| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмээгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 138/2024/00434/И |
| Дугаар | 138/ШШ2024/00528 |
| Огноо | 2024-06-27 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 138/ШШ2024/00528
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн тоотод оршин суух, 89261288 утасны дугаартай, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* ******* хүсэлттэй
“Улсад ажиллаж байсан байдлаа болон баримт бичгийн жинхэнэ эзэмшигч болохоо тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мягмар
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* нь улсад ажиллаж байсан байдлаа болон баримт бичгийн жинхэнэ эзэмшигч болохоо тогтоолгох тухай хүсэлт гаргасан. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1. ******* би 1962 оны 12 сарын 07-ны өдөр төрсөн. Одоо 61 настай. Өндөр насны тэтгэвэрт гарах болсон гэвч бичиг баримт маань зөрчилтэй хугацаа алдлаа. Энэ талаараа хаана хандахаа мэдэхгүй байсан. Би 19 настай цэргийн албанд явсан. Цэрэгт явахаас өмнө Баянтүмэн төмөр замд 1979 оноос 1981 оныг хүртэл ажилласан. Энэ талаарх баримт зөрчилгүй. Цэргээс ирээд би Матад сумын Энхтайван нэгдэлд малчнаар ажилд орсон. Тэр үед надад ажилд орсон тушаал, хөдөлмөрийн дэвтэр нээхдээ миний урвасан аав болох Дүрзээн гэх хүнээр овоглон тушаал шийдвэр гаргасан байна. Энэ талаар би баримтаа олж аваад Нийгмийн даатгалын мэргэжилтэнд аваачиж өгөөд мэдлээ. Миний өөрийн аавыг Жамъянсүрэн гэдэг. Би сургуульд байхдаа нутгийн Дүрзээн гэх өвгөнийд урвасан хүүхэд гэж хэлэгддэг байсан ба яг албан ёсоор үрчлэгдэн очоогүй, гэхдээ энэ өвгөн хөгшин 2 дээр очоогүй байснаа, цэргийн албанаас халагдаад өвгөн, хөгшин 2 дээр очиж амьдралаа эхлүүлсэн ба цуг амьдарч байсан. Тэгээд намайг хүмүүс Дүрзээний урвасан хүү гэж ярьдаг байсан болохоор Дүрзээн гэж овогтой гэж ойлгосон юм уу намайг тэр овгоор овоглосон байна. Бусад байдлаар миний ажилласан байдал баримт тодорхой байна. Би Матад сумын Энхтайван нэгдэлд 1984 оны 09 сарын 01-ний өдрөөс эхлэн 1-р бригадад малчнаар ажилд орсон ба өмч хувьчлал явагдан нийгмийн өөрчлөлт шинэчлэлт болж нэгдэл тарахад 1993 оны 08 сарын 17-ны өдрөөс Энхтайван компанийн гишүүн болж орсон буюу энэ үеэр нэгдлээс чөлөөлөгдсөн. Иймд ******* намайг 1984 оны 09 сарын 01-ний өдрөөс 1993 оны 08 сарын 17-ны өдрийн хүртэл Матад сумын Энхтайван нэгдлийн 1-р бригадад малчнаар ажиллаж байсан болохыг тогтоох, Матад сумын Энхтайван нэгдлийн даргын 1984 оны 09 сарын 01-ний 85 тоот тушаал, 1993 оны 08 сарын 17-ны өдрийн 01 тоот тогтоол, ХАА-н нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр зэргийн жинхэнэ эзэмшигч болохыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс: өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, 420885 дугаартай “Цэргийн батлах”, 1980 оны 10-р сарын 02-ны өдрийн 378 дугаартай “Ажилд шинээр авах ба шилжүүлэн ажиллуулах тухай” Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт УБТЗ-ын СХ-ийн Баянтүмэн тасгийн даргын тушаал, 1981 оны 06-р сарын 25-ны өдрийн 259 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт УБТЗ-ын СХ-ийн Баянтүмэн тасгийн даргын тушаал, 1979 оны 01-р сарын 29-ний өдрийн 28 дугаартай “Ажилд шинээр ба шилжүүлэн томилох тухай” Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт УБТЗ-ын СХ-ийн Баянтүмэн тасгийн даргын тушаал, 1980 оны 05-р сарын 21-ний өдрийн 151 дугаартай “Ажилд шинээр авах ба шилжүүлэн томилох тухай” Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт УБТЗ-ын СХ-ийн Баянтүмэн тасгийн даргын тушаал, 1984 оны 09-р сарын 01-ний өдрийн 85 дугаартай “Ажилд томилох тухай” Дорнод аймгийн Матад сумын Энхтайван нэгдлийн даргын тушаал, 1988 оны 11-р сарын 22-ны өдрийн 150 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” Дорнод аймгийн Матад сумын Энхтайван нэгдлийн даргын тушаал, 1990 оны 10-р сарын 30-ны өдрийн 106 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” Дорнод аймгийн Матад сумын Энхтайван нэгдлийн Ерөнхий хорооны даргын тушаал, 1984 оны 09-р сарын 01-ний өдрийн 85 дугаартай “Ажилд томилох тухай” Дорнод аймгийн Матад сумын Энхтайван нэгдлийн даргын тушаал, 1993 оны 08-р сарын 17-ны өдрийн 01 дугаартай “Гишүүнээс чөлөөлөгдсөн буюу хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх тухай” Дорнод аймгийн Матад сумын Энхтайван хувьцаат компанийн бүх гишүүдийн 3-р хурлын тогтоол, 2022 оны 11 сарын 10-ны өдрийн 08/3380 дугаартай Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын лавлагаа, 2024 оны 04 сарын 04-ний өдрийн 03 дугаартай Дорнод аймаг Матад сумын Засаг даргын тамгын газрын архивын лавлагаа Матад сумын Засаг даргын Тамгын газрын сум, нэгдэл, САА, үйлдвэр аж ахуйн газар байгууллагын цалингийн тодорхойлолт зэрэг бичиг баримтын хуулбаруудыг шүүхэд ирүүлсэн.