| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 157/2024/00174/И |
| Дугаар | 157/ШШ2024/00177 |
| Огноо | 2024-09-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 157/ШШ2024/00177
2024 09 26 157/ШШ2024/00177
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хаймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ би,
Нэхэмжлэгч: У хот, С дүүрэг, 1 дүгээр хороо, Юнескогийн гудамж-28 МПМ цогцолборт байрлах МХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хаймгийн Б сум, 3 дугаар баг Дулаан 00 тоотод оршин суух, Э.Бхолбогдох
“зээлийн гэрээний үүрэгт 675,042 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч МХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Э.Б нь М-тай 2022 оны 01 сарын 14-ний өдөр 140000706936 дугаартай Зээл, зээлийн эрх нээх гэрээг байгуулсан ба зээлдэгч нь дээрхи гэрээний үндсэн дээр өөрийн эзэмшлийн М үүрэн телефоны 94879795 дугаарын Монпэй дансыг ашиглан зээл авч, төлж байсан болно. Э.Б нь уг гэрээний үндсэн дээр 2022 оны 08 сарын 20-ны өдөр 390,000 төгрөгийг сарын 2,8%-ын хүүтэйгээр авч, 2022 оны 09 сарын 20-ны өдөр төлж барагдуулахаар байсан боловч төлөөгүй.
Өнгөрсөн хугацаанд Э.Баас зээлийн гэрээний үүргийг шаардаж мэссеж илгээх, холбоо тогтоохыг оролдсон ч өөртэй нь холбогдох боломжгүй байсаар өнөөдрийг хүрсэн ба одоог хүртэл огт төлөлт хийгээгүй байна.
Э.Бын зээлийн гэрээний үүрэг 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар үндсэн зээл 390,000 төгрөг, зээлийн хүү 240,171 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 44,871, нийт 675,042 төгрөг төлөх зөрчилтэй байгаа болно.
Мнь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Монгол улсын Иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон, шаардах эрхтэй байх тул Э.Баас зээлийн гэрээний үүрэгт нийт 675,042 /зургаан зуун далан таван мянга дөчин хоёр/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.
Зээлийн төлбөрийг М-ын Хаан банк дахь 5077152233 тоот дансанд төлж болно гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа: “...М ХХК нь хариуцагч Э овогтой Б-гаас зээлийн гэрээний үүрэгт 675,042 төгрөг шаардан нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 675,042 төгрөгийг М-ийн ХААН банк дахь 5077152233 тоот дансанд бүрэн төлж барагдуулсан байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч МХХК нь хариуцагч Э.Бт холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 675,042 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох 675,042 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хариуцагч Э.Бийн шүүхэд ирүүлсэн зээлийг цахимаар төлсөн баримтын хуулга болон нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нарын тайлбараар нотлогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заажээ.
Хариуцагч Э.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох 675,042 төгрөгийг төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Нэхэмжлэгч МХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 20,751 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байх тул хуульд заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж, хариуцагч Э.Баас улсын тэмдэгтийн хураамжид 10,375.5 төгрөгийг, Төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 10,375.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч МХХК-нд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч МХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Бт холбогдох 675,042 /зургаан зуун далан таван мянга дөчин хоёр/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Э.Баас улсын тэмдэгтийн хураамжид 10,375.5 төгрөгийг, Төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамжид 10,375.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч МХХК-нд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