Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 128/шш2024/0173

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Л*******” ХХК,

Хариуцагч: Сангийн сайд,

Хариуцагч: Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Л.А*******,

Маргааны төрөл: Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Л.А*******гийн 20******* оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1******* дугаар дүгнэлт, Сангийн сайдын 20******* оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2******* дугаар “Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэх тухай” тушаал зэрэг нь хуульд нийцсэн эсэх газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Э*******, түүний өмгөөлөгч Ж.Д*******, хариуцагч Л.А*******, хариуцагч Сангийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Болортуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.“Л*******” ХХК-аас Сангийн сайд, Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Л.А*******д тус тус холбогдуулан “Сангийн сайдын 20******* оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2******* дугаар “Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэх тухай” тушаалын “Л*******” ХХК-д холбогдох хэсэг, Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 20******* оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1******* дугаар “Хяналт шалгалтын тухай” дүгнэлтийг тус тус хүчингүй болгуулах”  тухай нэхэмжлэл гаргасан.

2.Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Л.А*******гийн 20******* оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1******* дугаар дүгнэлтээр нэхэмжлэгчийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14  дүгээр зүйлийн 14.1.4-д заасан нөхцөл үүссэн болохыг тогтоосон байна.

3.Нэхэмжлэгчээс дүгнэлтийг эс зөвшөөрч гомдол гаргасныг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагчийн 20******* оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 03/8598 тоот албан бичгээр дүгнэлтийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

4.Харин Сангийн сайдын 20******* оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2******* дугаар тушаалын хавсралтын 59 дүгээр хүснэгтэд нэхэмжлэгчийг гэрээний үүргээ биелүүлээгүй, Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Л.А*******гийн 20******* оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1******* дугаар дүгнэлт гаргасан гэх үндэслэлээр тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд 3 жилийн хугацаанд хамруулахаар шийдвэрлэсэн байна.

5.Нэхэмжлэгч Л*******" ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл:

1/...Монгол Улсын сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч  нь 20******* оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1******* дугаартай Хяналт шалгалтын тухай дүгнэлт гаргаж, манай компанийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14.1.4 дэх заалтад заасан нөхцөл үүссэн гэж үзэж тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлсэн.

Дээрх улсын байцаагчийн дүгнэлтийг эс зөвшөөрч Монгол улсын Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагчид хандсан боловч 20******* оны 11 дугаар сарын 22-ны өдөр талууд харилцан тохиролцож гэрээг цуцалсан гэсэн үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж дүгнэлтийг хэвээр үлдээсэн хариуг авсан. Энэхүү нөхцөл байдлаас үүдэж манай компанийн цаашдын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна.

2/Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас зарлагдсан Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Гэрэлтүүлэг, камержуулалт /Улаанбаатар, Сүхбаатар, 15, 16, , 18, 19, 20 дугаар хороо/-ын ажлын тендер 2 оны 6-р сарын 04 өдөр анх зарлагдаад манай компани зураг төслийн “А*******-А*******” ХХК-тай хамтран оролцсон байдаг.

Гэсэн хэдий ч тус тендер удаа дараа амжилтгүй болж 2 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр 3 дах удаагаа зарлагдаж “А*******-А*******” ХХК болон манай компанийн түншлэл шалгарч 2 оны 12-р сарын 27-ны өдөр ЗАА-ХИБХ-2-A/2/3 дугаар ажлын гэрээг 719,566,722 төгрөгөөр гүйцэтгэхээр байгуулсан. Тус гэрээг 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ЗАА-ХИБХ-2-A/2/3-1 тоот ажлын хугацаа сунгах нэмэлт гэрээ байгуулж 2 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгасан.

Манай компани “А*******-А*******” ХХК-тай тендерт хамтарч орохдоо ТГ-2/07 тоот Түншлэлийн гэрээг байгуулсан бөгөөд тус гэрээний 2.5 дугаар зүйлд "Тендер шалгаруулалтад шалгарсан тохиолдолд энэхүү гэрээний хугацаа болон ажлын үнийн дүнг тохиролцож шинээр гэрээ байгуулна" гэж заасны дагуу LC-2022/15 дугаар гэрээг 2022 оны 01-р сарын 19-ны өдөр 60 хоногийн хугацаатай байгуулсан.

3/"А*******-А*******" ХХК-ийн хийж гүйцэтгэх зураг төслийн ажил удааширч байсан тул бид тус компанид ажлаа түргэвчлүүлэх талаар удаа дараа шаардлага хүргүүлэхэд тэдний зүгээс мэдэгдэхдээ Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба болон Цахим хөгжил мэдээлэл технологийн газар нь камержуулалтын шилэн кабелийн сүлжээг гэрэлтүүлгийн баганаар хийх асуудлыг нааштай шийдэж өгвөл зургийн боловсруулалтын ажлыг дуусгаж өгөх боломжтой бөгөөд мөн үүний дараагаар холбогдох байгууллагуудтай зөвшилцөхөд нэлээд хугацаа орох талаар мэдэгдсэн.

          Бидний зүгээс гэрээгээр тогтоосон хугацаанд ажлыг хийж гүйцэтгэхэд хамгийн гол чухал хүчин зүйл нь тухайн ажлын зураг төсөл юм. “А*******-А*******” ХХК нь 2022 оны 03-р сарын 03-ны өдөр манай компанид мэдэгдэхдээ Цахим хөгжил мэдээлэл технологийн газар, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанд хандаж хяналтын систем суурилуулах сүлжээний нэлээд хэсэг нь гэр хороололд хийгдэхээр төлөвлөгдөж байгаа бөгөөд Техникийн нөхцөлд сүлжээний суурилалтын нөхцөл шаардлагын талаар тодорхой тусгаагүй байна. Суурилалтын төсөвт өртгийг тендерт заасан хэмжээнд багтаах үүднээс хяналтын шилэн кабелийн сүлжээний ихэнх хэсгийг гудамжны гэрэлтүүлгийн шонгоор дамжуулан суурилуулахаар төлөвлөлтдөө тусгах сана******* байгаа тухай мөн Сүлжээний тодорхой хэсэгт “М” ТӨХК-н эзэмшлийн нийтийн холбооны сүлжээнд зориулагдсан худаг сувагчлал, агаарын багана байгаа тохиолдолд түүнийг ашиглахаар төлөвлөх сана******* байгаагаа хүргүүлсэн. Бидний зүгээс хүлээлттэй хандаж эрх бүхий байгууллагуудын шийдвэрийг хүлээж байсан.

4/Гэтэл Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас 2022 оны 03 дугаар сарын 2,-ны өдөр 01/312 дугаар албан бичгээр Нийслэлийн Засаг даргын 2010 оны А/724 дүгээр захирамжаар батлагдсан “Нийслэл Улаанбаатар хотын гудамж, талбайн гэрэлтүүлгийн ашиглалт үйлчилгээний журам”-ын 4.1.14 Гэрэлтүүлгийн шон дээр холбоо мэдээллийн болон зориулалтын бус бүсэд шугам сүлжээ, рекламын самбар зэргийг байрлуулахгүй байлгах заалттай. Иймд шилэн кабелийг гэрэлтүүлгийн шонгоор татахгүй байхаар төлөвлөхийг мэдэгдсэн.

Ингээд манай байгууллага болон “А*******-А*******” ХХК-ийн зүгээс тухайн төсөвт өртөгт нийцүүлэн ажлыг хийх оролдлого гаргасан боловч тодорхой шийдэлд хүрээгүй. Мөн “А*******-А*******” ХХК-ийн зүгээс зургийн ажлыг Цахим хөгжил мэдээлэл технологийн газар нь нааштай хариу өгвөл зургийг 1-2 сарын дотор зургийн ажлыг хийж өгөх боломжтой талаар хариуг өгч байсан.

5/Бидний зүгээс тухайн ажлын зургийн энэхүү нөхцөл байдал, гэрээний хугацаа зэргээс шалтгаалан гэрээг цуцлахаас өөр аргагүй нөхцөлд хүрч захиалагчид хүсэлт гаргаж, захиалагч түүнийг хүлээн зөвшөөрч харилцан тохиролцож Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар хуралдаж 2022/10-09 дугаартай техникийн зөвлөлийн хурлын тэмдэглэл гарсан бөгөөд тус тэмдэглэлийг үндэслэн манай компанитай байгуулсан гэрээг 2022 оны 04-р сарын 29-ний өдрийн 07/2096 тоот албан бичгээр Нийслэлийн засаг даргын тамгын газар цуцалсан.

Бидний зүгээс Цахим хөгжил мэдээлэл технологийн газраас гаргасан САМ- А151102/2 дугаар бүхий техникийн тодорхойлолт, САМ-А151102/2 дугаартай техникийн нөхцөлийг үндэслэн камержуулалт хийгдэх бүх цэг дээр очиж танилцан холбогдох материалыг тендерт хавсаргаж илгээсэн САМ-А151102/2 дугаар бүхий техникийн тодорхойлолтын 4 дэх хэсгийн 27-д Агаарын шилэн кабель 24 кор- 14000м гэж заасан нь тус камеруудын шилэн кабель агаараар татагдахаар төлөвлөгдсөн нь илт байдаг.

Мөн Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас тендерийг зарлахдаа ЦХМТГ-ын техникийн нөхцөл, техникийн тодорхойлолтуудыг хавсаргасан ба бид энэхүү бичиг баримтыг үндэслэн төсөв, тооцоо, судалгаа хийж танилцуулан тендерт шалгарсан байдаг. Гэтэл өөрсдийн анх төлөвлөж, хавсаргасан бичиг баримт, шаардлага хангасан гэж шалгаруулсан компани нь ажлаа хийх гэхээр хүлээн зөвшөөрөөгүй, тухайн ажлыг хийх нөхцөл боломжийг бүрдүүлээгүй.

Хэрвээ энэхүү гэрээ цуцлагдсантай холбоотой ямар нэгэн газар хариуцлага хүлээхээр бол техникийн тодорхойлолт, техникийн нөхцөл гаргасан Цахим хөгжил, мэдээлэл технологийн газар, тус бичиг баримтыг үндэслэн тендер зарласан Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, зураг төслийн ажил гүйцэтгэх бүх үүргийг хүлээсэн “А*******-А*******” ХХК нарын аль нэг хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байна.

Манай компанийн зүгээс гэрээ байгуулсан цагаас амжилттай явуулахын төлөө идэвх санаачилга гарган ажиллаж гэрээг дуусгавар болоход ч хууль дүрмийн дагуу ажилласан гэж үзэн тендерт оролцох эрхээ хасуулах ёсгүй гэж үзэж байна.

 Худалдан авах ажиллагааны улсын байцаагч холбогдох хууль тогтоомжийн дагуу хяналт шалгалт хийх болсон тухай мэдэгдлийг хүлээн авч дээрх нөхцөл байдлуудыг үнэн зөв, бодитой тайлбарлан холбогдох нотлох баримтыг гарган өгч ажилласан.

Гэтэл хяналт шалгалт хийсэн улсын байцаагч нь бидний бодит нөхцөл байдал, тухайн ажил хийгдэх боломж, бололцоо, ажлын цар хүрээ зэргийг харгалзан үзэлгүйгээр хэтэрхий нэг талыг барьсан үндэслэлгүй шийдвэрийг гаргаж манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд ноцтой халдаж байна.