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч *******, ******* нараас мэдүүлэг авах ажиллагааг шүүх бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь улсад ажиллаж байсан байдлаа болон баримт бичгийн жинхэнэ эзэмшигч болохоо тогтоолгохоор гаргасан хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч ******* нь Матад сумын Энхтайван нэгдлийн 1-р бригадад малчнаар ажиллаж байх хугацаанд 1984 оны 09-р сарын 01-ний өдрийн 85 дугаартай тушаал, 1993 оны 08-р сарын 17-ны өдрийн 01 тоот тогтоол, ХАА-н нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр зэрэг дээр нэр нь буруу бичигдсэн мөн ажиллаж байх хугацаагаа тогтоолгох үндэслэлээр ажиллаж байсан байдал болон баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай хүсэлтийг гаргажээ.
Нэхэмжлэгч ******* нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор зайлшгүй ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай гэх үндэслэлээр шүүхэд гаргасан хүсэлтийн дагуу түүнийг улсад ажиллаж байсан байдлыг мөн баримт бичгийн жинхэнэ эзэмшигч болохыг тогтоох үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн: 420885 дугаартай “Цэргийн батлах”, 1980 оны 10-р сарын 02-ны өдрийн 378 дугаартай “Ажилд шинээр авах ба шилжүүлэн ажиллуулах тухай” Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт УБТЗ-ын СХ-ийн Баянтүмэн тасгийн даргын тушаал, 1981 оны 06-р сарын 25-ны өдрийн 259 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт УБТЗ-ын СХ-ийн Баянтүмэн тасгийн даргын тушаал, 1979 оны 01-р сарын 29-ний өдрийн 28 дугаартай “Ажилд шинээр ба шилжүүлэн томилох тухай” Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт УБТЗ-ын СХ-ийн Баянтүмэн тасгийн даргын тушаал, 1980 оны 05-р сарын 21-ний өдрийн 151 дугаартай “Ажилд шинээр авах ба шилжүүлэн томилох тухай” Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт УБТЗ-ын СХ-ийн Баянтүмэн тасгийн даргын тушаал, 1984 оны 09-р сарын 01-ний өдрийн 85 дугаартай “Ажилд томилох тухай” Дорнод аймгийн Матад сумын Энхтайван нэгдлийн даргын тушаал, 1988 оны 11-р сарын 22-ны өдрийн 150 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” Дорнод аймгийн Матад сумын Энхтайван нэгдлийн даргын тушаал, 1990 оны 10-р сарын 30-ны өдрийн 106 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” Дорнод аймгийн Матад сумын Энхтайван нэгдлийн Ерөнхий хорооны даргын тушаал, 1984 оны 09-р сарын 01-ний өдрийн 85 дугаартай “Ажилд томилох тухай” Дорнод аймгийн Матад сумын Энхтайван нэгдлийн даргын тушаал, 1993 оны 08-р сарын 17-ны өдрийн 01 дугаартай “Гишүүнээс чөлөөлөгдсөн буюу хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх тухай” Дорнод аймгийн Матад сумын Энхтайван хувьцаат компанийн бүх гишүүдийн 3-р хурлын тогтоол, 2022 оны 11 сарын 10-ны өдрийн 08/3380 дугаартай Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын лавлагаа, 2024 оны 04 сарын 04-ний өдрийн 03 дугаартай Дорнод аймаг Матад сумын Засаг даргын тамгын газрын архивын лавлагаа Матад сумын Засаг даргын Тамгын газрын сум, нэгдэл, САА, үйлдвэр аж ахуйн газар байгууллагын цалингийн тодорхойлолт зэрэг бичгийн баримтуудын хуулбарууд, гэрч *******, ******* нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар батлагдаж байна.
Нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг төлснийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* Баярааг 1984 оны 09 сарын 01-ний өдрөөс 1993 оны 08 сарын 17-ны өдрийн хүртэл Матад сумын Энхтайван нэгдлийн 1-р бригадад малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар нэхэмжлэгч *******г Матад сумын Энхтайван нэгдлийн даргын 1984 оны 09 сарын 01-ний 85 тоот тушаал, 1993 оны 08 сарын 17-ны өдрийн 01 тоот тогтоол, ХАА-н нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуульд заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
5. Мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийг давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар зохигч нь мөн хуулийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА