| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатар Цолмон |
| Хэргийн индекс | 184/2024/03595/И |
| Дугаар | 184/ШШ2024/02727 |
| Огноо | 2024-05-16 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 184/ШШ2024/02727
2024 05 16 184/ШШ2024/02727
Зохигчдын эвлэрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
Э.Цолмон би,
Нэхэмжлэгч: -н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: -д холбогдох,
Худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 3,000,000 төгрөг
гаргуулах үндсэн, 3,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* миний бие 2017
онд тоотын
3 талт хашааг худалдсан ба одоо үлдэгдэл төлбөр 3,000,000 төгрөгийг
гаргуулахаар шаардаж байна гэжээ.
Сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Би тус газарт 3 тал хашаатай,
манай бага хүү гэртэйгээ байдаг байсан. дугаар хорооны бүх айлууд номер
нэгдсэн журмаар өгнө гээд өгөөгүй байсан. Хур хогийн цэг байсан газрыг ухуулж,
доош болгож хашаагаа барьж байсан. 3,000,000 төгрөг авсан нь үнэн, одоо
үлдэгдэл мөнгөө гаргуулж авах хүсэлттэй, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Би нэхэмжлэлийн 3.000.000
төгрөгөөс 1,000,000 төгрөгийг төлнө, ингэхдээ 2024 оны 06 дугаар сарын 13-ний
өдөр, 2023 оны 07 дугаар сарын 05-ний өдөр хувааж төлнө гэжээ.
Шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлдээ: миний бие нь 2017 онд хадам ах
*******гээс тоот дахь газрыг бичиг баримттай тохиолдолд 6.000 000
төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. *******гээс энэ газрын бичиг
баримт нь хаана байгаа эсэхийг асуухад хөдөө гэрт байгаа би хот орж ирэхээрээ
авчирч өгнө гэдэг байсан. Ингээд би бичиг баримтаа баттай болгосны дараа
үлдэгдэл 3.000.000 төгрөгийг өгнө гэж тухайн хүнд хэлсэн. Хариуцагч нь уг газрыг
өөрийнх нь газар гэж тухайн үед тайлбарлаж байсан боловч түүнийх гэдгийг
гэрчлэх ямар ч бичиг баримт байгаагүй. ******* нь анх энэ газрыг бичиг
баримттай, бичиг баримтын ямар ч зөрчилгүй гэж надад зарсан байж 3 жилийн
хугацаанд ямар нэгэн бичиг баримт өгөөгүй учраас миний бие хөөцөлдөж байж
2021 онд уг газар дээр кадастр хийлгэж, 2022 онд эзэмшиж авсан. Энэ газарт анх
нууж ирэхэд хогийн цэг бүхий эзэнгүй, хашиж хамгаалаагүй газар байсан. Би
нөхрийн хамт уг талбайн он удаан жилийн хугацаанд хуримтлагдсан маш их
хогийг том машинаар ачиж хогийн цэг рүү нүүлгэж талбайг цэвэрлэн, 3 тал хашаа
татаж, дотор нь 48 мкв талбай бүхий ажлын байр барьж одоо уг хаягт байнга
оршин сууж байна. Би өөрөө Монгол Улсын иргэн 0.7 га газрыг эзэмшиж, өмчлөх
эрхийнхээ дагуу бур эхнээс нь энэ газрыг хуулийн дагуу эзэмшиж авсан.
******* нь бичиг баримттай газар гэж иргэн намайг хууран мэхлэх замаар
урьдчилгаа болгож 3.000.000 төгрөг авсан нь тодорхой болсон тул түүнээс газар
авахаар шилжүүлсэн 3.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие 3,000,000 төгрөг гаргуулах
сөрөг нэхэмжлэлээсээ татгалзаж байна, учир нь нэхэмжлэгч *******тэй
харилцаж тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байгаа гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх явцад зохигчоос ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,000,000 төгрөгийн
2,00,000 төгрөгөөс татгалзаж, 1,000,000 төгрөг болгож байна. Нэхэмжлэлийн
шаардлага 1,000,000 төгрөгийг хариуцагч ******* 2024 оны 06 дугаар сарын
13-ний өдөр 500,000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 05-ний өдөр 500,000
төгрөгөөр төлөхөөр харилцан тохиролцов гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан
худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрт 3,000,000 төгрөг гаргуулах,
хариуцагч 3,000,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл тус тус гаргажээ.
Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагын 2,000,000 төгрөгөөс
татгалзаж, үлдэх 1,000,000 төгрөгийг хариуцагч хүлээн зөвшөөрч, 2024 оны 06
дугаар сарын 13-ний өдөр 500,000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 05-ний өдөр
500,000 төгрөгөөр төлөхөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон
эвлэрлийн гэрээг шүүхэд ирүүлсэн байна.
Зохигчдын эвлэрэл нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар
хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь 3,000,000 төгрөг
гаргуулах сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсан хүслэтийг шүүхэд бичгээр ирүүлсэн
байх тул татгалзлыг баталж *******д холбогдох 3,000,000 төгрөг гаргуулах
тухай *******ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын
тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан
журмаар гаргуулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн
74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн
74.1-д зааснаар *******ын нэхэмжлэлтэй, *******д холбогдох
3,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ
татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, *******гийн
нэхэмжлэлтэй, *******т холбогдох 3,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний
хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын 2,000,000 төгрөгөөс татгалзаж,
үлдэх 1,000,000 төгрөгийг хариуцагч хүлээн зөвшөөрч, 2024 оны 06 дугаар сарын
13-ний өдөр 500,000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 05-ний өдөр 500,000
төгрөгөөр төлөхөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын
эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн
56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7
дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн
нэхэмжлэгчийн 70,200 төгрөг, хариуцагчийн 62,950 төгрөгийг тус тус улсын
орлогод хэвээр үлдээж, Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсээс 14,275
төгрөг, хариуцагч *******оос 14,275 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч
Г.Лхагвасүрэнд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн
75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол
шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн
74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр
гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах
эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Э.ЦОЛМОН