Мөн манай компани өөрийн үйл ажиллагааны хүрээнд 20 гаруй ажилтныг тогтмол ажиллуулж бусад холбогдох газруудтай гэрээ байгуулж, хууль тогтоомжийн дагуу тендерт шалгарч нэлээдгүй хэдэн ажил гүйцэтгээд явж байх бөгөөд дээрх Сангийн яамны шийдвэр нь захиргааны ерөнхий хуулийн Захиргааны үйл ажиллагааны тусгай зарчим болох хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг ноцтой зөрчиж байна” гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Л” “ХХК 2 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Нийслэлийн Засаг даргын тамгын газартай түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Сүхбаатар дүүргийн 15-25 хороонд гэрэлтүүлэг, камержуулалтын ажлыг хийх гэрээг байгуулсан байгаа. Тэгээд тендерт орохоосоо эхлээд гэрээ байгуулсныхаа дараа зураг төсвийн ажлыг нь гүйцэтгүүлэхээр О-А******* ХХК-тай хамтарсан ажиллах гэрээ байгуулсан. Тэгээд О-А******* ХХК зураг төслөө хийх гээд 60 хоногийн хугацаанд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас гэрлийн шон дээгүүр камержуулалтын шилэн кабелийг татуулах зөвшөөрөл авах гэж явсан боловч Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас зөвшөөрөөгүй. Тэгээд манайх 12 дугаар сарын 27-нд гэрээ байгуулагдаад, 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл 4 сарын хугацаанд манай зураг төсөл гарч ирээгүй. Тэгээд зургийн компаниас Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нь гэрлийн шон дээгүүр шилэн кабель татахыг зөвшөөрөхгүй байна гэсэн үндэслэлээр зураг төслийг гаргаж өгөөгүй байсан. Тэгээд Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт уг гэрээний нөхцөл байдлаас болоод удааширч байна. Тийм учраас гэрээг цуцалж өгнө үү гэсэн албан хүсэлт явуулаад, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, техникийн зөвлөлийн хурлаар шийдвэрлээд гэрээ байгуулсан Нийслэлийн Засаг даргын тамгын газраас энэ гэрээг одоо цуцалж байна гэж албан ёсоор гэрээгээ цуцлуулсан байгаа. Гэтэл 20******* оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2******* дугаартай Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч дүгнэлтийг үндэслэн “Л*******” ХХК-ийн улсын тендерт орох эрхийг хязгаарлаад, 3 жилийн хугацаатай тендерт оролцох эрхийг хязгаарласан байгаа. Энэ үндэслэлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сангийн яамны Худалдан авах ажиллагааны газрын байцаагч “Л*******” ХХК нь захиалагчийн нөхцөлийг зөвшөөрч гэрээ байгуулсан, гэрээний үүргээ биелүүлээгүй учраас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14.1.4 дэх хэсэгт заасан нөхцөл үүссэн гэж үзэж тендерт оролцох эрхээ хасуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналыг Төсвийн асуудал эрхэлсэн Сангийн яаманд гаргасан байгаа. Энэ дүгнэлтийг үндэслээд Сангийн сайдын тушаал гарч “Л*******” ХХК-г тендерт оролцох эрхийг нь хязгаарласан жагсаалтад оруулсан. Дараах үндэслэлүүдийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Нэгдүгээрт гэрээг харилцан тохиролцож цуцалсан, гэрээг нэг талын санаачилгаар цуцлаагүй, нэхэмжлэгч дангаараа цуцлаагүй, хариуцагч дангаараа цуцлаагүй байдаг. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдлийг хэлцэл гэнэ гэж ингэж заасан. Мөн хуулийн 43-ын дугаар зүйлийн 43.2.2 дахь хэсэгт хэлцэл хийх тусгай саналыг зөвшөөрсөн талын хүсэл зоригийг илэрхийлсэн захидал, цахилгаан, албан бичиг, телефакс, эдгээртэй адилтгах бусад баримт бичгийг нөгөө тал хүлээн авсан бол хэлцэл хийсэн гэж үзнэ гэж заасан байгаа. Тэгэхээр “Л” ХХК 2022 оны 04 дүгээр сарын 05-нд Иргэний хуулийн заалтыг үндэслээд ийм шалтгаан нөхцөл байна. Гэрлийн шонгоор шилэн кабелийг татах боломжгүй нөхцөл байдал үүссэн, Корона вируст халдварт өвчний нөхцөл байдлаас үнийн өсөлт гарсан учраас нэмэлт шонгоос босгож, тендерийн үнэд багтааж хийж гүйцэтгэх боломжгүй болсон шалтгааныг дурдаад гэрээг цуцалж өгнө үү гэсэн саналыг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт хүргүүлсэн. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Техникийн зөвлөлийн хурлаараа хэлэлцүүлсэн байдаг. Тэгээд Техникийн зөвлөлийн хурал нь уг ажлын гэрээг цуцлах тухай шийдвэр гаргах хүсэлтийг Нийслэлийн засаг даргын тамгын газарт тавих нь зүйтэй гэсэн тэмдэглэл үйлдээд Нийслэлийн засаг даргын тамгын газарт хүргүүлсэн. 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Хөгжлийн бодлого төлөвлөлтийн газрын даргын үүргийг гүйцэтгэгч зөвлөлийн саналыг үндэслэн гэрээгээ цуцалж байна гэсэн албан бичиг гаргаж, “Л*******” ХХК-д хүргүүлсэн. Тэгэхээр 2 тал харилцан тохиролцож гэрээг цуцалсан байна. Эдгээр албан бичгүүд хавтаст хэрэгт авагдсан байгаа. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой гэж шаардлага тавиад, тэгээд “Л*******” ХХК гүйцэтгээгүй тохиолдолд нөгөө тал гэрээг цуцалсан энэ нөхцөл байдалд өөрөөр шийдвэрлэх ёстой байсан. Хоёрдугаарт ажил гүйцэтгэх гэрээний талаар Иргэний хуулийн зохих зохицуулалтууд байдаг. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.5 дахь хэсэгт гэм буруугүй эсхүл хүндэтгэн үзэх онцгой нөхцөл байдал бий болсон бол ажил гүйцэтгэгч Иргэний хуулийн 355.4-д заасан нөхцөлийг харгалзахгүйгээр гэрээг хэдийд ч цуцлах эрхтэй гэж заасан байдаг. Тэгэхээр “Л*******” ХХК гэрээг цуцалъя гэж үзсэн бол энэ хуулийн заалтаар шууд гэрээгээ цуцлаад явах ёстой. Гэтэл нөхцөл байдлаа дурдаад захиалагч талдаа саналаа тавиад, саналыг захиалагч хүлээн зөвшөөрсөн учраас 2 тал харилцан тохиролцож гэрээг цуцалсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй байгаа. Мөн худалдан авах ажиллагааны байцаагчийн дүгнэлтийг эс зөвшөөрч улсын ерөнхий байцаагчид гомдол гаргасан. Энэ гомдолд 2 тал харилцан тохиролцож гэрээг цуцалсан гэж үзэх үндэслэлгүй байна. Тийм учраас дүгнэлтийг хэвээр үлдээх нь зүйтэй гэсэн хариуг ирүүлсэн байдаг. Энийг үгүйсгэхийн тулд дээр хуулийн заалтууд болон нөхцөл байдлуудын талаар дурдсан байгаа. Гуравдугаарт Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах асуудал тендер зарлах, шалгаруулах гэрээ байгуулах, ажил гүйцэтгэх гэсэн үндсэн шат дарааллаар явдаг. Тэгээд уг тендерийн баримт бичигт ерөөсөө шилэн кабелийг дэд бүтэцгүй газар өөрөө шон босгож хийнэ гэсэн заалт ерөөсөө байхгүй. Нийслэлд хийгдэж байгаа бүх шилэн кабель гэрлийн шонгоор хийгддэг. Тухайн үед зарлагдсан тендерийн техникийн нөхцөл дээр хяналтын камер, салаалах төхөөрөмж, шилэн кабель, цахилгааны утас, сүлжээний кабель төхөөрөмжийн хайрцаг, тог тогтворжуулагч гэсэн юм байна. Энд нэмэлт шон босгоно гэсэн заалт байхгүй. Техникийн тодорхойлолтын 8-******* дахь хэсэгт нь тог баригч 22 ширхэг, төхөөрөмжийн хайрцаг 22 ширхэг, цахилгаан тоолуур 22 ширхэг, цахилгаан автомат 22 ширхэг, шон 22 ширхэг 7 метр өндөртэй бетон суурьтай дотор талаар нь кабель явах боломжтой зориулалтын гартай байна гэж заасан. Тэгэхээр техникийн тодорхойлолтод дэд бүтэцгүй газар нэмэлт шон босгоно, хэдэн нэмэлт шон байна гэсэн заалт байхгүй. Гэтэл гэрлийн шонг ашиглаж болохгүй гэдэг үндэслэлээр гэрээ цуцлагдсан байхад үүргээ биелүүлээгүй гэж үзсэн нь учир дутагда******* байгаа. Энэ 22 ширхэг гэдэг бол нэг шон дээр камер суурилуулахад ашиглагдах тоног төхөөрөмжүүд бүгд адилхан тоо хэмжээтэй байгаа. Тэгээд нэг ч шон босгоно гэсэн заалт байхгүй. Тийм учраас гэрэлтүүлгийн шонг ашиглаж хийж болох юм байна гэдэг ойлголттой тендерт орсон. Тэгээд энэ ойлголтоороо зураг төслийг нь хийх гэтэл Улаанбаатар хотын Захирагчийн албанаас хүлээн зөвшөөрөөгүй учраас төсөвт өртөгтөө багтааж энэ ажлыг хийж гүйцэтгэх боломжгүй болсон тухай саналаа тавиад, гэрээг цуцлуулсан. Нийтдээ 250-аад нэмэлт шон босгох тооцоо гарч байгаа. Нэг шон 400-450 мянган төгрөгөөр босно. Ингээд газар шорооны ажил, бүх ажлуудын тооцоог гаргахаар 0-180 сая төгрөгийн тооцоо гардаг. Энэ батлагдсан төсөвтөө багтааж ажлыг гүйцэтгэх ямар ч боломж байхгүй юм. Гэрээг цуцлуулах санал тавьсан нэг үндэслэл нь энэ байгаа юм. Энэ тендерт гэрэлтүүлэг, камер гэж 2 тусдаа ажил байгаа. Хавтаст хэрэгт төсвийн талаар баримтуудыг өн байгаа. “Л*******” ХХК-д ялгавартай хандсан байгаа. Бусад компаниудын хийж гүйцэтгэсэн ажилд гэрэлтүүлгийн шонгоор кабелийг нь татуулаад зөвшөөрөөд зураг төсөл нь батлагдаад ажил нь хийгдээд, гүйцэтгэгдээд яваад байдаг. Зөвхөн “Л*******” ХХК-д болохоор болохгүй, зөвшөөрөл нь олддоггүй, ингээд зураг төсвийг нь батлуулах боломжгүй болчихдог.

