад 1998 оны 8 дугаар сарын 24-ний өдөр охин Гийг төрүүлсэн юм. Тэгээд 2000 оны 9 дүгээр сард албан ёсоор гэрлэлтээ батлуулсан юм. Ингээд энэ 2 хоорондоо таарч тохирохгүйн улмаас 2011 оноос хойш өнөөдрийг хүртэл тус тусдаа амьдарч байгаа юм. 2010 онд төрсөн охин Ц нь Сэлэнгийн хүүхэд биш тул охины асрамжийн асуудлыг шийдвэрлүүлж, харин охин Гт хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар хоорондоо тохиролцсон юм билээ.
Иймд гэрлэлтээ цуцлуулах, насанд хүрээгүй 2 хүүхдийг нь эхийн асрамжинд үлдээж, эцгээс нь охин Гт хүүхдийн тэтгэлэг гаргуулна. Эд хөрөнгийн маргаангүй гэх нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байгаа. Харин охин Цд хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн юм билээ гэв.
Хариуцагч Ж.С шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ж.С миний бие Бын Эийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч гэрлэлтээ цуцлуулан 2 хүүхдээ эхийнх нь асрамжинд үлдээхэд татгалзах зүйлгүй болно. Харин Б.Э бид 2 харилцан тохиролцож бага охин Цд тэтгэлэг төлөхгүй байхаар болсныг шүүх харгалзан үзэхийг хүсч байна гэжээ.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон гэрлэгчдийн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Ж.Сд холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Б.Э, хариуцагч Ж.С нар нь гэрлэлтээ батлуулсан болон тэдний дундаас охин С.Г, С.Ц нарыг төрүүлсэн болох нь. Тухайлбал;
Гэрлэгчдийг 1999 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гэр бүл болсныг 2000 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд Хөвсгөл аймгийн Т сумын Засаг тамгын газар бүртгэж ПА №13 дугаарын гэрлэлтийн гэрчилгээ олгосон болох нь гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
Тэдний дундаас 1998 оны 8 дугаар сарын 24-ний өдөр охин Шар нохойт овогт Сэлэнгийн Г /РЙ-000/, 2010 оны 02 дугаар сарын 05-ны өдөр охин Шар нохойт овогт Сэлэнгийн Ц /РЙ-000/ нар төрсөн болох нь тэдэнд олгосон төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар, мэдүүлэг зэргээр нотлогдож байна.
Гэрлэгчдийн хувьд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар гэрлэлт цуцлах ноцтой шалтгаан байхгүй хэдий ч гэр бүлийг дараах үндэслэлээр Үүнд:
Гэрлэгчид нь 2011 оноос хойш тусдаа амьдарсан, хүүхдийн асрамжийн болон тэтгэлэг, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй байгаа зэргийг харгалзан үзээд шүүхээс гэрлэгчид Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан заалтыг хэрэглэх, гэрлэгчид эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй байх тул гэж шүүх үзлээ.
Б.Э, Ж.С охин С.Г, С.Ц нарыг ж, охин С.Гт эцгээс нь хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулах, гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, охин С.Цд тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурьдаж шийдвэрлэлээ.
нь 70.200 төлөхөөс чөлөөлөгдсөн ба хэсэг хуульд заасны дагуу 뺺сөн, харин Ж.Сэс , 70.200 , 63 63.1.5- պ 167.200 1998 8 дугаар сарын 24-ний өдөр төрсөн 17 нас, 11 сар, 27 хоногтой охин С.Гийг 18 хүртлэх настай хүүхдэд тухайн хувиар тооцоход жилд 2.006.400 төгрөг, болох ба 1 жилийн инд 47.052 , нийт 117.252 төгрөгийг .
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Шар нохойт овогт Жын С /РЙ-000/, Ш овогтой Бын Э /РЙ-000/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 1998 оны 8 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин Шар нохойт овогт Сэлэнгийн Г /РЙ-000/, 2010 оны 02 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин Шар нохойт овогт Сэлэнгийн Ц /РЙ-000/ /-г эх Б.Эийн асрамжинд үлдээсүгэй.
3. 40 40.1.2-д зааснаар охин С.Гийг 11-16 / 18 /- хариуцагч Ж.Сэс 㿿.
4. Г , охин С.Цд хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй .
5. 58 58.3, 7 7.1.1, 41 41.1.1- нэхэмжлэгч Б.Э 70.200 төгрөг, хүүхдийн тэтгэлэгт төлөх улсын тэмдэгтийн хураамжаас тус тус чөлөөлөгдсөн, хариуцагч Ж.Сэс улсын тэмдэгтийн хураамжинд 117.252 /нэг зуун арван долоон мянга хоёр зуун тавин хоёр/ нөхөн .
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурав өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Түвшинтөгс-д даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