| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатар Цолмон |
| Хэргийн индекс | 184/2024/03884/И |
| Дугаар | 184/ШШ2024/02690 |
| Огноо | 2024-05-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 184/ШШ2024/02690
2024 05 14 184/ШШ2024/02690
Зохигчдын эвлэрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
Э.Цолмон би,
Нэхэмжлэгч: -н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: -д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 4,306,950 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг
хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* миний бие *******,
эхнэр ******* нартай гэмтлийн эмнэлэгт ажилладаг том охиноор нь
дамжуулан анх муухан танилцсан. Гэтэл хариуцагч чамд мөнгө байна уу, бид
махны олон лангуутай, малчдаас одоо мөнгө өгөөд бой эхлэхээр хямдхан мал мах
авмаар байна хүү нь хэд байсан ч хамаагүй ах эгч хоёр нь ёстой итгэлийг чинь
алдахгүй итгээд мөнгө олоод өгөөч гээд олон cap шалаад салахгүй байсан бөгөөд
охин ******* нь ч байнга аав ээжид минь туслаарай эгчээ гэж гуйдаг байсан.
Ингээд 2023 ны 07 дугаар сарын 21-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 5,0 сая
төгрөгийг 5 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлдүүлж хаан банк *******
тоот дансанд шилжүүлсэн. Үүнээс 11 сарын туршид гэрээгээ удаа дараа зөрчиж
дутуу буюу үндсэн зээлэнд 2,191,780 төгрөг, хүүнд 358,219 төгрөг төлсөн.Гэрээний
хугацаа дууслаа гэж хэлж, хуримтлагдсан хүүг байнга сануулсан боловч зүгээрээ
авсан юм чинь ах нь хүнээс мөнгөө аваад, мах, ноолуураа аваад зээл, хүүний
төлбөрийг заавал төлнө мэдэж байгаа жоохон хүлээгээч цас ихтэй мал махаа авч
чадахгүй байна гэж гуйсаар ирсэн, 2024 он гарснаар нэг төгрөг ч төлөөгүй. Иймд
хариуцагчаас зээлийн үндсэн төлбөр 2,808,218 төгрөг, зээлийн хүүний төлбөр
992,494 төгрөг, алданги 496,247 төгрөг, нотариатын зардал 10,000, нийт 4,306,950
төгрөг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие *******ыг 2020
оноос хойш өөрийн мэдэх банк бусын эдийн засагч хийдэг байх үеэс нь танина.
2023 онд өөрөө хувьдаа тусдаа гарсан ажиллаж байгаа гэж 2023 оны 3-4 сарын
үед зээлийн гэрээ сар бүр байгуулж сарын хүүтэй мөнгийг нь гэрээ зөрчилгүй
найдвартай төлж ирсэн. ******* өөрөө ******* /манай эхнэр/ биднийг
найдвартай хүмүүс гэж итгэж өгдөг байсан. 2023 оны 7 дугаар сарын 21-ний
өдрийн зээлийн гэрээ байгуулж 5.0 сая төгрөг авснаас 2,550,000 төгрөгийн төлөн
үлдэгдэл 2 сая гаран төгрөгийг төлөх боломжгүй болсон учир 2023 оны 7 дугаар
сараас *******тай ярилцан зөвхөн хүүг нь түр хэсэгтээ өгчих гээд хүү өгөхөөр
гэрээ байгуулаагүй ч 2023 оны 12 дугаар сар хүртэл хүүг нь төлж ирсэн. Гэтэл та
эхнэрийнхээ нэрээр шилжүүлсэн учир таны нэхэмжлэлд тэр хамаагүй болсон гэж,
бас гэрээгүй байж үндэслэлгүй хүү алданги нэхсэн нь зөвшөөрөхгүй байгаа ч
өөртэй нь хүү өгч байхаар тохирсон учир нэхэмжлэлийн 4,300,000 төгрөгийг
зөвшөөрч байна. Төлөлтийг 2024 оны 07 дугаар сараас эхлэн сар бүр 200,000,
500,000, хэдэн сарын дараагаас боломж бололцоо гарахаар ахиухан шилжүүлж
дуусгах бодолтой байна гэжээ.
Зохигчоос ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэлийн дүн 4,306,950
төгрөгийг төлөх талаар харилцан тохиролцож төлөх болсон тул эвлэрлийн гэрээг
доорх байдлаар хуульд нийцүүлэн баталгаажуулж өгнө үү. Харилцан тохиролцсон
нөхцөл: Нэхэмжлэлийн шаардлага болох 4,306,950 төгрөгийг 2024 оны 05 дугаар
сарын 21-ний өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүртэл сар бүр
400,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 306,950 төгрөг төлөхөөр
тохиролцжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн
төлбөрт 4,306,950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн
шаардлага 4,306,950 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 05 дугаар
сарын 21-ний өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүртэл сар бүр
400,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 306,950 төгрөг төгрөгөөр
тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээг шүүхэд
ирүүлсэн байна.
Зохигчдын эвлэрэл нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар
хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын
тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан
журмаар гаргуулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн
74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн
74.1-д зааснаар *******ын нэхэмжлэлтэй, *******д холбогдох 4,306,950 төгрөг
гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь
хүлээн зөвшөөрч, 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 2025 оны 02 дугаар
сарын 21-ний өдөр хүртэл сар бүр 400,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 21-
ний өдөр 306,950 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан
тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн
56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7
дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан
төлсөн 83,950 төгрөгөөс Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн данс /улсын
орлого/-аас 41,975 төгрөг, хариуцагч *******гээс 41,975 төгрөгийг тус тус
гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн
75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол
шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн
74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр
гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах
эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Э.ЦОЛМОН