Ижил нөхцөл байдалд ижил ханддаггүй гэдгийн хэлмээр байна. “Л*******” ХХК 20 гаруй ажил төрөл гүйцэтгэсэн, нэг ч удаа ажлын гүйцэтгэлээ хангаагүй, ямар нэгэн байдлаар үүргээ биелүүлээгүй ийм нөхцөл байдал гаргаж байгаагүй. Шүүхээс гаргуулахаар шаардсан компаниудын зураг төсөл хэрэгт авагдсан байгаа. Өнөөдөр хэд хэдэн компанийн зураг төсөл ирсэн байна. хэргийн материалд зураг төсөл өн байгаа. Энэ Т х ХХК-ийн хийсэн ажил байгаа. Баянзүрх дүүргийн *******, 28 дугаар хороонд 35 байршилд 72 камер суурилуулахаар төлөвлөсөн болно. Ажлын даалгавар болон техникийн нөхцөлийн дагуу камеруудыг олгох, шилэн кабелийг одоо байгаа холбооны сувагчлал, гэрэлтүүлгийн багана, холбооны багана ашиглан татсан ба гэрэлтүүлгийн баганагүй газар шинээр шон босгохоор төлөвлөсөн. /төлөвлөгөө гээд зураг төсвийнх нь тайлбар хэсэгт оруулсан байна/ Мөн П Ю А ХХК-ийн зураг төсөл гэрэлтүүлгийн шонг ашиглана гэдэг зураг төсөв хийгээд, батлагдсан байна. Нэхэмжлэгчийн зүгээс О-А******* ХХК-ийн хийсэн зураг төсөл мөн адилхан. Гэрлийн шонг ашиглан шилэн кабелийн төлөвлөсөн, зураг төсөл нь батлагдсан Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба зургийг нь баталсан байж байгаа. Тэгэхээр энэ бүгдээс харахаар гэрэлтүүлгийн шонг ашиглаж, шилэн кабель татаж болдог, зураг төсөл нь батлагддаг гэдэг нь батлагдаж байгаа юм. Үүнтэйгээ уялдаад энэ захиргааны акт, улсын байцаагчийн дүгнэлт хууль бус, эрх зүйн зөрчилтэй, ялгавартай хандсан байна. Бусад компани хийж болдог зураг төслөөр “Л*******” ХХК хийж болохгүй учир шалтгаан нь юу байна. Тэр нь тодорхой бус байхад 2 талаасаа харилцан тохиролцоод гэрээгээ цуцалсан байхад ийм дүгнэлт гаргасан нь хууль бус юм.

Дүгнэлт гэрээний үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр гарсан учраас энийг яриад байгаа юм. Яагаад биелүүлэх боломжгүй байсныг баримтууд нотолж байгаа. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт заасныг баримтлан Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Л.А*******гийн 20******* оны 1******* дугаар дүгнэлт, Сангийн сайдын 20******* оны 2******* дугаар тушаалын тендерт оролцох эрхээ хасуулсан этгээдийн жагсаалтын 59 дэх хэсгийг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. “Л*******” ХХК гэрэлтүүлэг, камержуулалт, гэрлийн самбар, реклам хийх үйл ажиллагаа явуулдаг, 20 гаруй ажилтантай байгууллага байгаа. Тэгээд тендерт оролцох эрхийг нь хязгаарлахаар 20 гаран ажилтан ажилгүй болж байгаа, энэ байгууллагын эрх ашиг зөрчигдөж байгаа, цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна гэж үзэж байна” гэв.

6.Хариуцагч Сангийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

1/Монгол Улсын Сангийн сайд нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.14 дэх заалтын “энэ хуулийн 14.5-д заасан тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх, хяналт тавих, мэдээлэх" гэж, 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт "Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 14.1.4, 14.1.6, 14.1.7 дахь заалтад заасан нөхцөл үүссэнийг тогтоосон тухай энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагчийн шийдвэрийг үндэслэн тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтөлж, нийтэд мэдээлнэ" гэж, Засгийн газрын 2019 оны 274 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан "Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх журам”-ын 2.4-т "Төсвийн асуудал төрийн захиргааны төв байгууллага энэ журмын 2.2-т заасны дагуу ирүүлсэн саналд үндэслэн 30 хоногийн дотор энэ журмын хавсралтаар баталсан маягтын дагуу тушаал гарган, эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэнэ" гэж тус тус заасны дагуу 20******* оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2******* дугаар тушаалыг гаргасан ба тус тушаалын хавсралтын 59-т “Л*******” ХХК-ийг Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 20******* оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1******* дугаартай дүгнэлтийг үндэслэн тендерт оролцох эрхийг хязгаарласан тухай дурдсан байна.

2/Сангийн сайдын тушаалыг хүчингүй болгуулахаар шаардсан нь үндэслэлгүй байна, учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14.5 дахь хэсэгт Сангийн сайд тушаал гаргах үндэслэлийг тусгайлан зохицуулсан нь зөвхөн "эрх бүхий улсын байцаагчийн шийдвэр" байхаар заасан. Түүнчлэн "Дүрэм, журам батлах тухай" Засгийн газрын 2019 оны 274 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан "Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх журам”-ын 2.1-д гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй, эсхүл мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасныг шүүх, худалдан авах ажиллагааны улсын байцаагч тогтоосон... нь тухайн этгээдийг эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах үндэслэл болно." гэж Сангийн сайдын тушаал гаргах үндэслэлийг тодорхой зохицуулсан тул улсын байцаагчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

3/Худалдан авах ажиллагааны улсын байцаагч 1******* дугаартай дүгнэлт гаргахдаа Захиргааны ерөнхий хууль болон "Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрэм"-д заасан үндэслэл, журмын дагуу сонсох ажиллагааг хийсний үндсэн дээр бие даан шийдвэр гаргадаг ба улсын байцаагчийн санал ирсэн байхад Сангийн сайд бүртгэлд хамруулахгүй байх, эсхүл саналд заасан арга хэмжээг дураар өөрчлөх хууль, эрх зүйн боломжгүй болно.

Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүгнэлт хуулийн дагуу гарсан. Энэ дүгнэлтийг үндэслэж Сангийн сайдын тушаал гарсан. Тийм учраас Сангийн сайдын тушаалыг хүчингүй болгох үндэслэл байхгүй” гэжээ.

7.Хариуцагч шүүхэд гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

1/Нийслэлийн Худалдан Худалдан авах ажиллагааны газраас “Л*******” ХХК-ийг Гэрэлтүүлэг, камержуулалт /Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 15, 16, , 18, 19, 20 дугаар хороо/" ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлээгүй тул тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах тухай хүсэлтийг тус яаманд ирүүлсэн бөгөөд уг хүсэлтийн дагуу хяналт шалгалт хийгдсэн.

2/"Л*******" ХХК нь Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зарласан БХБЯ/203026 дугаартай “Гэрэлтүүлэг, камержуулалт /Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 15, 16, , 18, 19, 20 дугаар хороо/" ажил гүйцэтгэх тендер шалгаруулалтад захиалагчийн бүх нөхцөл шаардлагыг хүлээн зөвшөөрч оролцон шалгарч, гэрээ байгуулсан боловч гэрээний үүргээ хэрэгжүүлэхээс татгалзсан нь гэрээний тусгай нөхцөлийн ГЕН 8.2-т заасан нөхцөлийн дагуу гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байсан тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх заалтад заасан нөхцөл үүссэнийг тогтоох тухай 20******* оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1******* дугаартай дүгнэлтийг гаргасан.

3/”Л*******” ХХК-ийн техникийн нөхцөлд сүлжээний суурилуулалтын нөхцөл шаардлагын талаар тодорхой тусгагдаагүй тухай дурдсан асуудал нь тус компани тендерт оролцохоос өмнө захиалагчийн боловсруулсан тендерийн баримт бичиг түүнд хавсаргасан техникийн тодорхойлолт, техникийн нөхцөлийг нарийн судалж, тодорхойгүй зүйл байвал захиалагчаас тодруулга авах улмаар оролцохгүй байх ч боломжтой байсан боловч уг ажлыг гүйцэтгэхээр тендерийн баримт бичигт заасан нөхцөл шаардлагыг хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан байдаг.

4/Дүгнэлттэй холбоотойгоор тус компаниас гаргасан гомдлыг Худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагч 20******* оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 03/3598 тоот албан бичгээр хянан шийдвэрлэж, улмаар Сангийн сайдын 20******* оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2******* дугаартай тушаалаар тус компанийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах шийдвэр гаргасан байна” гэжээ.

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай ямар байдлаар энэ хар жагсаалтад оруулах байгууллагуудыг шалгадаг вэ гэхээр захиалагч байгууллагуудаас ирүүлсэн хүсэлтэд үндэслээд худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагчийн удирдамжийн дагуу хяналт шалгалт явагддаг. “Л*******” ХХК-ийг 2 онд хийж гүйцэтгэсэн ажлынхаа гэрээний үүргээ биелүүлээгүй тухай албан бичиг жагсаалтын хамт Нийслэлийн Засаг даргын тамгын газраас ирсэн. Захиалагчаас уг аж ахуй нэгжийг хар жагсаалт оруулж өгнө үү гэж ирүүлсэн учраас энийг үндэслээд улсын ерөнхий байцаагчийн 03 тоот удирдамжийн дагуу хяналт шалгалтыг хийсэн. Хяналт шалгалттай холбогдуулаад захиалагчаас нотлох баримтаар 2 гэрээг ирүүлсэн байдаг. Тэгээд гэрээний үүргээ биелүүлэхгүйгээр цуцалсан гэдэг үндэслэлийг хэлсэн байна. Удирдамжийн дагуу хяналт шалгалтыг хийхдээ Захиргааны ерөнхий хуульд нийцүүлээд холбогдох энэ шалгагдаж байгаа компанидаа албан бичгээр мэдэгдээд удирдамжаа хүргүүлээд сонсох ажиллагаанд ирж оролцохыг уриад, сонсох ажиллагаагаа хийгээд эдгээр нотлох баримтуудаа үндэслээд дүгнэлтээ гаргасан байгаа. Энэ дүгнэлт хуульд нийцүүлж гаргасан. Нэхэмжлэгч талын тайлбарыг сонсоход шилэн кабелийг байрлуулахад шонгийн модыг ашиглах хүсэлт гаргахад Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас зөвшөөрөөгүй гэж хэлж байна. Техникийн тодорхойлолтдоо техникийн нөхцөл дээрээ шилэн кабелийг ямар байдлаар хийх вэ гэдгийг ерөөсөө тусгаагүй гэж захиалагч хэлдэг. Компани анхнаасаа тендерт оролцохдоо маш няхуур нямбай хандаж, нягтлах ёстой байсан гэж үзэж байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 22.3-т тендерт оролцогч тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээллийг тендер хүлээн авах эцсийн хугацаанаас ажлын 5-аас доошгүй өдрийн өмнө захиалагчаас авах хүсэлтийг бичгээр гаргаж болно гэж заасан. Энэ компанийн гэрэлтүүлэг, камержуулалтын ажлыг хийх туршлагын хувьд техникийн бичиг баримтаа судлахдаа хамгийн түрүүнд техникийн нөхцөлөө харах ёстой. Тэгэхээр техникийн нөхцөлийг уншаад ойлгохгүй зүйл байхгүй. Мэргэжлийн компани учраас техникийн нөхцөлдөө үндэслээд нягталсны үндсэн дээр захиалагчаас тодруулах эрхтэй, хуулийн заалт нь байж байна. Сангийн сайдын баталсан тендерийн жишиг баримтын дагуу захиалагч тендерийн баримт бичгээ боловсруулдаг. Энэ зааварчилгааны 8 дугаар зүйлд тендерт оролцогч тендерийн баримт бичгийн талаар тодруулга, нэмэлт мэдээлэл авах шаардлагатай бол энэ тухай хүсэлтийг захиалагчид гаргаж болно гэсэн заалттай. Тэгэхээр “Л*******” ХХК техникийн нөхцөлд шон нэмж тавих нөхцөл байхгүй гэдгийг тендерээ бэлдэх явцдаа мэдсэн бол урьдчилаад захиалагчаасаа асуугаад энийг хийх боломжгүй эсвэл хүлээн зөвшөөрөх боломжгүй нөхцөл байдлыг хэлэхэд та тендерт орохгүйгээр өөрийгөө хамгаалах боломж байсан. Гол нь тендер шалгаруулалтын үнийн хамгийн гол үндэслэх зүйл нь техникийн тодорхойлолт байдаг. Техникийн тодорхойлолтод үндэслээд үнийн дүнгээ гаргадаг гэрээний үнийн дүн тэндээс тооцогдож гарч ирдэг. Техникийн тодорхойлолтоор шон дээр шилэн кабель хийгдэнэ гэж ойлголтоор хандсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үедээ техникийн тодорхойлолтоо тендерт оролцохоосоо өмнө бүгдийг нь судлаад гаргасан бол ямар ч эрсдэлгүй байх байсан гэж хэлмээр байна. Мөн батлагдсан төсөвт нь багтаагаад, ажлыг хийх боломжгүй болсон гэдэг маш хариуцлагагүй мэдэгдэл байна. Тухайн ажлыг гүйцэтгэх компани үнийн саналаа өгөөд тендерт оролцсон хэдхэн сарын дараа энэ төсвөөр ажил гүйцэтгэх боломжгүй болсон гэдэг асуудал гарч байгаа нь бүх асуудалдаа хуулийн дагуу хандаагүйгээс шалтгаалаад ийм үр дагавар гарч байна. Энэ гэрээг харилцан тохиролцож цуцалсан гэдгийг хэлдэг. Би гэрээний тусгай нөхцөлд заасан 8.2 дахь заалтыг хэрэгжүүлээгүй байна гэдгийг үндэслэж дүгнэлтээ гаргасан тухай дурдсан байгаа. Тэгэхээр гэрээний 8.2-т гэрээг дуусгавар болгох хугацааг зураг төсөл боловсруулах ажлыг 12 дугаар сарын 24-ний өдөр, гэрэлтүүлэг, камержуулалтын ажлыг 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгана гэж гэрээнд тусгасан. Анхны гэрээ нь 2 оны 12 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдаад, гурав хоногийн хугацаанд энэ ажлыг дуусгана гэдэг гэрээ хийсэн байдаг. 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр гэрээний ажлын хугацааг сунгах нэмэлт гэрээ хийгээд, энэ гэрээ нь ямар үндэслэлээр сунгагдчихсан бэ гэдэг хууль зүйн үндэслэлийг нь гэрээнээс олохгүй байгаа. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 41.1.1 дэх заалтыг зөрчиж гэрээнд нэмэлт сунгалт хийсэн байна гэж харж байгаа. За энэ хугацаа сунгалтаар гэрээний 8.2-т гэрээг дуусгавар болох хугацааг, зураг төслийн ажлыг 03 дугаар сарын 14-ний өдөр, гэрэлтүүлэг, камержуулалтын ажлыг 08 дугаар сарын 01-ний өдөр дуусгана гэдэг байдлаар гэрээнд ажил хийж дуусах хугацааг бол тодорхой тусгаж өн байж байгаа. Энэ үүргээ гүйцэтгээгүй байна гэдэг үндэслэлээр дүгнэлтийг гаргасан. Гэрээ гэдэг гүйцэтгэгч захиалагч 2-ын хооронд байгуулагдсан зүйл. Нэгэнт гэрээ байгуулагдсан бол гэрээнд заасан нөхцөлийг аль аль тал нь хэрэгжүүлж ажиллах ёстой. Захиалагч талаас гүйцэтгэгчдээ хяналтаа тавиад явах ёстой. Ингэж байж гэрээ бол бүрэн дүүрэн хэрэгжинэ. Гэрээг цуцалсан гэдэг үндэслэлийг аваад үзэхлээр Нийслэлийн Засаг даргын тамгын газрын дарга Т.О гэж хүн байгуулсан байгаа. Гэрээ цуцалсан гэх албан бичигт Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч Г.Мт гэж хүн гарын үсэг зурсан албан бичиг байдаг. Тэгэхээр энэ хүнийг захиалагчийг төлөөлөх эрх бүхий этгээд гэж би үзэхгүй байгаа” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

1. Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Л.А*******гийн 20******* оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1******* дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

1.1.Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Л.А*******гийн 20******* оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1******* дугаар дүгнэлтээр нэхэмжлэгчийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14  дүгээр зүйлийн 14.1.4-д заасан нөхцөл үүссэн болохыг тогтоожээ.

1.2.Нэхэмжлэгчээс дүгнэлтийг эс зөвшөөрч гомдол гаргасныг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагчийн 20******* оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 03/8598 тоот албан бичгээр дүгнэлтийг хэвээр үлдээжээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14  дүгээр зүйлийн 14.1.4-д “сүүлийн 3 жилийн хугацаанд худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй, эсхүл мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасныг шүүх, энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон”, мөн хуулийн 521 дүгээр зүйлийн 521.2-т “Худалдан авах ажиллагааны улсын байцаагч нь худалдан авах үйл ажиллагаанд тавих мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэхдээ Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9-д заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд 521.2.1-д “энэ хуулийн 14.1.4, 14.1.6-д заасан нөхцөл үүссэн нь тогтоогдсон тендерт оролцогчийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах тухай санал гаргах” гэжээ.

1.1.3.Нэхэмжлэгч нь 2 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Нийслэлийн Засаг даргын тамгын газартай Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй гэрэлтүүлэг, камержуулалтын ажлын гэрээг байгуулж, 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр тус гэрээг сунгажээ.

1.1.4. Гэрээний тусгай нөхцөлийн ГЕН 8.2.-т “зураг төсөл боловсруулах ажлыг 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр, гэрэлтүүлэг, камержуулалтын ажлыг 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр” дуусгавар болгохоор тусгажээ.

1.1.5.Нэхэмжлэгчээс 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр “А*******-А*******” ХХК-тай зургаар төсөл боловсруулах гэрээг байгуулж, гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 60 хоногт хийж гүйцэтгэхээр тохирчээ.

1.1.6. “А*******-А*******” ХХК-аас 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 2/16 тоот албан бичгээр Нийслэлийн захирагчийн ажлын албанд хандаж тодруулга хүссэн бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 01/312 тоот албан бичгээр хариуг хүргүүлжээ.

1.1.7.Улмаар нэхэмжлэгчээс 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 22/97 тоот албан бичгээр Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт гэрээ цуцлах саналыг хүргүүлж, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын Техникийн зөвлөлийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэж, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 07/2096 тоот албан бичгээр тус гэрээг цуцалжээ.

1.1.8.Гэтэл хариуцагчаас 20******* оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1******* дугаар дүгнэлтээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14  дүгээр зүйлийн 14.1.4-д заасан нөхцөл үүссэн гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй байна.

1.1.9.Учир нь нэхэмжлэгчийн Нийслэлийн Засаг даргын тамгын газартай 2 оны 12 дугаар сарын 27, 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрүүдэд байгуулсан гэрээний хугацаа дуусгавар болоогүй, гэрээг хугацаанаас өмнө цуцалсан, эсхүл дуусгавар болгосон тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаар нарийвчлан зохицуулаагүй байхад түүнийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14  дүгээр зүйлийн 14.1.4-д заасан гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, эсхүл биелүүлээгүй гэж үзэхгүй.

1.1.10.Өөрөөр хэлбэл гэрээ нь талуудын хүсэл зоригийн дагуу сайн дурын үндсэн дээр байгуулагддаг бөгөөд гэрээний үүргийг гүйцэтгэх боломжгүй тохиолдолд цуцлах тухай  хүсэлтийг талуудын хэн аль нь гаргах эрхтэй бөгөөд уг эрхээ гэрээ хүчин төгөлдөр байх хугацаанд хэрэгжүүлснийх нь төлөө түүнийг буруутгах үндэслэлгүй.

1.1.11.Хэдийгээр нэхэмжлэгч нь гэрээний тусгай нөхцөлийн ГЕН 8.2.-т “зураг төсөл боловсруулах ажлыг 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр” хийж гүйцэтгээгүй зөрчил гаргасан хэдий ч энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 521.2.1-д заасан  тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах хэмжээний зөрчил биш юм.

1.1.12.Тодруулбал, уг гэрээний онцлог нь түлхүүр гардуулах нөхцөлтэй, гүйцэтгэлээр санхүүжилтийг олгохоор зохицуулсан бөгөөд гэрээг сунгаснаас хойш 2 сар 24 хоног, гэрээ дуусгавар болгох хугацаанаас 3 сар 26 хоногийн өмнө нэхэмжлэгчээс гэрээг цуцлах саналыг эрх бүхий байгууллагад хүргүүлсэн, цуцлах тухай шийдвэрийг Нийслэлийн Засаг даргын тамгын газар гаргасан байхад гагцхүү зураг төсөл боловсруулах ажлыг хугацаанд нь хийж гүйцэтгээгүй гэх үндэслэлээр маргаан бүхий актыг гаргасан нь хуульд нийцэхгүй.

Иймд Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Л.А*******гийн 20******* оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1******* дугаар дүгнэлтийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2.Сангийн сайдын 20******* оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2******* дугаар “тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэх тухай” тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн тухайд:

2.1.Сангийн сайдын 20******* оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2******* дугаар тушаалын хавсралтын 59 дүгээр хүснэгтэд нэхэмжлэгчийг гэрээний үүргээ биелүүлээгүй, Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Л.А*******гийн 20******* оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1******* дугаар дүгнэлт гаргасан гэх үндэслэлээр тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд 3 жилийн хугацаанд хамруулахаар шийдвэрлэжээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14  дүгээр зүйлийн 14.5-д “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 14.1.4, 14.1.6 дахь заалтад заасан нөхцөл үүссэнийг тогтоосон тухай энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагчийн шийдвэрийг үндэслэн тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтөлж, нийтэд мэдээлнэ”, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.14-д “энэ хуулийн 14.5-т заасан тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх, хяналт тавих, мэдээлэх” гэжээ.

2.2.Тус шүүх маргаан бүхий захиргааны актын үндэслэл болсон Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Л.А*******гийн 20******* оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1******* дугаар дүгнэлтийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул уг дүгнэлтийг үндэслэсэн Сангийн сайдын 20******* оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2******* дугаар тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг мөн хүчингүй болгуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.12-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14  дүгээр зүйлийн 14.1.4, 14.5, мөн хуулийн 521 дүгээр зүйлийн 521.2.1-д заасныг тус тус баримтлан “Л*******" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сангийн сайд, Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Л.А******* нарт холбогдох хэргийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Л.А*******гийн 20******* оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1******* дугаар дүгнэлт, Сангийн сайдын 20******* оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2******* дугаар “тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэх тухай” тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70200 төгрөгийг хуваан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Б.МӨНХ-ЭРДЭНЭ